Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 125/ШШ/2022/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж,

Нэхэмжлэгч: Я.Ө-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Ө  нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг тус тус үндэслэн Боловсролын байгууллагын үйл ажиллаганы тогтвортой байдлыг хангаагүй, сургуулийн удирдлагыг удаа дараа өөрчилсөн, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, чиг үүргээ хандалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ховд сумын Засаг дарга Я.Ө-д үндсэн цалинг 10 хувиар нэг сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

2. Нэхэмжлэгч Я.Ө  нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Я.Ө  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1992 оноос 2020 онд Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуульд багш сургалтын менежер, сургуулийн захирлаар ажиллаж байгаад Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн Б/04 тоот захирамжаар Ховд сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжаар... 1.Боловсролын байгууллагын үйл сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай ажиллагааны тогтвортой байдлыг хангаагүй, сургуулийн удирдлагыг удаа дараа өөрчилсөн, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Ховд сумын Засаг дарга Я.Ө-д үндсэн цалинг 10 хувиар нэг сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулсугай"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний едрийн 8 дугаар захирамжаар Е.Уатханыг Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилсон. Е.Уатхан нь огт мэргэжлийн зэрэггүй гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалаар баталсан мэргэжлийн зэрэг олгох, хасах журамд багш, жилтанд мэргэжлийн зэрэг олгох, хасахтай холбоотой шийдвэр гаргах багш нарын зөвлөлийн хурлыг жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулахаар заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "Заах аргач" зэрэг авах болсныг хамт олны хуралд оруулж шийдвэрлэсэн А/16 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгээр нотолсон байна. /хавсаргав/ 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ховд сумын еренхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр 2 жил, захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2 сар 17 хоног, бусад хугацаанд багшаар ажилласан өөрийгөө бүртгүүлж, оролцохдоо "3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуульд удирдах албан тушаалд ажилласан байх" гэж заасан шаардлагыг сахин биелүүлээгүй нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зуйлийн 31.1.12-т "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасныг зөрчсөн.

Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг онирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол ухий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. Захиргааны ерөнхий хуулийн 27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана, 27.3.1. сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл тусгахаар заажээ.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна, 27.4.2 саналыг бичгээр авах; 27.4.5 цахим хэлбэрээр санал 27.4.1.сонсгол зохион байгуулах; 27.4.3.биечлэн уулзах; 27.4.4.утсаар санал авах; 27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах; авах 27 4.7 бусад. 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагуй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг сонсох, мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцах үүргээ биелүүлээгүй.

Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сангах, хеделмерийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 сарын 20-ны едрийн Б/15 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү.

Ховд аймгийн Засаг даргын захирамжаар надад сахилгын шийтгэл ноогдуулахдаа сургуулийн боловсролын үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулсан, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн байна. Нотлох браимтуудаас харахад сургуулийн захирлыг 12 удаа хууль зөрчиж өөрчилсөн, шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн хувьд Е.Уатханы нэхэмжлэлтэй хэрэг нь Улсын дээд шүүхэд хүртэл хандсан. Миний бие 2022 оны  3 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирэхэд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсныг мэдсэн. Мэдэгдэх хуудсанд 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор Е.Уатханыг ажилд нь эгүүлэн томилохыг заасан. Улмаар тухайн өдрөө Б/04 дугаартай захирамжаар Е.Уатханыг ажилд нь эгүүлэн томилсон. 4,000,000 орчим төгрөгийн төлбөр төлөхөөр байсан бөгөөд тус мөнгөнд сумын Тамгын газрын дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байгаа тул бид 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр дээр тусгаж, тус мөнгийг олгох эрх нээгдсэн. Иймд мөнгөн төлбөр нь төлөгдөнө. Сургуулийн үйл ажиллагаа тогтворгүй байгаа гэх асуудлын хувьд сургууль одоог хүртэл удирдлагагүй байгаа. Сургуулийн захирал нь холбогдох хуульд заасан шаардлага хангасан байх ёстой. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Е.Уатханыг захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилох захирамж гарсан. Тухайн үед Е.Уатхан нь мэргэжлийн зэрэгггүй байсан.  Үүнийг нотлохгүйгээр томилсон. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалаар өөрөө зэрэггүй байсан гэдгээ нотолсон. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр З.Уатханыг сургуулийн захирлын ажлаас чөлөөлж, сургуулийн захирлыг томилох хүртэл сургалтын менежрийг захирлын ажлыг хавсран гүйцэтгэхээр томилсон. Е.Уатхан шүүхэд хандсан тул Күнчуахыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох шаардлага болж, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан. Улмаар Күнчуахыг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж, Булбулын материалыг хянуулахаар явуулсан. Авлигатай тэмцэх газраас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хянагдсан хуудас нь ирсэн. Улмаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт зөвшилцөх саналаа хүргүүлсэн. Энэ хугацаанд боловсролын салбарт ямар нэгэн үйл ажиллагаа цалгардаагүй, зөрчил гараагүй, хуулийн дагуу томилгоо хийгдсэн. Мөн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой дотооддоо зохион байгуулалт хийгдсэн. Би шүүхэд Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн биелүүлээгүй гэх асуудлын хувьд Хяналтын шатны шүүхийн тогтоолыг 2022 оны 4 дүгээр сард авсан. 2022 оны 3 дугаар сарын 18-ны мэдэгдлийг аваад захирамж гаргах болможгүй байсан. Харин 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнууд очиход нэхэмжлэгч нь захирамж гаргасан, Е.Уатхан ч санал гомдолгүй гэдгээ хэлсэн. Мэдэгдэл ирсэн өдөр нь баасан гариг байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бичигдсэн. Амралтын өдрүүдэд тушаал гаргах боломжгүй. Мөн хяналтын шатны шүхийн тогтоолыг нэхэмжлэгч нь гардаж аваагүй.Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх нь үндэслэл муутай гэж үзэж байна. “Засгийн газрын зарим чиг үүрэг, нөлөөлөн хэрэгжүүлэх гэрээ” биелүүлээгүй гэх үндэслэлийн хувьд аль үүргийг биелүүлээүй гэдэг нь тодорхой нотлогдсон зүйл байхгүй. Урьд нь арга хэмжээ авахдаа, сонсох ажиллагаа хийхдээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Сургуулийн захирлыг томилсон, өөрчлөгдсөн асуудлын хувьд тухайн сумын сургуулийн үйл ажиллагаанд хохирол учирсан зүйл байхүгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан аймгийн Засаг даргын захирамжийн хувьд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

5. Хариуцагч Б.Дүгэржав шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд сумын Засаг дарга Я.Ө  нь Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Е.Уатханыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байдаг бегеед Е.Уатхан нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Я.Ө  нь тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой нэг жилийн дотор 12 хууль зөрчсен захирамж гаргасан байсан. Энэ талаар өөрт нь амаар болон ажлын хэсгээс удаа дараа сануулсан. Е.Уатханы нэхэмжлэлтэй хэрэг Улсын дээд шүүхээр хянагдаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн боловч Ховд сумын Засаг дарга нь эгүүлэн ажилд нь томилохгуй хууль зөрчиж байсан тул Ховд аймгийн Шуухийн шийдвэр гуйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэн. Я.Ө нь удаа дараа хууль зөрчсөн үйлдэл гаргасан учир Ховд аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулахаар 2022 оны 05 дугаар сарын 09-ны едер сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч ямар нэгэн тайлбар, санал ирүүлээгүй тул 2022 оны 05 дугаар сарын 20-ны едер сахилгын шийтгэл ногдуулсан. Я.Ө-д 2021 оны 07 дугаар сарын 09-ны едер Ховд аймгийн Засаг даргын Б 24 дугаартай захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Засаг даргын захирамж нь хуульд нийцсэн, захиргааны еренхий хуулийн хүрээнд гарсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хуульд зааснаар бухэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Маргаан бүхий захиргааны актад 2 үндэслэлийг заасан. Үүнд, удаа дараа хууль зөрчсөн гэдэг. Е.Уатхан гэх хүн сургуулийн захиралд тавигдах шаардлага хангахгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлаас өөр зүйл ярьж байна. Нэхэмжлэгч нь захирлын албан тушаалтай холбоотой 12 захирамж гарсан гэж ажлын хэсгээс дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболдоос хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан. Энэ талаар нэхэмжлэгч зөвшөөрч тайлбарлаж байна гэж үзэж байна. Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нь хянагдаж ирээгүй байхад урамшуулал олгох, эргүүлж чөлөөлөх зэрэг нь байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан гэж үзнэ. Е.Уатханд төлөх хохирлын асуудлыг шийдсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл хохирлыг нэхэмжлэгч нь төлөх ёстой. Орон нутгийн сангаас тус хохирлыг гаргуулах нь хууль зөрчсөн гэж үзэх магадлалтай. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр очсон. 2022 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд юу болсон талаар хэрхэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 3 хоногийн хугацаанд захирамж гаргах боломжтой байсан. 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нь Е.Уатханыг дуудаж уулзсан байдаг. Ингэж худал тайлбар хэлж болохгүй. Шийдвэр гүйцэтгэх хуудас 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Энэ хугацаанд ажил хүлээлцүүл гэсэн байна. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр захирамжаа гаргах ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр албадан биелүүлж, дуусгавар болгосон тогтоол гаргасан. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш дахин 2 хоног өнгөрсөн байгааг анхаарч үзнэ үү. Шүүхийн шийдвэрийг бүх хүн биелүүлэх ёстой. Сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдэл хүргүүлэхэд нэхэмжлэгч нь тайлбар ирүүлдэггүй. Сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсны дараа нэхэмжлэгч нь тухайн үед сургалтанд сууж байсан, надтай тааралдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлсэн эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн гаргасан олон захирамжууд нь хууль зөрчсөн. Албан тушаалтан ямар нэгэн албан тушаалд томилогдсон л бол ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах ёстой. Гэтэл ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж ирээгүй байхад урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл, амралт олгосон захирамжууд хэрэгт авагдсан. Уг захирамжууд бүгд хууль бус. Энэ талаар асуудал гарвал хохирлыг нэхэмжлэгч өөрөө төлөх үр дагавар үүснэ. Сургуулийн тогтвортой үйл ажиллагаа гэхээсээ илүү захирамжууд нь хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлж хууль зөрчиж байгаа үйлдэлд нь бид арга хэмжээ авсан. Удаа дараа зөрчил гаргасан гэх агуулгын хувьд 2021 оны 7 дугаар сард сахилгын шийтгэл ноогдуулсан. Улс орон даяар Ковид-19 халдвар өндөр, вакцинжуулалтын ажил хийгдэж байсан. Энэ талаар Улсын болон аймгийн онцгой комиссын тушаалууд, албан даалгаврууд гарсан байдаг. Уг ажилтай холбоотой биелэлт хамгийн муу байсан 3 сумын засаг даргад албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл ноогдуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр сануулах шийтгэлтэй байсан тул шат дарааллуулан, удаа дараа хууль зөрчсөн гэх үндэслэлээр цалинг хасах сахилгын шийтгэл ноогдуулсан. Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан аймгийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Ө нь Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “Боловсролын байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаагүй, сургуулийн удирдлагыг удаа дараа өөрчилсөн, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ховд сумын Засаг дарга Я.Ө-д үндсэн цалинг 10 хувиар нэг сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-4/

Хариуцагч “...Уатханыг сургуулийн захирлаас чөлөөлсөнөөс хойш 12 удаа сургуулийн захиралтай холбоотой захирамж гаргасан, гарсан захирамжууд нь хууль зөрчиж гарсан, мөн Уатханыг ажилд томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэж тайлбарлаж байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

65.1.1.Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.2.нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;

65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга үзсэн, 65.3-т ... дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна,  65.3.1-т сануулах, 65.3.2-т үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах гэжээ.  

Дээрхээс үзвэл аймгийн Засаг дарга нь сумын засаг даргад  дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдвол өөрийн санаачлагаар сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна. 

Хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа  Захиргааны ерөнхий хуулийн24 дүгээр зүйлийн 24.1-д Зах иргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны актыг гаргахдаа  шийдвэр гаргах ажиллагаанд  хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг тогтоох үүрэгтэй байна.

 

1.Боловсролын байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаагүй, сургуулийн удирдлагыг удаа дараа өөрчилсөн, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа “...Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Е.Уатханыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ талаар Е.Уатхан шүүхэд хандсан. Хэрэг шийдвэрлэх хүртэл  хугацаанд  тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой  нэг жилийн дотор 12 хууль зөрчсөн захирамж гаргасан... гэж тайлбарладаг.

Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар  Е.Уатхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн болох нь  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /хх-35-50/

Е.Уатханыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс чөлөөлсөнөөс хойш Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралтай холбоотой 11 захирамж гарчээ.  /хх-79-98/  

Тус захирамжуудыг задалж үзвэл Ховд сумын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, чөлөөлсөнтэй холбоотой 5, Ээлжийн амралтын хуваарь баталсан 1, тушаал хүчингүй болгосон 1, захирамж хүчингүй болгох 1, үр дүнгийн урамшуулал олгох,  ур чадварын нэмэгдэл олгох,  улирлын мөнгөн урамшуулал олгох тушаал тус бүр 1 захирамжууд гарчээ. 

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 31.1.1-д боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, 31.1.12-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол  өөрөө, .... тус тус өөрчлөх буюу хүчингүй  болгоно, Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 09-ний өдрийн  05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1 Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө. 1.2-д Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно, 1.2.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид олгохоор заажээ.

Нэхэмжлэгч нь Е.Уатханыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр чөлөөлснөөс хойш  тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Булбул болон Б.Күншуах нарыг томилж чөлөөлсөн нь  хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Учир нь дээрх хуульд заасны дагуу  сумын засаг дарга нь сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгосон нь  хяналтын байгууллагаар шалгагдвал энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно гэж тайлбарлах боловч энэ талаар шалгаж тогтоогоогүй, тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Я.Ө нь  өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх захирамжуудыг гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх захирамжуудыг гаргахдаа хууль тогтоомж зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ талаар шалгаж тогтоогоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нь захирлын албан тушаалтай холбоотой 12 захирамж гарсан гэж ажлын хэсгээс дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотой Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Энхболдоос хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан...” гэж тайлбарлаж байна.

 Хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/1857 тоот албан бичиг /хх-128-130/ нь Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь нарийн бичгийн дарга Х.Тилеуханы төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, эрх бүхий  албан тушаалтны нэмэгдэл 45 хувийн нэмэгдлийг хасч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналаар шинээр орон тоо бий болгон 1 хүн цалинжуулан ажиллаж байгаа зөрчилтэй холбоотой Ховд сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хуралд хаяглагдсан албан бичиг байна.

2. Шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг  биелүүлэхээс татгалзсан, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч “чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлийг тайлбарлахдаа Я.Ө  нь  шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, албадан гүйцэтгүүлсэн тул чиг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн гэж тайлбарладаг тул шүүхээс нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэлд дүгнэлт хийсэн болно. 

Нэхэмжлэгч Е.Уатханы  нэхэмжлэлтэй Ховд аймгийн Ховд сумын засаг даргад холбогдох иргэний хэргийн Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны  “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 001/ШХТ2022/00008 дугаар тогтоол 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарчээ./хх-60/

Тус хэрэг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирсэн болох нь хэрэг хүлээн авсан дардас дарсан тэмдэглэгээгээр тогтоогдсон. /хх-62/

Шүүхээс 001/ШХТ2022/00008 тогтоолыг нэхэмжлэгч Е.Уатханд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байх ба хариуцагч Ховд сумын Засаг даргад гардуулаагүй болох нь   шүүхийн тогтоол гардуулсан баримтаар нотлогдож байна. /хх-61/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн  120.1-д Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно, 120.1.2-т ... эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол гэжээ.

Нэхэмжлэгч “... надад шүүхээс хяналтын шатны шүүхийн тогтоолыг гардуулаагүй. Хэрэв гардуулсан бол би тэр даруй Е.Уатханыг ажилд нь томилох байсан ...” гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсноор түүнийг  хариуцагч   сайн дураар биелүүлэх эсхүл албадан гүйцэтгэх үүрэг үүсдэг.

Нэхэмжлэгчийн тухайд хяналтын шатны шүүхэд хяналтын гомдол гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.8-д гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй гэж зааснаас үзэхэд Я.Ө  нь хяналтын шатны шүүхийн тогтоолыг шүүхээс гардан авснаар хяналтын шатны шүүхээс гарсан шийдвэрийг мэдэх, улмаар  хуульд заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Харин шүүхээс тус тогтоолыг гардуулаагүй байх тул Я.Ө-ыг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхгүй.  

Мөн Е.Уатхан нь хяналтын шатны шүүхийн тогтоолыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан ба энэ өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Я.Ө-тай болон аймгийн Засаг даргатай уулзаагүй, энэ талаар  Засаг дарга нарт хүсэлт гаргаагүй гэж  мэдүүлдэг /хх-126-127/ тул Я.Ө-ы “...хяналтын шатны шүүх миний гомдлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасныг  би мэдээгүй...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  Я.Ө-д 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор Е.Уатханыг ажилд нь эгүүлэн томилох тухай мэдэгдлийг хүргүүлсэн  байх ба Я.Ө  нь  2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Е.Уатханыг Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон тушаал гаргажээ. /хх-63-76/

Улмаар  Е.Уатхан нь   мөн өдрөө Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  “...ажилдаа томилогдож, ажлаа хүлээн авсан тул  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү...” хүсэлт гаргасан зэргээс харахад Я.Ө  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Дүгнэвэл  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь нэхэмжлэгч Я.Ө-ы  эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн байх тул   тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгнөөс 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.3.2 дахь хэсгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Ө-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгнөөс 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас /Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ