Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00366

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00366

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг-Дэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, А.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, С.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.М, хариуцагч С.Болор-Эрдэнэарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.М-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид 10 жил хамт амьдарсан. Өнгөрсөн хугацаанд бид ихэвчлэн тусдаа, урт хугацаанд хол байсан. Тийм учир сэтгэл хөрч салахаар шийдсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацааны талаас илүү хувьд нь хамт байдаггүй. Хүнд хэцүү бүх үед би ганцаараа байж гэр бүлээ авч байсан. Баяр, ёслолын үед хажууд минь байгаагүй нь үнэн. Тийм учир би өөр хүнтэй болсон нь үнэн учир салахаар шийдсэн гэв.

 

 

Хариуцагч С.Б-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өнгөрсөн онд цар тахалын улмаас ажил зогсч удаан хугацаанд гэртээ байхаар болж ирэхэд А.М цаанаа өөр хүнтэй болсон нь илт байсан. Өмнө нь би ажлын нэг сарын 30 хоногийн 5-7 хоногт нь гэртээ байдаг байсан юм. Тэгээд өнгөрсөн 2020 онд хэдэн сарын хугацаанд гэртээ байхад эхнэр гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон хүнтэйгээ уулзаж чадахгүй байгаа болохоор уурлаж, бухимддаг байсан. Би ажиглаж байгаад цаана нь байгаа хүнийг олж уулзахад бид бие биедээ хайртай цаашдаа хамт амьдарна гэж хэлсэн. Түүний дараагаар би хөдөө явдаг ажлаасаа гараад хотод ажилд ороод хамтдаа сайхан амьдаръя гэхэд нэхэмжлэгч үгүй л гэдэг байсан. Түүнээс хойш би нэхэмжлэгчээс салахаар шийдсэн. Гэрээс явахдаа уур хүрээд нэхэмжлэгчийг барьж аваад сэгсэрхэд намайг самардаж, дайрахад нь би түлхсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хэт дөвийлгөн бичсэн байна лээ. Нэгэнт салахаар шийдсэн учир хүүхдүүдтэй минь хүссэн үедээ уулзаж байхаар гуйж, зөвшилцөж шийдэлд хүрсэн гэв.

 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж
  2. шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

     

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ-ДЭ