| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0141/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/132 |
| Огноо | 2016-09-08 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Билэгсайхан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/132
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Улсын яллагч Б.Билэгсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 0235ДГО улсын дугаартай Тоёото харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсны улмаас 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ***** багийн нутаг дэвсгэр Түйн голын гүүрний урд талын хатуу хучилттай замын огцом эргэлттэй тойрог дээр эргэлт хийж амжилгүйн улмаас далангийн хажуу тал руу унаж зам тээврийн осол гарган хохирогч *******гийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 сарын 28-ны өдөр нас барсныг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын улсын бүртгэлийн ажилтан 2016 оны 08 сарын 31-ний өдөр нас барсны бүртгэлийн 251 дүгээрт бүртгэсэн болох нь №0000171158-г251 дугаартай нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан “гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан” үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох ******* дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар ******* ******* ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******гийн 10 ширхэг томографийн болон рентген зургийг, иргэний нэхэмжлэгч ын 2 ширхэг рентген зургийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, 0235 ДГО улсын дугаартай Тоёота харриар маркийн тээврийн хэрэгслийн 01137199 дугаартай гэрчилгээг д тустус буцаан олгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******ийн дундын өмчлөлийн самсунг маркийн хөргөгч, хайер маркийн элсиди телевизорыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, *******ийн гэр бүлийн дундын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай 39 мкв орон сууцны зориулалттай байрыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4-т зааснаар шүүгчийн захирамжийг шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ