Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******хонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Хохирогч *******,

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,      Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан *******хонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* ******* овогт ын ,

Үйлдсэн хэргийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 23 цагийн үед *******хонгор аймгийн *******хонгор сумын 9-р багийн нутаг ХХК-ийн төв салбарын хойд талын жижиг хөх толгой гэх газарт иргэн Б.Адьяабаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар *******ын толгойн тус газарт 0.75 литрийн хэмжээтэй эзэн чингис нэртэй архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 23 цагийн үед *******хонгор аймгийн *******хонгор сумын 9-р багийн нутаг жижиг хөх толгой гэх газарт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдөр , бид 3 дундаасаа мөнгө нийлүүлээд 0,75 литрийн эзэн чингис нэртэй 2 шил архи аваад жижиг хөх толгой дээр гарч хувааж уусан. Нэг архийг ууж дуусаад би ыг утсаар дуудсан. Үлдсэн 1 шил архиа бид 4 хувааж ууж байгаад томроод, маргалдаад сүүлдээ бид 2 зодолдсон. Тэгээд салж байж байгаад би ын зүүн талын мөр рүү өшиглөсөн чинь аягалж байсан архиныхаа шилээр миний баруун талын шанаа руу цохьчихсон. Тэгээд миний шанаанаас цус гараад эмнэлэг дуудаж эмнэлэгт ирж оёо тавиулсан. Би нилээд согтсон байсан. Би л ад томорсон юм шиг байна лээ. шилээр цохисоноос өөрөөр намайг цохиж зодоогүй. Би л түүний мөр, хамар руу нь цохьсон. Түүний хамараас цус гарчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-33/,

-гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдөр , бид 3 дэлгүүрээс 0,75 литрийн 2 шил эзэн чингис нэртэй архи аваад жижиг хөх толгой дээр гарч хувааж уусан. Нэг архиа ууж дуусаад ыг утсаар дуудаж гудамжны үзүүр дээр уулзсан. Тэгээд бид 4 буцаж анх архи уусан газар ирээд үлдсэн архиа уугаад дуусч байхад ыг алгадаж, цохиж аваад зодолдоод байхаар нь би салгасан. одоо болъё гээд суусан чинь алхаж очоод ын зүүн мөр рүү нь нэг удаа өшиглөсөн чинь ууж байсан архиныхаа шилээр ын шанаа руу цохьчихсон. ын толгойноос цус гараад фудболкоо тайлаад цусыг нь арчиж өгсөн. Тэр үед ын хамарнаас бас цус гарч байсныг өөрөө арчиж цэвэрлэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

-гэрч Т.гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдөр ,  ******* бид 3 манайхаас гарч дундаасаа мөнгө нийлүүлээд эзэн чингис нэртэй 0,75 литрийн 2 шил архи аваад жижиг хөх толгой дээр гарч хувааж уусан. Нэг архийг нь ууж дуусаад найз ыгаа дуудчихъя гэхээр нь тэг тэг гэснээр утсаар дуудаад гудамны үзүүр дээр тосч уулзсан. Буцаж архи ууж байсан газартаа ирээд үлдсэн архиа уугаад дуусч байхад эхлээд тай маргалдаад, хоорондоо зодолдсон. Салгаад байж байхад архи ууж байсан газараа очоод суусан. очоод зүүн мөр рүү нь өшиглөсөн чинь ууж байсан архины шилийг аваад ын баруун талын шанаа руу цохьчихсон чинь шил нь хагараад ын толгойноос цус гараад майкаа тайлаад цусыг нь арчиж өгөөд эмнэлэгт авчирсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/

- *******хонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 426 дугаартай 1. *******ын биед тархи доргилт, баруун чамархай ясанд хугарал, урууланд няцрал, дух, баруун шанаанд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсоны дараа хугацаа алдсан тохиолдолд амь насанд нөлөөлөх боломжтой. 4. *******ын биед үүссэн дээрхи гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 6. Асуултанд тусгагдсанаас өөр ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/

-*******хонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 096 дугаартай 1. Хэрэг учрал болсон гэх газраас хураан авсан тунгалаг шил мэт 4 хэсэг зүйл нь урьд нь нэг бүхэл биет байсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-66/

-хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-н 19-23/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 24/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/

- *******хонгор сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80/

- *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81/

- *******ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 82-83/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/

- *******хонгор аймгийн Политехникийн коллежийн тодорхойлолт /хх-ийн 101-102/

- *******хонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүсэлт

-насанд хүрээгүй шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 08 сарын 12-ны өдрийн орой гэртээ байж байсан чинь манай найз утсаар яриад гудамжны үзүүр дээр гараад ир гээд дуудаад , , нартай гудамжныхаа баруун талын үзүүр дээр уулзсан. Тэгээд жижиг хөх толгой дээр гараад авсан байсан архиа гаргаж ирээд бид 4 уугаад талд нь ороод сууж байхад өөрөө надруу дайраад цохиж аваад бид 2 маргалдаад, дараа нь надруу дайраад байсан. , 2 салгасан. Би ууж байсан архиа салтаандаа хавчуулсан газар сууж байсан чинь ирээд миний зүүн мөр рүү өшиглөчихөөр нь би архиныхаа шилээр шанаа руу нь цохьчихсон. Түүний шанаанаас цус гараад байхаар нь би өмсөж явсан майкаараа арчиж өгөөд түргэн дуудаж эмнэлэгт ирж үзүүлсэн. өөрөө л надаас хэрүүл гуйгаад томроод байсан. Чи хэзээ тийм том болчихсон юм бэ гээд байсан. миний нүүр, ам, хамар руу цохиод байсан. Миний хамарнаас цус гаргачихсан. Миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би ыг архины шилээр шанаа руу нь нэг удаа цохьсон. Шил нь тэр дороо хагараад уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 73-75, 78-79/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 23 цагийн үед *******хонгор аймгийн *******хонгор сумын 9-р багийн нутаг жижиг хөх толгой гэх газарт иргэн *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Уг хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй болох нь түүний насанд хүрээгүй байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, урьд ял шийтгэлгүй байдал, ар гэрийн нөхцөл байдал, *******хонгор аймгийн Политехникийн коллежийн тодорхойлолт, *******хонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх архины шилний 4 ширхэг хагархайг устгах, хохирогчийн толгойн рентген зураг 2 ширхэгийг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний дундын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* ******* ******* овогт ын ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэхь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ад нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн майк 1 ширхэг, 4 хэсэг шилний хагархайг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн толгойн 2 ширхэг рентген зурагыг хэрэгт хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ын дундын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч *******ад батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор *******хонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч *******ад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ