Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0606

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С***,  

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч У.Х****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн Д.Э****.

Прокурорын дүгнэлт: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А**ийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор Г.С***, хариуцагч Л.А**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С***** Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А***-гийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичжээ.

2. Хариуцагч улсын байцаагч нь “С****” фэйсбүүк хуудсанд байршуулсан зар сурталчилгаанд үзлэг хийж, хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг ... бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчил гаргасан гэж үзээд иргэн Д.Б****д 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг шалгалтаар Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С**** хянаад, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт бичиж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

4. Дүгнэлт гаргагч нь улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

4.1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэж зааснаар “зар сурталчилгааны ерөнхий шаардлага”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “зүй бус зар сурталчилгаа”, 7.3 дугаар зүйлд “хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааны”-ны талаар тус тус зохицуулсан байна.

Материалд авагдсан холбогдогч Д.Б****-гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны “С****” фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар, иргэн Д.Б**** нь өөрийн “С*****” фейсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэрэглэгчдэд өөрийн онлайнаар, хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг, хүзүү нүүр төгс хамгаална” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иргэн Д.Б**** нь фейсбүүкээр түгээсэн дээрх зар сурталчилгаандаа хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулсан, мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Иймд иргэн Д.Б*****-гийн дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А****-гийн иргэн Д.Б****-г холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

6. Дүгнэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Иргэн Д.Б****ийн цахимд байршуулсан зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан, мөн хуулийн 12 дугаар зүйлд тусгайлан заасан интернэтээр тавигдах зар сурталчилгааны шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль бус зар сурталчилгаа гэж үзэхээргүй байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулснаар холбогдогчийн эрх сэргэх ач холбогдолтой юм. Бүрэн гүйцэт нотлогдоогүй зүйлийг эрх бүхий албан тушаалтан нотолсон гэж үзэж шийтгэл ногдуулсан. Ганц мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй. Зөрчлийг нотлох гэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн дүүрэн, тал бүрээс нь нотлох ёстой. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа бол бүрэн хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Зар сурталчилгааны тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн бол интернэт орчинд байгаа бүх зард шийтгэл ногдуулах нь зүйтэй юм. Нэгэнд нь шийтгэл ногдуулж, бусдад нь харуулах ёстой юм уу. Шударга ёсны зарчим алдагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа “...цагдаагийн байгууллагад тоот хүргүүлдэг, холбогдох мэдээллээ тавиагүйн улмаас иргэд гомдол гаргадаг” талаар дурдлаа. Энэ зохицуулалт нь Эрүүгийн хуульд заасан тусгай зохицуулалт болох залилах гэмт хэрэг, хэрэглэгчийн эрхийг хохироох гэмт хэргээр шалгуулж болно. Тустаа зүйл заалтаар зохицуулагддаг зүйл байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өмнөөс нь орж шалгаад, ингэхгүй бол болохгүй гэж ярих нь учир дутагдалтай. Интернэт орчинд үүнтэй ижил маш олон зар сурталчилгаа байгаа, шударга ёсны зарчмаа баримтлах ёстой, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, Үндсэн хуулийн дагуу зохицуулагдсан энгийн зарчим юм. Иргэн Д.Б-д шийтгэл оногдуулж байгаа бол үүнтэй ижил зар оруулсан иргэдэд ижил шийтгэл ногдуулах ёстой...” гэв.

7. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А***** хариу тайлбартаа: “... улсын байцаагчийн Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад “С****” фэйсбүүк хуудсанд бараа бүтээгдэхүүний талаар байршуулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй тул дараах ажиллагааг явуулсан.

“С****” фэйсбүүк хуудсанд үзлэг хийхэд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байршуулсан “Шинэ зууны шилдэг нано утас” гэх нэртэй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг устгасан, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр галбиржуулагч даруулга гэх бүтээгдэхүүний талаар “Хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирлээ” гэж 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байршуулсан масктай баг гэх бүтээгдэхүүний талаар “Хүйтэн салхи агаараас хүзүү, нүүрээ бүрэн хамгаалах төгс масктай баг” гэх мэдээллийг байршуулсан, мөн зар түгээгчийн харилцах утасны дугаарыг захиалгын утас 88064964 гэж тусгасан нь хэрэг авагдсан зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогч “С****” фэйсбүүк хуудсыг ажиллуулж буй Д.Б****-гаас мэдүүлэг авахад дээрх мэдээллийг байршуулсан болох нь тогтоогдсон.

Дээрх ажиллагааг явуулахад холбогдогч цахим орчинд худалдаа эрхлэгч Д.Б***** нь бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл байршуулахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3. “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэх заалтыг зөрчиж, хамгийн шилдэг, супер, төгс гэх мэтээр баталгаа, нотолгоогүй, тодорхойгүй мэдээлэл оруулж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, 12 дугаар зүйлийн 12.2. “Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэх заалтыг зөрчиж, зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй байсан.

Зар түгээгчийн нэр, хаяг, байршил, холбогдох бусад мэдээллийг байршуулаагүйн улмаас бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан хэрэглэгчийн хохирсон асуудлыг шийдвэрлэхэд холбогдогч тогтоогдохгүй, хэрэглэгчийн хохирлыг барагдуулахад чирэгдэл учирдаг, хохирсон асуудлыг шийдвэрлэх боломжгүй, улмаар хэрэглэгч хохирч үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

Холбогдогчоос авсан мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заасны дагуу иргэн Д.Б****д таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Иргэн Д.Б***** нь цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн. Иймд шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй байх тул Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С****н 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь зорилгодоо нийцсэн гэж үзэж байна. Шийтгэл оногдуулах зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зарчмыг баримталсан гэж үзэж байна. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан байсан хэдий ч мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль бус, зүй бус зар сурталчилгаа гэдгийг зөрчсөн гэж үзсэн. Манай байгууллага Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа хянуулдаг. Энэ зөрчлийг яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн талаар тайлбарлавал, тухайн зөрчил үйлдсэн этгээд нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа тавьсан зар сурталчилгаандаа “хамгийн шилдэг, хамгийн төгс” гэдэг өгүүлбэр хэрэглэж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Бид “...энэ хамгийн шилдэг бүтээгдэхүүн биш, битгий худалдаж ав” гэдэг мэдээллийг олон нийтэд хүргээгүй. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэд нь заавал хэрэглэгчийг хохироосон байх ёстой мэтээр дүгнэлт гаргагч тайлбарлаж байна. Бид хэрэглэгч хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллаагаагаа явуулдаг. Интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа маш олон зар сурталчилгаа байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Харин “...манайх хамгийн төгс нь, шилдэг нь” гэж бусдаас өөрсдийгөө ялгаруулж, бараагаа хурдан борлуулах буруу арга хэрэглэж байна гэж үзсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбаруудад дүгнэлт хийж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С****н дүгнэлтийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” хэмээн зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагыг зохицуулж, мөн хууль, зүйлийн 6.5-д: “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно”, 6.5.2. “Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах”, 6.5.8-д: “хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчлах” гэж заасан бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна”, 7.2. “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно”, 7.2.3. “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заажээ.

11. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг “... фэйсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл байршуулсан, зар түгээгчийн хаяг, нэрийг тусгаагүй” гэсэн зөрчилд уг фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг иргэн Д.Б***г холбогдуулан шалгаж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн зөрчил нь холбогдогчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн Аравдугаар бүлэг, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчлийг зохицуулсан 10.1 дүгээр зүйл /Зар сурталчилгааны тухай хууль зөрчих/-ийн 4.”Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...торгоно” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэлийг холбогдогчид оногдуулсан байна.

12. Хариуцагчийн зүгээс интернэтээр түгээх зар сурталчилгааг зохицуулсан Зар сурталчилгааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэснийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд “зөвхөн утасны дугаар байсан” гэж тайлбарладаг. Харин маргаан бүхий шийтгэлийн хуудастаа тухайн зөрчлийг нарийвчлан заасан Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2-д заасан “интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй” гэх зүйлчлэлээр зүйлчлээгүй нь учир дутагдалтай гэж үзнэ.

13. Дүгнэлт гаргагчийн “холбогдогч Д.Б-гийн зүгээс өөрийн "Сайхан.мн" фейсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд хэрэглэгчдэд өөрийн онлайнаар, хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг...”, “хүзүү нүүр төгс хамгаална...” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй...” гэх дүгнэлтийн агуулга үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

14. Учир нь Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “зар сурталчилгаа гэж ... боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” ойлгохоор заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд “...онцгой хямдрал зарлаж байна 24000 төгрөг, хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирсэн, захиалах утас хүргэлт үнэгүй, та захиалбал дугаараа үлдээнэ үү” гэх зэрэг сурталчилгаанууд нь хуулиар хориглосон зар сурталчилгаанд хамаарахгүй, хуулиар хориглосон зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн гэж үзэхгүй, түүнчлэн уг зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” хэмээн зааснаар зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагад нийцсэн байна. Мөн интернэтээр түгээсэн зар сурталчилгаандаа “хамгийн..., төгс...” гэх үгнүүдийг ашигласныг Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3. “...итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж үзэхгүй болно. Энэ утгаараа Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д: “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасны дагуу хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарах зөрчил тогтоогдохгүй байна.

15. Иймд эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийг нотолж чадаагүй, зөрчлийн шинжгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаарх дүгнэлт гаргасан прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байна.

16. Прокурорын дүгнэлтийн шаардлагын хүрээнд буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А***ийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С, 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч У.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын мэргэжилтэн Д.Э.

Прокурорын дүгнэлт: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор Г.С, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-гийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичжээ.

2. Хариуцагч улсын байцаагч нь “Сайхан.мн” фэйсбүүк хуудсанд байршуулсан зар сурталчилгаанд үзлэг хийж, хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хуулиар хориглосон зар сурталчилгааг ... бүтээсэн, эсхүл түгээсэн” зөрчил гаргасан гэж үзээд иргэн Д.Бд 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг шалгалтаар Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С хянаад, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дүгнэлт бичиж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

4. Дүгнэлт гаргагч нь улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

4.1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” гэж зааснаар “зар сурталчилгааны ерөнхий шаардлага”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “зүй бус зар сурталчилгаа”, 7.3 дугаар зүйлд “хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааны”-ны талаар тус тус зохицуулсан байна.

Материалд авагдсан холбогдогч Д.Б-гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны “Сайхан.мн” фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар, иргэн Д.Б нь өөрийн “Сайхан.мн” фейсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэрэглэгчдэд өөрийн онлайнаар, хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг, хүзүү нүүр төгс хамгаална” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Иргэн Д.Б нь фейсбүүкээр түгээсэн дээрх зар сурталчилгаандаа хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулсан, мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Иймд иргэн Д.Б-гийн дээрх үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-гийн иргэн Д.Б-г холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

6. Дүгнэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Иргэн Д.Байгалмаагийн цахимд байршуулсан зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан, мөн хуулийн 12 дугаар зүйлд тусгайлан заасан интернэтээр тавигдах зар сурталчилгааны шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль бус зар сурталчилгаа гэж үзэхээргүй байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулснаар холбогдогчийн эрх сэргэх ач холбогдолтой юм. Бүрэн гүйцэт нотлогдоогүй зүйлийг эрх бүхий албан тушаалтан нотолсон гэж үзэж шийтгэл ногдуулсан. Ганц мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй. Зөрчлийг нотлох гэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн дүүрэн, тал бүрээс нь нотлох ёстой. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа бол бүрэн хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Зар сурталчилгааны тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн бол интернэт орчинд байгаа бүх зард шийтгэл ногдуулах нь зүйтэй юм. Нэгэнд нь шийтгэл ногдуулж, бусдад нь харуулах ёстой юм уу. Шударга ёсны зарчим алдагдаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбартаа “...цагдаагийн байгууллагад тоот хүргүүлдэг, холбогдох мэдээллээ тавиагүйн улмаас иргэд гомдол гаргадаг” талаар дурдлаа. Энэ зохицуулалт нь Эрүүгийн хуульд заасан тусгай зохицуулалт болох залилах гэмт хэрэг, хэрэглэгчийн эрхийг хохироох гэмт хэргээр шалгуулж болно. Тустаа зүйл заалтаар зохицуулагддаг зүйл байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өмнөөс нь орж шалгаад, ингэхгүй бол болохгүй гэж ярих нь учир дутагдалтай. Интернэт орчинд үүнтэй ижил маш олон зар сурталчилгаа байгаа, шударга ёсны зарчмаа баримтлах ёстой, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, Үндсэн хуулийн дагуу зохицуулагдсан энгийн зарчим юм. Иргэн Д.Б-д шийтгэл оногдуулж байгаа бол үүнтэй ижил зар оруулсан иргэдэд ижил шийтгэл ногдуулах ёстой...” гэв.

7. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А хариу тайлбартаа: “... улсын байцаагчийн Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад “Сайхан.мн” фэйсбүүк хуудсанд бараа бүтээгдэхүүний талаар байршуулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй тул дараах ажиллагааг явуулсан.

“Сайхан.мн” фэйсбүүк хуудсанд үзлэг хийхэд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байршуулсан “Шинэ зууны шилдэг нано утас” гэх нэртэй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг устгасан, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр галбиржуулагч даруулга гэх бүтээгдэхүүний талаар “Хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирлээ” гэж 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байршуулсан масктай баг гэх бүтээгдэхүүний талаар “Хүйтэн салхи агаараас хүзүү, нүүрээ бүрэн хамгаалах төгс масктай баг” гэх мэдээллийг байршуулсан, мөн зар түгээгчийн харилцах утасны дугаарыг захиалгын утас 88064964 гэж тусгасан нь хэрэг авагдсан зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдогч “Сайхан.мн” фэйсбүүк хуудсыг ажиллуулж буй Д.Б-гаас мэдүүлэг авахад дээрх мэдээллийг байршуулсан болох нь тогтоогдсон.

Дээрх ажиллагааг явуулахад холбогдогч цахим орчинд худалдаа эрхлэгч Д.Б нь бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл байршуулахдаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3. “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэх заалтыг зөрчиж, хамгийн шилдэг, супер, төгс гэх мэтээр баталгаа, нотолгоогүй, тодорхойгүй мэдээлэл оруулж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, 12 дугаар зүйлийн 12.2. “Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэх заалтыг зөрчиж, зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, байршлын талаарх мэдээллийг байршуулаагүй байсан.

Зар түгээгчийн нэр, хаяг, байршил, холбогдох бусад мэдээллийг байршуулаагүйн улмаас бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан хэрэглэгчийн хохирсон асуудлыг шийдвэрлэхэд холбогдогч тогтоогдохгүй, хэрэглэгчийн хохирлыг барагдуулахад чирэгдэл учирдаг, хохирсон асуудлыг шийдвэрлэх боломжгүй, улмаар хэрэглэгч хохирч үлдэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг.

Холбогдогчоос авсан мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заасны дагуу иргэн Д.Бд таван зуун нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Иргэн Д.Б нь цахим орчинд худалдаа хийхдээ дээрх мэдээллийг бүтээж, түгээж хууль бус зар сурталчилгаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрч, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шийтгэлийг биелүүлж торгуулиа төлсөн. Иймд шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлтэй байх тул Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...: Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан нь зорилгодоо нийцсэн гэж үзэж байна. Шийтгэл оногдуулах зорилго нь хүн хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зарчмыг баримталсан гэж үзэж байна. Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангасан байсан хэдий ч мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль бус, зүй бус зар сурталчилгаа гэдгийг зөрчсөн гэж үзсэн. Манай байгууллага Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаа хянуулдаг. Энэ зөрчлийг яагаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн талаар тайлбарлавал, тухайн зөрчил үйлдсэн этгээд нь өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа тавьсан зар сурталчилгаандаа “хамгийн шилдэг, хамгийн төгс” гэдэг өгүүлбэр хэрэглэж зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Бид “...энэ хамгийн шилдэг бүтээгдэхүүн биш, битгий худалдаж ав” гэдэг мэдээллийг олон нийтэд хүргээгүй. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэд нь заавал хэрэглэгчийг хохироосон байх ёстой мэтээр дүгнэлт гаргагч тайлбарлаж байна. Бид хэрэглэгч хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллаагаагаа явуулдаг. Интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа маш олон зар сурталчилгаа байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Харин “...манайх хамгийн төгс нь, шилдэг нь” гэж бусдаас өөрсдийгөө ялгаруулж, бараагаа хурдан борлуулах буруу арга хэрэглэж байна гэж үзсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбаруудад дүгнэлт хийж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сн дүгнэлтийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” хэмээн зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагыг зохицуулж, мөн хууль, зүйлийн 6.5-д: “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно”, 6.5.2. “Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах”, 6.5.8-д: “хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчлах” гэж заасан бол мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна”, 7.2. “Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно”, 7.2.3. “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заажээ.

11. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийг “... фэйсбүүк хуудсаар бараа бүтээгдэхүүн худалдан борлуулахдаа хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл байршуулсан, зар түгээгчийн хаяг, нэрийг тусгаагүй” гэсэн зөрчилд уг фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг иргэн Д.Бг холбогдуулан шалгаж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн зөрчил нь холбогдогчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн Аравдугаар бүлэг, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчлийг зохицуулсан 10.1 дүгээр зүйл /Зар сурталчилгааны тухай хууль зөрчих/-ийн 4.”Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...торгоно” гэж заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэлийг холбогдогчид оногдуулсан байна.

12. Хариуцагчийн зүгээс интернэтээр түгээх зар сурталчилгааг зохицуулсан Зар сурталчилгааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн нэр, хаяг, харилцах утас зэрэг хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай бусад мэдээлэл байна” гэснийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд “зөвхөн утасны дугаар байсан” гэж тайлбарладаг. Харин маргаан бүхий шийтгэлийн хуудастаа тухайн зөрчлийг нарийвчлан заасан Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2-д заасан “интернэтээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй” гэх зүйлчлэлээр зүйлчлээгүй нь учир дутагдалтай гэж үзнэ.

13. Дүгнэлт гаргагчийн “холбогдогч Д.Б-гийн зүгээс өөрийн "Сайхан.мн" фейсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны 07 дугаар сарын 06, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд хэрэглэгчдэд өөрийн онлайнаар, хүргэлтээр зарж борлуулдаг даруулга, нүүрний багийг “хамгийн шилдэг...”, “хүзүү нүүр төгс хамгаална...” гэх зэргээр интернэтээр зар сурталчилгаа түгээсэн, зар сурталчилгаанд холбогдох гар утас, үнийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний зураг, зориулалт зэргийг дэлгэрэнгүй дурдсан үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй...” гэх дүгнэлтийн агуулга үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

14. Учир нь Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “зар сурталчилгаа гэж ... боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг” ойлгохоор заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд “...онцгой хямдрал зарлаж байна 24000 төгрөг, хамгийн шилдэг даруулга болох хөх өргөж, мөр тэгшлэх супер даруулга худалдаанд ирсэн, захиалах утас хүргэлт үнэгүй, та захиалбал дугаараа үлдээнэ үү” гэх зэрэг сурталчилгаанууд нь хуулиар хориглосон зар сурталчилгаанд хамаарахгүй, хуулиар хориглосон зар сурталчилгааг бүтээсэн, түгээсэн гэж үзэхгүй, түүнчлэн уг зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна” хэмээн зааснаар зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлагад нийцсэн байна. Мөн интернэтээр түгээсэн зар сурталчилгаандаа “хамгийн..., төгс...” гэх үгнүүдийг ашигласныг Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3. “...итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж үзэхгүй болно. Энэ утгаараа Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д: “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасны дагуу хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд хамаарах зөрчил тогтоогдохгүй байна.

15. Иймд эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийг нотолж чадаагүй, зөрчлийн шинжгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй талаарх дүгнэлт гаргасан прокурорын дүгнэлт үндэслэл бүхий байна.

16. Прокурорын дүгнэлтийн шаардлагын хүрээнд буюу Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.14-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.3, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.1 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.Агийн үйлдсэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0003012 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.