Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2021/00219

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

 156/2020/00775

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .......................... оршин суух, Орлой овогт Р.Х  /РД:............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................... оршин суух, Боржигон овогт Л.Н /РД:/-д холбогдох гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.У, нэхэмжлэгч Р.Х, хариуцагч Л.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Л.Н-тай гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Х.Т, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Х.Т нар төрсөн. 2005 оноос 2019 оны 9 сар хүртэл бид хоёр айлын дайтай амьдарч байсан. 2019 оны 7 сард Л.Н нь алдсан үхрийг маань олоод өгөх сайн лам байна 1,000,000 төгрөг өгвөл авсан эзэн нь 3 хоногийн дотор гаргаад өгнө гэсэн гээд 1,000,000 төгрөг зээл хийж аваад явсан. Дараа нь би савны өвчтэй болсон сайн бариачид очно гээд явсан. Тэр цагаас хойш бид хоёрын зан харилцаа эрс муудаж Л.Н гэртээ ирэх нь цөөрсөн, ирвэл дур зоргоороо мал ачаад явдаг болсон. Өөрсдийн хонь дуусаж 2020 оны 7 сард айлын түрээсний хониноос 35-ыг ачаад гэр орноо ачаад үлдсэн 100 гаруй ямаагаа туугаад намайг зуух яндангүй, идэх хоолгүй хаяад явсан. Бага хүү Х.Т-ийг аваад явсан. Үхэр олж өгнө гэсэн сайн лам, савыг нь барьж өгсөн сайн бариач нь өөрийнх нь одоо суусан нөхөр А нь байсан. Мөн 5-6 сард том хүү Х.Т-ыг аваад явсан. Хүү маань А-ыг зодсон гээд сургуульд явахгүй миний төрсөн ах Х-д байдаг болсон. Манай ах гуйж байгаад сургуульд оруулсан. Л.Н өөр амьдрал зохиосон учраас бид эвлэрэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, Х.Т, Х.Т хоёр хүүгээ Л.Н бид хоёр нэг нэгээр нь асрамжидаа авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй  гэв.

Хариуцагч Л.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Х-тай 2006 онд гэр бүл болон 13 жил амьдран хоёр хүүхдийн эцэг, эх болсон билээ. 2008 онд том хүү Х.Т, 2016 онд хүү Х.Т нар төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд айлын дайтай айл явах юмсан гэж би эрвийх дэрвийхээрээ зүтгэж байсан. Нөхөр Х нь сүүлдээ элдэв хүний хоосон үгээр үг хийж бусдад уруу татагдаж хэцүү байсан тул сэтгэл хөрч хоёр хүүхдээ аваад салахаар шийдсэн. Өөрт нь хандаж үг хэлээд авахгүй бүдүүлэг авирлаж намайг зодож бэртээж байсан. Би хоёр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндээ бодоод салахаас өөр аргагүйд хүрсэн. Цаашид хамт амьдрах боломжгүй гэдгээ ойлгуулаад өөрсдийн хамтран эзэмшиж байсан өмч хөрөнгийг тэгш хуваан авсан. Төрийн банкнаас авсан 15 сая төгрөгийн зээлийг би төлж байгаа. Миний хувьд өөр амьдрал зохиож нэг хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжийн тухайд том хүү Х.Т-ыг эцэг Р.Х-ын асрамжид, бага хүү Х.Т-ийг өөрийн асрамждаа авахаар Р.Х бид хоёр тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Р.Х нь хариуцагч Л.Н-т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Х, хариуцагч Л.Н нар нь 2006 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Х.Т, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүү Х. нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-ийн 4-6 тал) болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, шүүхээс гэрлэгчидэд эвлрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, хариуцагч нь өөр амьдрал зохиож хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Т-ыг эцэг Р.Х-ын асрамжид, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.Т-ийг эх Л.Н-ийн  асрамжинд үлдээхээр шүүх хуралдаан дээр тохиролцсон тул хүүхдүүдийн асрамжийг зохигчдын тохиролцсон байдлаар шийдвэрлэв.

Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Хатанбат нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н-.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орлой овогт Р.Х, Б овогт Л.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Х.Т-ыг эцэг Р.Х-ын асрамжид, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.Т-ийг эх Л.Н-ийн  асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Х нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Н улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА