Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2021/00044/И |
Дугаар | 156/ШШ2021/00251 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 156/ШШ2021/00251
156/ШШ2021/00251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00044/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....................... оршин суух, Боржигон овогт Ч.О /РД:................ /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... оршин суух, Л.О (РД:........................)-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.О /онлайнаар/, хариуцагч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.О нь Л.О-тай 2010 онд танилцаж, гэр бүл болсон. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү О.М, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр охин О.Д нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд гэр бүлээ хууран өөр эмэгтэйтэй амьдарч байсан. Үүнээс хойш бидний харилцаа таарамжгүй болж тус тусдаа амьдрах болсон. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжил болон миний сэтгэл санаа, ар гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Одоо би өөр хүнтэй хамт амьдрахаар болсон. Л.О бид хоёр тусдаа амьдраад 3 жил болж байна. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Л.О нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие одоогоор ажил эрхэлдэггүй. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Хаан банкны зээлээ төлсний дараа
хүүхдийн тэтгэлгээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ч.О-аас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Л.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Л.О нар нь 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү О.М, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр охин О.Д нар төрсөн, тэдгээр нь эрүүл эсэн мэнд бойжиж байна гэх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн захирлын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс гэрлэгчдийн хоорондын таарамжгүй байдал, тэдгээрийн гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болсон, хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, мөн тэдгээрийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, зохигчид нь тус тусын амьдрал зохиосон, шүүхээс гэрлэгчидэд эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.М, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.Д нарыг эх Ч.О-ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байх тул охин О.Дөлгөөн, хүү О.М нарыг эх Ч.О-ын асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Л.О-аар хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгав.
Гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ч.О-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орлой овогт Л.О, Боржигон овогт Ч.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан баримтлан 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.М, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.Д нарыг эх Ч.О-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү О.М, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.Д нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.О-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.О-д даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай
5 Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Л.О-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 5,047,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 95,705 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.А-д даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА