| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/01570/И |
| Дугаар | 102/шш2021/01434 |
| Огноо | 2021-06-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/шш2021/01434
2021 оны 06 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2021/01434 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, .... дүгээр хороолол, .... дугаар хороо, .... гудамжны .... дугаар байрны .... тоотод байрлах “М” ХХК-ийн хүсэлттэй, Эын Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Э.Б манай байгууллагатай 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 14 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 1.500.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан.
Зээл олгосон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд утсаар холбоо барихад эхэндээ ярьдаг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больж, зээл авахдаа мэдүүлсэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “БУНЗГ”-ийн 704 дугаар байрны 34 тоотод очиход “тийм хүн байдаггүй” гэсэн хариуг өгсөн.
Түүнчлэн зээл авахдаа улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Фидуцын гэрээ”-ний дагуу өмчлөлийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хаана байгаа болох нь мэдэхгүй байгууллагыг хохироож байгаа тул оршин суух хаяг тодорхойгүй Э.Бг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК, Э.Бг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Э.Б иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай “Зээлийн гэрээ”, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай “Фидуцын гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, “М” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, оршин суух хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
регистрийн дугаартай, Э.Б .... дүүргийн .... дугаар хороо, “.... дугаар байрны .... тоот, .... дүүргийн .... дүгээр хороо, ........ дүгээр гудамжны .... тоотод оршин сууж байсан гэх мэдээллийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Бага шавь овогт Эын Бг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Шийдвэрийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг, шүүгчийн туслах Н.Ундармаад үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА