| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Дашбямбын Ариунбуяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ариунбуяныг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ариунбуянд оногдуулсан 04 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хоёр дахин багасгаж, 02 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ариунбуянд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 2023 / ШЦТ / 198 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 03 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ариунбуяны цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, 06 дугаар баг, Ханжаргалан 12 дугаар гудамж, 05 тоотод оршин суух, Боржигон овогт Цогбадрахын Гантуяа /РД: ТВ69062501 , утас: 99829742 /-аас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, Хар ус 04 дүгээр гудамж, 31 тоотод оршин суух, Шарнууд овогт Эрдэнэдалайн Долгион /РД: ОД97052151 , утас: 80911100 /-д олгосугай.
7. Өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-ийг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Ариунбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.Ариунбуянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР