Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/398

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шинэ Амьдрал овогт Батсүхийн Баттөмөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000351 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын дотор зарал чимэглэл мэргэжилтэй, амбүл1, ганцаараа, АПУ ХХК-д борлуулагчийн туслах ажилтай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9а дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Шинэ Амьдрал овогт Батсүхийн Баттөмөр (Регистрийн дугаар: УШ91082350)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 05 тоот хашаанаас хохирогч С.Очирпүрэвийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Баттөмөр нь:

2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 05 тоот хашаанаас хохирогч С.Очирпүрэвийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттөмөр нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс хохирогч С.Очирпүрэвийн “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээ авахаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 05 тоотод иртэл миний тээврийн хэрэгслийн аккумлятор суусан байсан. ...миний хүү Энхбаяр хүн дуудаж тээврийн хэрэгсэлтэй холбож асаасан байсан. Хэсэг хугацаанд аккумлятор цэнэг орохыг хүлээж байгаад гараад тээврийн хэрэгслээ үзтэл миний тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Миний тээврийн хэрэгсэл 2004, 2016 онтой Тоёота приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дахь тал),

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн “...тээврийн хэрэгсэл хулгайд алдсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 01 дэх тал),Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-04 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 05-08 дахь тал),Гэрч О.Энхбаярын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн танил Ариунмөрөнтэй хашаанд байж байхад миний аав Очирпүрэв надаас тээврийн хэрэгслээ авахаар ирсэн. Би тээврийн хэрэгслийг өгөх гэтэл аккумлятор нь суусан байсан учир би танил дүү болох Төмөрөөг дуудаж тээврийн хэрэгслээ холбуулж асаалгасан. ... тээврийн хэрэгслээ харах гэтэл миний асаалгасан тээврийн хэрэгсэл байхгүй байсан. ...Би Баттөмөрөөр приус 20 тээврийн хэрэгсэл холбуулж асаагаад өг гэж хэлсэн тэрнээс биш би миний унаж байгаа тээврийн хэрэгслийг аваад яв гэж зөвшөөрөл огт өгөөгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 21, 26 дахь тал),

Гэрч Э.Ариунмөрөнгийн “...Энхбаяр Баттөмөрөөс миний тээврийн хэрэгслийг асаагаад өгөөч гэж гуйсан. Баттөмөр зөвшөөрч тээврийн хэрэгслийг машин гуйж холбож асааж өгсөн. ...Энхбаяр машины аккумлятор цэнэг орог тэр болтол халж байг гээд манай гэрт орж ирсэн. Бид хоёр манайд юм ярьж байхад Баттөмөр тээврийн хэрэгсэлд сууж байсан. Энхбаяр гарч машинаа унтраая бензин муутай байгаа гэж хэлээд гарсан. Удахгүй орж ирээд миний машин алга байна гэж хэлсэн. ...зөвшөөрөл огт аваагүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дэх тал),

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн БГ2-24-531 дугаартай “...зах зээлийн үнэлгээ нийт 1,430,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (хх-ийн 45-50 дахь тал),

яллагдагч Б.Баттөмөрийн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч банйа. ..санал хүсэлт байхгүй. ...цалин буухаар хохирлыг барагдуулга...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 05 тоот хашаанаас хохирогч С.Очирпүрэвийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох дээр шинжлэн судалсан болон дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна

Хавтаст хэргээс хохирогч С.Очирпүрэвийн “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн тээврийн хэрэгслээ авахаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамжны 05 тоотод иртэл миний тээврийн хэрэгслийн аккумлятор суусан байсан. ...миний хүү Энхбаяр хүн дуудаж тээврийн хэрэгсэлтэй холбож асаасан байсан. Хэсэг хугацаанд аккумлятор цэнэг орохыг хүлээж байгаад гараад тээврийн хэрэгслээ үзтэл миний тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Миний тээврийн хэрэгсэл 2004, 2016 онтой Тоёота приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-04 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 05-08 дахь тал),

Гэрч О.Энхбаярын “...2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийн танил Ариунмөрөнтэй хашаанд байж байхад миний аав Очирпүрэв надаас тээврийн хэрэгслээ авахаар ирсэн. Би тээврийн хэрэгслийг өгөх гэтэл аккумлятор нь суусан байсан учир би танил дүү болох Төмөрөөг дуудаж тээврийн хэрэгслээ холбуулж асаалгасан. ... тээврийн хэрэгслээ харах гэтэл миний асаалгасан тээврийн хэрэгсэл байхгүй байсан. ...Би Баттөмөрөөр приус 20 тээврийн хэрэгсэл холбуулж асаагаад өг гэж хэлсэн тэрнээс биш би миний унаж байгаа тээврийн хэрэгслийг аваад яв гэж зөвшөөрөл огт өгөөгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 21, 26 дахь тал),

Гэрч Э.Ариунмөрөнгийн “...Энхбаяр Баттөмөрөөс миний тээврийн хэрэгслийг асаагаад өгөөч гэж гуйсан. Баттөмөр зөвшөөрч тээврийн хэрэгслийг машин гуйж холбож асааж өгсөн. ...Энхбаяр машины аккумлятор цэнэг орог тэр болтол халж байг гээд манай гэрт орж ирсэн. Бид хоёр манайд юм ярьж байхад Баттөмөр тээврийн хэрэгсэлд сууж байсан. Энхбаяр гарч машинаа унтраая бензин муутай байгаа гэж хэлээд гарсан. Удахгүй орж ирээд миний машин алга байна гэж хэлсэн. ...зөвшөөрөл огт аваагүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 дэх тал),

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн БГ2-24-531 дугаартай “...зах зээлийн үнэлгээ нийт 1,430,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (хх-ийн 45-50 дахь тал) зэрэг нотлох баримтаар болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Хулгайлах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр тухайн эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байдаг.  Харин авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт үйлдэл нь худалдан борлуулах, ашиг олох зорилгогүйгээр авч явснаараа хулгайлах гэмт хэргээс ялгагдаж байх бөгөөд энэ гэмт үйлдлийн онцлог шинж нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байхад гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь хохирогч С.Очирпүрэвийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч явсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Баттөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Баттөмөр нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Очирпүрэвийн эд хөрөнгөд 1,430,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохиролтой холбогдуулан гомдолтой гэж мэдүүлэг өгч, “Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр автомашинд 1,430,000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч С.Очирпүрэв төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч:

Хохирогч С.Очирпүрэв нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,430,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн. Хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүгдэгч нь хохирогчид 900,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Б.Баттөмөрийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, өөрийн үйлдэлд үнэлэлт хийж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөг торгох ял оногдуулж тус ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан эд хөрөнгөгүй байна. Шүүгдэгч Б.Баттөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. ...” гэсэн болно.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Баттөмөрийн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Очирпүрэвийн эд хөрөнгө болох автомашинд 1.430.000 хохирол санаатай учруулж Тоёота приус 20 загварын 29-12 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүй авч явсан гэмт хэрэгт 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Баттөмөрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

Хохиролд 1.430.000 төгрөг нэхэмжилснээс хохирогч С.Очирпүрэвтэй тохиролцож 900.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Баттөмөр бусдад төлөх төлбөргүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шинэ Амьдрал овогт Батсүхийн Б********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Баттөмөрийг “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Баттөмөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Б.Баттөмөр нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /15.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

            5.Шүүгдэгч Б.Баттөмөрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 900.000 төгрөгийн хохирол төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баттөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН