| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Ё.Н*******,
иргэний нэхэмжлэгч С.Э*******,
шүүгдэгч Б.Д*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц*******
нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д*******д холбогдох эрүүгийн 2415000010045 дугаартай, 163/2024/0077/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Чонос овогт Б******* Д*******, Булган аймгийн Булган суманд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Булган аймаг, Булган сумын 6 дугаар баг, *** хэсгийн **** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрдэнэт Булган цахилгаан түгээх станц ******* ажилтай, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 08 сарын 13-ны өдөр 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Д******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 01-нд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шинэ хорооны урд талд байх асфальтан зам дээр **-** БУА улсын дугаартай Sonato маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ МУ-ын Замын хөд*******ий дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөд*******ий аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөд*******тэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөд*******ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин **-** ОРО улсын дугаартай prius загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Ё.Н*******ийн биед хүнд, С.Э*******ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шинэ хороо”-ны урд талын хатуу хучилттай замаар согтуурсан үедээ ******* БУА улсын дугаартай “Sonato-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөд*******д оролцож яваад хөд*******ий аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөд*******ий дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасан “... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөд*******тэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчин, тухайн замаар зорчиж явсан ОРО улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ё.Н*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, жолооч С.Э*******ын эрүүл мэндэд хөнгөн учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/
-Ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 9-13 дахь тал/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-16, 19-21 дэх тал/,
-Хохирогч С.Э*******ын “...Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас Орхон аймгийн чиглэлд хөдөлсөн. Улмаар Булган аймгийн төвд оройн 00 цагийн орчимд “НИК” петровис шатахуун түгээх газар өнгөрөөд явж байх үед эсрэг урсгалаас нэг суудлын тээврийн хэрэгсэл гарч ирж байсан. Улмаар тухайн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байгаад дөхөж ирээд дайвалзаад буюу өөрийнхөө эгнээгээр болон эсрэг урсгал руугаа орж шарвалт хийгээд байгаа юм шиг явж байсан бөгөөд би тухайн машиныг хараад нэг биш байгааг мэдээд хурдаа хасаж удаашруулаад бараг 20 км/цагийн хурдтай маш аажуухан явж байх үед нөгөө эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний машиныг мөргөсөн. Улмаар осол болж цагдаа болон түргэн тусламж ирсэн.Эсрэг урсгалаас ирж байсан машиныг жолооч нь урсгал сөрж ирээд мөргөсөн. Мөн осол болсны дараа машинаас буугаад алхаж гишгэх болох архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлж байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч залуу ганцаараа явсан ба би эхнэр Н*******ийн хамтаар явж байсан.. Нөгөө машины жолооч залуу надад 12.5 сая төгрөг өгч машины хохирол барагдуулсан. Цаашид эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-37 дахь тал/,
-Хохирогч Ё.Н*******ийн “....Би 2023 оны 11 сарын 29-ний өдөр өөрийн нөхөр Э*******ын хамт Булган аймгийн Бүрэгхангай сум орж идэш хийгээд тэндээ хонож маргааш орой нь буюу 2023 оны 11 сарын 30-ны 18 цаг өнгөрч байхад Булган сумын чиглэлд хөдлөөд явж байхад Орхон сумын урд арын дугуй хагарч солиод Орхон сум руу орж ирээд шатахуун аваад хөдөлсөн ингээд Булган сум руу орж явахад би хэсэг хугацаанд унтаж үүрэглэж явсан /энэ үед 00 цаг өнгөрч байсан/ нэг сэрэхэд манай нөхөр болохоо байлаа шүү гэх шиг болсон Ингээд ухаан алдсан хэсэг хугацааны дараа Онцгой байдлынхан ирээд тастагч ажиллаж байхад хагас дутуу ухаан орсон би машинд хавчуулагдсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-41 дэх тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын “...манай байгууллагын зүгээс уг хэргийн талаар мэдэх зүйл байхгүй.Ё.Н******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.270.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ аван...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/
-Гэрч Н.Тэмүүжингийн “...2023 оны 11 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед найз Батзоригтой хамт хоол хийгээд гэртээ байж байхад Д******* ах залгаад гараад ирээч гэхээр нь гэрт хоол хийж байсан болохоор ороод ир гэхэд Д******* ах найз Шүхэртийн хамт 0,75 литрийн 1 шил архитай орж ирээд нөгөө архийг Д******* ах Шүхэрт бид 3, хоёр, хоёр татаад байж байхад Шүхэрт яваад өгсөн.Энэ үед Батзориг уугаагүй уугаагүй.Ингээд байж байхад 19 цагийн үед манай найз Отгонбат орж ирээд удалгүй зөрөөд Батзориг гараад явсан.Отгонбат, Д******* ах бид гурав нөгөө архиа хувааж уугаад дуусаж дахин 1 шил архи авахаар болж 22 цагийн үед дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил архи аваад хувааж уугаад дууссан.Энэ үед 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байсан.Батзориг гаднаас орж ирээд Д******* ах зөрөөд удалгүй гараад явахад нь бид 3 унтсан юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 50-51 дэх тал/
-Гэрч Б.Отгонбатын “...2023 оны 11 сарын 30-ны орой ажлаа тараад 19 цагийн үед Тэмүүжингийн гэрт очиход Батзориг, Д*******, Тэмүүжин, мах чанаад хоол хийгээд 0,75 литрийн 1 шил архи талдаа орчихсон уугаад сууж байсан.Тэгээд удалгүй Батзориг ажлынхаа хүнд юм өгөх ёстой гээд гараад явсан.Ингээд бид 3 хоол ундаа идэж уугаад нөгөө архиа хувааж уугаад дуусаж дэлгүүр гарч Төгрөг дэлгүүрээс дахин 0,75 литрийн 1 шил архи аваад уугаад сууж байхад Батзориг хүрч ирээд нөгөө архиа дуусгаад ойролцоогоор 00 цагийн үед Д******* ахын эхнэр дуудаад гэртээ харина гээд гараад явсан.Д******* ах нэлээн согтуу муудсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
-Гэрч Т.Батдорж/нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч/ “...маш хүнд байна, аарцаг яс хугарч бяцарсан, цус алдсан, өвдөлтийн шоктой байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
-Гэрч Б.Амартүвшингийн /Бүсийн оношилгооны төвд амбулаторийн гэмтлийн эмч / “...Ё.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын үед нөхөр нь гэж эрэгтэй би асран хамгаалагч хийж байгаа тул тэтгэлэг авах гэсэн юм гээд холбогдох баримтыг цуглуулж байсан.Тэгээд сая 09 сард Ё.Н******* нь тэргэнцэртэй ирж үзүүлсэн.Уг хүнийг эмнэлгээс анх би эмнэлгийн бичиг баримтыг үзэж амбулаторт үзүүлж хяналтад байх зөвлөгөө өгөөд явуулж байсан.Тэгээд сая 9 сар ирэхээр нь рентген зураг аваад харахад аарцаг ясны тогооны хугарал нь зөрүүтэй бороолоогүй байсан.Баруун тал суудал яс нь зөрөөгүй хугаралтай байсан бөгөөд бороолж эхэлж байсан..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 72-73 дахь тал/
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай шинжээч эмч Б.Энхбатын:
1. Магадлуулагч Ёндон овогтой Н******* биед Зүүн уушгины дээд дэлбэнд няцрал, гялтан хальсанд шингэн, /Мальгены хугарал/ аарцаг ясны хугарлууд, зүүн хөхний дээр, зүүн гарын бугалаг, баруун гарын шуу, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн.
4. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. /Мальгений хугарал/ аарцаг ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн уушгины дээд дэлбэнд няцрал, гялтан хальсанд шингэн гэмтэл нь эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөхний дээр, зүүн гарын бугалаг, баруун гарын шуу, баруун хөлийн гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.Магадлагч Ёндон овогтой Н*******ийн биед: Гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 78-80 дахь тал/
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай шинжээч эмч Б.Энхбатын:
1. Магадлуулагч Санжаа овогтой Э*******ын биед Баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн.
3. Эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Магадлуулагч Санжаа овогтой Э*******ын биед Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 89-90 дэх тал/
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай шинжээч эмч Б.Энхбатын:
1.Магадлуулагч Б******* Д*******ий биед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97 дахь тал/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн №1032 дугаартай “...0915 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Toyota prius 20 загварын авто машины техникийн эвдрэл, хохирлын, шууд зардал 6.150.000, шууд бус зардал 850.000 төгрөг үнэлгээ нийт 7,000,000...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 106 дахь тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар шинжээч Б.Жаргалдэлгэрийн:
1.2.3 шинжилгээнд ирүүлсэн “С.Э******* ХII/01 0221 гэж хаягласан дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “С.Э******* ХII/01 0221 гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 120-122 дахь тал/
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар шинжээч Р.Нандинцэцэгийн:
1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Д******* 0205 XII/1” гэж хаягласан цусны спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гэж “Б.Д******* О205 ХII/1” хаягласан цуснаас 2,4 промили спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,4 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 127-129 дэх тал/
-Хохирогч С.Э*******ын яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 167-168 дахь тал/
-Хохирогч Ё.Н*******ийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 169-170 дахь тал/
-Хохирогч Ё.Н*******ийн шинжилгээний хариу, үзлэгийн тэмдэглэл, үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг, өвчний түүх, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 171-185 дахь тал/
-Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлөөд явж байгаа одоогийн байдлаар 18,200,000 төгрөгийг төлсөн байгаа. Сэтгэл санааны хохирлыг 20,000,000 төгрөгөөр тохиролцож үүнээс 4,500,000 төгрөгийг төлсөн байгаа. Цаашид үлдсэн хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д******* “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д*******ий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөд*******д оролцох нь замын хөд*******ий дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж иргэний нэхэмжлэгч С.Э*******ын биед хөнгөн, хохирогч Ё.Н*******ийн биед хүнд хохирол учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтээр хохирогч Ё.Н*******ийн биед хүнд, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Э*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Д******* нь Монгол улсын замын хөд*******ий дүрмийн хориглосон заалтыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөд*******д оролцож яваад зам тээврийн осол гарган иргэн Ё.Н*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Д*******ийг “Хөд*******ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Н*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.
Шүүгдэгч Б.Д******* нь мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.Э*******од 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Ё.Н*******д эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 21,100,000 /хорин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг, шүүхийн шатанд 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг тус тус харилцан тохиролцож, сайн дураараа нөхөн төлсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Э******* нь эмчилгээ хийлгэсэн зардал болох 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянга/, хохирогч Ё.Н******* нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан зардал болох 777,935 /долоон зуун далан долоон мянга есөн зуун гучин тав/ төгрөг тус тус нэхэмжилж баримтыг ирүүлснийг шүүгдэгч Б.Д******* хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, хохирогч Ё.Н******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зааж шийдвэрлэв.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд Ё.Н*******ийн эрүүл мэндийн даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас иргэний нэхэмжлэгчээр Булган аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Ариунболдыг томилжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогч Ё.Н*******ийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт нэхэмжилсэн 3,270,000 /гурван сая хоёр зуун далан мянга/ төгрөгөөс нотлох баримтаар тогтоогдсон 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Д******* хүлээн зөвшөөрч, сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 150 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/, жолоочийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 154 дэх тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтас хэргийн 155 дахь тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 158-163 дахь тал/, хохирогч С.Э*******од хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 190-195 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Д*******ий хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Д******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Монгол улсын их хурлаас 2015 онд баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн байгаа Эрүүгийн 27.10 дугаар зүйлд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өрдөөс дагаж мөрдөж байна.
Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг тус тус баримтлан хууль буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг тус тус баримтлан, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3.Бусад асуудал:
Шүүгдэгч Б.Д******* нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт Б******* Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөд*******ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн баримтлан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д*******ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д*******д сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Б.Д*******өөс 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Э*******од, 777,935 /долоон зуун далан долоон мянга есөн зуун гучин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ё.Н*******д тус тус олгуулан, хохирогч Ё.Н******* нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зааж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогч Ё.Н*******ийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Д******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ