| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0338/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/356 |
| Огноо | 2024-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/356
2024 04 03 2024/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч З.Өлзийхүү,
хохирогч Ж.Х,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ...... овогт А.Т холбогдох эрүүгийн 2406 00449 0430 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, "А.............. ажилтай, Хан-Уул дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ...... овогт А.Т, /Регистрийн дугаар................./, дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.......... зочид буудлын үүдэнд, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ж.Х маргалдаж, улмаар хөлөөрөө түүний нүүрэн тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгэн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Байгууллагын шинэ жил болоод бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гарч яваад үүдэнд Т маргалдаж би нүүр лүүгээ 2 удаа өшиглүүлсэн. Эхнэр ирж аваад эмнэлэг явж дараа нь Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би Т ёс зүйгүй үгээр хэлсэн байсан.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч..... зочид буудлын үүдэнд, үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ж.Х маргалдаж, улмаар хөлөөрөө түүний нүүрэн тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгэн хохирол санаатай учруулсан болох нь
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
2. Хохирогч Ж.Х"...ажлын хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэж байгаад 21 цагийн орчим гэрлүүгээ харих гээд гарах замдаа ажлын газрын Т гэх хүнтэй маргалдаж, улмаар зодолдож биед маань халдаж хамар руу өшиглөсөн. Миний хамраас их хэмжээний цус гарч байсан болохоор эхнэрээ дуудаж гэмтлийн эмнэлэг рүү явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
3. Гэрч О.С "... Ч..... зочид буудлаас үйл ажиллагаа дуусаад гарах гээд үүдэн дээр зогсож байхад манай ажлын Х, Т хоёр гаднаас маргалдаж орж ирсэн. Тэгээд Т, Ххоёр мөрнөөс нь барьж байгаад угзраад доош унагаасан чинь Х газарт дөрөв хөллөөд Бууж байхад Т нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Г "...Х хамараас цус гарсан би чамайг алнаа гээд орилоод байхаар нь манай ажлынхан салгаад бид тарсан. Манай ажлынхан маргааш өглөө нь орой юу болсон талаар ярихад манай ажлынхан Хадбаатарын нүүрийг Т өшиглөсөн гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
5. Гэрч Б.И "...т нь, х угзраад доош унагаагаад нүүрэн тус газарт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
6. Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 922 дугаартай "...Ж.Х биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн 441.686 төрөгийг бүрэн төлж барагдуусан /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ тул шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ж.Х нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ө цэнд овогт А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Т оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ж.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Т жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч урьд А.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР