| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/01061/И |
| Дугаар | 102/шш2021/01844 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 102/шш2021/01844
2021 оны 08 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/01844 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч .... дүүрэг, .... дугаар хороолол, .... дугаар хороо,.... дугаар байрны .... тоотод байрлах “Батсэнтий” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч .... дүүрэг, .... дүгээр хороолол, .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух ...., Нямаагийн Содцолмонд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 4.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Батсэнтий” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэл нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “Батсэнтий” ХХК, иргэн Н.Содцолмонтой 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх” аман гэрээ байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч, хариуцагчид 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иж бүрэн барилгын 20 ширхэг шатыг түрээслүүлэхээр барилгын ажлын талбай нь хүргэж өгсөн.
Үүнд 20 ширхэг шатны хамт 40 ширхэг хөл, 40 ширхэг тушаа, 20 ширхэг тавцан, 80 ширхэг боргоцой дагалдуулж өгсөн.
Гэтэл Н.Содцолмон манай байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин сунгах хүсэлт тавьсны дагуу “Нэхэмжлэл” хоёр талаас үйлдэн гарын үсэг зурж сунгасан. Энэ тухай хүлээлцэх акт үйлдснийг хавтас хэрэгт хавсарган зургаар баталгаажуулж өгсөн.
Гэвч хариуцагч мөнгийг төлнө гэж хэлсээр байгаад 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаагаа сунгасан боловч мөнгө төлөөгүй.
Манай компани дээрх шатыг Н.Содцолмон болон түүний ажилтан Г.Ганзориг нарт хүлээлгэж өгсөн боловч шатаа буцааж авахад эвдэрсэн байсан.
Мөн “Батсэнтий” ХХК-ийн нягтлан н.Саранцэцэг, Н.Содцолмонтой 4.900.000 төгрөгийн тооцоо нийлсэн акт буюу “Нэхэмжлэл” бичиж өгөхөд төлбөр тооцоогоо дуусгана удахгүй шилжүүлнэ, дансаа үлдээчих гэж хэлсэн боловч 2019 оноос одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй.
Бид хариуцагчтай холбогдох гэж оролдсон боловч утсаа авдаггүй, худлаа хэлээд байсан учраас шатны түрээсийн төлбөр 4.900.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Компани эвдэрсэн алга болсон эд зүйлсээ нэхэмжлээгүй, зөвхөн шатны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө гэж заасан.
Барилгын тоног төхөөрөмжийг Н.Содцолмон түрээсэлсэн, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөрийг төлнө гэж Н.Содцолмон гарын үсгээ зурсныг гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Барилгын шатыг аваад эргүүлж өгөхдөө дутааж өгсөн үүн дээр бид ямар нэгэн зүйл ярихгүй байгаа гэдгээ дахин хэлье. Бүрэн бүтэн эд зүйл аваад дутуу өгснөө өөрөө мэдэж байгаа.
Мөн хариуцагч бичиж өгсөн бичигтээ төлбөр болон төлбөрийг төлөх хугацааг тусгасан. Хавтас хэрэгт хүлээлцсэн акт, шатны эвдрэл гэмтлийг зураг дээр харуулсан. Нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:
“Батсэнтий” ХХК, Н.Содцолмон нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн.
Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.
Үүнээс үзэхэд хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд бичгээр гэрээ байгуулна, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх зохицуулалттай.
Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн хуульд заасан хэлцлийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн зүгээс 2.500.000 төгрөгт эвлэрэх санал тавьсан зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгаа нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Батсэнтий” ХХК, хариуцагч Н.Батцолмонд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 4.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч 2.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Н.Батцолмон, нэхэмжлэгч “Батсэнтий” ХХК-ийн “Нэхэмжлэл”-ийн баримтад дурдсан 20 ширхэг иж бүрдэл шатыг 70 хоногийн хугацаатай, өдрийн 60.000 төгрөгөөр, 5 ширхэг тавцан, 10 ширхэг холбоосыг өдрийн 10.000 төгрөгөөр нийт 4.900.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцон, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 180 ширхэг иж бүрдэл, хөл, тушаа, тавцан, боргоцойг хүлээн авсан гарын үсгээ зарлагын баримтад зурж, авсан эд зүйлсээ буцаан хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар, мөнгө төлөх хүсэлт, нэхэмжлэлийн баримтаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн талуудын хооронд “Түрээсийн гэрээ”-ний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.
Иймээс түрээслүүлэгч мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар төлбөрөө шаардах эрхтэй.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад зохигчдын тайлбараас харахад, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасанчлан барилгын ажилд хэрэглэх хэрэглэгдэхүүнийг нэхэмжлэгч, хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар хоёр тал маргаагүй бөгөөд түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслэгч буцаан өгөх үүргээ биелүүлэн эд хөрөнгийг өгчээ.
Иймээс нэхэмжлэгч төлбөрөө шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой баримтыг гаргаж няцааж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэ үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Содцолмонгоос түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 4.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Батсэнтий” ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 93.350 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
2021 оны 08 сарын 04 өдөр Дугаар 102/ШШ2021/01844 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороолол, 6 дугаар хороо, 30 дугаар байрны 21 тоотод байрлах РД:5551277, “Батсэнтий” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, 31/1 дүгээр байрны 21 тоотод оршин суух РД:ЧР76110674, Бумбат овогт Нямаагийн Содцолмонд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 4.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад