| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
2024 03 01 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******-******* аймагт төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, хувиараа бариа засал хийдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух хаягтай, одоо ******* дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд амьдардаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, овгийн ын ******* /РД:/.
Яллагдагч С.******* нь согтууруулах удааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ын толгой хэсэгт шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би нөхөр ******* болон *******, ******* нарын хамт буудлын өрөөнд орсон. Нөхөр У.*******той мөнгө төгрөгний талаар яриад сууж байтал нөхрийн найз болох Б.******* нь намайг янз бүрээр хэлээд байхаар нь согтуудаа аяга аваад цохьсон. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бага насны 2 хүүхдийн хамт подвальд амьдардаг бөгөөд хувиараа бариа засал хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Хүүхдийн сургууль амрахаар зун хөдөө явж ажил хийж, хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн зүйлсийг авдаг. Тиймээс надад ял шийтгэл оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэх мэдүүлэг, (хх-ийн 55-57, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14-15 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “******* ” зочид буудлын 108 тоот өрөөнд *******, *******, ******* нарын хамт ороод архи уугаад сууж байтал У.*******ын эхнэр ******* нь миний зүүн чихний дээд талд цагаан өнгийн шаазан аягаар нэг удаа цохьсон. Миний толгойноос их хэмжээний цус гарсан бөгөөд эмнэлэгт очиж 5 оёдол тавиулсан. Гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19),
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай буудлын 108 тоот өрөөнд 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн орсон бөгөөд орой 19 цагийн үед их чимээ гараад байхаар нь ортол жижиг биетэй эрэгтэй хүний толгойноос цус гарч байсан бөгөөд энэ эмэгтэй миний толгойг хагалсан гэж байсан” гэх мэдүүлэг (хх-н 21-23),
Гэрч У.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “******* бол миний хамтран амьдрагч юм. Харин Б.*******, ******* нар бол миний найзууд юм.” гэх мэдүүлэг (хх-н 26-27),
Гэрч М.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “буудлын өрөөнд архи уугаад сууж байтал ******* нөхөр *******той маргалдах гээд байхаар нь манай найз ******* тэр хоёрын голд суухад ******* нь сэнжтэй цагаан аягаар найз *******ын толгойд нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг (хх-н 29-31),
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №09шэ/040 дугаартай: “Б.*******ын биед зүүн талын чамархай хэсэгт ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх ил шарх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 36-37)
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “******* ” зочид буудлын 108 тоот өрөө байв. Өрөөний шалыг цэвэрлэсэн байдалтай, цагаан өнгийн шилэн аяганы хагархай 2 ширхэгийг эд мөрийн баримтаар түр хураан авав” гэжээ (хх-н 3-8, 90-91),
Эд зүйлд хийсэн үзлэгийн “зочид буудлын угтах хэсгийг харуулсан хяналтын камерын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 24 минутаас 26 минутын хооронд гаднаас шар, цэнхэр өнгийн куртиктэй /М.*******/, хар өнгийн урт хүрэм өмссөн эмэгтэй хүн /С.*******/, хар өнгийн куртик өмссөн /У.*******/, шар өнгийн ноосон малгай, урт хар өнгийн куртик өмссөн /Б.*******/ нар орж ирж байгаа харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 08 минутад У.*******, С.******* нар зочид буудлаас гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 89-92),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Бүртгэлийн 1796 дугаартай хэрэгт цагаан өнгийн шаазан аяганы хагархай 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (хх-ийн 122)
Согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч Б.******* 3.48 хувийн согтолттой” гэжээ. (хх-н 12),
Хохирогч Б.*******ын толгой хэсгийг урдаас болон хажуу талаас харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 6),
Яаралтай тусламжийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 41 минутад бичсэн хуудсаар “эмчийн үзлэгээр үндсэн зовиур Б.*******ын толгой хагарсан, цус гарсан, урьдчилсан онош хуйхны ил шарх” гэжээ. (хх-ийн 84-88)
Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “... регистрийн дугаартай овгийн ын ******* нь ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суудаг...” гэжээ. (хх-н 63-64)
******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор “******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол, 1/21320091 хувийн хэргийн дугаартай С.*******т холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсугай” гэжээ. (хх-н 81)
Шүүгдэгч С.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-н 72, 75-78) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” зочид буудлын 108 тоот өрөөнд хохирогч Б.*******той таарамжгүй харилцаан үүсгэн улмаар түүний толгой хэсэгт шаазан аягаар цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн талын чамархайн хэсэгт ил шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*******ын мэдүүлсэн “архи уугаад сууж байтал У.*******ын эхнэр ******* нь миний зүүн чихний дээд талд цагаан өнгийн шаазан аягаар нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч М.*******ы “******* нөхөртэйгээ маргалдах гээд байхаар нь манай найз ******* тэр хоёрын голд суутал ******* түүний толгойд нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Д.ийн “орой 19 цагийн үед 108 тоот өрөөнд их чимээ гараад байхаар нь ортол жижиг биетэй эрэгтэй хүний толгой хэсгээс цус гарч байсан бөгөөд энэ эмэгтэй миний толгойг хагалсан гэж байсан” хохирогчийн биед зүүн талын чамархай хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №09шэ/040 дугаартай дүгнэлт, хохирогчийн толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч С.******* нь хохирогчийн биед халдахдаа “аяга авч түүний толгойн тус газарт цохьсон” үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь хохирогч Б.*******ын биед зүүн талын чамархай хэсэгт ил шарх бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Хохирогч Б.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс С.*******ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 11 хоногийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх” гэсэн,
Шүүгдэгчийн зүгээс “би ганцаараа 2 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд хүүхдийн сургууль амрахаар хөдөө явж ажил хийдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөөч” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаазан аяганы хагархай 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******т шүүхээс оногдуулсан 1 (нэг) сар 11 (арван нэг) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн ******* дүүргийн 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 4 дүгээр орцны подвальд оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ******* дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг С.*******т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.*******т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаазан аяганы хагархай 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. С.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА