Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0058/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Хохирогч *******,

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран,

          Шүүгдэгч*******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хариад овогт*******, Бор овогт*******, Гарам овогт******* нарт холбогдох эрүүгийн 2418000000034 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Хариад овогт******* /РД:******* /, 2002 оны 07 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт*******, оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          2. Монгол Улсын иргэн, Бор овогт******* /РД: /, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, “ ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эмээ, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт,, оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          3. Монгол Улсын иргэн, Гарам овогт******* /РД: /, 2006 оны 04 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, өвөө, эмээ, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт,, оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 2023/ ШЦТ / дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсөн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийг*******ийн “намайг манай найзууд дээрэлхээд байна” гэж хэлж хатгасны дагуу*******тай бүлэглэн 2023 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон, “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар *******ын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуянд, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

          шүүгдэгч*******ыг*******тэй бүлэглэн 2023 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон, “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар *******ын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуянд, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

          шүүгдэгч*******ийг 2023 оны 12 сарын 20-ны өдөр*******эд “намайг манай найзууд дээрэлхээд байна” гэж худал хэлсний дагуу*******,******* нар нь бүлэглэн 2023 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон, “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар *******ын бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуянд, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

          Шүүхийн хэлэлцүүлэгт:

          Шүүгдэгч*******ын: Тухайн өдөр ахыгаа гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад******* залгаад гэр лүү хүргээд өг гэж хэлсэн.*******ийг байгаа газар нь очоод гараад ир гэж хэлэхэд орцонд байна одоо буулаа гэж хэлсэн.******* хохирогч руу залгаад гал аваад орцонд гараад ир гэж хэлсэн. Би ардаас нь*******ийг юу хийж байгаа юм бэ? гэж хэлсэн.*******, ******* хоёрыг салгах гэж орсон.******* бид хоёр*******ийг гэрт нь хүргэж өгөх зорилготой очсон. Тухайн үед *******ын байгаа газар орох болсон шалтгаан нь*******ийн хувцсыг авахаар орсон. Хохирогч намайг гараас нь барьж зодуулсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би *******од гар хүрээгүй гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч*******ийн: Над руу******* залгаад “намайг хөөчихлөө ирээд гэр лүү дөхүүлээд өг” гэж хэлсэн. Би найзууд байж хар шөнө нэгнийгээ хөөгөөд гэж хэлсэн.*******ийг авах гэж очтол углааштай орцонд зогсож байсан. Хувцсыг нь авах гэж ороход хаалга онгойлгосон. Биийг түлхсэн. ******* босож ирээд намайг цохих гэж байсан улмаар зодоон эхэлсэн.******* намайг араас татаад боль гээд *******ыг түлхсэн.*******ийг өмөөрсөндөө *******ыг зодсон гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч*******ийн: 2023 оны 12 сарын 20-ны өдөр заал авчхаад гэр лүү явах замдааийн гэрт очих гэж холбоо барьсан. Тухайн үед *******,  бид гурав хоорондоо харилцааны хувьд асуудалтай байсан.ээс танайд очиж болох уу? гэж асуухад хүрээд ир гэж хэлсэн. Шөнийн 02:00 цагийн үедийн гэрт очоод 04:00 цагийн үед намайг гэрээсээ хөөсөн. Тухайн үед дуудлагын такси дуудах гэж байтал******* ах фейсбүүкийн чатдаа идэвхтэй байсан. Эхлээд******* ах луу залгахад гар утсаа авахгүй байсан. Дахин залгаж өөрийн байгаа газраа зааж өгч ирээд авчих гэж хэлсэн., ******* нартай маргалдсан байсан учир би гэрийнх нь ариун цэврийн өрөөнд  байсан.******* ахыг ирчихлээ гэж хэлэхэд нимгэн хувцастай шууд орц руу гарсан. Намайг******* ах хувцсаа авахгүй юм уу? гэж загнасан.******* ах хаалгыг нь цохиж орсон. ******* буйдан дээр хэвтэж байсан. *******,******* хоёр зодолдсон. Би үүдний өрөөнд байсан. Намайг зайл гэж хэлсний дараа нь******* ахыг ирээд авчих гэж хэлсэн гэх мэдүүлэг,

          Хохирогч *******ын: Тухайн өдөртэй хоол идэх гэж гэрт нь ирсэн. Тухайн үед нойр хүрээд байсан учир унтсан. Сэрээд хартал*******ийн гэрт ирсэн байсан.******* надтай маргалдах гээд байхаар нь би “унтаж амар” гэж хэлээд буйдан дээр цаашаа хараад хэвтсэн.,******* хоёр маргалдаад байсан “зайл” гэж*******эд хэлсэн байсан.******* гар утсаар яриад “намайг шаачихлаа ирээд авчих” гэж хүнд хэлсэн. Тэрнээс хойш би унтчихсан байсан учир юу болсныг сайн санахгүй байна. Шөнийн 05:00 цагийн үед үүдэнд хацраа барьчихсан зогсож байсан. Над дээр энэ үү гэж хэлээд******* хүрч ирсэн.******* эхлээд намайг цохисон.******* ирээд баруун гараас бариад авсан. Газар унагаагаад хоёр талаас намайг өшиглөсөн. Босгож ирээд******* хоёр удаа алгадсан. “Найзыгаа хөөдөг ямар овоо гар вэ? нэг мөсөн намайг зодчихгүй яасан юм” гэж надад хандаж хэлсэн.******* намайг олон удаа өшиглөсөн,******* намайг 3-4 удаа өшиглөсөн.******* гурвуулаа явъя гэж хэлээд гарсан. Хохирол төлбөрт 1,450,000 төгрөгийг******* надад өгсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 4/,

          Гэрчийн: 2023 оны 12 сарын 20-ны өдрийн шөнө 02:00 цагийн үед гэртээ найз *******той кино үзээд байж байхад******* гартаа лаазтай шар айраг барьчихсан манайд ирсэн. Тэгээд******* над руу “чи намайг ардуур муулдаг биз дээ” гээд хэрүүл өдөж үглэж байснаа *******ыг “чи бас хүн муулдаг биз дээ? Сая болсон сагсан бөмбөгийн тэмцээний алтан медалийг өгнө гээд өгөөгүй биз дээ?” гээд учиргүй бид хоёртой хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би яршигтай санагдаад дургүй хүрээд “гэрээс зайл” гээд хэлсэн. Тэгтэл******* нэг хүн рүү утсаар залгаад “намайг энд гадуурхаад дээрэлхээд зодчихлоо, намайг хөөгөөд байна, намайг ирээд аваач” гэж яриад гарсан. Удалгүй**************,******* нар орж ирсэн ба******* нь намайг цээж рүү түлхээд “хэн манай дүүг зодоод байгаа юм бэ?” гээд орилж хашхичаад үгийн зөрүүгүй *******ыг хэвтэж байхад нь нүүр лүү нь цохисон. ******* босоод*******ийг цааш түлхэхэд******* *******ын нүүр лүү алгадаж унагаагаад дээрээс нь толгой руу нь 3 удаа цохиод нуруу, ташаа руу нь өшиглөөд зодсон. Хойноос нь ц.Баярбаатар орж ирээд нэлээн хэдэн удаа өшиглөсөн.******* нь*******ийг салгах үйлдэл ерөөсөө хийгээгүй.******* цагдаагийн хэлтсийн гадаа байхдаа надад “би цагдаа дээр асуудалтай байгаа, энэ хэрэгт би хамт хүн зодсон гэх юм бол намайг хорих байх. Би бол зодоогүй гэдгээрээ гүрийнэ, ******* та хоёрт эмчилгээний мөнгөөр тусална” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23, 108, 117/,

          “ *******ын биед тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

          “...тархины бор цагаан ялгарал буурсан, хавантай...” гэх хохирогч *******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн томографын шинжилгээний хариу /хх-ийн 31/,

          Шүүгдэгч******* 2023 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар 17 нас 08 сар 01 хоногтой байв гэх нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 155/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: ...шүүгдэгч******* нь*******эд “намайг дээрэлхлээ, намайг хөөчихлөө” гэх зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, улмаар*******,******* нарын бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэн *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж байдаг бөгөөд*******,*******,******* нарын хохирогч *******ын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж хийсэн болох нь тогтоогдож байх тул “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:*******ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Улсын яллагч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон талаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар тогтоолын 1, 4 дүгээр зүйлүүдэд гэмт хэрэгт хамтран оролцох, гэмт хэргийн хатгагчийг тусгайлан заасан. Тухайн өдөр хөөгдчихлөө намайг ирээд авчих гэж*******эд хэлсэн байдаг. Зориуд дуудаж зодоон гаргасан гэж үзэхгүй байна. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.*******ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Хохирогч *******ын гар далайсан зүй бус үйлдэл байна.*******,ийг цохисныг ******* хараагүй гэдэг.******* гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн шинж харагдахгүй байна. Иймд*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

             Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2023 оны 12 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, Хүслийн хотхон, 20 тоотийн гэрт, ******* нар байсан ба шөнө 02:00 цагийн орчим******* очсон. Улмаар******* нь “та нар хүний араар муулдаг, сагсан бөмбөгийн тэмцээний алтан медаль өгнө гээд өгөөгүй” гэх зэрэг урьдын таарамжгүй харилцааны улмаас, ******* нартай муудалцсан.*******ийг “манай гэрээс зайл” гэж хэлэхэд******* нь******* рүү залгаж “намайг шаачихлаа, гэрээсээ хөөгөөд байна, намайг ирээд ав” гэж хэлсэн.*******,******* нарийн гэрт ирж******* нь “*******ийг дээрэлхэж гэрээсээ хөөлөө“ гэх шалтгаанаарийн цээж хүү түлхэж, *******ыг алгадаж газарт унагаасан.*******,******* нар нь *******ыг удаа дараа өшиглөж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хамтран оролцогчдыг тодорхойлсон байна.

          Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ийн хохирогч *******ыг алгадаж унагаан өшиглөсөн үйлдэл, шүүгдэгч*******ын хохирогч *******ыг газар унасан байхад нь өшиглөсөн үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Мөн шүүгдэгч*******ийн, ******* нартай маргалдсаны дараа шүүгдэгч******* рүү утсаар ярьж дуудсан,*******,******* нар хохирогч *******ыг зодож байхад салгах оролдлого хийгээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд******* нь, ******* нарыг айлгах, зодуулах зорилгоор*******ийг дуудаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь гэмт хэргийн хатгагчийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгчөөс*******ийг гэртээ хүргүүлэх зорилгоор дуудсанаас өөрийгөө өмөөрүүлж, гэрч, хохирогч ******* нарыг зодуулахаар дуудаагүй, шүүгдэгч*******ийн үйлдэл гэмт хэргийн хатгагчийн шинжийг агуулахгүй байна гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

          Түүнчлэн шүүгдэгч******* нь хохирогч н.Барсболдын биед халдаагүй гэх боловч энэ байдал нь болсон үйл баримтыг харж байсан гэрч болон хохирогч ******* нарын “...Ц.Баярбаатар нь*******ийг салгах үйлдэл огт хийгээгүй, *******ыг өшиглөсөн” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд*******,******* нар нь урьдчилан үгсэж тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж *******ыг өшиглөж зодсон байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйханд зулгаралт, баруун чихний хөхлөг сэртэн, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, баруун ташаа, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрт 1,450,000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байна.

Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч*******,*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь ам бүл 3, эмээ, эхийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь ам бүл 4, өвөө, эмээ, эхийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 400 цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч*******т мөн адил 400 цагийн хугацаагаар нийтэд тустаж ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч*******эд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох санал гаргажээ.

Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч нь улсын яллагчийн саналд дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэж гэмт хэргийн шинж болгон заасан учир дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй. Шүүгдэгч нар нь ажил эрхэлдэг учир торгох ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч нар нь бүлэглэн санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа ба 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч******* нь 2006 оны 04 сарын 19-нд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан боловч хэрэг шүүхээр хянан хэлэлцэх үед 18 нас хүрсэн байна.

Шүүгдэгч*******ийн оюутан гэх нөхцөл байдал, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт*******, Бор овогт*******, Гарам овогт******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР