Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2024            05           14                                       2024/ШЦТ/53

      

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2404000490028 2304001960034 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Н

 Улсын яллагч                                            С.Б

 Хохирогч                                                    Г.О /цахимаар/

 Шүүгдэгч                                                    Г.Тнар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ..........оны........... дүгээр сарын ...........-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, ........... настай, ........., .......... боловсролтой, ...........мэргэжилтэй, .........., ам бүл........, ........... нарын хамт ........... дүүргийн......... дугаар хороо, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд .......... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...........оны ........дүгээр сарын ......-ны ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөр торгох ялаар, ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ............ дугаар сарын ..........-ны өдрийн .............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, ............ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..........оны.......... дугаар сарын .........-ны .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, М овгийн Г-н Т /РД:......1/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..........оны ......... дүгээр сарын .........-ний шөнийн .........цаг .......... минутын орчимд ............ дүүргийн ............ дүгээр хороо, “............” нэртэй баарны ариун цэврийн өрөөн дотор “найз нарыг нь доромжилж ориллоо” гэсэн шалтгаанаар хохирогч Г.О-тэй маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт 2 гараараа ээлжлэн 4-5 удаа цохих, 2 удаа хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын хөмсөг, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... оны .........дүгээр сарын .......-ний өдөр манай найзын төрсөн өдөр болоод найзуудын хамт.......... дүүргийн ........ дүгээр хороо, “...........” бааранд уулзсан пиво ууцгаасан. Тэгээд шөнө 01-02 цагийн үед бүгдээрээ баарнб биеэ засах өрөөнд орсо бөгөөд тэнд О /......./ орж ирээд хүн хүн рүү орилоод, манай найзуудыг элдвээр хэлээд байсан. Би биеэ засчихаад гарах үедээ О-тэй ам мурийгаад муудалцсан. Тэгтэл О Б-н гар луу цохих шиг болсон чинь зөрүүлээд хавираад газар унагаасан. Би О-г газар унасны дараа гараараа толгой руу нь 4-5 цохьсон. Мөн нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн.  Тэгсэн чинь О-н толгойноос цус гарсан. Тэгтэл тэнд байсан найзууд салгаад тэндээс гарцгаасан. О тухайн үед нилээд согтуу байсан бөгөөд би болсон асуудлыг мэдэх чадвартай байсан. О-н зүүн хөмсгөнд учирсан гэмтэл, толгойн ар дагзанд учирсан язарсан шарх гэмтлийг би баруун зүүн хоёр гараараа цохиж гэмтээсэн. Тухайн үед найзыгаа өмөөрч муудалцаад газар унасны дараа гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46, 67, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч, иргэний нэхэмлэгч Г.О-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би .........оны........ дүгээр сарын .......-ний орой 23 цагийн үед найзуудын хамт .........дүүргийн .......дүгээр хороо, ............” баарны караокед орж үйлчлүүлээд цаг дуусаад шөнийн 03 цагт бид нар гарцгаасан. Би баарнаас гарахдаа 2 давхарт байх биеэ засах өрөө рүү ганцаараа орсон бөгөөд үл таних 5-6 залуу хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би бие засчихаад гарах гэж байтал зүс таних Т, Б хоёр намайг хэл амаар доромжлоод дайрч эхэлсэн бөгөөд тэр хоёр залуу намайг барьж аваад газар унагаагаад дээрээс дэвсэлж өшиглөж эхэлсэн. Нэг мэдсэн чинь би цагдаа дээр байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ямар нэгэн байдлаар эсэрүүцэл үзүүлээгүй. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, зүүн нүдний дээд хөмсөгөнд 3 оёдол, толгойн баруун ард талд 3 оёдол тавиулсан. Цохиулж зодуулснаас хойш толгой маш их өвдөж байна. Би тухайн үед болсон үйл явдлыг санаж байгаа, гэхдээ унаснаас хойшхи үйл явдлыг нарийн сайн санахгүй байна, ухаан балартсан. Сэтгэл санааны хохирол хор уршиг нэхэмжлэх шаардлагагүй, ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй. Намайг газар унах үед миний нүүр хэсэгт Т эхэлж өшиглөж байсан ... Эмчилгээний зардал нэхэмжилнэ, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19, 22-23, 15, хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч Э.Т-нЭ.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “........ Хаус бааранд танил ахыгаа байгаа эсэхийг харахаар найз Л-тэй хамт очсон бөгөөд тухайн үед Л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Баар луу орж хүн харчихаад гарах үед тамхины өрөөнд Л бааранд хамгаалагч хийж байсан Т гэх залуутай маргалдаад зогсож байснаа гараад Т манай найз Л-н хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд Л-н хамарнаас цус гарч, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 312-32322-23),

Гэрч Г.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...баарны гадаа Тэмүүжин Тулгаа хоёртой таараад бааранд хамт суухаар болж пиво захиалж ууцгаагаад бүжиглэсэн. Тухайн үед би согтсон байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байна. Цагдаагийн газар ирээд сэрсэн бөгөөд хажууд Отгонтөгс гэх залуу бусдад зодуулсан байдалтай миний хажууд зогсож байсан...” гэхсэн мэдүүлэг (хх-ийн 35-36),

Гэрч Б.Сүхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...бид караоке орчихоод гараад найзуудын хамт баар орсон бөгөөд суух гэсэн чинь суудал байхгүй болохоор нь текний хажууд зогсож байтал манай нөхөр Отгонтөгс бие засахаар тус баарны 2 давхар руу гарсан. Тэр үед тэр бие засах өрөөний тэнд олон хүмүүс байхаар нь араас нь ортол манай Отгонтөгс хүмүүст зодуулж байсан бөгөөд газар хэвтчихсэн Тэмүүжин, Бумаа хоёр нийлээд хөлөөрөө дэвсээд өшиглөж байсан. Тэгээд би салгахаар бие засах өрөө орох гэхээр оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар ирсэн, манай нөхөр зодуулсан байдалтай бие засах өрөөнөөс гарч ирсэн. Миний санаж байгаагаар манай нөхрийг зүс таних Бумаа Тэмүүжин хоёр зодож байсан. Миний ойлгосноор хүнтэй андуурч манай нөхрийг зодсон юм шиг байна лээ ....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40),

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Отгонтөгс нь эрүүл мэндийн байгууллагаас Хохирогч А.Л нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 147,000305,000 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Б.Т-сбуруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 280),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 20234 оны 02 дугаар11 дүгээр сарын 0914-ний өдрийн №293069 дугаартай: “А.Л-н Г.Отгонтөгсийн биед зүүн талын хөмсөг, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.  тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хацар зөөлөн эдийн, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлтгэмтэл  нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 35-3651-52),

              Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хэрэг учрал болсон гэх газар .........дүүргийн ......... дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах “..........” нэртэй цагаан саарал өнгийн байр байв. Тухайн баар луу ороход ертөнцийн зүгээр зүүн талд дээшээ гарах шат нь 2 зодоон болсон гэх газарт үзлэг хийхэд тухайн ариун цэврийн өрөөний шал нь цус мэт зүйлээр бохирдсон байсныг “2” гэх дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэжээ (хх-ийн 11-14),хйн

........ дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 125-ны өдрийн 28/2170 дугаартай “иргэн А.ЛГ.Отгонтөгс /РД:УЮ97012032/ нь 20234 оны 101 дүгээр сарын 04-ний 25-ны өөдрөөс хойш гэмтлийн оношоор 147,000305,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн 2517),

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “сэтгэцэд учирсан хор уршгийн 2 (хоёрдугаар) зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогч А.Л” гэжээ (хх-ийн 39),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Уг бичлэгт ...... дүүргийн ...... дүгээр хороо, Сургалтын задгай хэсэгт байрлах “..........” баарны гаднаа хаалга хэсэг рүү харсан тусгалтай дүрс бичигдсэн байв. Бичлэг эхлэхэд баарны хаалганы урд хэсэгт хохирогч А.Л, сэжигтэн Б.Т, гэрч Э.Т нар болон хар өнгийн куртик өмссөн нэг эмэгтэй хүн, саравчтай малгай, шар юүдэнтэй цамц, ногоон өнгийн куртиз өмссөн эрэгтэй хүмүүс зогсож байгаа харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 цагаас хойш бичлэг хадгалагдаагүй, ажиллахгүй байсан болохыг гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ (хх-ийн 52-54),

Иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтоор “...УЮ98112011 регистрийн дугаартай Б. Мөөнүүрхэн овгийн Б-н Т Ганбатын Тэмүүжиннь ........ дүүргийн....... дугаар хороо, ........ дугаар байрны тоотод оршин суудаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суудаг....” гэжээ.  (хх-ийн 72, 9643-44),

Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 53),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 99-105, 107),

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Г.Отгонтөгс нь 1.83, Г.Тэмүүжин 0.99 хувьтай” гэжээ (хх-ийн 108),

 

Шүүгдэгчийн хувий байдалтай холбоотой бусад баримтууд (хх-ийн 45-50),

Хохирлын талаарх баримтууд (хх-ийн 57-58, 97-98),

Шүүгдэгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл болон хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.Т нь 0.87, А.Л 0.92 хувьтай” гэжээ (хх-ийн 61),

Хохирогч А.Л-н амбулаториор эмчлүүлэгсдийн картад “2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн толгойн КТ шинжилгээгээр тархинд голомтод болон эзлэхүүнт өөрчлөлтгүй, дунд бүрдэл хазайлтгүй, хажуугийн ховдлуудын байрлал ердийн, хэлбэр зөв, өргөсөлгүй. Тархины цагаан болон бор эдийн ялгарал буурсан буюу бага зэрэг хавантай. Хамрын таславч мурийсан, хамар яс шинэ хугаралтай. Духны хөндийд цусархаг өтгөн шингэнтэй, 2 талын гайморын хөндийн салст жигд бус зузаарсан” гэсэн баримтууд (хх-ийн 57),

ENT med” эмнэлгийн хүний их эмч Г.Ү-н....... оны ......... дугаар сарын .........-ны өдрийн тодорхойлолтоор “А.Л 19 настай, эрэгтэй, гэмтлийн гаралтай хамрын ясны хугарал, таславчийн мурийлт оношид хма-гад ренорици хийлгэсэн. Мэс ажилбарын төлбөрт 420,000 төгрөг тушаасныг тодорхойлов” гэжээ (хх-ийн 58),

...........дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн ....... оны ..........дүгээр02 дугаар сарын.........-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 226 105 дугаартай тогтоолоор “......аймгийн .......... сум дахь сум дундынЧингэлтэй дүүргийн  эЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны .......... дүгээр сарын 02........ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоол, 1086 дугаартай гүйцэтгэх хуудастай, ......... 21320019 хувийн хэргийн дугаартай Б.Т-дГ.Тэмүүжинд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 9285),

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 101 дугаартай тогтоолоор “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоол, 1/23320084 хувийн хэргийн дугаартай Ганбатын Тэмүүжин /РД:УЮ98112011/ нь торгуулийн 800,00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Г.Тэмүүжинд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ (хх-ийн 93),

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02-05/341 дугаартай албан бичгээр “Ганбат овогтой Тэмүүжин нь /РД:УЮ98112011/ Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байна...” гэжээ (хх-ийн 95),

Шүүгдэгч Б.ТГ.Тэмүүжин нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3............удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 7451, 69-74, 77-84, 77-90) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Шүүгдэгч Г.Тэмүүжин нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цаг 20 минутын орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “М” нэртэй баарны ариун цэврийн өрөөн дотор “найз нарыг нь доромжилж ориллоо” гэсэн шалтгаанаар хохирогч Г.Отгонтөгстэй маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт 2 гараараа ээлжлэн 4-5 удаа цохих, 2 удаа хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын хөмсөг, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Г.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..........оны ......... дүгээр сарын .........-ний шөнийн .........цаг .......... минутын орчимд ............ дүүргийн ............ дүгээр хороо, “............” нэртэй баарны ариун цэврийн өрөөн дотор “найз нарыг нь доромжилж ориллоо” гэсэн шалтгаанаар хохирогч Г.О-тэй маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт 2 гараараа ээлжлэн 4-5 удаа цохих, 2 удаа хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын хөмсөг, толгойн ар хэсэгт язарсан шарх гэмтэл” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруухийсэн хэрэгтээ гэмшиж байгаа” ггэсэн мэдүүлэг, хохирогч А.Л-нГ.Отгонтөгсийн өгсөн: “зүс таних Тэмүүжин, Бум-Эрдэнэ хоёр намайг хэл амаар доромжлоод дайрч эхэлсэн бөгөөд тэр хоёр залуу намайг барьж аваад газар унагаагаад дээрээс дэвсэлж өшиглөж эхэлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд ямар нэгэн байдлаар эсэрүүцэл үзүүлээгүй. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, зүүн нүдний дээд хөмсөгөнд 3 оёдол, толгойн баруун ард талд 3 оёдол тавиулсан. Цохиулж зодуулснаас хойш толгой маш их өвдөж байна. Би тухайн үед болсон үйл явдлыг санаж байгаа, гэхдээ унаснаас хойшхи үйл явдлыг нарийн сайн санахгүй байна, ухаан балартса.би та хоёрт хэлсэн биз дээ найздаа хэл л дээ гөлөг минь” гэхээр нь би “тавь л даа” гээд түлхсэн чинь миний нүүр лүү хүчтэй нэг удаа мөргөсөн. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний хамрыг хугарсан байна гэсэн. Одоо миний хамар битүүрээд амаараа амьсгалж байгаа учраас толгой лугшиж өвдөж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Э.МөнхбаатарынТ-нТэмүүжин гэх залуу Бумаа гэх залуутай хамт Отгогтөгстэй маргалдаж байсан. Дахин маргалдаад хоорондоо барьцалдаж автал Бумаа Отгонтөгсийг хавирсан. Тэгтэл Тэмүүжин гэх залуу Отгонтөгсийн толгой руу өшиглөж зодсон. Хэд өшиглөснийг нь сайн мэдэхгүй байна.Л  бааранд хамгаалагч хийж байсан Т гэх залуутай маргалдаад зогсож байснаа гараад Т манай найз Л-н хамар луу толгойгоороо нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ганболдын “Тухайн үед би согтсон байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй байна. Цагдаагийн газар ирээд сэрсэн бөгөөд хажууд Отгонтөгс гэх залуу бусдад зодуулсан байдалтай миний хажууд зогсож байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сүхмаагийн “Отгонтөгс хүмүүст зодуулж байсан бөгөөд газар хэвтчихсэн Тэмүүжин, Бумаа хоёр нийлээд хөлөөрөө дэвсээд өшиглөж байсан. Тэгээд би салгахаар бие засах өрөө орох гэхээр оруулахгүй байсан. Удалгүй цагдаа нар ирсэн, манай нөхөр зодуулсан байдалтай бие засах өрөөнөөс гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн талын хөмсөг, толгойн ар хэсэгт язарсан шарх тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 20234 оны 02 дугаар11 дүгээр сарын 019-ний өдрийн №293069 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч Б.Т-нГ.Тэмүүжингийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Т-гГ.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүх хуралдаанд хохирогч Б.Т-с хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Лхагвасүрэн нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 434,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн, Г.Отгонтөгс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хохиролтой холбоотой нотлох багримтыг шүүхэд ирүүлээгүй тул хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

        Иймд хохирогч нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           мМөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 147,000305,000 төгрөгийг шүүгдэгч Г.Т-с нэхэмжилснийг шүүгдэгч төлөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Хохирогч А.ЛГ.Отгонтөгс нь эрүүл мэндийн даатгалын сангаас 147,000305,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь .......... дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 125-ны өдрийн 28/1720 дугаартай албан бичиг, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудаар тогтоогдож  байна.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-с хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.300.000 төгрөгийг, эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 420,000 төгрөгийг, унааны зардал 14,000 төгрөг, нийт 3,734,00 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Л-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Т-с эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 147,000305,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, нийт цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах” дүгнэлтийг гаргасан. Хохирогч улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулан санал гаргаагүй болно.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

         Иймд шүүгдэгч Г.Т-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар ..............дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч М овгийн Г-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д 1 (нэг) сар, 10 (арав) хоногийн хугацаагаар .......... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Т-д мэдэгдсүгэй.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

   6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-с эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 305,000 (гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

 7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ