| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0135/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/133 |
| Огноо | 2016-09-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2016/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,
Нарийн бичгийн дарга А.Батдорж,
Хохирогч *******,
Насанд хүрээгүй шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,.
Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт ийн ,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тай урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 50 килограммын шуудайнд савласан 15,5 килограмм ноолуурыг хулгайлж бусдад 837.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь *******той урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, машин механизм ашиглан 2016 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 50 килограммын шуудайнд савласан 15,5 килограмм ноолуурыг хулгайлж бусдад 837.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй шүүгдэгч *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 15,5 килограмм ноолуурыг хулгайлсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 15,5 килограмм ноолуурыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэрт хулгай орж шуудайтай 15,5 кг ноолуур хулгайд алдагдсан. Хулгай ордог өдрийн шөнө буюу 2016 оны 05 сарын 16-ны орой 23 цагийн үед гэх айлруу мотоциклиор хүүхэдтэйгээ хоёулаа явсан юм. Гэрт хүн үлдээгүй. Тэгээд айлд жаахан байж байгаад хүүхэд бид хоёр буцаж ирсэн. Тэр өдрийн өглөө ээж аймгийн төвөөс ирсэн юм. Ээж аймгаас ирчихээд нэг шуудайтай ноолуур орны хөлд харагдаж байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн төв орж цагдаад мэдэгдсэн юм. Манай ах хулгай орсоны өглөө манай гэрээс ойролцоох газруудаар мөр харж алхаж байгаад израйль гутлын мөрийг олж харсан гэсэн. гэх хүүхэд манайхаар байнга орж гардаг байсан. Гэтэл ноолуур алдагдсанаас хойш ирэхээ байсан. манайд ноолуур байгаа гэдгийг мэдсэн байх. Орж гарах үед нь ноолуур нүдэн дээр нь ил байсан юм. Манай гэр цоожгүй байсан хаалгаа даавуугаар уяад орхисон байсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 52-56 /
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн: ямааны ноолуур 15.5 килограммыг 837000 төгрөг болохыг тодорхойлов гэх эд зүйлс үнэлсэн тухай тайлан / хх-ийн 75-77/
Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн: хуучин мустанг-5 маркийн мотоцикль 90.000 төгрөгийн үнэтэй гэх эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82/
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/,
-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 48-49/,
-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 50/
- насанд хүрээгүй шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 126/,
- сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 127/,
-насанд хүрээгүй шүүгдэгч *******ын насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 128/,
-насанд хүрээгүй шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 129/,
- сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 131/,
- шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 132/,
- шүүгдэгч *******ын насыг тогтоосон тэмдэглэл /хх-ийн 133/,
- шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/,
-Баянхонгор аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүсэлт /хх-ийн 139-144/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 144-145/
Насанд хүрээгүй шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би той очиж гэх айлын өвөлжөөн дээр байх гэрээс нь ноолуур хулгайлж аваагүй. худал мэдүүлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 106-111/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд 2016 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө тай хамт явж байгаад гэх айлын гэрээс ноолуур хулгайлсан. Тэднийх эзэнгүй, гэрээ цоожлоогүй даавуугаар уяад орхисон байсан, гэрт орохдоо хөлдөө гялгар цаас углаж орсон, гэрээс зайтай мотоцикль дээрээ байсан, ноолуурыг хулгайлаад хээр хаданд нуучихаад 2016 оны 05 сарын 30-ны өдөр зах дээр ноолуураа авчирч нэг ченжид өгсөн. ноолуур хулгай хийж авахад хамт явсан, түүнийг яваагүй байхад явсан гэж худал мэдүүлж буй зүйл байхгүй. Би ноолуурын мөнгөнөөс т 130000 төгрөг, ээждээ 140000 төгрөг өгсөн. ыг эмээлийн гөлөм худалдаж авахад 20000 төгрөг өгсөн. 20000 төгрөгөөр хэд хэдэн удаа бензин шахуулж авсан, мөн хувцас хунар авч тамхи авсан гэх мэтчилэн зарцуулсан. нь 2016 оны 05 сарын 16-ны орой надад ярихдаа ахынд ноолуур байгаа, ноолуурыг нь авчих уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд ахынд оччихоод буцах замдаа ноолуурыг ахын гэрээс хулгайлсан. надад " ахын шуудайтай ноолуур орных нь дээр байна уу доор нь байна уу энэ хоёрын аль нэгэнд байх ёстой гэдгийг урьдчилан хэлсэн. Шуудайтай ноолуур хулгайлахад миний эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикпиор явсан гэх мэдүүлэг /хх-ийн 118-121, 124-125 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй шүүгдэгч *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 15,5 килограмм ноолуурыг хулгайлсан,
Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******той бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг "" гэх газар нутаглаж байсан иргэн *******гийн гэрт хууль бусаар нэвтэрч 15,5 килограмм ноолуурыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч *******т хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй болох нь түүний насанд хүрээгүй байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, урьд ял шийтгэлгүй байдал, ар гэрийн нөхцөл байдал, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч ******* нь “хохиролоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй шүүгдэгч *******ын өмсөж явсан хагас түрийтэй, үдээстэй гутал 1 хосыг буцаан олгож, шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч *******ын өмчлөлийн эр ямаа 2 ширхэгийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын , насанд хүрээгүй шүүгдэгч овогт ийн нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэхь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын цагдан хоригдсон хоёр хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******т сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийин 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 90.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын 38 размерын хуучин, үдээстэй, хагас түрүүтэй, арзгар хээтэй гутал 1 ширхэгийг эзэмшигч *******т буцаан олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн эр ямаа 2 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ