Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* нарын өмгөөлөгч М.Энхтуяа

Амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Малиг овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321001720535 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 43 дугаар хороо, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Малиг овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, гэх орон нутгийн замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Б., хүү нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэт хүний амь хохирсон тул нөхөж болохгүй хохирол гэдгийг мэдэж байна. Монгол хүмүүс ямар нэгэн хүнийг хохироосон бол тухайн хүнд тусалдаг зан чанартай шүү дээ. Гэвч ийн зүгээс манай гэр бүлд нэг ч удаа туслалцаа үзүүлж байгаагүй. Тухайн үйл явдал гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөх гэж байхад бидний хохирлыг барагдуулах боломж байгаагүй юу? Эсвэл сэтгэл байгаагүй юу гэдгийг гайхаж байна. Нөхөр бид хоёр төсвийн байгууллагад ажилладаг хүмүүс. Үр хүүхдээ алдчихаад бид хүүхдийнхээ хийж бүтээж байсан зүйлийг төлөөд явж байна. ...Тухайн үйл явдал гарснаас хойш 1 жил болох гэж байхад манай гэрт нэг удаа ирж ахаа, эгчээ бид танд тусалъя гэж учир байдлаа хэлээгүй. Тухайн үед гарсан хохирол төлбөрийг төлчихвөл болно шүү дээ. Түүнээс бид энэ хүүхдээс хэдэн зуун саяар нь мөнгө нэхэмжлээгүй. ...Зам тээврийн осол гарсантай холбогдуулан оршуулгын зардал, шүүх хуралдаанд 2 удаа ирсэн зардал 494,400 төгрөг, нийт 12,406,338 төгрөгийн зардал гарсан. Үүнээс тээврийн зардалд 984,000 төгрөг, мөн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан зарлагдах үед ирж явсан 494,400 төгрөг гарсан. Оршуулгын зардалд баримтаар 11,911,938 төгрөг гарсан ба баримтгүй зардал их гарсан ч мөрдөн шалган ажиллагааны үед баримт байхгүй учир орхисон. Сэтгэл санааны хохирол 82,500,000 төгрөг, оршуулгын зардал болон тээврийн зардалд гарсан 12,406,338 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед унаж явсан машины хууль ёсны өмчлөгч нь учраас хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татагдаж шүүх хуралдаанд оролцож байна. Дорнод аймгийн цагдаагийн газрын албан хаагч тухайн үед хэргийг мөрдөж байсан тул надад “та хохирол төлбөрийг хууль ёсны дагуу үнэлгээ гаргуулж нэхэмжилнэ” гэж хэлсний дагуу “Вендо” ХХК-аар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 15,838,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гаргасан 754,000 төгрөг, нийт 16,592,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би энэ хэргийн хохирогч ын аав нь юм. ...Шүүх үнэн зөв баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг гэж би ойлгодог...” гэв.

Амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн ажил болох дүүргийн 5 дугаар цэцэрлэг дээрээ байж байтал өдөр 11 цагийн орчим миний гар утас руу ... дугаараас залгаж “Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, таны хүү нь зам тээврийн осолд өртөж нас барсан” гэж хэлэхээр нь би мэдсэн. ...Гомдолтой байна. ...тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол болон ажил явдлын зардал мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна. ...маш их гомдолтой байна...” гэжээ. /1хх-ийн 30-31, 2хх-ийн 11-12/

Хохирогч хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны орой би гадуур ажилтай явж байхад охин О. гар утсаар залгаж “ээжээ би найзуудтайгаа Дорнод аймаг явчихаад ирье” гэхээр нь “за би очлоо” гэж хэлээд тасалсан. Намайг очиход О. хувцасаа бэлдчихсэн гарах гээд бэлтгэж байхаар нь би хэнтэй явж байгаа юм бэ, юугаар явах гэж байгаа талаар асуухад “би найз , түүний хоёр найзтай дөрвүүлээ нэгнийх нь найз охин дээр оччихоод ирье” гэж хэлэхээр нь явах машины дугаарыг нь асуухад 24-тэй дугаар хэлэхээр нь би санаанд ч ороогүй ааваас нь асуулгүй зөвшөөрч явуулсан. Тэгээд өглөө 07 цаг 43 минутанд охин нь миний гар утас руу “Ашгүй дээ, хичээл угаасаа орохгүй гэнээ, одоо замдаа л явж байна” гэж чат бичсэн байсан. 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим той хамт явсан гэх хүүхэд над руу холбогдох дугаараа өгөөч гийн талаар холбогдох шаардлагатай байна гэж бичсэн байхаар нь би 11 цаг 41 минут болж байх үед харчихаад өөрийн гар утасны дугаараа явуулахад удалгүй Дорнод аймгийн эмнэлгээс над руу залгаж “гийн ээж мөн үү, регистрийн дугаар нь хэрэгтэй байна, осолд орсон байна” гэж хэлэхээр нь би мэдсэн. ...О. нь миний төрсөн охин байгаа юм. Манай охин Дорнод аймагт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа явж байгаад зам тээврийн осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд осолд орсон цагаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 1 сар, гавал тархины тасагт 12 хоног хэвтээд гэртээ гарсан. Эмч хэлэхдээ эмнэлгийн зүгээс хийх зүйл болсон, гэрээрээ эмчилгээ, эм тариагаа үргэлжлүүл гэж хэлээд гаргасан. Манай охин эмнэлгээс гарсан цагаас хойш байнгын асаргаанд өөрөө хоол унд идэж чадахгүй, гар хөл хөдлөхгүй татсан байдалтай, хэзээ сэргэх нь тодорхойгүй, нүд нь хөдлөөд, ярьж хэлж чадахгүй одоог хүрээд байна. ...би ажил хийж байгаад ажлаасаа гараад охиноо харж байгаа, би л харахгүй бол өөр хүн харж чадахгүй байгаа. Манай гэр бүл их хэцүү байдалд ороод байгаа, эмчилгээний зардал бол үргэлжлээд л явж байгаа. ...эмч хэлэхдээ манай охиныг мэдрэлийн эсийн хугарлын хүнд хэлбэр болсон байна, толгой нь их хүчтэй доргисон байна, урт хугацааны асаргаа эмчилгээнээс шалтгаалж эдгэрээд биеийн байдал хэвийн болж магадгүй гэсэн. Яг зүгээр болно гэсэн баталгаа эмч хэлээгүй, тархины эс нь сэргэх юм бол зүгээр болно гэсэн. ... одоо болтол ухаан ороогүй, биеийн байдал хүнд байгаа, байнгын асаргаанд байж хөдлөхгүй, ярихгүй байгаа. Маш их гомдолтой байна. Хүүхдээ эрүүл болгож авмаар байна, би эмчилгээний зардлууд болон хүүхдийнхээ сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлуудыг нэхэмжилнэ. Мөн хүүхдээ хараад өөрөө ажил эрхлэх боломжгүй байгаа учраас энэ хугацааны орлогоо бас нэхэмжилмээр байна...” гэжээ. /1хх-ийн 34-39, 2хх-ийн 4-5, 13-14/

Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь миний 3 дахь хүүхэд байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж зам тээврийн ослын улмаас миний хүү хүүг нас барсан байна гэж мэдэгдсэн. ...Тухайн үед миний хүү надад хэлэлгүйгээр явсан байсан. Хэнтэй хаашаа явсан талаар мэдэхгүй. Надад хохирлын баримт байхгүй, ажил явдалд ойролцоогоор 4-5 сая төгрөг зарцуулсан байх, хүүхдээ алдсан хүн учраас гомдолтой байна...” гэжээ. /2хх-ийн 17-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... руу залгаж юу болсон талаар асуухад өөдөөс хэлэхдээ өөрийн машинаа шөнөжингөө бариад өглөө зогсож бүгдээрээ бие засчихаад жолоо солихоор болж , , нар шампанск хувааж уугаад би жолоо барьж хөдлөөд явж байтал урд замд гэнэт нүх харагдахаар нь зогсож амжихгүй тул дайраад гарсан. Тэр үед машины нэг дугуй салж өнхрөөд машин хэд хэдэн удаа эргэлдэж, нэг мэдсэн машиндаа ганцаараа байсан. Тэгээд би буугаад харахад нөгөө хэд газар дээрээ нас барчихсан байсан. Ухаан санаа балартаад эмнэлэгт ирчихсэн байна гэж хэлэхээр нь би “за очлоо” гээд утсаа тасалсан...” гэжээ. /1хх-ийн 67-68/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз Ананд бид хоёр той ахиж уулзаад “гайгүй тайвширч байна уу, яг юу болсон юм” гэж асуухад “Хотоос шууд Дорнод очье гээд шийдээд гарсан. Тэгээд шөнөжингөө яваад Хэнтий аймагт орж ирээд хоночихоод явъя гэж хэлэхэд хүмүүс яараад байхаар нь хонохоо болиод шууд гарцгаасан. Тэгээд явж байгаад үүр цайх үед зогсож бие засаж  шампанск буудуулах үед би ыг шөнөжингөө машин барьж явсан болохоор нүднийхээ хорыг жаахан гаргачих, би жолоо барья гэж хэлээд жолоогоо солиод цааш хөдлөөд явж байх үед нэг нүх гарч ирэхээр нь тоормозоо гишгээд зогсохгүй, тэрнээс хойш санахгүй байна, нэг ухаан орсон чинь машин дотроо ганцаараа сууж байсан. Машинаас буугаад нөгөө гурваа хайсан чинь , хоёр зам дээр шидэгдчихсэн, шороон дээр шидэгдсэн байсан” гэж хэлэхээр нь би нөгөө хэд осолд орчихоод ухаантай байсан юм уу гэж асуухад дээшээ харчихсан аахилаад гийнаад байсан. Тэгэхээр нь би арай гайгүй юм байна гэж бодсон. болохоор толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан гэж хэлсэн...” гэжээ. /1хх-ийн 71-72/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн хамт ажилладаг бригадын хамт Улаанбаатар хотоос 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим Дорнод аймгийн чиглэлд гарсан. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өглөө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэр өнгөрөөд 30 гаран километрт явж байхад хар өнгийн Тоёота маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар гүйцэд түрүүлж гарсан. Манай машин тухайн үед 70 километр цагийн хурдтай явж байсан. Тэгэхээр тухайн гүйцэж түрүүлсэн машин ойролцоогоор 100 орчим километр цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Манай машин осолдсон машин дээр ирэхэд манай машиныг замд гүйцэж түрүүлсэн хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэл замын хойд талд уначихсан, зам дээр хоёр эрэгтэй хүний цогцос, замын хажууд нэг эмэгтэй газар хэвтчихсэн, нэг залуу эмэгтэйгийнхээ хажууд хайраа гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаар аймгийн төвийн 103 утас руу залгаж дуудлага өгөөд цааш явсан...” гэжээ. /1хх-ийн 78-79/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны намар хуучин 22-н товчооны шинэ авто худалдааны төвөөс тухайн үедээ 20,100,000 төгрөгөөр Япон улсаас орж ирсэн байхад нь хувь хүнээс худалдаж авч байсан. Миний өөрийн нэр дээр бүртгэлтэй. ...”Вендо” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. ...Автомашинтай холбоотой хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. /2хх-ийн 9-10, 23-24/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О. эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 18,583,290 төгрөгийн зардал гарсан. ...яллагдагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ. /2хх-ийн 20-21/

 Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 313 тоот дүгнэлтэд:

 1. биед тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, тархины хаван, 2 талын зулай, дагз хэсгийн аалзан бүрхүүлийн цус харвалт, 2 талын чамархай, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн уушгины эд дэх цус хуралт, зүүн цээжний хөндийд хий хуралдалт, хүзүүний 7, сээрний 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, ууцны 1-р нугалмын хугарал, бага аарцгийн хөндий дэх цус хуралдалт, зүүн 2-р хавирга ясны хугарал, баруун ухархайн доод хана, баруун хоншоор ясны хугарал, баруун ухархайн гадна хана, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, биеийн олон хэсгийг хамарсан зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Тархи 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, тархины хаван, 2 талын зулай, дагз хэсгийн аалзан бүрхүүлийн цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар, зүүн уушгины эд дэх цус хуралт, зүүн цээжний хөндийд хий хуралдалт, бага аарцгийн хөндий дэх цус хуралдалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар, зүүн сүүжний тогооны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар тус бүрдээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хүзүүний 7, сээрний 1-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, ууцны 1-р нугалмын хугарал, баруун хоншоор ясны хугарал, баруун хацар ясны цөмөрсөн хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2 талын чамархай, дагз, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн 2-р хавирга ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, биеийн олон хэсгийг хамарсан зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /1хх-ийн 90-94/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 34 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач ******* цогцост нь гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл: гавал ясны суурийн их бие, баруун зүүн чамархай, дух, дагз, суман болон лямбда заадас дагуух шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, цээжний хөндий дэх цус хуралдалт, уушгины няцрал, зүүн эгэм, 1,2,3-р хавирга ясны хугарал, дух, баруун мөр, сарвуу, зүүн мөр, шуу, бугуй, сарвуу, нуруу, бүсэлхий, өгзөг, зүүн өвдөг, баруун хөлийн шагай, тавхай хэсгийн зулгаралт, цээж, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт, зүүн сарвууны 2-р хуруунд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрчээ.

5. Химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна.

6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй” гэжээ. /1хх-ийн 168-178/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач цогцост нь гавал тархи, цээж, хэвлийн битүү гэмтэл: гавал ясны суурийн их бие, дух, зулай, баруун зүүн чамархай, дагз хэсгийг хамарсан олон хэлтэрхийт болон салаалсан шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны дэлбэнгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчин дахь цус хуралт, элэгний язрал, уушгины няцрал, дух, баруун чамархай, шанаанд шарх, нүүрний баруун хажуу хэсэг, чих, хүзүү, баруун зүүн сарвуу, хуруу, бүсэлхий, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас шууд үхэлд хүрчээ.

5. Химийн шинжилгээгээр цусанд 0,6 промилли, ходоодны шингэнд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

6. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломжгүй” гэжээ. /1хх-ийн 188-198/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 тоот “ гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 124-125/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот “Шинжилгээнд тэнцэх №3 дугаартай гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд МN004120006004 бүртгэлтэй овогт ийн зүүн гарын алганы хээтэй доорх шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 134-143/

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/59 тоот дүгнэлтэд:

1. маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. маркийн улсын дугаартай автомашин нь техникийн хувьд бүрэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

3. Уг осол нь маркийн улсын дугаартай автомашины эзэмшигч, тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараахь зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Уг зам тээврийн осол гарахад зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.

Тухайн зам тээврийн осол гарсан байршлын замын эвдрэлийг замын хөдөлгөөнд оролцогч нарт урьдаас мэдэгдсэн 1.28. анхааруулах тэмдэг /үйлчлэх хүрээ 30 км/, 2.28. хориглох тэмдэг /50км/цаг/, 1.28. анхааруулах тэмдэг, 1.28. анхааруулах тэмдэг бүхий мэдээллэх самбар зэргийг байршуулсан /жич: хэргийн газрын үзлэгээс харагдана/ байх бөгөөд жолооч дээрх анхааруулах болон хориглох тэмдгийн үйлчлэх хүрээнд анхаарал болгоомжтой явах боломжтой байсан гэж дүгнэж байна” гэжээ. /1хх-ийн 212-214/

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /2хх-ийн 73-74/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...авч явсан  нэг шил шампанскийг задалж буудуулаад , , гурав ууцгаасан. Би уугаагүй. Тэгээд цааш хөдлөхдөө жолоо бариад явж байхдаа жаахан үүрэглээд байгаа бололтой байхаар нь замдаа машинаа зогсоосон. би машин барих уу гэхэд “чи адилхан уучихсан юм чинь яахын яахын гээд барьчихаач. Замд пост байхгүй юм чинь барьчих” гэхээр нь “би юу” гэхэд “машины тоормос гайгүй болчихсон янзлуулчихсан” гэж хэлэхээр нь би хойно сууж байснаа жолооны ард суугаад цааш хөдөлсөн. Тэр үед өглөөний 06 цагийн хавьцаа /өнгөрч байсан байх/ 30 гаран км явсан байх. Урд явсан нэг машиныг гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ ортол том нүх харагдахаар нь машины тоормосыг гишгэтэл хурд нэг их саарч амжихгүй замын нүх рүү урд дугуйгаараа дайртал машин эхлээд баруун талаар агаар дээр эргээд жолоочийн зүүн талын баганын орой хэсгээр газарт тулаад хэд хэд эргэлдсэн. Би тухайн үед нүдээ аниад буцаагаад нээхэд машин дотроо ганцаараа суудлын бүснээс зүүгдсэн машин зүүн талаараа хажуу тийшээгээ харчихсан байсан. Нэг мэдсэн би машинаас гараад гадаа гарч ирээд суучихсан байсан. Босоод нөгөө гурвыгаа хайж эхэлтэл замын хажууд шороон дээр, , хоёр зам дээр хэвтэж байсан...” гэжээ. /2хх-ийн 39-41/

        Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-23/

          Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал /1хх-ийн 24-25/

          улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 26, 143/

          *******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 51-64/

          “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 149-155/

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 166-167, 186-187/

          улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1хх-ийн 229, 2хх-ийн 07/

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримт /1хх-ийн 219-223, 2хх-ийн 69/

       Хохирогч хууль ёсны төлөөлөгч эс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримт /1хх-ийн 224-228, 2хх-ийн 66-68/

     Хохирогч эмчилгээ үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөрийн мэдээлэл /2хх-ийн 47-50/

          Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан бичиг /2хх-ийн 56/

           Хохирлын тооцоо бодсон мөрдөгчийн магадлагаа /2хх-ийн 57/

          Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /2хх-ийн 63-64, 79/

          *******ид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /2хх-ийн 43-45/

          *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 218/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 215/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг бэхжүүлсэн сидид буулгасан бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Малиг овогт ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг улсын чанартай авто замаар жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт онхолдож, зам тээврийн осол гаргаснаас Б., хүү нарын амь нас хохирч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******ийн “...2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн ажил болох дүүргийн 5 дугаар цэцэрлэг дээрээ байтал 11 цагийн орчим миний гар утас руу ... дугаараас залгаж “Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, таны хүү нь зам тээврийн осолд өртөж нас барсан” гэж хэлэхээр нь би мэдсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ийн "...2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газраас ярьж зам тээврийн ослын улмаас миний хүү хүүг нас барсан байна гэж мэдэгдсэн..." гэх, хохирогч хууль ёсны төлөөлөгч “...2023 оны 03 дугаар сарын 20-ны орой би гадуур ажилтай явж байхад охин О. гар утсаар залгаж “ээжээ би найзуудтайгаа Дорнод аймаг явчихаад ирье” гэж хэлсэн. ...өглөө 07 цаг 43 минутанд охин нь миний гар утас руу “Ашгүй дээ, хичээл угаасаа орохгүй гэнээ, одоо замдаа л явж байна” гэж чат бичсэн байсан. 03 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим той хамт явсан гэх хүүхэд над руу холбогдох дугаараа өгөөч гийн талаар холбогдох шаардлагатай байна гэж бичсэн байхаар нь би 11 цаг 41 минут болж байх үед харчихаад өөрийн гар утасны дугаараа явуулахад удалгүй Дорнод аймгийн эмнэлгээс над руу залгаж “гийн ээж мөн үү, регистрийн дугаар нь хэрэгтэй байна, осолд орсон байна” гэж хэлэхээр нь би мэдсэн. ...Манай охин Дорнод аймагт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр найзуудтайгаа явж байгаад зам тээврийн осолд ороод тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд осолд орсон цагаас хойш байнгын асаргаанд өөрөө хоол унд идэж чадахгүй, гар хөл хөдлөхгүй татсан байдалтай, хэзээ сэргэх нь тодорхойгүй, нүд нь хөдлөөд, ярьж хэлж чадахгүй одоог хүрээд байна...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ын “... руу залгаж юу болсон талаар асуухад “ өөрийн машинаа шөнөжингөө бариад өглөө зогсож бүгдээрээ бие засчихаад жолоо солихоор болж , , нар шампанск хувааж уугаад би жолоо барьж хөдлөөд явж байтал урд замд гэнэт нүх харагдахаар нь зогсож амжихгүй тул дайраад гарсан. Тэр үед машины нэг дугуй салж өнхрөөд машин хэд хэдэн удаа эргэлдэж, нэг мэдсэн машиндаа ганцаараа байсан. Тэгээд би буугаад харахад нөгөө хэд газар дээрээ нас барчихсан байсан” гэсэн...” гэх, гэрч ын “... “...би жолоо барья гэж хэлээд жолоогоо солиод цааш хөдлөөд явж байх үед нэг нүх гарч ирэхээр нь тоормозоо гишгээд зогсохгүй, тэрнээс хойш санахгүй байна, нэг ухаан орсон чинь машин дотроо ганцаараа сууж байсан. Машинаас буугаад нөгөө гурваа хайсан чинь , хоёр зам дээр шидэгдчихсэн, шороон дээр шидэгдсэн байсан” гэж хэлэхээр нь би нөгөө хэд осолд орчихоод ухаантай байсан юм уу гэж асуухад дээшээ харчихсан аахилаад гийнаад байсан. Тэгэхээр нь би арай гайгүй юм байна гэж бодсон. болохоор толгойноос нь цус гарчихсан байдалтай байсан гэж хэлсэн...” гэх, гэрч ийн “...осолдсон машин дээр ирэхэд манай машиныг замд гүйцэж түрүүлсэн хар өнгийн маркийн тээврийн хэрэгсэл замын хойд талд уначихсан, зам дээр хоёр эрэгтэй хүний цогцос, замын хажууд нэг эмэгтэй газар хэвтчихсэн, нэг залуу эмэгтэйгийнхээ хажууд хайраа гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаар аймгийн төвийн 103 утас руу залгаж дуудлага өгөөд цааш явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 313 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33, 34 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/59 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаа, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот “Шинжилгээнд тэнцэх №3 дугаартай гарын мөр нь Папилон системийн нэгдсэн санд МN004120006004 бүртгэлтэй овогт ийн зүүн гарын алганы хээтэй доорх шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 313 тоот дүгнэлт, зам тээврийн осолд орж гавал тархины амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас Б., хүү нар нас барсан болохыг тогтоосон Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 33, 34 тоот дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/59 тоот дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаа, осолд өртсөн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы цонхны удирдлага дээрээс авсан гарын мөр нь *******ийн зүүн гарын алганы хээтэй тохирч байгааг тогтоосон Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Авто зам гэдэг бол тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан нийтийн хэрэгцээний зурвас газар байхаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй шуурхай зорчих, аюул осолтой байдал бий болгохгүйн тулд замын тэмдэг, тэмдэглэлийг шаардлагатай тохиолдол, газар болгонд байрлуулж хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Шүүгдэгч *******ийн зорчиж явсан улсын чанартай авто замын осол болсон газарт буюу Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт зам эвдрэлтэйг анхааруулах тэмдэг, хурдны дээд хязгаарлал 50 гэсэн хориглох тэмдэг, бусад аюултай гэдгийг анхааруулах тэмдэг, зам эвдрэлтэй гэдгийг анхааруулах тэмдэг бүхий мэдээллийн самбар зэргийг байрлуулсан байтал тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч ******* нь эвдрэлтэй замаар зорчихдоо хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах жолоочийн үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол болж улмаар Б., хүү нар амь насаа алдаж, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураглал, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23/59 тоот “...******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.7, 12.3-д заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Уг зам тээврийн осол гарахад зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Тухайн зам тээврийн осол гарсан байршлын замын эвдрэлийг замын хөдөлгөөнд оролцогч нарт урьдаас мэдэгдсэн 1.28. анхааруулах тэмдэг /үйлчлэх хүрээ 30 км/, 2.28. хориглох тэмдэг /50км/цаг/, 1.28. анхааруулах тэмдэг, 1.28. анхааруулах тэмдэг бүхий мэдээллэх самбар зэргийг байршуулсан /жич: хэргийн газрын үзлэгээс харагдана/ байх бөгөөд жолооч дээрх анхааруулах болон хориглох тэмдгийн үйлчлэх хүрээнд анхаарал болгоомжтой явах боломжтой байсан...” гэх дүгнэлт, мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаа зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.   

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Ганбат нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Иймд шүүгдэгч *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлах саналыг гаргасан бөгөөд хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх явдал юм. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш юм. Иймд тухайн зам тээврийн осол нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болсон тул тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлохоор заасан тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг долоон жилээр тогтоож, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохоор шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас Б., хүү нарын амь нас хохирч, хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч *******оос баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байна.

Харин амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******ийн хувьд шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч *******оос оршуулгын зардал 11,911,938 төгрөг, тээврийн зардал 494,400 төгрөг нийт 12,406,338 төгрөг дээр сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгчээ. Шүүх амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч *******оос журмын хашааны төлбөр 300,000 төгрөг, зогсоол, краны төлбөр 402,000 төгрөг, шатахууны үнэ 282,438 төгрөг, хот хооронд зорчигчийн зардал 494,400 төгрөг, оршуулгын зардал 10,927,500 төгрөг нийт 12,406,338 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэж байна. Харин сэтгэцэд учирсан хохирол 82,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь: Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан бөгөөд энэхүү гэмт хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн тул тухайн хууль тогтоомжийг буцаан хэрэглэж сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөртэй холбоотой нийт 3,504,118 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 3,504,118 төгрөгийг гаргуулж хохирогч хууль ёсны төлөөлөгч д олгож, төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч *******ын хувьд шүүх хуралдаанд оролцож шүүгдэгч *******оос тээврийн хэрэгслийн үнэ 15,838,000 төгрөг, шинжээчийн төлбөр 754,000 төгрөг нийт 16,592,000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчээс нийт 16,592,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 32,502,456 төгрөгийг гаргуулж, амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******т 12,406,338 төгрөгийг, хохирогч хууль ёсны төлөөлөгч д 3,504,118 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******д 16,592,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч , хохирогч хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг амь хохирогч хууль ёсны төлөөлөгч , хохирогч хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг аль болох богино хугацааны дотор сэргээх, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бусад оролцогчдын санал хүсэлт, ашиг сонирхлыг харгалзан үзэх зэрэг хуулиар тогтоогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудад нийцүүлэн тэдгээрийн эзгүйд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж шүүх хуралдааныг явуулсан болно.

Мөн хохирогч О. нь шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас биедээ амь насанд аюултай хүнд гэмтэл авсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 18,583,290 төгрөгийг зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримт /2хх-ийн 47-50/-аар тус тус нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 18,583,290 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Малиг овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 32,502,456 /гучин хоёр сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч Жалайр овогт Наранцэцэгт 12,406,338 /арван хоёр сая дөрвөн зуун зургаан мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг, хохирогч хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот, дүүрэг, 16 дугаар хороо, тоотод оршин суух Шарнууд овогт 3,504,118 /гурван сая таван зуун дөрвөн мянга нэг зуун арван найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Бор толгой овогт 16,592,000 /арван зургаан сая таван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 18,583,290 /арван найман сая таван зуун наян гурван мянга хоёр зуун ер/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амь хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч *******, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч , хохирогч хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА