Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/01644

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

  Дугаар 102/ШШ2021/01644

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч .... дүүрэг, .... дугаар хороолол, .... дүгээр хороо,  .... дугаар байрны .... тоотод оршин суух Цэдэн-Ишийн Оюунсүрэнгийн хүсэлттэй, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-уг төрснийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад хэлэлцэв.  

 

       Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч Ц.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Япон улсын иргэнтэй гэрлэж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Ю-г төрүүлсэн билээ. 

       Хүү маань Япон улсын Нагано мужын Сүва хотын Рэд Гросс /Red Gross/ эмнэлэгт төрсөн бөгөөд хүндрэлтэй төрсөн учраас тус эмнэлэгтээ эмчлүүлж байгаад гарсан.

       Энэ хугацаанд миний бие хуулийн тодорхой, нарийн мэдлэггүйгээс болж хүүхдийн төрсний бүртгэлийг Монгол улсын Иргэний бүртгэл мэдээллийн төвд 30 хоногийн дотор бүртгүүлж чадаагүй хугацаа алдсан тул Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс “Хүүхдийн төрсний гэрчилгээ”-г олгох боломжгүй болсон. 

       Иймд 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-ийг төрснийг тогтоож өгнө үү, гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

        

       Нэхэмжлэгч Ц.Оюунсүрэн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-ийг төрснийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

        

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар эрх зүй ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ хүсэлт гаргагч шүүхэд гарган, шаардах эрхтэй.   

       

      Нэхэмжлэгч Ц.Оюунсүрэн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-ийг төрүүлсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Г.... дугаартай Япон улсын иргэн  болон Монгол улсын иргэн Ц.Оюунсүрэн нарын гэрлэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн гэрчилгээний хуулбар, Ю-ийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар,Ю-ийн гадаад паспортний хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-ийг Япон улсын Нагано мужийн Сүва хотын “Сүва Улаан загалмайн нийгэмлэгийн эмнэлэг”-т төрсөн болохыг тодорхойлсон Тодорхойлолтууд, орчуулагын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

    

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн          

      115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага            болгон  

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю-ийг төрсөн болохыг тогтоосугай. 

             

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

             

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

             

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА