| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/01410/И |
| Дугаар | 102/шш2021/01356 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/шш2021/01356
| 2021 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2021/01356 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... гудамжны .... дугаар байрны.... тоотод оршин суух , Д овогт Э Нын хүсэлттэй ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн “С” сумын “Я” нэгдэлд дизельд шатахуун тосны ачигчаар ажилд орсон.
Ингээд ажиллаж байх хугацаандаа 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэрэгт явж, 1986 онд цэргээс халагдаж ирээд, “Я” нэгдлийн дизель станцад дизельчин, шатахуун тосны ачигчаар эргэж ажилдаа ороод, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан.
Гэвч миний 1981 онд дизель шатахуун тосны ачигчаар ажиллаж байсныг “туслах үйлдвэрт ачигч” гэж тушаалд буруу бичсэнээс ажлын нөхцөл буруу болоод байна.
Иймээс намайг 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн дизель станцад дизельчин, шатахуун тосны ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Н ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Нэхэмжлэгч Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн дизель станцад, дизельчин, шатахуун тосны ачигчаар ажиллаж байсан болох нь 386079 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай, Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай, Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 26 дугаартай, Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай “Тушаал”-ууд
Гэрч Н.Зина “миний бие 1980-1994 оны хооронд Увс аймгийн “С” сумын “Я” нэгдлийн дизельд тос ачигчаар Э.Нтай хамт ажиллаж байсан. Э.Н намайг ажилд ороод удаагүй байхад ажилд орж байсан. Бид хамтдаа олон жил ажилласан. Хамт ажилласан хүмүүсээс одоо бид хоёр үлдсэн” гэх мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д овогт Э Ныг Увс аймгийн “С” сумын “Я” нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл дизельчин, шатахуун тосны ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА