| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0127/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/121 |
| Огноо | 2016-08-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Мөнх-Эрдэнэ |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,
хохирогч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын *******,
Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ 2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ******* бид хоёр 2012 оноос хойш мал, мах авч хамтран ажиллаж бие биенийгээ таньдаг болсон. Тухайн өдөр би гэдэг хүнтэй тааралдаад мөнгөний авалтай байсан учраас мөнгөө авъя гэхэд би *******оос авалтай, авлаа аваад чиний өрийг өгье гээд бид хоёр хамт ******* дээр очсон. ******* дээр ирээд пиво ууж байгаад дууссан чинь ******* намайг дахиад пивонд яв гэхээр нь би хоёр пиво авсан одоо та ав гэсэн чинь би мөнгөгүй гээд байсан. Тэгэхээр нь би та угаасаа л мөнгөгүй шүү дээ гэж хэлээд маргалдаж, би аягатай пиво нүүррүү нь цацсан. ******* намайг зөрүүлээд цохисон би хамраа дараад хэвтэж байсан чинь хажуугаас гутлын өсгийгөөрөө цохих шиг болсон. Эмнэлэг дээр ирэхэд хажуу талын шанаа цөмөрсөн байсан, тэгээд эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед ******* намайг эмнэлэгт хэвт зардлыг нь би даана гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар ******* хохиролд 200000 төгрөгийг бэлэн өгсөн, нэг адуу өгнө гэсэн одоохондоо өгөөгүй байгаа гэв.
Гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... 211 тоотод байсан махлагдуу хүн буудлаас гарч явсан. Харин 211 тоотод байсан туранхай залуу өрөөнөөсөө гарч ирснээ цагдаа дуудаарай, намайг зодчихлоо гэхээр нь хартал түүний хамраас цус гарч байсан. Тэр анх буудалд ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Цагдаа дуудах гээд байгаа бололтой утасаа оролдоод гарч явсан. Удалгүй буцаж орж ирээд хаалганы талын орон дээр хэвтээд өгсөн. ... тэр эмэгтэй 211 тоот руу орсон. Би хойноос нь орход тэр манай нөхөр унтаж байг, би цагдаа дуудъя, манай нөхрийг зодчихсон байна гэж байсан. Цагдаа нар ирээд туранхай залууг авч явсан. гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... хэн нь пиво авах вэ гэдгээс болоод маргалдсан. Намайг пиво аваад ир гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн тэр “чамд мөнгө хэзээ байсан юм бэ? Чи гуйлгачин биздээ, надад мөнгө байна, юу л байна мөнгө байна, чи хүний өр өгөөөч пизда минь гэж хэлээд миний нүүр рүү аягатай пивоо цацсан. Би нүдээ арчаад харахад тэр гартаа барьсан аягаар намайг цохих гээд далайж түүгээрээ намайг савахад нь би өөдөөс нь зүүн талын нүд хамрын орчим 1 удаа цохьсон. Би уг нь 1 л удаа цохьсон юм. Түүний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэр миний хойноос гарч ирээд “гуйлагчаан” гэх мэтээр орилоод үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 27-ны 333 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед тархи доргилт, баруун шанаанд цууралт гэмтлүүд тухайн үед үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. *******ын биед үүссэн дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 28/
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-10/,
-*******ын эмчлүүлсэн тухай баримт /хх-ийн 29-48/
-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 66/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/,
-Эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 71-72/
-Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73/ зэргийг шинжлэн судлав.
2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас *******тай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид нь санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Иймд түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч *******ын “шүүгдэгч *******ын нүүр рүү ууж байсан аягатай пивоо цацах, аягаар цохих гэсэн үйлдэл, түүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан” буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ