| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0178/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чонос овогт*******т холбогдох эрүүгийн 2418000000247 дугаартай хэргийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Чонос овогт*******т /РД:******* /, 1979 оны 10 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, “******* ” ХХК-д механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Нарны зам 27 дугаар хороо,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар баг Аргалын гарам гэх газарт Chevrolet tahoe маркийн******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2 в-д “урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн*******гийн жолоодож явсан Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч*******гийн эрүүл мэндэд хоёр талын 1, 2 дугаар хавирганы хоёрчлогдсон зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсанын эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний төвгөрийн хугарал, баруун үүдэн шүдний хугарал, хамарт зулгарал бүхий хүндэвтэр хохирол,йн эрүүл мэндэд суурь ясны баруун бага далавч, баруун хацар яс, баруун гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, сээрний 6, 8 дугаар сэртэнгийн хугарал, баруун эрүү, хүзүү, зүүн шагайнд цус хуралт, цээж, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн Аргалын гарам гэх газарт Chevrolet tahoe маркийн******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж, 13.2в-д “урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин зүүн гар тийш дохио өгөн эргэх хөдөлгөөн хийж байсан Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч*******гийн эрүүл мэндэд хоёр талын 1, 2 дугаар хавирганы хоёрчлогдсон зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол, уг тээврийн хэрэгслийн зорчигчын эрүүл мэндэд зүүн дунд чөмгөний төвгөрийн хугарал, баруун үүдэн шүдний хугарал, хамарт зулгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,йн эрүүл мэндэд суурь ясны баруун бага далавч, баруун хацар яс, баруун гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, сээрний 6, 8 дугаар сэртэнгийн хугарал, эрүүний баруун хэсэг, хүзүү, зүүн шагайнд цус хуралт, цээж, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд хохирол тус тус учирсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,
“...ослын газарт үзлэгийн баг очиход Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хажууд бүтэн эргэсэн, зүүн талын 2 хаалга чихэгдсэн, хойд хаалганы цонх хагарсан байдалтай байв. Chevrolet tahoe маркийн******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун урд гэрэл хагарсан, урд гупер хагарсан, урд копуд чихэгдсэн эвдрэлтэй зүүн чигт харсан байрлалтай эсрэг эгнээнд зогсож байв...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-22/,
“...зүүн гар тийш эргэх дохио өгөөд замаас салаад эргэхэд зүүн талаас араас ирж байсан машин их хүчтэй мөргөсөн. Миний хохирол төлбөрийг барагдуулсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогч*******гийн мэдүүлэг /хх-ийн 25-28, 30/,
“...манай эхнэр******* Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Зулзагын гол руу салдаг шороон зам руу дохио өгөөд эргэж байсан. Тэгээд би цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт хүргэгдсэн байсан. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогчй мэдүүлэг /хх-ийн 33-35/,
“...Зулзагын гол руу эргэдэг шороон зам руу салах гэж байтал гэнэт хажуу талаас машин ирж мөргөсөн. Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хохирогчын мэдүүлэг /хх-ийн 38, 40/,
“йн биед суурь ясны баруун бага далавч, баруун хацар яс, баруун гайморын хөндийн гадна хажуу хананы хугарал, сээрний 6, 8 дугаар сэртэнгийн хугарал, баруун эрүү, хүзүү, зүүн шагайнд цус хуралт, цээж, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/,
“*******гийн биед хоёр талд 1, 2 дугаар хавирганы хоёрчлогдсон зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/,
“ын биед зүүн дунд чөмгөний төвгөрийн хугарал, баруун үүдэн шүдний хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/,
“ы биед зүүн шуу, зүүн гуя, зүүн шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/,
“ *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/,
“ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71/,
“...үндсэн онош цээжний олон өнгөц гэмтэл...” гэх шүүгдэгч *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчин явж байсанийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 72/,
“ийн биед зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/,
“...урьдчилсан онош нурууны өнгөц гэмтэл...” гэх шүүгдэгч *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчин явж байсанийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 78/,
“ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82/,
“...үндсэн онош тархи доргих...” гэх шүүгдэгч *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчин явж байсанын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 83/,
“...зам тээврийн осол нь Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89, 91/,
“...зам тээврийн осол нь Chevrolet tahoe маркийн******* УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх шинжээч Ш.Бямбажавын 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-97, 99/,
“...Зам тээврийн осол гарсан шалтгаан нь жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.в заалтуудыг зөрчсөнөөс болсон...” гэх шинжээч С.Саруулболдын 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 103, 105/,
“Toyota prius-30 маркийн******* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 11,538,000 төгрөг” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 сарын 12-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-114/,
“... ******* гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна” Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-121/,
“... гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй байна” Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-128/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.в-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас*******, нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,йн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч*******д 11,538,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд нийт 5,265,500 төгрөгийн хохирол тус тус учирснаас шүүгдэгч нь*******,, нарын эмчилгээний зардлыг, хохирогч*******д 11,538,000 төгрөгийг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 5,265,500 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч,*******, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР