Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/389

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,      

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Арсланбаатар,

хохирогч Ц.Б,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Бт холбогдох эрүүгийн 2306031493921 тоот дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, О аймаг, Б сум, ***** баг, ** дугаар байр 0 тоотод оршин суух, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Мын Б /РД:***********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээл орчимд явж байсан хохирогч Ц.Б-с "...утсаа өгөөч, яаралтай хүн рүү ярих шаардлагатай байна..." гэж хэлж түүний эзэмшлийн LG V50 загварын 280.000 төгрөгийн гар утсыг авч зугтсан, улмаар уг утсанд байх Голомт банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж 30 сая төгрөгийн зээл авч, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 0000 данс руу 17,450,000 төгрөг шилжүүлэн авсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ц-ын фейсбүүк хаяг руу түүний найз Ц.Б фейсбүүк хаягаас "370.000 төгрөг зээлээч" гэж чат бичсэний дагуу түүний явуулсан Голомт банкны 0000 тоот данс руу хохирогч Д.Ц нь 370.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Ц.Бын эзэмшлийн

"Б Т" гэсэн фейсбүүк цахим хаягаас "...өнөөдөр зээлэх мөнгө байна уу, яаралтай мөнгө хэрэг болчихлоо" гэж зохиомол байдал зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.М-аас 320,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан",

2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 09 цаг 20 минутын орчим Ц.Б-ын "В.T" гэх фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат бичиж хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны 0000000 тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан",

2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ***** нэртэй клубийн үүдэнд зогсож байсан Б.Н гал байна уу гэж асуугаад гарт нь байсан 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс 8, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей пи 11 лайт загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан, маргааш өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өглөө утсаа авахаар өөрийнхөө дугаар луу холбогдоход нь 50,000 төгрөг өгөөд ав, би дэлгүүрт утаснуудыг чинь үлдээе гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Худалдаа хөгжлийн банкны 00000000 дугаарын дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим явж байсан ирсэн Г.Б "ахаа утсаараа нэг яриулаач" хэмээн түүний эзэмшлийн Sony Xperia ха1 засварын гар утсыг авч зугтааж, түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Хохирогч Г.Д 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн ах Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэх хүсэлт ирүүлсний дагуу Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай данс руу 270,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо 11- 117 тоот гэртээ байсан иргэн Б.О рүү Г.Б фейсбүүк хаяг болох цахим хэрэгсэл ашиглаж "мөнгө байна уу, ах нь камер авах гээд мөнгө дутаад байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаас бий болгон Худалдаа хөгжлийн банкны 0000000 дугаартай дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсний дагуу иргэн Г.Н нь Худалдаа хөгжлийн банкны 000000 дугаартай данс руу 320,000 төгрөг шилжүүлж залилуулсан,

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Топаз" зочид буудлын гадна иргэн О.С эзэмшлийн Редми 7 загварын 200,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний эзэмшлийн Редми 7 загварын гар утасны ар талд байсан Хаан банкны картаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" худалдааны төв дотор 2023 оны 09 дүгээр сарын 05-ны 23 цаг 32 минутаас 06-ны өдрийн 05 цаг 38 минутын хооронд үргэлжилсэн 21 удаагийн үйлдлээр 645,850 төгрөгийн эд зүйлийг худалдан авсны улмаас нийт 845,850 төгрөгийн хохирол учруулсан",

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б гээгдүүлсэн Хаан банкны 5034164773 дугаартай картаар тус хороонд үйл ажиллагаа явуулдаг "Э.С" зочид буудлын 1 давхарт байрлах "ЖС" дэлгүүрээс 19 удаагийн гүйлгээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах замаар завшиж, 564,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:  

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

                                                               

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “...Би өөрт учирсан 17,730,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-ын өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр найз Т орой 18 цагийн үед Дүнжингарав захын урд Nation Park гэсэн байранд очоод найзтайгаа жоохон юм ууж байгаад гэрээс нь 06 дугаар сарын 05-аас 06 дугаар сарын 06-ны шилжих шөнө 03 цагийн үед гараад Зүүн 4 замд байх Баянцээл төвийн голд байх Арк дээр явж байхад 20 орчим насны туранхай бор залуу надаас ахаа утсаа өгөөч яаралтай нэг хүн рүү ярих шаардлагатай байна гэхээр нь би утсаа өгөхөд миний гар утсыг аваад зугтсан. Тэгээд би хойноос нь хөөхөд гүйцээгүй бөгөөд тус залуу ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу 23 дугаар байрыг тойроод гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ц-ын өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байж байхад манай багийн найз Ц.Б-аас "Нi and" гээд чат ирсний дагуу чатлахад надаас өдөр хүртэл мөнгөний хэрэг байна гэж асуусан тэгэхээр нь би хэд вэ гэхэд 2 юм уу 3 гээд буцаагаад өгий 240.000 төгрөг өгчих гээд надад хэлсэн тэгэхээр нь би дансаа гэхэд Голомт банкны 0000 данс явуулахаар нь 240.000 төгрөг шилжүүлээд хийчихлээ гэж хэлэхэд нээрэн 370.000 төгрөг хэрэгтэй юм байна нэмээд 130.000 төгрөг хийчих гэхээр нь дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө хийсний дараа 2 цагийн дараа манай найзуудын групп дээр Ц.Б найзын эхнэр Г Б утсаа алдсан нэг хүн алдсан утсаар нь фейсбүүк рүү ороод хүмүүсээс...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.М-ын өгсөн:

“...Би өчигдөр буюу 06 дугаар сарын 05-ны өдөр СүхБ дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот гэртээ байж байтал манай төрсөн ахын B Ts гэсэн фейсбүүк хаягаас өнөөдөр түр зээлэх мөнгө байна уу яаралтай хэрэг болчихлоо мөнгө зээлээч гэхээр нь би хэдэн төгрөг вэ гэсэн чинь 320.000 төгрөг зээлчихээ өдөр 14-өөс 15 цагийн хооронд эргүүлээд өгье гэсэн. Тэгэхээр нь би дансаа явуулчих гэсэн чинь Худалдаа хөгжлийн банкны 0000 гэсэн дугаартай данс явуулаад утга дээр нь 47601 гэж бичээд явуулаарай мөнгөө хийчхээд хуулгаа явуулаарай гэсэн. Тэгээд би гайхаад өөр данс байхаар нь ***** дугаар руу нь өөрийн 88835142 дугаараасаа залгаад асуух гэтэл утсаа салгаад битгий залгаад бай ярих боломжгүй байна Гэрэлээ эгчтэй нь маргалдчихсан байна гээд байхаар нь би 08 цаг 58 минутад 320.000 төгрөг гүйлгээний утга дээр нь 47601 гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд би ахтайгаа эхнэрээр нь дамжуулж холбогдоход манай төрсөн ах Ц.Б нь 2023 оны 06 дугаар сарын 04-нд Баянзүрх дүүргийн Сансар орчимд явж байхад нь үл таних 20-оос 30 насны залуу утсаараа гэж нэг яриулчих гэж хэлээд гар утсыг нь аваад зугтаасан байсан тэгээд манай ахын фейсбүүк хаягаар нь хүмүүс рүү чат бичээд мөнгө гуйж авсан байсан учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.З өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр УлаанБ хотод ажил хөөцөлдөөд гадуур явсан. Тус өдрийн 09 цаг 20 минутын үед манай найз болох 4.Ц.Б-ын Б Ts гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат бичсэн. Тэгээд би найзтайгаа 10 орчим минут чат бичиж байгаад Худалдаа Хөгжлийн банкны 0000 тоот дансанд өөрийн Голомт банкны 0000 тоот данснаас 1.000.000 төгрөг гүйлгээний утга дээр нь 47601 гэсэн код бичиж шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчхээд Ц.Б-ын ***** дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Би найз болох Ц.Б-ын фейсбүүк хаягаа бусдад алдсан болохыг тухайн үедээ мэдээгүй байсан. Тус өдрийн 16 цагт фейсбүүкээ алдсан талаар мэдсэн. Манай найз Ц.Ц.Б өөрөө над руу утсаар холбогдож утсаа алдсан талаар, мөн фейсбүүкээр нь өөр хүн над руу чат бичиж мөнгө авсан талаар мэдсэн..." гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Б өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 хорооллын ард талын автобусны буудал хавьцаа явж байхад нэг залуу ирээд ахаа утсаараа нэг яриулаач гэхээр нь утасныхаа кодыг гаргаад өгсөн тэгсэн тус залуу миний утсыг аваад ярьж байснаа зугтаад явсан. Тэгэхээр нь би буцаад ирэх болов уу гээд 10 гаруй минут хүлээгээд ирэхгүй байсан тул гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ очоод байж байтал хамт ажилдаг хүний чатад миний фейсбүүк хаягаас чат ирсэн тэгээд утас авч зугтсан залууг фейсбүүк рүү нэвтэрснийг мэдсэн тэр даруйдаа өөрийнхөө фейсбүүкээр ороод найзуудаа Unfriend хийж эхлээд хүүхдээрээ бусад төхөөрөмжийг гаргасан. Тэгээд манай дүү Г.Д, манай ажлын Н, О нар луу чат бичиж худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай дансаар мөнгө шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-ийн өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг болж байхад манай төрсөн ах Б сайн уу гэсэн чат ирсний чат дагуу харьцаж байхад надаас мөнгөний хэрэг байна боломж байна уу гэж асуусан тэгэхээр нь би хэд хэрэгтэй юм бэ? Гэж асуухад 470.000 төгрөг хэрэгтэй байна гэж хариу бичсэн. Би тэгэхээр нь надад байгаа нь 200.000 төгрөг байна гэж хариулахад 270.000 төгрөг хүрэх үү хүн рүү гүйлгээ хийлгэх гээд байгаа юм гэж хэлээд 0000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны М-ын Б гэсэн дансыг явуулсан тус данс руу 270.000 төгрөгөө "В" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад манай ах над руу яриад би өчигдөр орой гар утсаа алдсан гар утсанд байсан миний чатнаас хүмүүс рүү чат бичиж мөнгө асуугаад байгаа юм байна чамаас мөнгө асуувал битгий өгөөрэй гэж надад хэлэхээр нь та өглөө надаас мөнгө гуйгаагүй юм уу би 270.000 төгрөгийг М-ын Б гэсэн данс руу шилжүүлсэн шүү дээ гэхэд тэр чинь би бишээ чи залилуулсан байна гээд надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.О-ийн өгсөн:

“...Баянгол дүүргийн 26 дугаар хороо 11-117 тоотод гэртээ байж байхад Б чат ирсэн тус чатанд мөнгө байна уу ах нь камер авах гээд мөнгө дутаа байна гэсэн тэгэхээр нь хэд юм гэхэд чи байгаагаа өгчих гээд өөрийн 0000 дугаартай данснаас 200.000 төгрөгийг "В" гэж шилжүүлсэн. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирэхэд Б нь утас фейсбүүк хаягаа алдсаныг мэдсэн тэгээд Б фейсбүүк хаягаа алдсан гээд ажлын групп дээр бичихэд Б фейсбүүк хаягаас хараал хэлээд би фейсбүүк хаягаа алдаагүй гэж манай ажлынхантай хэрүүл хийсэн. Би худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай Мын Б гэсэн данс руу шилжүүлсэн. Гомдолтой байна залилуулсан мөнгөө буцааж авна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Н-ын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25-71 тоотод гэртээ байж байхад Б чат ирсэн тус чатанд яаралтай мөнгөний хэрэг байна мөнгө байна гээд надаас асуухаар хэд хэрэгтэй юм бэ гэж хэлэхэд чи хэдийг өгөх боломжтой байна тэрийгээ өгчих гэж надад хэлсэн тэгэхээр нь эхнэр Золзаяагийн Хаан банкны ********* дугаартай данснаас 320.000 төгрөгийг "В" гэж шилжүүлсэн. Тэгээд ажил дээрээ ирэхэд Б сууж байсан бөгөөд надаас мөнгө шилжүүлсэн үү гэж асуусан тэгэхээр нь би шилжүүлсэн гэж хэлэхэд яаж байгаа юм бэ би гар утсаа алдсан чинь миний фейсбүүкээр хүн ороод хүмүүсээс мөнгө гуйж аваад байна гэж хэлэхэд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шөнө УБ хотод найзуудтайгаа уулзаж хоолонд орох гэж ирсэн. Тэгээд 10-р хорооллын GS25-ийн хажууд байрлах караоке-д орж найзуудтайгаа хамт суусан. Үүний дараа би тухайн караоке-с 4 цагийн орчимд гараад такси бариад Дархан руу явсан бөгөөд гэртээ очоод унтсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өдөр Дарханд байж байтал миний утсанд данснаас мөнгө гарсан зарлагын тухай зурвас ирсэн байсныг анзаарч би өөрийн Хаан банкны картыг шалгатал байхгүй байсан. Тухайн үед би караокед эсхүл караоке-с гарж явж байхдаа өөрийн Хаан банкны картыг унгасан байх. Тэгээд би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хотод ажил гарахтай зэрэгцээд тухайн болсон явдлын талаар гомдол гаргахаар ирсэн. Миний хаан банкны 000000 дугаартай данснаас мөнгө алдагдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.С өгсөн:

“...2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр ажлын найз Баярлхагва, Д нарын хамт 10-р хорооллын Топ Аз зочид буудлын нэг давхрын ресторанд үйлчлүүлж байгаад орой 20 цагийн орчимд тараад 10-р хорооллын автобусны буудлаас такси бариад гэртээ ирэхэд 22 цагийн орчимд гэртээ ирэхэд миний Redmi-7 загварын гар утас алга болсон байсан. Алдсан гар утасны гаднах кейсны  Хаан банк, Голомт банкны виза карт байсан. Манай ажлын дүү Ц гэдэг залуу надаас 2-3 хоногийн өмнө 500.000 төгрөг зээлсэн байж байгаад тухай орой надад буцаагаад өгсөн. Тэгээд миний дансанд 800.000 орчим төгрөг байснаас 644.000 төгрөгөөр CU-103 сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ба өгсөн:

“...Би ээждээ утас авах гээд фейсбүүк орж байхад “И” гэх хаягаас хар өнгийн LG VSO маркийн шинэвтэр утсаа зарна гээд тавьсан байсан тэгэхээр нь би коммент хэсэгт дугаараа гээд бичихэд чатаар 0000 гэсэн дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би шууд залгаад хэдээр зарах вэ гэхэд 200,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь авъя гээд Цамбын хойд талын “....”-ийн үүднээс очиж авсан мөнгөө шилжүүлэхдээ өөрийнхөө 00000 дугаартай данснаас 00000 тоот дугаартай М-ын Б гэсэн данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Э өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк зараар утас хайж байгаад "И" rэх фейсбүүк хаягаас gold өнгийн sony Xperia xa1 маркийн гар утас зарна гээд тавьсан байхаар нь чатаар холбогдоод үнийг асуухад 135.000 гэсэн тэгээд жоохон яриад 1250.000 төгрөгт авахаар болсон. Тэгээд тус залуу нь намайг хаана байгаа вэ гэж асуугаад би ажлаа зааж өгөхөд ажлын ойролцоо байх Сонгинохайрхан дүүргийн Сүүн хувьцаат компанийн буудал ирээд над руу чат бичсэн тэгээд би гараад очиход нүүрэн дээр мэнгэтэй, бор өнгийн царайтай, 165-168 орчим өндөртэй, туранхай залуу байсан. Тэгээд утсыг нь үзээд авахаар болоод дансаа гэхэд 0000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны М-ын Б гэсэн дансыг өгсөн. Тус данс руу 1250.000 төгрөгийг ээж О 5003327445 дугаартай данснаас шилжүүлсэн гүйлгээний утга дээр “UTAS" гэж хийсэн байгаа. Би тус гар утсыг аваад 3 долоо хоногийн дараа утасны зар дээр утас авна гэсэн хүний заран доор тус утсыг 100.000 төгрөгт зарна гэж тавихад тус залуу авъя гээд гар утсыг зарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,

 

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 115-119 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б нь 2023 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээл орчимд явж байсан хохирогч Ц.Б-аас "...утсаа өгөөч, яаралтай хүн рүү ярих шаардлагатай байна..." гэж хэлж түүний эзэмшлийн LG V50 загварын 280.000 төгрөгийн гар утсыг авч зугтсан, улмаар уг утсанд байх Голомт банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж 30 сая төгрөгийн зээл авч, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 0000 данс руу 17,450,000 төгрөг шилжүүлэн авсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ц-ын фейсбүүк хаяг руу түүний найз Ц.Б фейсбүүк хаягаас "370.000 төгрөг зээлээч" гэж чат бичсэний дагуу түүний явуулсан Голомт банкны 0000 тоот данс руу хохирогч Д.Ц нь 370.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Ц.Б-ын эзэмшлийн

"Б Т" гэсэн фейсбүүк цахим хаягаас "...өнөөдөр зээлэх мөнгө байна уу, яаралтай мөнгө хэрэг болчихлоо" гэж зохиомол байдал зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.М-аас 320,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан",

2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 09 цаг 20 минутын орчим Ц.Б-ын "В" гэх фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат бичиж хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан",

2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Санан дурсахуй нэртэй клубийн үүдэнд зогсож байсан Б.Н гал байна уу гэж асуугаад гарт нь байсан 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс 8, 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей пи 11 лайт загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан,  маргааш өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өглөө утсаа авахаар өөрийнхөө дугаар луу холбогдоход нь 50,000 төгрөг өгөөд ав, би дэлгүүрт утаснуудыг чинь үлдээе гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаарын дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим явж байсан ирсэн Г.Б "ахаа утсаараа нэг яриулаач" хэмээн түүний эзэмшлийн Sony Xperia ха1 засварын гар утсыг авч зугтааж, түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Иргэн Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн ах Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэх хүсэлт ирүүлсний дагуу Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай данс руу 270,000 төгрөг шилжүүлж залилуулсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо 11- 117 тоот гэртээ байсан иргэн Б.О рүү Г.Б фейсбүүк хаяг болох цахим хэрэгсэл ашиглаж "мөнгө байна уу, ах нь камер авах гээд мөнгө дутаад байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаас бий болгон Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсний дагуу иргэн Г.Н нь Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай данс руу 320,000 төгрөг шилжүүлж залилуулсан,

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Топаз" зочид буудлын гадна иргэн О.С эзэмшлийн Редми 7 загварын 200,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний эзэмшлийн Редми 7 загварын гар утасны ар талд байсан Хаан банкны картаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х" худалдааны төв дотор 2023 оны 09 дүгээр сарын 05-ны 23 цаг 32 минутаас 06-ны өдрийн 05 цаг 38 минутын хооронд үргэлжилсэн 21 удаагийн үйлдлээр 645,850 төгрөгийн эд зүйлийг худалдан авсны улмаас нийт 845,850 төгрөгийн хохирол учруулсан",

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б гээгдүүлсэн Хаан банкны 5034164773 дугаартай картаар тус хороонд үйл ажиллагаа явуулдаг "Э.С" зочид буудлын 1 давхарт байрлах "ЖС" дэлгүүрээс 19 удаагийн гүйлгээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах замаар завшиж, 564,750 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

            1.3 Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн данс битүүмжлэгдсэн байгаа асуудал яригдаж байна. Гар утас ач холбогдолтой биш байж болох ч шүүгдэгчийн дансанд битүүмжлэгдсэн гэх 5 сая төгрөг байгаа гэх асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг тодруулснаар хохирогчийн эрх зүйн байдал дээрдэх, мөн хохирол төлбөр төлөгдсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

            1.4 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 06 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянцээл орчимд явж байсан хохирогч Ц.Б-аас "...утсаа өгөөч, яаралтай хүн рүү ярих шаардлагатай байна..." гэж хэлж түүний эзэмшлийн LG V50 загварын 280.000 төгрөгийн гар утсыг авч зугтсан, улмаар уг утсанд байх Голомт банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж 30 сая төгрөгийн зээл авч, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 0000 данс руу 17,450,000 төгрөг шилжүүлэн авсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Ц-ын фейсбүүк хаяг руу түүний найз Ц.Б фейсбүүк хаягаас "370.000 төгрөг зээлээч" гэж чат бичсэний дагуу түүний явуулсан Голомт банкны 0000 тоот данс руу хохирогч Д.Ц нь 370.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Б-ын эзэмшлийн

"Б Т" гэсэн фейсбүүк цахим хаягаас "...өнөөдөр зээлэх мөнгө байна уу, яаралтай мөнгө хэрэг болчихлоо" гэж зохиомол байдал зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.М-аас 320,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилсан",

            2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 09 цаг 20 минутын орчим Ц.Ц.Бын "В TsВ" гэх фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат бичиж хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны 0000 тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-ын өгсөн:

“...Би 2023 оны...06 дугаар сарын 05-аас...06-ны шилжих шөнө 03 цагийн үед гараад Зүүн 4 замд байх Баянцээл төвийн голд байх Арк дээр явж байхад 20 орчим насны туранхай бор залуу надаас ахаа утсаа өгөөч яаралтай нэг хүн рүү ярих шаардлагатай байна гэхээр нь би утсаа өгөхөд миний гар утсыг аваад зугтсан. Тэгээд би хойноос нь хөөхөд гүйцээгүй бөгөөд тус залуу ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу 23 дугаар байрыг тойроод гүйсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ц-ын өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байж байхад манай багийн найз Ц.Б-аас "Нi and" гээд чат ирсний дагуу чатлахад надаас өдөр хүртэл мөнгөний хэрэг байна гэж асуусан тэгэхээр нь би хэд вэ гэхэд 2 юм уу 3 гээд буцаагаад өгий 240.000 төгрөг өгчих гээд надад хэлсэн тэгэхээр нь би дансаа гэхэд Голомт банкны 0000 данс явуулахаар нь 240.000 төгрөг шилжүүлээд хийчихлээ гэж хэлэхэд нээрэн 370.000 төгрөг хэрэгтэй юм байна нэмээд 130.000 төгрөг хийчих гэхээр нь дээрх данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.М-ын өгсөн:

“...Би өчигдөр буюу 06 дугаар сарын 05-ны өдөр СБ дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 36-105 тоот гэртээ байж байтал манай төрсөн ахын B Ts гэсэн фейсбүүк хаягаас өнөөдөр түр зээлэх мөнгө байна уу яаралтай хэрэг болчихлоо мөнгө зээлээч гэхээр нь би хэдэн төгрөг вэ гэсэн чинь 320.000 төгрөг зээлчихээ өдөр 14-өөс 15 цагийн хооронд эргүүлээд өгье гэсэн. Тэгэхээр нь би дансаа явуулчих гэсэн чинь Худалдаа хөгжлийн банкны 0000 гэсэн дугаартай данс явуулаад утга дээр нь 47601 гэж бичээд явуулаарай мөнгөө хийчхээд хуулгаа явуулаарай гэсэн. Тэгээд би гайхаад өөр данс байхаар нь ***** дугаар руу нь өөрийн 00000 дугаараасаа залгаад асуух гэтэл утсаа салгаад битгий залгаад бай ярих боломжгүй байна Гэрэлээ эгчтэй нь маргалдчихсан байна гээд байхаар нь би 08 цаг 58 минутад 320.000 төгрөг гүйлгээний утга дээр нь 47601 гэж бичээд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.З өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр УлаанБ хотод ажил хөөцөлдөөд гадуур явсан. Тус өдрийн 09 цаг 20 минутын үед манай найз болох 4.Ц.Бын Б Ts гэсэн фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн утга бүхий чат бичсэн. Тэгээд би найзтайгаа 10 орчим минут чат бичиж байгаад Худалдаа Хөгжлийн банкны 0000 тоот дансанд өөрийн Голомт банкны 000000 тоот данснаас 1.000.000 төгрөг гүйлгээний утга дээр нь 47601 гэсэн код бичиж шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчхээд Ц.Б-ын ***** дугаар руу залгахад холбогдохгүй байсан..." гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

 

2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С нэртэй клубийн үүдэнд зогсож байсан Б.Н гал байна уу гэж асуугаад гарт нь байсан 200,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси эс 8,180.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хуавей пи 11 лайт загварын гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаасан мөн маргааш өдөр нь буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өглөө утсаа авахаар өөрийнхөө дугаар луу холбогдоход нь 50,000 төгрөг өгөөд ав, би дэлгүүрт утаснуудыг чинь үлдээе гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаарын дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:  

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Н өгсөн:

“...Би 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эргэн дурсахуй баарны урд талбайд хашаан дотор шатан дээр сууж байхад үл таних залуу ирснээ гал байна уу гэхээр нь байгаа гээд өөрийнхөө хоёр утсыг давхарлаад оролдож байхад гарнаас шүүрээд зугтсан. Тэгээд араас нь өөрийнхөө утас руу залгахад утсаа авахгүй байсан. Өглөө нь босоод эхнэрийнхээ утсаар алдагдсан гэх өөрийнхөө утас руу залгахад миний утсыг авсан тэгэхээр нь би утсаа авъя гэхэд би Толгойтод байна 1 хорооллын Хар хорингийн тэр хавьд дэлгүүр үлдээе харин та надад 50.000 төгрөг өгчих гэсэн тэгэхээр нь дансаа явуулчих гэхэд би таны утаснаас мессеж явуулъя та утасныхаа кодыг өгчих гэхээр нь Самсунг маркийн гар утасныхаа зураасан кодынд 0000 ний алдагдсан самсунг маркийн 00000 Дугармаа эхнэрийн утсанд 0000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны гараас Б гэх дансыг явуулсан тус данс руу 50.000 төгрөгийг "Utas" гэсэн гүйлгээний утгатайгаар явуулсан. Мөнгөө шилжүүлээд утас руугаа залгахад миний утсыг авахаа больсон. Мөн тэр өдрөө миний фейсбүүк найзууд руу түр зээлэх мөнгө байна уу гээд 0000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны М-ын Б гэх дансыг явуулсан байсан. Манай найзууд хаширлаад над руу яриад, мэдээгүй найз нартаа найзуудынхаа групп дээр чат бичиж сэрэмжлүүлж мөнгө шилжүүлж залилуулаагүй үлдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,  

 

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудлын орчим явж байсан хохирогч Г.Б "ахаа утсаараа нэг яриулаач" хэмээн түүний эзэмшлийн Sony Xperia ха1 засварын гар утсыг авч зугтааж, түүнд 400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

хохирогч Г.Д нь 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн төрсөн ах Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэх хүсэлт ирүүлсний дагуу Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай данс руу 270,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хороо 11- 117 тоот гэртээ байсан иргэн Б.О рүү Г.Б фейсбүүк хаяг болох цахим хэрэгсэл ашиглаж "мөнгө байна уу, ах нь камер авах гээд мөнгө дутаад байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаас бий болгон Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Г.Б фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсний дагуу иргэн Г.Н нь Худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай данс руу 320,000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Б өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 27-оос 28-ны шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 хорооллын ард талын автобусны буудал хавьцаа явж байхад нэг залуу ирээд ахаа утсаараа нэг яриулаач гэхээр нь утасныхаа кодыг гаргаад өгсөн тэгсэн тус залуу миний утсыг аваад ярьж байснаа зугтаад явсан. Тэгэхээр нь би буцаад ирэх болов уу гээд 10 гаруй минут хүлээгээд ирэхгүй байсан тул гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ очоод байж байтал хамт ажилдаг хүний чатад миний фейсбүүк хаягаас чат ирсэн тэгээд утас авч зугтсан залууг фейсбүүк рүү нэвтэрснийг мэдсэн тэр даруйдаа өөрийнхөө фейсбүүкээр ороод найзуудаа Unfriend хийж эхлээд хүүхдээрээ бусад төхөөрөмжийг гаргасан. Тэгээд манай дүү Г.Д, манай ажлын Н, О нар луу чат бичиж худалдаа хөгжлийн банкны 0000 дугаартай дансаар мөнгө шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-ийн өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 10 цаг болж байхад манай төрсөн ах Б сайн уу гэсэн чат ирсний чат дагуу харьцаж байхад надаас мөнгөний хэрэг байна боломж байна уу гэж асуусан тэгэхээр нь би хэд хэрэгтэй юм бэ? Гэж асуухад 470.000 төгрөг хэрэгтэй байна гэж хариу бичсэн. Би тэгэхээр нь надад байгаа нь 200.000 төгрөг байна гэж хариулахад 270.000 төгрөг хүрэх үү хүн рүү гүйлгээ хийлгэх гээд байгаа юм гэж хэлээд 0000 дугаартай Худалдаа хөгжлийн банкны М-ын Б гэсэн дансыг явуулсан тус данс руу 270.000 төгрөгөө "В" гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрийн 15 цагийн үед гэртээ байж байхад манай ах над руу яриад би өчигдөр орой гар утсаа алдсан гар утсанд байсан миний чатнаас хүмүүс рүү чат бичиж мөнгө асуугаад байгаа юм байна чамаас мөнгө асуувал битгий өгөөрэй гэж надад хэлэхээр нь та өглөө надаас мөнгө гуйгаагүй юм уу би 270.000 төгрөгийг М-ын Б гэсэн данс руу шилжүүлсэн шүү дээ гэхэд тэр чинь би бишээ чи залилуулсан байна гээд надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Н-ын өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өглөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25-71 тоотод гэртээ байж байхад Б чат ирсэн тус чатанд яаралтай мөнгөний хэрэг байна мөнгө байна гээд надаас асуухаар хэд хэрэгтэй юм бэ гэж хэлэхэд чи хэдийг өгөх боломжтой байна тэрийгээ өгчих гэж надад хэлсэн тэгэхээр нь эхнэр З-гийн Хаан банкны ********* дугаартай данснаас 320.000 төгрөгийг "В" гэж шилжүүлсэн. Тэгээд ажил дээрээ ирэхэд Б сууж байсан бөгөөд надаас мөнгө шилжүүлсэн үү гэж асуусан тэгэхээр нь би шилжүүлсэн гэж хэлэхэд яаж байгаа юм бэ би гар утсаа алдсан чинь миний фейсбүүкээр хүн ороод хүмүүсээс мөнгө гуйж аваад байна гэж хэлэхэд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Топаз" зочид буудлын гадна иргэн О.С эзэмшлийн Редми 7 загварын 200,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний эзэмшлийн Редми 7 загварын гар утасны ар талд байсан Хаан банкны картаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х" худалдааны төв дотор 2023 оны 09 дүгээр сарын 05-ны 23 цаг 32 минутаас 06-ны өдрийн 05 цаг 38 минутын хооронд үргэлжилсэн 21 удаагийн үйлдлээр 645,850 төгрөгийн эд зүйлийг худалдан авсны улмаас нийт 845,850 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.С өгсөн:

“...2023 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр ажлын найз Б, Д нарын хамт 10-р хорооллын Топ Аз зочид буудлын нэг давхрын ресторанд үйлчлүүлж байгаад орой 20 цагийн орчимд тараад 10-р хорооллын автобусны буудлаас такси бариад гэртээ ирэхэд 22 цагийн орчимд гэртээ ирэхэд миний Redmi-7 загварын гар утас алга болсон байсан. Алдсан гар утасны гаднах кейсны  Хаан банк, Голомт банкны виза карт байсан. Манай ажлын дүү Ц гэдэг залуу надаас 2-3 хоногийн өмнө 500.000 төгрөг зээлсэн байж байгаад тухай орой надад буцаагаад өгсөн. Тэгээд миний дансанд 800.000 орчим төгрөг байснаас 644.000 төгрөгөөр CU-103 сүлжээ дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б гээгдүүлсэн Хаан банкны 00000 дугаартай картаар тус хороонд үйл ажиллагаа явуулдаг "Э.С" зочид буудлын 1 давхарт байрлах "ЖС" дэлгүүрээс 19 удаагийн гүйлгээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах замаар завшиж, 564,750 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шөнө УБ хотод найзуудтайгаа уулзаж хоолонд орох гэж ирсэн. Тэгээд 10-р хорооллын Ү-ийн хажууд байрлах караоке-д орж найзуудтайгаа хамт суусан. Үүний дараа би тухайн караоке-с 4 цагийн орчимд гараад такси бариад Дархан руу явсан бөгөөд гэртээ очоод унтсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өдөр Дарханд байж байтал миний утсанд данснаас мөнгө гарсан зарлагын тухай зурвас ирсэн байсныг анзаарч би өөрийн Хаан банкны картыг шалгатал байхгүй байсан. Тухайн үед би караокед эсхүл караоке-с гарж явж байхдаа өөрийн Хаан банкны картыг унгасан байх. Тэгээд би өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хотод ажил гарахтай зэрэгцээд тухайн болсон явдлын талаар гомдол гаргахаар ирсэн. Миний хаан банкны 0000 дугаартай данснаас мөнгө алдагдсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,  

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 115-119 дүгээр хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэн хариуцсан, хамгаалах үүрэг бүхий хүнээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Гэм буруугийн санаатай хэлбэрээр, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг завшсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.                

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах” гэмт хэргийн шинжээр нь авч үзвэл:

Гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцогдох бөгөөд шүүгдэгч М.Бийн гэмт үйлдлүүд нь дээр дурдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд: Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан яллагдагч буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шатанд хийгдэх ажиллагаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5-д зааснаар яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хохирлын талаар

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.Бийн гэмт үйлдлийн улмаас бусдад 22,450,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Хохирогч нарт хохирол нөхөн төлөгдөөгүй.

            Иймд шүүгдэгчээс хохирогч Ц.Б-д 17.730.000 төгрөг, хохирогч Г.Б-т 400.000 төгрөг, хохирогч Д.Ц 370.000 төгрөг, хохирогч Ц.М-д 320.000, хохирогч Г.З-т 1.000.000 төгрөг, хохирогч Г.Д-д 270.000 төгрөг, хохирогч Б.От 200.000 төгрөг, хохирогч Г.Нод 320.000 төгрөг, хохирогч О.С-д 845,850 төгрөг, хохирогч Б.Б-д 564.750 төгрөг, хохирогч Б.Н-д 430.000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар сольж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нийт 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна....” гэх дүгнэлт,

             

  Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, энэ хэрэгт хоригдсон 6 сар гаруй хугацаанд өөрийн хийсэн үйлдэлд маш их харамсаж гэмшиж байгаа, аливаа зүйлд донтон энэ хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож 60 хоногийн хорих ялыг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Бт мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 6 /зургаа/ сар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож 60 хоногийн хорих ялыг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Б-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 6 /зургаа/ сар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найман/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-ийн цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 3 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-оос 22,450,600 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д 17.730.000 төгрөг, хохирогч Г.Б-т 400.000 төгрөг, хохирогч Д.Ц-т 370.000 төгрөг,  хохирогч Ц.М-д 320.000, хохирогч Г.З-т 1.000.000 төгрөг, хохирогч Г.Д-д 270.000 төгрөг, хохирогч Б.О-т 200.000 төгрөг, хохирогч Г.Н-д 320.000 төгрөг, хохирогч О.С-д 845,850 төгрөг, хохирогч Б.Б-д 564.750 төгрөг, хохирогч Б.Н-д 430.000 тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ