Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0107/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000068 дугаартай хэргийг 2024 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2003 оны 06 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ” хоолны газарт хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 2019/ ШЦТ /******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******йг

          - 2023 оны 06 сард Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс, 2023 оны 12 сарын 29-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, тоот гэртээ хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

          - 2024 оны 01 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн “ ” интернэт тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа иргэнын эзэмшлийн Samsung A32 маркийн гар утсыг авах зорилгоор “...гялс нэг хүнтэй яаралтай ярьчхаад өгье...” гэж  худал ярьж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

          - 2024 оны 01 сарын 09-ний өдөр шөнийн 01:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” тоглоомын төвд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 633,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******йн: Би Паркийн ойролцоо ганцаараа явж байхдаа мөнгөний хэрэгцээ гараад тоглоомын төвийн хяналтын камерыг нь унтраасан. Тэгээд цонхыг нь хагалж ороод кассаас нь бэлэн 600,000 гаруй төгрөг авсан. Тухайн мөнгийг аваад Улаанбаатар хотод очоод хэрэглэсэн. Харин каннабис гэх мансууруулах ургамлыг өмнө жил Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс түүсэн. Мөн ганцаараа хэрэглэсэн. Дарханы үйлчилгээний төвийн “ ” төвд байрлах компьютер тоглоомын газарт танилгийн гар утсыг “хүнтэй ярья” гэж худлаа хэлээд авсан. Өөрийнхөө хийсэн үйлдлүүдэд үнэхээр их гэмшиж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 182/,

“ТНС хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/” гэх шүүгдэгч*******йн шээснээс дээж авч хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 186-187/,

“сүүлд 2023 оны 12 сарын 29-ний өдөр байх Дархан сумын 05 дугаар багт байх 02 давхар түрээсийн байр коток хоёрын дунд 3х3 талбайн зүүн талд байх газраас каннабис өвс жоохныг түүсэн гэх газрыг *******эр заалгаж, шинжилгээнд зориулж тухайн ургамлаас дээж авав...” гэх шүүгдэгч*******йн 2024 оны 02 сарын 05-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 188-190/,

“...Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийнны тоот хашаанд байх монгол гэрт нэгжлэг хийв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 193-207/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан цэвэр жин 3,5632 грамм бүхий ургамлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 208/,

“Шинжилгээнд ирүүлсэн “ ******* өвс дээж ” гэж хаягласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Делта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн зиплок гялгар уутны хамт жин нь 3,4860 грамм, цэвэр жин нь 1,5632 грамм болов” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 сарын 27-ны өдрийн 1260 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 218-220/,

“Ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ******* ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 224-226/,

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 109-110/,

          Хохирогчын: 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 18:00 цагаас 20:00 цагийн хооронд төвийн 01 давхарт үйл ажиллагаа явуулдаг интернэт тоглоомын газарт тоглож байхад зүс таних ******* “гар утсаа өгч байгаач, гялс нэг хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэхээр нь өөрийнхөө Самсунг А-30 загварын хар өнгөтэй 128 гигабайт багтаамжтай гар утсаа түүнд өгсөн. Тэгээд би тоглоод хүлээгээд байхад ******* орж ирж миний гар утсыг өгөөгүй. Араас нь гартал байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113/,

          Гэрчий: 2024 оны 01 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг GL нэртэй интернэт тоглоомын газарт байхад зүс таних орж ирээд “*******йг харсан уу? миний гар утсыг аваад явчихсан, өгөхгүй юм байхдаа” гэж ярьж байсан. Удалгүй намайг тоглоод байж байхад ******* орж ирээд хажууд суусан ба өмнө нь ашиглаж, хэрэглэж байгаагүй хар өнгөтэй Самсунг загварын гар утас барьчихсан оролдож байсан. Тэгээд *******эс хэний гар утас юм бэ? гэж асуухад Лхагвын гар утас гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115/,

          “Самсунг А-32 загварын 128 гигиабайт багтаамжтай хуучин гар утас 450,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 122-123/,

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5/,

          “Хэрэг гарсан гэх нь Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг мөсөн талбайн хажууд байрлах саарал өнгийн 1 давхар байранд үзлэг хийхэд мөсөн талбайн харалдаа ертөнцийн зүгээр зүүн тийш харсан вакум жижиг цонх нь гаднаас дотогш чиглэлтэй хагарсан байдалтай байв. Уг хагарсан цонхны дотор талын хүрээнээс 3 ширхэг гарын мөр илэрснийг бэхжүүлж авав” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-14/,

          “...хар өнгийн малгайтай куртик, хар өнгийн жинсэн өмд өмссөн, үүргэвч үүрсэн эрэгтэй хүн зүүн талын хэсгээр тойрч очоод гадна гэрэлтүүлэг, хяналтын камерын залгуур салгаж, зүүн талын жижиг вакум цонхоор орсон дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах тоглоомын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 16-17, 18/,

          Хохирогчйн: ...намайг очиход касс талын цонх хагарсан байсан ба касс болох ширээний нүдэнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш зарагдсан ундааны орлого болох бэлэн 623,000 төгрөг, өмнөх өдрийн орлогоос үлдсэн 10,500 төгрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/,

          Гэрчын: ...өнөөдөр өглөө 11:00 цагийн үед ажил дээрээ ирэхэд кассын хэсгийн онгойдог цонх хагарчихсан байхаар нь эд зүйлээ шалгахад кассын ширээний шургуулга дотор байсан ундаа ус худалдаж олсон бэлэн 623,000 төгрөг, тэшүүрийн орлогын 10,500 төгрөг буюу нийт бэлэн 633,500 төгрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/,

          Гэрчий: ...өнөөдөр өглөө 11:00 цагийн үед над руу залгаад “ажил дээр хулгай орсон байна” гэж хэлэхээр нь би ажил дээр очиход кассын хэрсгийн онгойдог цонх хагарчихсан байсан. Кассын ширээний шургуулга дотор байсан ундаа ус худалдаж олсон бэлэн 623,000 төгрөг, тэшүүрийн орлогын 10,500 төгрөг буюу нийт бэлэн 633,500 төгрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/,

          “Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдээс 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3 гэж хаягласан гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөрийн 2 гэж дугаарласан гарын мөр ньйн баруун гарын дунд хурууны гарын дардастай тохирч байна. 1 гэж дугаарласан гарын мөр нь санд байгаа гарын мөр дардаснуудтай тохирохгүй байна” гэх Дархан-Уул аймаг дахь Төвийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 37-40/,

          “өргөн нь 40 сантиметр, урт нь 67 сантиметр хэмжээтэй вакум цонх 94,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 45-46/,

          Хохирогчэс гаргаж өгсөн “Витафит дистрибюшн” ХХК-аас “ ” ХХК-д зээлээр бүтээгдэхүүн худалдсан зарлагын баримтын хуулбар, тоглоомын газрын 2023 оны 12 сарын-ны өдрөөс хойш хөтөлсөн тооцоо /1-р хх-ийн 91-95/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 сарын 09-ний өдөр шөнийн 01:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” тоглоомын төвд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 633,500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2024 оны 01 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаарын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн “ ” интернэт тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа иргэнгийн эзэмшлийн “самсунг A32” маркийн гар утсыг авах зорилгоор “гялс нэг хүнтэй яаралтай ярьчхаад өгье” гэж  худал ярьж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилах гэмт хэрэг үйлдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг болон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабол” буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн, хадгалсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлсэн тул өмгөөлөгчийн зүгээс маргаж, мэтгэлцэх зүйл байхгүй гэв.

             Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 06 сард Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрээс, 2023 оны 12 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрээс тус тус Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, тоот гэртээ хадгалж, өөрөө хэрэглэсэн,

             - 2024 оны 01 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн “ ” интернэт тоглоомын газраар үйлчлүүлж байгаад иргэнд “гар утсаа өгч байгаач, гялс нэг хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэн түүний Самсунг A-32 загварын гар утсыг авч явсан,

             - 2024 оны 01 сарын 09-ний өдөр шөнийн 02:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” тоглоомын төвийн цонхыг нь хагалан орж, бэлэн 633,500 төгрөгийг авсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тус тус тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******йн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Делта-9 тетрагидроканнабинол” буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг түүж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, тоот гэртээ хадгалсан үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг,

2024 оны 01 сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төвийн “ ” интернэт тоглоомын газарт иргэнд “гар утсаа өгч байгаач, гялс нэг хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэн түүний Самсунг A-32 загварын гар утсыг авч явсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдыг хуурч эд зүйлийг нь өөртөө авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг,

2024 оны 01 сарын 09-ний өдөр шөнийн 02:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “ ” тоглоомын төвийн цонхыг нь хагалан орж, бэлэн 633,500 төгрөгийг авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчд 450,000 төгрөгийн хохирол, хохирогчд бэлэн 633,500 төгрөг, цонх засварлах зардал 94,000 төгрөг, нийт 727,500 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчд 727,500 төгрөг, хохирогчд 450,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын хүсэлт, төлбөрийг төлсөн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу 17 дугаар бүлэгт заасан хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, нэмж нэгтгээд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, нэмж нэгтгээд 2 жил  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, ялын хязгаарлалтын бүсийг түүний байнга оршин суух хаяг болох  Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Хангамжийн 01 дүгээр гудамжны******* тоотоос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хорих ялыг эдэлж дуусмагц зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар дээж болгон авсан зиплок гялгар ууттай ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн Хангамжийн 01 дүгээр гудамжны******* тоотоос хааш хаашаа 500 метрээс цааш гарахгүй байхаар тогтоосугай.

6. Шүүгдэгч *******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, зиплок гялгар ууттай ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР