Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 125/ШШ/2022/0010

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ  БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Д.Ш-ын Ховд аймгийн Манхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 10/05 дугаартай хуралдааны “Газрын төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын Хөдөө аж ахуйн газарт хамаарах Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн газрын зориулалттай ХАА-н цогцолбор эрчимжсэн мал аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай "Сэнхэр Агуйт" ХХК нь 107.7 га газартай, 2008 оноос хойш газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газрын төлбөр хураамжийг цаг тухай бүрт нь төлөөд явдаг. Гэтэл Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 10/05 дугаартай хуралдааны "Газрын төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай" тогтоол гаргасан байх бегеед уг тогтоолын “Нэг. Сумын иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтанд олгосон газрын төлбөрийн хувь хэмжээг 1 дүгээр хавсралт, Хөдөө аж ахуйн 1 га газрын төлбөрийн үнэлгээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай".. гэх өөрчлөлт оруулж Сумын ИТХ-ын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 10 хуралдааны 10/05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад ХАА-н цогцолбор эрчимжсэн мал аж ахуйн газрын 1 га газрын телберийг 120.000 төгрөгөөр нэмэгдүүлж тогтоосон байх бөгөөд энэ талаараа "Сэнхэр Агуйт" ХХК-т мэдэгдээгүй. Үүнээс шалтгаалж "Сэнхэр Агуйт" ХХК-ийн газрын төлбөр нэмэгдэж, 2021 оны 01 сарын байдлаар 19.993.327 төгрөг, 13.328.885 төгрөгний татварын төлбөрийн нэхэмжлэх гарсан байна.

"Сэнхэр Агуйт" ХХК-ийн зүгээс Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд газрын төлбөрийн үнийг хэт өндөр үнээр тогтоосныг хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлт хүргүүлсэн боловч Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр Манхан сумын ИТХ-ын 2018 оны 10/05 тоот тогтоол нь хууль тогтоомжийн дагуу байна" гэх хариуг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш нь Ховд аймгийн Манхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 10/05 дугаартай хуралдааны “Газрын төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын Хөдөө аж ахуйн газарт хамаарах Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн газрын зориулалттай ХАА-н цогцолбор эрчимжсэн мал аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Д.Ш-ын Ховд аймгийн Манхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Манхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 10/05 дугаартай хуралдааны “Газрын төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын Хөдөө аж ахуйн газарт хамаарах Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн газрын зориулалттай ХАА-н цогцолбор эрчимжсэн мал аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ш-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ