Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2021/00218

 

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2021/00218

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2020/00956

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .............. оршин суух, Б.А. /РД:...../-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............................оршин суух, Галсан овогт Г.Ш. /РД:..................../-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г., хариуцагч Г.Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У. нар оролцов.                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд Г.Ш-тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү А.А, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Ө, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А.Х нар төрсөн. Бид 2018 онд гэрлэлтээ батлуулсан. 2019 онд Г.Ш нь хүүхдүүдээ орхин явснаар тус тусдаа амьдрах болсон. Г.Ш нь одоо өөр хүнтэй сууж гэр бүлтэй болсон. Иймд Г.Ш бид хоёрын гэрлэлтийг цуцалж, гурван хүүхдийг минь Б.А миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Г.Ш нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ш нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс Б.А-тэй хамтран амьдарсан. Түүнээс хойш 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү А.А, 2016 онд хүү А.Ө, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А.Х-д нар төрсөн. Бид 2018 оны 8 сард гэр бүл батлуулсан. Түүнээс хойш 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн асуудлаас болж хоёр тийшээ болсон тул гэр бүлээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр ярилцсаны үндсэн дээр гурван хүүхдээ эцэг Б.А-ий асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид би хүүхдүүдтэйгээ уулзаж ойр дотно байна. Одоо бид хоёрын дунд хэрүүл маргаан байхгүй, нэг нэгнийгээ хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй, гурван хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдрана гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Ш-т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Ш нар нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү А.А, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Ө, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А.Х нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-ийн 5, 7-8 тал) болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, хариуцагч нь өөр амьдрал зохиосон зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү А.А, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү А., 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү А.Х  нарыг эцэг  үүдийг эцэг Б.А-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Шүрэнчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Б.А, Галсан овогт Г.Ш нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А.А, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү А.Ө, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү А.Х нарыг эцэг Б.А асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА