Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           Хэргийн индекс:166/2024/0119/Э/208/2023/0047

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч К.Нанжинханд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Э ,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.М,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Б,

шүүгдэгч Д.Д, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг  2418000000002 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2 хавтаст хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт************** (РД:******* ), 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн инженер мэргэжилтэй, “******* ” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн,******* овогт (РД: ), 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “******* ” ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

“******* ” ХХК- ны гүйцэтгэх захирлаар *******, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар******* нар нь ажиллаж байх хугацаандаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ”-ийн барилгын 2 давхарт ажиллаж байсан нь цонхоор унаж олон хавирганы хугарал гэмтлийн улмаас нас барсан гэх Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 Шүүгдэгч Х.Б нь “******* ” ХХК-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ”-ийн барилгын “Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер”-ээр ажиллаж байхдаа талбайн инженер тохиролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөхгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цагийн орчим барилгын 2 давхарт цонхны ялуу хийхээр ажиллаж байх явцдаа лантуугаар хий цохиж цонхоор унаж зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны урд дэлбэн, доод дэлбэнд эдийн цусархаг няцрал, баруун 3,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 10,11-р хавирганы хугарал, баруун тохойнд язарсан шарх бүхий гэмтлийн улмаас нас барсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин шүүгдэгч ******* нь тухайн осол болох үед Хэнтий аймагт баригдаж буй “Нисэх онгоц”-ны буудлын барилгын төслийн ажлыг шалгаад явж байсан бөгөөд Улаанбаатар хотод төв оффис дээр байрлаж ажилладаг. Тухайн үед 4 өөр  орон нутагт барилгын төслийн ажил явагдаж байсан байна. Дархан-Уул аймагт баригдаж байгаа төсөл дээр 2023 оны 09 дүгээр сараас хойш ирээгүй ба өөр инженер компанийн дотоод зохион байгуулалт, шийдвэрийн дагуу хариуцан ажиллаж байсан байна.

 

Мөн орон нутагт хариуцан ажиллаж байгаа инженер хөлсөөр ажиллах туслах ажилтныг хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамруулж, өдрийн ажилласан цагийн тооцооны хуудсыг шууд нягтланд өгч цалин, хөлс бодож олгодог. Харин туслан гүйцэтгэгч баригад, компани ажиллах бол гүйцэтгэх захирал гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ процессийг хуульд түүнд нийцүүлэн Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төслийн талбайн зохион байгуулалтын журамдаа боловсруулан гаргасан болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

 

1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

 

Яллах тал. Улсын яллагч шүүгдэгч Х.Б  ******* нарын гэм бурууг шүүхийн өмнө нотлох байр суурьтай, төрийн нэрийн өмнөөс оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын сувилагч 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр хандан “барилга дээрээс унаж бэртсэн хүн хүргэгдэж ирлээ” гэх гомдол мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 20 минутад тэмдэглэл үйлдэн хүлээн авав.” (1-р хавтаст хэргийн 13 дахь тал),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...Уг цонхноос доош газар хүртэл хэмжихэд 530см буюу 5 метр 30 см  хэмжээтэй байлаа. Хохирогчийн унасан гэх газрыг хэмжихэд байшингийн хана хүртэл 120см зайтай байв. Хохирогчийн унасан гэх газарт нь “Чанар” нэртэй 0,75 литр хэмжээтэй дотроо архины агууламжтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж хураан авлаа. Барилгын дотор өндрийн бүс, хамгаалалтын малгай байхгүй байсныг тусгав...” (1-р хавтаст хэргийн 15-19 дэх тал),

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтрийн хуулбар (1-р хавтаст хэргийн 21-40 дэх тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өгсөн: “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд гэж залуу манай ээж рүү залгаад “ барилгын 2 давхраас уначихлаа эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Тэгээд би ээж дүү хоёр түрүүлж эмнэлэг яваад би араас нь эмнэлэг дээр очиход манай аав сэхээний тасаг уу орчихсон байсан. Тэгээд 17 цаг 00 минутад нас барчихлаа гэж эмч хэлсэн. Манай аав согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ тохируулаад хэрэглэчихдэг байсан. Бусдаар бол хэтрүүлж хэрэглээд ч юм уу байнга хэрэглээд байдаггүй байсан. Энэ барилга дээр манай аав ойролцоогоор 15-20 орчим хоног ажиллаж байгаа.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 47 дахь тал),

 

Иргэний нэхэмжлэгчгийн өгсөн: “...Тус хэргийн хохирогч нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч сэхээн амьдруулах тасагт 806.5 оношоор 3,000,000 төгрөгийн эмчилгээ авч байгаад нас барсан байна. Иймд уг мөнгө нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул 3,000,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52 дахь тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цагийн үед Дархан сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдагийн барилга дээр бид хоёр барилгын 2 давхрын цонхны ялууг тавих гээд блокийг хөрөөдөж лантуугаар цохих ажил хийж байсан. ...Өдрийн 13 цагийн орчимд надтай солигдож барилгын шатан дээр гараад блок лантуугаар блок цохихдоо хий цохиод 2 давхрын цонхоор доош уначихсан. Тэр үед би сандраад араасаа нь гүйгээд очсон чинь гадаа биеийн тал хэсэг нь цементэн дээр тал хэсэг нь шороон дээр гарчихсан ухаангүй хэвтэж байсан. Биийг сэргээрээ гээд дуудсан чинь нүдээ нээгээд ёоё яг үхлээ гэж аяархан хэлсэн бөгөөдийн өмнөөс нь болон хамраас нь цус шүүрч байсан. Би тэр үедийг өргөөд босгох гээд гараас нь барих үед ханцуйнаас нь Чанар гэсэн бичигтэй архины шил ханцуйнаас нь унаад ирсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. надад хэлэхдээ өчигдөр гэртээ жаахан юм уучихсан гэж хэлж байсан. Өглөө ажилдаа ирэхэд эрүүл байсан. Гэтэл өдөр 12 цагийн орчимдөөс архи үнэртээд байх шиг болохоор нь чи архи уучихсан юм уу гэж асуухад үгүй ээ гээд инээгээд байсан. Надаас нуугдаж нууцаар архи уусан байна лээ.ийг барилгаас унасны дараа очиж тэврээд авахад ханцуйнаас нь 750 граммын архины шил унаж ирсэн бөгөөд талыг нь уучихсан байсан. Тэгэхээр согтуу л байсан болж таараад байна. ойролцоогоор 10-аад хоног барилгын цонхны ялуу хийх ажил хийж байсан. бид хоёр цонхны ялуунуудыг янзлах ажлыг 700.000 төгрөгөөр тохироод хоёулаа хамт хийж байсан. Албан ёсоор гэрээ хийсэн зүйл бол байхгүй.оо гээд инженер залуутай тохиролцоод хийж байсан. Бид хоёр өөрсийнхөө өмсөж очсон хувцастайгаа л ажилд гарсан. Хийх ёстой ажлыг нь 10 хоногийн өмнө хийх ёстой ажлыг минь зааж өгсөн байсан болохоор тэр ажлаа л өнөөдөр өглөө ирж хийсэн. 10 хэдэн хоног ажиллахад ХАБ-ын инженер аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулж сургалт орсон асуудал огт байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 54 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт баригдаж буй "ийн " барилга дээр ирэхэд манайд аман байдлаар гэрээ хийж тохиролцоод ажил хийгээд 10 хонож байгаа, нар ирчихсэн ажилдаа гараагүй байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад хийх ажлыг нь хэлж зааж өгсөн. ...ХАБ-ын ажилтан мөн, хоёртой уулзаж хөдөлмөр хамгааллын зааварчилгааг ажилчдадаа өгсөн. Тэр үед гээд ажилтан надад хандаад ах нь өчигдөр архи уучихсан шүү гээд надад хэлэхээр нь би та одоо ажиллаж чадах юм уу одоо зүгээр үү гэж асуухад надад асуудалгүй одоо зүгээр гэж хэлээд ажилдаа гарсан. Гэтэл 12 цагийн орчимд бид хоёр ойрхон цайны газарт өдрийн цайгаа уух гээд байж байтал Жаргалсайхан гээд манай нэг ажилтан над руу залгаад барилгаас хүн уначихлаа гэж хэлсэн. Би Б-ийн хамтаар барилга руу яваад очтол эмнэлэг ирээгүй байсан бөгөөд 10 орчим минутын дараа эмнэлэг ирээд ахыг эмнэлэг рүү аваад явсан бөгөөд эмнэлэг дээр очоод эмнэлгийн тусламж авч байж байгаад нас барчихсан...Намайг цайны газраас яваад очиход газарт уначихсан хэвтэж байсан бөгөөд хажууд нь ах сууж байсан. Тухайн үед ах ухаантай байсан ч юм ярьж чадахааргүй байдалтай биеийн байдал нь ер нь л муу харагдаж байсан. Тэгээд эмнэлэг ирээд нацилк дээр хэвтүүлээд аваад явсан. Өглөө ажилдаа ирж гарах үед бол эрүүл байсан. Сүүлд барилгаас унасны дараа би ойртож очоогүй болохоор архи уусан байсныг нь бол мэдэхгүй байна. Барилгаас унасны дараа намайг ойртож очиход надад хэлэхдээ нэмээд уучихсан байна. Ханцуйнаас нь архи гарч ирсэн гэдгийг надад хэлсэн. ...****** ойролцоогоор 15-аас 20 орчим хоног л ажиллаж байгаа. Барилгын өрлөгийн ажил хийдэг байсан. Сүүлд болохоор цонхны ялуу суулгах ажил хийж байсан. ...Ажлын бээлийгээр бол хангасан байсан. ...ХАБ-ын инженер хариуцдаг болохоор би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57 дахь тал),

 

Гэрчын өгсөн: “...******* нь гавал тархины гэмтэл, тархины цус хуралт, гавлын суурийн хугарал, тархины няцрал, баруун талын 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 хавирганы хугаралтай хүргэгдэж ирэхдээ ухаангүй, хурхирсан, даралт унасан, шокын байдалтай ирсэн.” гэх мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 62 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт: “Талийгаачийн биед зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны урд дэлбэн, доод дэлбэнд эдийн цусархаг няцрал, баруун 3,6,7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 10,11-р хавирганы хугарал, баруун тохойнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост тогтоогдсон гэмтлүүд амьд байхдаа үүсжээ. Талийгаачийн цогцост тогтоогдсон олон хавирганы хугарал гэмтэл нь үхэлд нөлөөлжээ. Талийгаачийн биед бусадтай тэмцэлдсэн гэх байдал тогтоогдсонгүй. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь хоёр талын олон хавирганы улмаас дотуур цус алдаж гэмтлийн шокоор нас баржээ.” (1-р хавтаст хэргийн 76-79 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэсэн хаягтай цусны бүлэг нь АII байна. (1-р хавтаст хэргийн 80-81 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли, ходоодны агууламжаас 7,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. (1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч С.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/10 дугаартай  дүгнэлт:

 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчигдсөний улмаас осол гарч ажилтан амиа алдсан.

 

2. а/ Ажилтанийг анх ажилд ороход хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

б/ Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажил үүргийн онцлогт тохирсон хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүй.

 

3. а/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-т зааснаар "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах" чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

б/ "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь зөвхөн урьдчилсан зааварчилгааг өгөх ёстой.

 

в/ Ажлын хувцсаар хангах, сургалтын төсөв, төлөвлөгөө батлах, анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг хэн өгч байх талаар, эрсдэлийн үнэлгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дотоод хяналт шалгалт хийх зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх үүргийг Ажил олгогч хэрэгжүүлнэ.

 

г/ Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2023 оны 9 дугаар дүгнэлтэд "Шинжилгээнд ирүүлсэн " " гэсэн хаягтай цуснаас 0,6 промилли, ходоодны агууламжаас 7,5 промилли спиртийн агууламж илэрсэн байна" гэснээр Осолдогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь "... ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх..." гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй. (1-р хавтаст хэргийн 95-96 дахь тал),

 

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Улсын яллагчтай шинжлэн судлуулах нотлох баримт давхардаж байна. Шинжлэн судлуулсанд тооцуулах саналтай байна гэв. 

 

Өмгөөлөх тал.  Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Б, шүүгдэгч *******ын өмгөөлөгч А.М нар шүүгдэгч *******ыг цагаатгах байр суурьтай, шүүгдэгч Х.Б зүйлчлэл дээр маргаж, мэтгэлцэхгүй байр суурьтай оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 1-р хавтаст хэргийн 121-124 дүгээр тал, 133-134 дүгээр тал эрсдэлийн үнэлгээний журам, хх-ийн 156-157 дугаар тал хөдөлмөрийн дотоод журам, хх-ийн 177-188 дугаар тал, хх-ийн 189-194 дүгээр тал, хх-ийн 197-280 дугаар тал, хх-ийн 214-224 дүгээр тал, хх-ийн 234 дүгээр тал, хх-ийн 246 дугаар тал, хх-ийн 249 дүгээр тал, 2-р хавтаст хэргийн 2-9 дүгээр тал, хх-ийн 10 дугаар тал, хх-ийн 11 дүгээр тал, хх-ийн 50 дугаар тал, хх-ийн 51 дүгээр тал, хх-ийн 53-54 дүгээр тал, хх-ийн 57-58 дугаар тал, хх-ийн 70-74 дүгээр тал, хх-ийн 78 дугаар тал, хх-ийн 79-82 дугаар тал, хх-ийн 113 дугаар тал, хх-ийн 61 дүгээр тал, шинжлэн судлав.    

         Өмгөөлөгч А.М: 2-р хавтаст хэргийн 160-175 дугаар талд авагдсан  “ Б” ХХК-ийн төслийн талбайн дотоод журмын канондсон хувь өгсөн байгаа. Өнөөдрийн  шүүх хуралдаанд төслийн талбайн дотоод журмыг эх хувиар нь шинжлэн судлав. Үүнд:

 

“ Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар баталсан “Төслийн талбайн зохион байгуулалтын “...6.2.12-д “Төслийн талбайд өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй цагийн болон хөлсөөр ажиллах хөлсийг тохирч ХАБЭА-н томилсон ажилтан зааварчилгаа, ажлын талбайд нэвтрүүлнэ, 6.2.13-д “Өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй тохирсон цалин, хөлсний асуудлыг байгууллагын нягтлан бодогчид мэдэгдэж, өдөр бүр олгох, ажлыг хийж гүйцэтгэж дуусгаад олгох асуудлыг тухай бүрт харилцан тохиролцож олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан (2-р хавтаст хэргийн 158-175 дахь тал) бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. “Биг ” ХХК-ийн “Галын аюулгүй байдлын журам” 2023 он,

 

“******* ” ХХК-ийн “Өндөрт ажиллах журам” 2023 он,

“******* ” ХХК-ийн “Эрсдэлийн үнэлгээний журам” 2023 он,

“******* ” ХХК-ийн “Машин механизмын аюулгүй ажиллагааны журам” 2023 он,

“******* ” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам” 2021 он,

“******* ” ХХК-ийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам” 2018 он,

“******* ” ХХК-ийн “Барилгын талбайн дотоод журам” 2023 он,

“******* ” ХХК-ийн “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардалага хангах нийтлэг журам” 2023 он,

“******* ” ХХК-ийн “Аюулыг мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам“ 2023 он,

“******* ” ХХК-ийн “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үлгэрчилсэн зааварчилгаа” 2023 он, (1-р хавтаст хэргийн 116-224 дэх тал),

 

“******* ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар (1-р хавтаст хэргийн 226-230 дахь тал),

 

“******* ” ХХК-ийн захирлын ХАБЭА-н ажилтанийг ажилд томилсон тухай тушаал (1-р хавтаст хэргийн 249 дэх тал),

 

“******* ” ХХК-ийн захирлыныг төслийн барилгын инженерээр томилсон тухай тушаал (1-р хавтаст хэргийн 250 дахь тал),

 

“******* ” ХХК-ийн захирлынийг төслийн барилгын ХАБЭА-н ажилтнаар томилсон тухай тушаал (2-р хавтаст хэргийн 1 дэх тал),

 

“******* ” ХХК-ийн захирлын журам батлах тухай тушаалууд (2-р хавтаст хэргийн 2-9 дэх тал),

 

“******* ” ХХК-ийн барилгын инженерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ (2-р хавтаст хэргийн 74-77 дахь тал),

 

“******* ” ХХК-ийн ХАБЭА-н ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ  (2-р хавтаст хэргийн 78-85 дахь тал),

 

Шүүгдэгчийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан”-ны сертификатын хуулбар, бакалаврын дипломын хуулбар (2-р хавтаст хэргийн 87-89 дэх тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд (2-р хавтаст хэргийн 95-113 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (2-р хавтаст хэргийн 115 дахь тал)

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, мөн энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, ... улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан бөгөөд үйл баримтын хувьд шүүх улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтыг өөр баримтаар няцаан үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд улсын яллагч, бусад оролцогч нарын шинжлэн судалсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан асуулт, хариулт зэргээр үйл баримтыг шинэчлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, прокурор хэргийн үйл баримт тогтоохдоо нотлох баримтын агуулгыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Тухайн осол болж амь хохирогч нас барах үед болон өмнө нь шүүгдэгч ******* “ ”-ийн барилга дээр байгаагүй, өөр орон нутагт ажлаар явж байсан. 2023 оны 09 дүгээр сард 1 удаа ирсэн, хохирогчийг ажилд авсан эсэхийг мэдээгүй, туслах ажилтныг ажилд авах, барилгын талбайд хөдөдлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг чиг үүргээ байгууллагын дотоод журмаар хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерт буюу*******д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч *******, Х.Бат-Эрдэнэ нар нь тус бүрдээ ямар ямар үүрэгтэй байсан, тухайн үүргээ хэрхэн яаж биелүүлээгүй талаар огт тусгаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн хэнийх нь ямар эс үйлдэхүй хүний амь нас хохирсон үр дагавартай ямар шалтгаант холбоотой болох нь ойлгомжгүй буюу яллах дүгнэлтийн шаардлагыг огт хангаагүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал зэргийг хамааруулна. Гэтэл яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад гэмт хэргийг яаж үйлдсэн болохыг тусгахын оронд хууль тогтоомжийн зүйл, заалтыг иш татан шүүгдэгч нарын үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэсэн байгааг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.  

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч тус бүрээр нь хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрээ тайлбарлав.  

Нэгдүгээрт. Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг “ Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажил үүргийн хуваарьт заасан өдөр тутмын үйл ажиллагаандаа захирлын тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэснийг зөрчсөний улмаас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “ ”-ийн барилгын 2 давхарт ажиллаж байсан нь цонхоор унаж нас барсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч *******ын үйл баримтын талаар ... Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хөдөө сүлжээгүй газар явж байгаад, 27-ны өдөр сүлжээ орж ирэх үед барилгын инженер тухайн ослын талаар сонссон. ...Тухайн төсөл рүү явж байгаа ажилтнуудын чиг үүргийн талаар манай байгууллагын дотоод журам байдаг. Тэр журам дээр тухайн төсөл манай компанийг төлөөлөн явж байгаа ажилтнуудын чиг үүргийг зааж өгсөн байдаг... ...Талбайн инженер нь графикын дагуу ажил явуулах эсэхээ хариуцдаг. ХАБЭА ажилтан******* нь хүн ажилд авч ажлуулах асуудлаа хариуцдаг.” гэж мэдүүлжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт... “Би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт ажлаар явж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ослын талаар сонссон. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт ирж хохирогчийн ар гэрийн хүмүүстэй уулзсан. Компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны журмыг баталдаг. Төслийн талбай дээр ажилтны хувцас, хэрэгсэл байдаг. Манай компанид туслах ажилтан авч ажиллуулах эрх инженерт байдаг. Инженер тухайн талбайг хариуцан ажилладаг. ...Хохирогч талаас нэхэмжилсэн хохирол төлбөрт 103,170,100 төгрөгийг төлж барагдуулсан гэв. ... төсөл хариуцаж байсан инженерүүд хамгаалах хэрэгслээр хангадаг. ... Өдөр тутмын үйл ажиллагаанд би оролцох боломжгүй. ... Долоо хоногт 1 удаа 10 цагаас бүх төслүүдтэйгээ цахимаар хурал зохион байгуулдаг байсан. ... Би 2023 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймагт ирсэн.” гэж мэдүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, бусад нотлох баримтаар тодруулж нотлох ажиллагааг хийж хангалттай хийж чадаагүй байна.

“ Б ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар баталсан “Төслийн талбайн зохион байгуулалтын журмын “...6.2.12-д “Төслийн талбайд өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй цагийн болон хөлсөөр ажиллах хөлсийг тохирч ХАБЭА-н томилсон ажилтан зааварчилгаа, ажлын талбайд нэвтрүүлнэ, 6.2.13-д “Өдрөөр болон хөлсөөр ажиллах хувь хүнтэй тохирсон цалин, хөлсний асуудлыг байгууллагын нягтлан бодогчид мэдэгдэж, өдөр бүр олгох, ажлыг хийж гүйцэтгэж дуусгаад олгох асуудлыг тухай бүрт харилцан тохиролцож олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байна.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь хэдийгээр хуульд заасан өөрийн эрх, үүрэг байгаа боловч тухайн журмаар үйл ажиллагаагаа шуурхай явуулах үүднээс өөрийн эрхээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер*******д шилжүүлэн эрх олгосон тул түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутай, түүний эс үйлдэхгүй нь учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч ******* үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл тогтоогдсонгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шууд гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хэрэгт хангалтгүй, ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь яллах дүгнэлтэд тодорхойгүй, түүний үйлдэл, учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд  эргэлзээтэй,  байх тул  гэм буруугүйд тооцох зарчмыг баримталж шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй.

 

Шүүхээс цагаатгах шийдвэр гарсан тул шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёрдугаарт: Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь өөрийн хариуцсан газартаа ажлын байрны аюулгүй байдлыг сахиулж, хангуулж чадаагүйн улмаас Д.Батмөнх нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон тул түүнийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон” гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч******* нь хууль зүйн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, түүний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтныг ажилд гаргасан, тухайн өдөр ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүйн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгчий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. 

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхэд “...ээжгийн Хаан банкны дугаартай дансанд 2023.11.28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024.01.10-ны өдөр 11,170,100 төгрөг, 2024.05.03-ний өдөр 45,000,000 төгрөг, 2024.05.06-ны өдөр 40,000,000 төгрөг нийт 100,170,100 төгрөг шилжүүлсэн. Дээрх 100,170,100 төгрөгөд оршуулгын болон сэтгэл санааны хохирлын үнийн дүн багтсан болно. ...Хохирогчийн ар гэрийн зүгээс санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх бичгээр гаргасан тайлбарыг ирүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч*******, иргэний хариуцагч “ Б ” ХХК-аас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

  2.1 Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул*******д эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэвтрийг “ Б” ХХК-д буцаан олгож, архины шилийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал дүгнэлт”-ийг,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал “Эрүүгийн хариуцлага дээр тусгайлан хэлэх зүйлгүй.” гэх тайлбар,

  Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Б “Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан. Нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү.” гэх санал,

  Шүүгдэгч******* “Алдаа гаргасандаа гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя” гэх тайлбар зэргийг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан бусдад учруулсан хор уршгийг арилгаж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 11 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 43-45 дахь тал), цагаадсан этгээд *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хавтаст хэргийн 10 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 34-42 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тэдний хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, буюу бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгчд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10  (арав) сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч, цагаадсан этгээд нарт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “  Б ” ХХК-нд буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч******* овогт**************т холбогдох эрүүгийн 2418000000002 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч******* овогтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгчийг 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчт 100,170,100 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хариуцагч “ Б  ХХК-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч, цагаадсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “ Б” ХХК-нд буцаан олгож, “Чанар” нэртэй 1 шил архины шилийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, цагаадсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТ-АМГАЛАН