Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2016/ШЦТ/098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  урьд ял шийтгэлгүй, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******.

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ** багийн нутаг дэвсгэр ******* дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр 2016 оны 04 сарын 24-ний 22 цагийн үед ******* нь Хайлукс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн *******ын жолоодож явсан мотоциклийг мөргөсний улмаас иргэн *******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                    /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэйгээр засмал замын зорчих хэсгийн баруун талаар явж байтал өмнөөс ирж яваа автомашины гэрэл ойролцоогоор 500 метрийн зайд харагдаж байсан. Ингээд замын баруун талд бүх ******* гэдэг хүнсний дэлгүүрийн орчим ирэхэд гэнэт намайг ямар нэгэн зүйл мөргөсөн. Ингээд сэхээ ороход эмнэлэгт байж байсан. Миний жолоодож байсан тээврийн хэрэгсэл 30 орчим километр цагийн хурдтай явж байсан бөгөөд ирж яваа Тээврийн хэрэгсэл ямар зүгт ирэх дохио өгөөгүй. Тэр машиныг би маш хурдтай явж байсан гэж бодож байна. Учир нь юу юугүй л гэнэт ороод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний ******* утас руу дуудлага ирсэн авахад миний хүү ээж би машин бүргүүлчихлээ шүү дээ үхлээ гэж хэлээд утас нь салсан. Ингээд ******* дэлгүүрийн зүүн талд осол болсон байсан. Миний хүү засмал замын баруун талд нь толгойн зам руугаа хараад хөл нь баруун тийшээ байрлалтай газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 4 дүгээр сарын 24-ний шөнө 22 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* над руу танихгүй. Дугаараас залгаад би осол хийж эхлээд мотоциклтой өнгөрөөчихлөө, ******* руу хүрээд ир гэж хэлсэн. Манай нөхрийн машин засмал зам дээр засмал замын дунд талын цагаан зурааснаас баруун тийш бага зэрэг өнгөрч зогссон, Нөхрийн машины зүүн талын урд өөхөөс баруун тийш тэнхэр өнгийн хятад метикл ертөнцийн зүгээрээ урагшаа харсан байрлалтай. Жолооч нь мотоциклоосоо баруун тийшээ 2-оос 3 алхмын зайтай хэвтэж байсан. Манай нөхөр архи уугаагүй байсан. Мотоциклын жолооч ч гэсэн архи уугаагүй байсан. Эмнэлэг рүү очсон цагдаа сүгрэлт зэргийг шалгах багаж хүлээлгэхэд хоёулаа эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 4 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 42 11 бна. Улсын дугаартай цэнхэр өнгийн Хайлюкс маркийн тээврийн хэрэгслийг Жастай колонк коос жолоодоод гэр лүүгээ харих гээд төв замд өгсөөд явж байгаад амчуулын тойрог өнгөрөөгөөд ******* дэлгүүрийн урд байдаг засвар луу эргэж орох гэтэл Миний урд төв замаар мотоцикл явж байгааг нь хараагүй. Хажуу талаас нь очоод мөргөсөн. Тэгээд машин дотроосоо буугаад ирэхэд мотоцикл нь хажуу тийшээ уначихсан жолооч нь хэвтэж байсан. Тэгээд энд байсан хүмүүс эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Би зүүн гар тийшээ эргэх үедээ хойноос ирж байгаа хөдөлгөөн харахад юм харагдахгүй байхаар нь дараад орсон чинь мотоцикл явж байсан. Тэгээд хажуу тал руу нь мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн өдөр ажил дээрээ очиж хонох ёстой байсан. Тэгээд миний оронд өөр хүн ирчихсэн байхаар нь би буцаж явж байгаад энэ ослыг хийсэн. Зүүн гар тийшээ дараад ороход надад юм харагдаагүй ээ. Үлдсэн хэрэгтээ гэмшиж байна..гэх мэдүүлэг.

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зураглал /хх-ийн 7-12/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-22/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт. /хх-ийн 38/

- Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 05 сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/

-жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 83/

-Жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 63, 84/

-шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/

-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 78/

- Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 110-113/     -хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн бармитаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 119/

-хохирогч *******ын хүсэлтүүд /хх-ийн 125/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв. байна.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 04 сарын 24-ний өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн нутаг ******* дэлгүүрийн зүүн талын зам дээр 42-11БНА улсын дугаартай Хайлукс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол хэрэг гарч иргэн *******ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийнн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” Гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч ******* нь цаашид уг гэмт хэрэгтэй холбоотой хохирол гарсан тохиолдолд хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн үнэмлэх болон 42-11БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******г хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №589663 дугаартай жолоочийн үнэмлэх, №00808427 дугаартай тээврийн хэрэгчлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар *******гийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хохирогч нь цаашид уг гэмт хэрэгтэй холбоотой хохирол гарсан тохиолдолд хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ