Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0143/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч *******,

Иргэний нэхэмжлэгч*******,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

          Шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******, Боржигин овогт******* нарт холбогдох эрүүгийн 2418000000110 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, Боржигин овогт******* /РД:******* /, 2001 оны 04 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Парк таун 3 хотхоны барилгын ажилд ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

          2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД: /, 1994 оны 05 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан 02 дугаар баг,, оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 132А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 304 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 жил 04 сар 00 хоногийн хорих ялаас 02 жилийг өршөөн хасаж, ялын үлдэх хэсгийг 02 жил 04 сарын ялыг эдлүүлэхээр тогтоож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял болгон хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож сулласан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ыг*******тэй бүлэглэн 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн зоорины давхрын ногоо хадгалдаг агуулахын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 290,000 төгрөгийн хохирол, 450,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

          2024 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийнгийн гэрт байх цүнх дотроос түүний эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн хоолойг боож хууль бусаар авсан,

          ганцаараа 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө 23:20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэнын нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж, Хуавэй Вай-61 загварын гар утсыг хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

          шүүгдэгч*******г*******тай бүлэглэн 2024 оны 01 сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн зоорины давхрын ногоо хадгалдаг агуулахын цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 290,000 төгрөгийн хохирол, 450,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

          2024 оны 02 сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийнгийн гэрт байх цүнх дотроос түүний эзэмшлийн 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг хүч хэрэглэн хоолойг боож хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

          Шүүхийн хэлэлцүүлэгт:

          Шүүгдэгч*******гийн:******* бид хоёр машинтай явж микрийн байрны хажуу талаас 5 шуудай төмс авсан. Орцны хаалга нь хаалттай байсан учир халиваар хөшсөн, дараагийн хаалганы боолтыг тайлж ороод төмсийг авсан. Мөнгөтэй цүнх байсныг би аваад*******ад өгсөн.******* цүнх дотор байсан мөнгийг аваад шатахуун хийж Шарын гол сум руу төмс зарахаар явсан.

          Гар утас авсан нь үнэн. эгч******* бид гурав зах дээр явж байсан. Намайг гэрт очоод гал асаагаад өгчих гэж эгч хэлсэн. Би эгчээ шүд өвдөөд байна 100 грамм өгчих гэж хэлсэн. Надад архи өгөөгүй. Би эгчийн хоолойг нь боосон.******* цүнхнээс нь гар утас, бэлэн 8,000 төгрөг байсныг авсан. Тэндээс гараад буудалд хоноод авсан гар утсаа өглөө зах дээр 50,000 төгрөгөөр зарсан.

          Дээрэмдэж авсан гар утасны хувьд 18-н автобусны буудал дээр нэг ах АТМ-с мөнгө авах гээд зогсож байгаад картаа залгиулсан. Би картыг чинь АТМ залгичихлаа гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Би******* руу залгаад намайг хүн дээрэлхээд байна гэж хэлж дуудсан.******* ирээд тухайн ахыг цохиж унагаасны дараа би гарч хажуу талын орц дотор зогсож байсан. Удалгүй******* гар утсыг нь аваад гараад ирсэн. Тухайн гар утсыг******* “Ихэр могой” худалдааны төвд хүнд 120,000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч*******ын:******* бид 2 миний машинтай очиж төмс авсан. Миний машинд халив байсан юм. Шарын гол сум руу төмс зарахаар*******тэй хамт явсан. Цүнхэнд 20,000 төгрөг байсан. Мөнгийг аваад цүнхийг машин дотор үлдээсэн.

         гийн гар утас, бэлэн 7,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн. Ачаа буулгах ажил хийж иргэний нэхэмжлэгчын мөнгийг төлсөн. Мөнгийг төлсөн талаар баримт аваагүй.

         ******* надад над руу дайрсан гэж хэлсэн. Би*******г хамгаалсан. Гар утсыг нь булааж аваад маргааш нь зарсан. Бусад хохирол төлбөрийг төлөх болно гэх мэдүүлэг,

          Хохирогч *******ын: 2024 оны 01 сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумаас 40 шуудай төмс авч агуулахад хураасан. 2024 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 5 шуудай төмс, мөнгөний цүнх, задгай мөнгөтэй алга болсон байсан. Цүнх дотор 20,000 төгрөг байсан. Хохирол төлбөрт нийт 290,000 төгрөг гарсан. Үүнд 5 шуудай төмсийг нэг шуудайг нь 50,000 төгрөг, цүнхээ 20,000 төгрөг, задгай мөнгө 20,000 төгрөг тус бүрийн үнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

          Иргэний нэхэмжлэгч*******ын: Улаанбаатар хотоос орцны цоожийг 480,000 төгрөгөөр авсан. Хэвийн ажиллаж байсан. ******* надад хулгай орсон талаар хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Цоожоо сүүлд хогийн савнаас олж авсан. Одоо цоож ажиллахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр цоожийг 450,000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          - Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 60/,

          “Хэрэг гарсан газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн Дэвшил хотхоны байх ба зоорины давхар луу буугаад шатны хажууд байрлах вакум хаалганы цоожийг эвдсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 62-68/,

          Гэрчгийн: 2024 оны 01 сарын 08-ны өдөр миний төрсөн эгчийн хүүхэд Улаанаа буюу******* над руу яриад “Шарын гол суманд ирсэн байна, намар ногооны газар ажилласан чинь цалин гээд 5 шуудай төмс өгсөн, зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд очоод буулгачих гэж хэлсэн. Орой ажлаа тараад гэртээ очиход манай амбаарт 40 килограммын ногоон өнгийн 5 ширхэг шуудайтай төмс байсан. Би тухайн төмсийг хулгайлсан төмс гэж мэдээгүй. Шарын гол сумын зарын группт зар байрлуулж нэг шуудай төмсийг 20,000 төгрөгөөр зарж, 80,000 төгрөгийг*******д бэлнээр өгсөн. Нэг шуудай төмсийг нь би хэрэглэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79/,

          Гэрчгийн: 2024 оны 01 сарын 18-ны өдөр ДАА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, урд хэсэг нь тэр чигтээ байхгүй, явах боломжгүй машиныг*******аас 2,500,000 төгрөгөөр худалдан авсан. Манай нөхөр машин задалж зардаг учир тухайн машиныг задалж зарсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/,

          “Тоёота приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн суудлын авто машин 5,500,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85-86/,

          “40 килограммаар савласан 5 шуудай төмс 250,000 төгрөг, мөнгөний жижиг хуучин цүнх 20,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-97/,

          “хаалганы кодтой соронзон түгжээ 450,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-107/,

          “...2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04:03 цагт 30 орчим настай, 175-180 сантиметр өндөр нуруутай, туранхай биетэй, шар царайтай, улаан хүрэн өнгийн ноосон малгайтай, цэнхэр өнгийн богино куртиктэй, эрээн өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай залуу орж ирээд 1 давхрын цахилгаан шатны орчим гарч ирээд буцаад шатаар доош буух үедээ куртикнийхээ баруун халааснаас урт нарийн иштэй зүйл гаргаж гартаа барьж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн “Дэвшил” СӨХ-ны орцны 1 давхрын цахилгаан шат, гадна хаалгаар орж ирэх хөдөлгөөнийг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 113/,

          “...2024 оны 01 сарын 08-ны өдрийн 04:25:11 цагт цэнхэр өнгийн куртик, улаан хүрэн өнгийн малгай өмссөн 175-180 сантиметр орчим өндөр нуруутай туранхай биетэй этгээд нь ганцаараа тус байрны зоорины давхарт явж байх ба юу болох нь тодорхой харагдах боломжгүй эд зүйл өргөж мөрөн дээрээ тавиад 04:25:14 цагт хяналтын камерын хяналтаас гарч явсан дүрс бичигдсэн байв” гэх иргэний нэхэмжлэгч*******аас гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн зоорины давхрын хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 116-117/,

          ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /1-р хх-ийн 202-203/,

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1/,

          Хохирогчгийн: ...00:00 цаг өнгөрч байхад*******,******* нарын ууж байсан архи талдаа орчихсон байсан, би юм янзлаад зогсож байхад******* “эгчээ манай найз одоо архи уухгүй гэж байна, би тантай ууя” гэхэд нь би “архи уухгүй” гэхэд******* босож ирээд миний хоолойг багалзуурдсан.******* миний цүнхний урд халааснаас Самсунг А10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөгийг авсан. Энэ үед**************ад хандан “хурдлаач” гэж хэлсэн.******* миний гар утас, бэлэн 7,000 төгрөгийг аваад зугтаахад******* гараа тавиад зугтаасан. Би гар утсаа буцаан авсан. Гар утасны гадна гэр 10,000 төгрөг, дэлгэцийн наалт 10,000 төгрөг, бэлэн 7,000 төгрөг, нийт 27,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 4, 6-7/,

          Иргэний нэхэмжлэгчын: 2024 оны 02 сарын 09-ний өдрийн 15:00 цагийн үед намхан махлаг болон өндөр туранхай 2 залуу манай ажил дээр ирсэн. Тэгээд намхан махлаг залуу нь Самсунг А10 Эс загварын гар утас авах уу гээд надад үзүүлсэн. Би гар утсыг үзээд 50,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас одоо болтол надад байгаа, гар утсыг хүлээлгэж өгөөд буруутай хүнээс мөнгөө нэхэмжлэх болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10/,

          Иргэний нэхэмжлэгчаас улаан өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай Самсунг загварын гар утсыг хураан авч, хохирогчд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 11-12/,

          “...уг гар утас нь мэдрэгчтэй, ард хэсэгт нь улаан өнгөтэй, зүүн дээд буландаа камертай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Урд хэсгийн дэлгэц хагарч цуурч эвдэрсэн зүйлгүй, утсыг асаа үзэхэд ямар нэгэн кодгүй, хэвийн ажиллагаатай байсныг тэмдэглэл болгон бичив” гэх иргэний нэхэмжлэгчаас хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-14/,

          “Самсунг галакси А10 Эс загварын 32 гигабайт багтаамжтай хуучин гар утас 170,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 18-19/,

          “гийн биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 27-28/,

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт бичсэн өргөдөл /1-р хх-ийн 149, 151/,

          “...намхан эрэгтэй хүн нь ганцаараа АТМ дотор зогсож байсан хүний нүүр рүү зүүн гараараа цохиход хойшоо унав. Унасан хойно нь баруун хөлөөрөө 1 удаа, зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөөд, зүүн гараараа 1 удаа цохиод хамт орж ирсэн хүнтэйгээ цуг гараад явж байв. Хэсэг хугацааны дараа цохиулаад газарт хэвтэж байсан хүний нүүрээс цус гарсан байх бөгөөд гар утсаараа оролдож байх үед гаднаас намхан эрэгтэй хүн дахиж орж ирээд гар утсыг нь гараас нь булааж аваад гарч байгаа дүрс бичигдсэн байв” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн 18-н автобусны буудлын ХААН банкны АТМ доторх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 153/,

          “танд Хуавэй вай61 загварын гар утас худалдсан хүн энэ зургууд дээр байх хүмүүсээс аль болохыг сонгон уу гэхэд 3 дугаарыг /шүүгдэгч*******/ сонгож энэ хүн мөн байна гэв...” гэх иргэний нэхэмжлэгчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг, таньж олуулах ажиллагаанд ашигласан цээж зургууд /1-р хх-ийн 154-157/,

          Хохирогчын: ...Би “Сутай” баарнаас гарахад миний гар утас өмдний халаасанд байсан. Тухайн үед би их согтуу байсан, “Сутай” баарнаас гарснаа санаж байна. Тэгээд 18-н автобусны буудалд байрлах ХААН банкны АТМ дотор ухаан ороод яаж ирснээ мэдэхгүй, гар утсаар ярих гээд үзэхэд алга болсон байсан. Би гар утсаа хүлээн авсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160, 162/,

          Иргэний нэхэмжлэгчын: ...Тухайн хүн ганцаараа явж байсан ба “Надад мөнгө хэрэгтэй болчихлоо, гар утсаа зарах гэсэн юм” гэх яриа өгүүлэмжтэй байсан. Зарах гэж байсан гар утас нь ямар нэгэн кодгүй байсан тул тухайн хүний эзэмшлийн гар утас байна гэж бодоод 120,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утсыг зүс танихт 450,000 төгрөгөөр худалдсан. Би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, шаардлагагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165, 167/,

          Гэрч*******гийн: 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 23:00 цагийн үед хуурай ахыгаа хүлээгээд 18-н автобусны буудал дээр зогсож байхдаа дулаацахаар ХААН банкны АТМ орсон. Тэгэхэд үл таних эрэгтэй хүн АТМ цохиод зогсож байхаар нь “картыг чинь залгичихсан юм биш үү” гэхэд тухайн хүн над руу “дуугүй бай, би мэдэж байна, ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би гараад*******ыг дуудсан бөгөөд******* тухайн хүнийг нэг удаа цохиж унагаагаад гараад явсан. Ингээд би*******аас салаад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169/,

          Гэрчийн: ...Мобикомын, дугааруудыг би ашигладаг. дугаар нь манай эгчийн нэр дээр, дугаар нь манай нөхөрн нэр дээр бүртгэлтэй. 2024 оны 02 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Ихэр могой” төвөөс Хуавэй вай-61 загварын имей кодтой гар утас худалдаж авсан. Би гар утас худалдаж авсан хүнээсээ хохирлоо барагдуулаад авчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171, 173/,

          “Хуавэй вай-61 загварын, 64 гигабайт багтаамжтай шинэвтэр гар утас 550,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178-179/,

          “ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 186/,

          Хохирогч 2024 оны 01 сарын 11-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-аас Хуавэй вай-61 маркийн сериал дугаартай гар утас худалдаж авсан талаарх баталгааны хуудас /2-р хх-ийн 3/,

          “... дугаарын эзэмшигч, дугаарын эзэмшигч ...” гэх имэй кодтой гар утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээллийг хүргүүлсэн “Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн4/1512 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 6-7/,

          Гэрчээс Хуавэй вай-61 загварын, имэй кодтой гар утсыг хураан авч, хохирогчд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10-11/ зэрэг нотлох баримтыг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтуудаар*******,******* нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байна. Хохирогч нарт 1,037,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч нарт 620,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 817,000 төгрөгөөсд 27,000 төгрөг, *******д 290,000 төгрөг,ад 50,000 төгрөг, н.Отгонхандад 450,000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна гэв.

Өмгөөлөгч Б.Чинбаатар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна гэв.

Өмгөөлөгч Д.Оюунчимэг нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...шүүгдэгч*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч*******,******* нар нь 2024 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд*******ын эзэмшлийн ДАА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машинтай Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн гадаа очсон.******* нь тус байрны орцны хаалганы кодтой соронзон цоожийг халиваар хөшиж эвдэн орж зоорины давхарт байх *******ын эзэмшлийн ногоо хадгалдаг агуулахын цоожийг мөн эвдэн агуулахаас нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 40 килограммаар савласан 5 шуудай төмс, 20,000 төгрөгийн үнэтэй мөнгөний жижиг цүнх, цүнх дотор байсан бэлэн 20,000 төгрөг зэргийг авч, ДАА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд ачин Шарын гол суманд очиж бусдад худалдсан,

2024 оны 02 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийнод байхгийн гэрт очин архи ууж байхдаа******* ньгийн хоолойг боож,******* түүний цүнхний халааснаас 170,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг галакси А-10 Эс загварын гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг авч, гар утсыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” төвийн Beat гар утас худалдаалах төвд гар утас худалдаалдагад 50,000 төгрөгөөр зарсан,

Шүүгдэгч******* нь 2024 оны 02 сарын 01-нээс 02-ны өдөр шилжих шөнө 23:20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ дотор иргэныг*******г дээрэлхлээ хэмээн нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь өшиглөж түүний эзэмшлийн 550,000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Вай-61 загварын гар утсыг авч, Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” төвийн Beat гар утас худалдаалах төвд гар утас худалдаалдагод 120,000 төгрөгөөр зарсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол, 2.4 дэх хэсэгт учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******,******* нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн зоорины давхрын ногоо хадгалдаг агуулахаас 5 шуудай төмс, мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөг зэргийг авч, ДАА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч*******,******* нарын хохирогчгийн хоолойг боож, цүнхний халааснаас нь гар утас, бэлэн 7,000 төгрөг зэргийг авсан үйлдэл, шүүгдэгч*******ын хохирогчын нүүрэн тус газарт гараараа цохиж унагаан, толгойн тус газар нь өшиглөж түүний гар утсыг авсан үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн зорилготой, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж эд зүйлийг нь авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 5 шуудай төмсний үнэ 250,000 төгрөг, 20,000 төгрөгийн мөнгөний жижиг цүнх, бэлэн 20,000 төгрөг, нийт 290,000 төгрөгийн хохирол, хохирогчд гар утасны үнэ 170,000 төгрөг, гар утасны дэлгэцийн наалт 10,000 төгрөг, гар утасны гадна гэр 10,000 төгрөг, бэлэн 7,000 төгрөг, нийт 197,000 төгрөгийн хохирол, хохирогчд гар утасны үнэ 550,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч*******ад агуулахын хаалганы соронзон цоожны үнэ 450,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчад 50,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчод 120,000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч*******,******* нар нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хохирогч нь гар утсаа биет байдлаар хүлээн авч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, иргэний нэхэмжлэгч нь 120,000 төгрөгийн хохирол учирсан боловч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч******* нь иргэний нэхэмжлэгчад 50,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч нь гар утсаа биет байдлаар буцаан авсан боловч гар утасны дэлгэцийн наалт, гадна гэрийн үнэ болох 20,000 төгрөг болон бэлэн 7,000 төгрөг, нийт 27,000 төгрөгийг, хохирогч ******* нь 290,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч******* нь 450,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч нь 50,000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч*******аас 408,500 төгрөг гаргуулж хохирогч *******д 145,000 төгрөг, хохирогчд 13,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч*******ад 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчад 25,000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч*******гээс 408,500 төгрөг гаргуулж, хохирогч *******д 145,000 төгрөг, хохирогчд 13,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч*******ад 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгчад 25,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч******* нь ам бүл 5, эцэг, эгч, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч******* нь ганцаараа амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан буюу 17 дугаар бүлэгт заасан хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж буюу бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 07 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт 08 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Өмгөөлөгч Б.Чинбаатараас шүүгдэгч******* бичиг үсэг мэддэггүй, үйлдсэн хэргийн талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлдэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж, өмгөөлөгч Д.Оюунчимэгээс шүүгдэгч******* нь анх удаа үйлдсэн, хохирол төлбөр төлөх тал дээр маргаан байхгүй тул холбогдсон гэмт хэрэгт заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр болон хамтран оролцогчдыг нэрлэн заасан. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх ба гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог.

Гэмт хэрэгт хамтран оролцогчдыг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч гэж ангилдаг ба бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэргийг зүйлчлэхдээ  үйлдэл, оролцоогоор нь ялгах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн зохих зүйл заалтыг журамладаг.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийг бусад оролцогчид болох зохион байгуулагч, хатгагч, хамжигчаас ялгах, зохион байгуулагчийг гүйцэтгэгч, хатгагч, хамжигчаас ялгах гэх мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлгийн зохих зүйл заалтыг журамлан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулдаг.

Шүүгдэгч*******,******* нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдэхдээ хоёул гүйцэтгэгчээр оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан нь үндэслэлтэй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүйг анхаарвал зохино.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******д 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нэмж нэгтгэн шүүгдэгч*******ын эдлэх хорих ялын хугацааг 05 жил 06 сарын хугацаагаар, шүүгдэгч*******гийн эдлэх хорих ялын хугацааг 04 жил 06 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ДАА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгслийг бусдад худалдсан болох нь тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2,750,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарыг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт*******, Боржигин овогт******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарыг тус бүр 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******г 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******д оногдуулсан 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******аас 408,500 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, оршин суух, Хиад боржигон овогт /РД: , утас: , /-д 145,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг,, оршин суух, Боржигон овогт /РД: , утас: /-д 13,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, оршин суух Гөрөөчин овогт /РД: , утас: /-д 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, оршин суух, Түмэн овогт /РД: , утас: /-д 25,000 төгрөг, 

шүүгдэгч*******гээс 408,500 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, оршин суух, Хиад боржигон овогт /РД:, утас:,/-д 145,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг,, оршин суух, Боржигон овогт /РД:, утас:/-д 13,500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,, оршин суух Гөрөөчин овогт /РД:, утас:/-д 225,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, оршин суух, Түмэн овогт /РД: , утас:/-д 25,000 төгрөг тус тус олгосугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нараас тус бүр 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР