Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0183/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сахалт овогт*******ад холбогдох эрүүгийн 2318001450180 дугаартай хэргийг 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сахалт овогт******* /РД:******* /, 1989 оны 09 сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, “******* ” ХХК-ийн Дархан салбарт маркетингийн менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 09 дүгээр баг, 04 дүгээр хороолол,*******,******* оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Дархан-Уул аймгийн*******,*******,******* даргын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус аймгийн Дархан сумын газрын даамлаар буюу нийтийн албан тушаалтнаар түр ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 12 сарын 17-ны өдөрас ДАР улсын дугаартай Lexus LX470 маркийн хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүн болох нөхөрын нэр дээр худалдан авахдаа өөрийн өмчлөлийн ДАУ улсын дугаартай Toyota prius-20 маркийн шаргал өнгийн тээврийн хэрэгслийг өгч, төлбөрийн зөрүүнд ньн эхнэрд нэгж талбарын дугаартай Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг өмчлөлийн зориулалтаар шийдвэр гаргуулж өгөхөөр тохиролцож, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр газар өмчлөх эрх олгох захирамжийн төсөлдд газар олгох мэдээллийг нэмэлтээр хууль бусаар оруулснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж гаргуулан шийдвэрлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн*******,*******,******* даргын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар тус аймгийн Дархан сумын газрын даамлаар түр томилогдон 2022 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл ажиллажээ.

Энэ хугацаанд буюу 2020 оны 12 сарын 17-ны өдөр иргэнас ДАР улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг нөхөр хамт 17,000,000 төгрөгөөр худалдан авч уг машины үнийг төлөхдөө өөрийн өмчлөлийн ДАУ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг өгөхөөр тохиролцсон.

Улмаар газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлаар шийдвэрлэгдээгүй байхад Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтадас эхнэрд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг өмчлүүлэх тухай мэдээллийг нэмж оруулсан, уг газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаарн хүү регистрийн дугаартайт өмчлөлд олгогдсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/,

“... гэсэн дугаартай LX470 худалдаж авахдааоос авсан 13,000,000 төгрөгөө өгсөн байж магадгүй. Мөн мөнгөнийхөө оронд газар өгсөн байх, Хүрээлэн буюу ургамал тариалангийн эрдэм шинжилгээний цаана 700 м.кв өмчлөлийн буюу А зэрэглэлийн газар өгсөн...” гэх гэрчы бичсэн захидал /1-р хх-ийн 12-20/,

“... ДАР улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслээ 20,000,000 төгрөгөөс яриад зарахаар фэйсбүүкт зар оруулсан байхад 8-10 дугаар ангид хамт суралцаж байсан надтай холбогдоод 2020 оны 12 сарын 17-ны өдөр нь өөрийн бор шаргал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслээр солиод зөрүүнд нь Дархан-Уул аймгийн Хүрээлэнгийн цаад талын энгэрийн налуу хэсэгт байрлах 0.7 м.кв газрыг шийдэж өгье гэж тохиролцсон. Би ДАР улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслээ 17,000,000 төгрөгт бодож, бор шаргал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгөөр тооцоод, нэгж талбарын дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг үлдсэн 10,000,000 төгрөгт тооцож авсан...” гэх гэрчн мэдүүлэг /4-р хх-ийн 9-11, 13-15, 26-27/,

“...би Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хэсгийн газар эзэмшигч нь газар өмчлөх хүсэлт өгвөл хүсэлтийн дагуу судлаад газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хуралд танилцуулаад захирамжийн төслийг хүргүүлдэг. Ингээд захирамж батлагдсаны дараа гэрээ, гэрчилгээг мэдээллийн санд бүртгэх ажил хийнэ. Ер нь бол надад хувийн хэрэг нь байна гэсэн үг юм. ******* нь миний ажлыг хийж байсан юм чинь мөн адил хариуцаж байсан байж таарна” гэх Дархан-Уул аймгийн ажилтайгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 18-19/,

“...Анх Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай захирамжаар нэгж талбарын дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн газрыг өмчилж авсан байна. Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжаарын хүсэлтийн дагууийн нэр дээр кадастрын зургийг гаргаж өгсөн байна...” гэх Дархан-Уул аймгийн*******,*******,******* захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 21-22/,

“...нэгж талбарын дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газрыг *******аас машинаа зараад оронд авч шилжүүлж авсан. Мөн тухайн газар дээр нэмээд Prius-20 маркийн автомашин авч байсан...” гэх гэрчын мэдүүлэг /4-р хх-ийн 30-31/

“Уг газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай байв...” гэх нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хувийн хэргийн хуулбар /4-р хх-ийн 32-50/,

“...Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021 оны А/ дугараатай захирамжийн төслийн хавсралт нь 2 хуудастай байв. Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх хурлын тэмдэглэл байхгүй байв. Тус суманд газар эзэмшихээр хүсэлт гаргасан иргэдийн жагсаалтадын нэр байхгүй байв. Тус захирамжийн төсөлд мөнын нэр байхгүй байв...” гэх Дархан-Уул аймгийн*******,*******, хот байгуулалтын газраас гаргаж өгсөн баримт бичиг, уг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 53-94/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021 оны А/, 2022 оны А/ дугаартай захирамжууд, захирамжийн төслийн хуулбар /4-р хх-ийн 97-104/,

“1999 онд үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол Улсад орж ирсэн хүрэн өнгийн Lexus-470 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 07 сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 сарын 17-ны өдөр хүртэлн өмчлөлд, 2020 оны 12 сарын 17-ны өдрөөс хойшын өмчлөлд бүртгэлтэй” гэх Lexus-470 маркийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэрэг, уг хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 105-106, 124-126/,

77-78 ДАУ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийн хувийн  хэрэг /4-р хх-ийн 182-205/,

“Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл 8,500,000 төгрөг, Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл 15,000,000 төгрөг, нэгж талбарын дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Хүрээлэнгийн хаягт байрлалтай 700 м.кв газар 19,000,000 төгрөг” гэх “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 сарын 06-ны өдрийн ТХҮ-424/ дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 214-231/,

Шүүгдэгч *******ыг 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс Дархан сумын газрын даамлын албан тушаалд түр томилсон Дархан-Уул аймгийн*******,*******,******* даргын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн Б/20 дугаартай тушаал /4-р хх-ийн 234/,

Дархан-Уул аймгийн*******,*******,******* албан тушаалын тодорхойлолт /4-р хх-ийн 235-237/,

Шүүгдэгч *******ыг 2022 оны 01 сарын 04-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлсөн тухай Дархан-Уул аймгийн*******,*******,******* даргын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-ийн 239/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн хэрэгцээнд худалдан авсан авто машиныхаа төлбөрт Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн нийтийн өмч болох газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан нөхцөл журмыг зөрчин шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч ******* нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 32 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7,000,000 төгрөгийг улсын төсөвт оруулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тохиролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар гаргасан прокурорын санал үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 32 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн ХААН банкны дансны хуулга бүхий 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргавал зохино.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийнод байрлах 700 м.кв хэмжээтэй, нэгж талбарын дугаартай газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар регистрийн дугаартайын өмчлөлд, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар регистрийн дугаартайийн өмчлөлд хууль бусаар олгогдсон нь тогтоогдож байна.

Иймд Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралтын регистрийн дугаартайд холбогдох хэсгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжийн хавсралтын регистрийн дугаартайт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгаж, прокурорын 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 69 дугаартай зөвшөөрлөөр нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийнод байрлах 700 м.кв хэмжээтэй газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сахалт овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 32 сарын хугацаанд сар бүр 312,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 7,000,000 /долоон сая/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн ХААН банкны дансны хуулга бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

9. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн регистрийн дугаартайд холбогдох хэсгийг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2022 оны 03 сарын 02-ны өдрийн А/ дугаартай захирамжийн регистрийн дугаартайт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.

10. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 сарын 25-ны 69 дугаартай зөвшөөрлөөр нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийнод байрлах 700 м/кв хэмжээтэй газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР