Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/088

 

МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч , , тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт ын ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт ийн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт ын ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: , овогт гийн ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: , овогт ын ,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн орчимд насанд хүрээгүй буюу 16 настай гийн 60.000 төгрөгийн үнэ бүхий нокиа СЗ маркийн гар утсыг, ын 100.000 төгрөгийн үнэ бүхий самсунг хоппинг маркийн гар утсыг, ын 40.000 төгрөгийн үнэ бүхий скай вега маркийн гар утсыг тус тус дээрэмдэж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг дээрэмдсэн,

мөн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч *******, *******, *******, нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн *******, ******* нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэнд бичигдэснээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Насанд хүрээгүй хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:   

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед би хичээлээ тараад ганцаараа тай уулзах гээд явж байсан чинь сургуулийн хойд талд , , нартай МС зогсож байхаар нь тай очоод уулзах гэсэн чинь тэр Мс гэдэг хүн нь намайг утасны сим картаа аваад гар утсаа өг гэхээр нь би гаргаад өгсөн чинь нь т өг гэхээр нь би т өгсөн чинь аас нь авснаа би ын гараас авлаа шүү гээд миний гар утсыг авсан. Мөн тэнд байсан , 2-ын гар утсыг авсан байсан. Мс нь сүүлд нь янз бүрийн асуудал гарвал тай ярина шүү гэж хэлчихээд бид гуравын утсыг аваад явсан. Мс нь т наад 3 хүүхэд чинь цагдаад болон хүнд хэлсэн байвал чамтай хариуцлага тооцно гээд дарамтлаад байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед би , , нартай хамт сургуулийн хойд талд явж байсан чинь сургуулийн хойно хүүхдүүд байхаар нь , , бид 4 яваад очтол МС гэх хүн зогсож байснаа , хоёрыг ах дээрээ ирдэггүй юмуу гээд цохиод авхаар нь бид 2 хойшоо болсон чинь МС нь бид хоёрыг өөрсдийн утсаа гаргаад өг гэхээр нь би байхгүй гээд хэлсэн чинь МС нь карман дотор чинь харагдаж байна, гаргаад өг гэхээр нь би айсандаа өөрийнхөө гар утсыг гаргаад өгчихсөн чинь бас гар утсаа гаргаад өгчихсөн. Тэгээд байж байтал араас ирсэн чинь МС нь г бас гар утсаа гаргаад өг гэсэн чинь утсаа гаргаж ирээд МС од өгсөн. Тэгээд тэнд байсан бид гуравын утсыг аваад та нар гомдолгүй биз дээ гэж хэлээд т бид гуравын утсыг өгөөд МС буцаагаад аас авснаа би ын гараас авсан шүү та нар гомдолгүй биздээ, та нар цагдаад болон хүнд хэлвэл зодно шүү гэж хэлээд ыг наад хүүхэд чинь цагдаад хэлэх юм бол чамтай хариуцлага тооцно гээд дарамтлаад байсан. Тэгээд 3 хоногийн дараа би анги даасан багшид энэ болсон явдлын талаар хэлэхэд багш цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би ахад хэлсэн чинь ах оос миний гар утсыг авч өгсөн. Мс нь бид нарыг цагдаад хэлэх юм бол зодно шүү гээд айлгаад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн:    

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед манай хичээл тараад , , нарын хамт сургуулиас хойшоо гараад явж байсан чинь сургуулийн ард хашааны хажуу талд МС зогсож байхаар нь , , бид нар яваад очсон чинь МС нь , нарыг цохиж авахаар нь бид ухарсан чинь МС нь бид хоёрыг гар утсаа гаргаад ир, та хоёрыг ална шүү гээд байхаар нь би өөрийн гар утсаа гаргаад өгсөн. Харин гар утас байхгүй гэж хэлсэн чинь МС карман дотор чинь байна, гар утсаа гаргаад ир гэсэн чинь гар утсаа өгсөн. Удалгүй араас надтай уулзах гээд ирсэн чинь МС нь г гар утсаа гаргаад өг гээд гар утсаа гаргаад өгсөн. Тэгээд МС нь бид гуравын гар утсыг т өгснөө буцааж аваад ын гараас авлаа шүү гээд , бид гуравын утсыг авсан. Тэгээд МС нь бид нарт цагдаад хэлэх юм бол тай тооцоо бодно, цагдаад хэлэх юм бол бид нарыг зодно гээд дарамтлаад айлгаад байсан. Тэгээд МС нь бид гуравын гар утсыг аваад яваад өгсөн. МС нь , хоёрыг цохиж авснаа , бид гуравыг ална шүү гээд сүрдүүлээд гар утсаа гаргаад өг гэхээр нь айсандаа болоод утаснуудаа өгсөн, бид нарыг цагдаад өгөх юм бол зодно гэж айлгаад сүрдүүлээд байсан. Бид нар гар утсаа өгөөгүй байсан бол зодох байсан байх гэж бодоод бид нар гар утсаа гаргаад өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын хөх толгойн нилээд ард руу гэх айлд , , бид 4 портер машины тэвш янзалсан. Тэнд нэг шил архи хувааж уусан. Би бол бараг уугаагүй. Тэгээд гийнхаас шөнө 02 цагийн орчимд гарсан. , 2 мотоциклоор явсан, харин бид 2 гудамж уруудаад алхсан. Тэгээд хөх толгойн Монос дэлгүүрийн урд тоот хашааны өнцөгт явж байтал 2 талд шүгэлдэж эхэлсэн. Гэтэл гэнэт зүүн талаас 2 залуу ирснээ нүүрэндээ баг зүүсэн залуу нь цохиод авсан. Гэтэл нөгөө талаас 2 ирээд зодож эхэлсэн. Багтай залуутай ирсэн цайвар хувцастай залуу нь “алаад өг, халаасыг нь нэгжээд байгаа зүйлийг нь ав” гээд орилоод байсан. Нэг залуу нь миний нүүрэн хэсэг рүү өшиглөсөн, цээж рүү мөн цохиж байсан. Тэгснээ миний хувцасны энгэрээс татаад байсан. ах зодуулаад байсан ба би арайхийж зугтаагаад утсаараа рүү залгаад “хурдан хүрээд ир, аллаа” гэж хэлээд эргээд очсон. Доороос ч мотоциклийн гэрэл гарсан. Очихын завдалгүй тараад явсан ба нэг залуу нь ахын дээр гарчихсан цохиод байсан ба бид нар дөхөөд очиход цааш гүйсэн, араас нь бид 2 хөөсөн. Тэгээд нөгөө хүмүүс зугтаагаад алга болсон. Миний хар өнгийн цээжний зүүн талын энгэрийн гадна талын халаасанд бэлэн 1 сая төгрөг байсан. Уг мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын ХААН банкнаас ээж ийн хамт очиж 3 сая төгрөгийн зээл авсан, 2 сая төгрөгийг нь Гончигдорж гэх хүний данс руу хийсэн. Үлдсэн 1 сая төгрөгийг ахуйн хэрэглээнд болон наадмаар хэрэглэх санаатай байсан. Тухайн үед өмсөж явсан куртикний цахилгаан эвдэрсэн байна лээ. Тухайн хэрэг болох үед нүүрэндээ баг зүүсэн арай өндөр залуу, наана нь  түүнээс арай намхан 2 залуу ирснээ баг зүүсэн нь миний нүүр хэсэг рүү цохиод доош унагаагаад босгохгүй байсан. Тэгсэн чинь баггүй залуу нь “наадахаа нэгжээч, алаад өг” гэхэд багтай залуу нь миний энгэрийн 2 халаасыг тэмтэрч үзсэн. Миний зүүн халаасанд 10,000-тын дэвсгэрт 100 ширхэг буюу 1 сая төгрөг боодолтой байсан юм. Багтай залуу миний халаасыг тэмтэрч үзээд байсан. Сүүлд нь үзэхэд миний гадуур хувцасны зүүн энгэрийн халаасны цахилгаан нь онгойсон, доторх уут нь гадна тийш гарчихсан байсан. Таван залуу байсан ба бүгдээрээ л зодож байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73 дугаар хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ийн банкнаас 3000.000 төгрөгийн зээл авч аймаг орж ирсэн. гэдэг найзтайгаа хөдөө явах гэж байгаад болиод, ээжийгээ явуулчихаад маргааш нь аймагт ажилтай байсан юм. Би ахыг сайн танихгүй манай найз танидаг юм. Тухайн өдөр ахтай тааралдаж айлын хашаанд машины өндөрлөгөө янзлаатхъя гээд янзалж дуусчихаад ах бид хоёр явган, таксинд суух гээд явж байсан. Тэгтэл араас хүмүүс шүгэлдээд, багтай баггүй хоёр банди хүрч ирснээ нэг нь намайг цохиод авсан. Дахиад 3 банди ирээд бид хоёр руу дайрч, зодсон. Би 2, 3 цохиулчихаад зугтаасан. Нэг нь ******* ахыг тавихгүй байхаар нь найзыгаа дуудаад манай найз мотоцикльтой, машинтай хүнтэй ирсэн чинь 1 банди нь дарчихсан зодоод салахгүй байсан, хоёр банди нь зугтаасан тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой хөдөөнөөс аймгийн төв орж ирээд Баянхонгор сумын 2 дугаар баг 31 дүгээр гудамжны үзүүрийн хашаанд айлд очиж машиндаа банзан өндөрлөгөө хийгээд дуусч, шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харьж амрахаар гэдэг хүнтэй уруудаад алхаж байтал энд тэнд банди нар шүгэлдээд араас ирж байсан. Нэг их анзаараагүй, алхаад утсаар хүнрүү залгах гээд явж байсан чинь замын голд буюу 7 дугаар багийн 6 дугаар гудамжны үзүүрт араас цамцны захнаас хүн бариад авсан. Тэгэхэд нь би эргээд хартал нүүр лүү буюу хамар луу чулуутай гараар цохиод авсан. Би тонгойход хамраас цус гараад би тэр хүнийг бариад авсан. Тэр хүн цэнхэр цамцтай байсан. Тэр хүн намайг цохиод байсан, би яаж байнаа, чамд ямар гэм хийсэн юм гэхэд цохиж байгаад бид 2 зууралдаж өнхөрч ойчиход шүгэлдэхэд хаанаас гарч ирснийг бүү мэд хүмүүс гарч ирсэн. Тэр надтай барилцаж авсан залуу тэр хүмүүсийг юугаа хараад байгаа юм, алаач гэж хэлээд халаасыг нь уудал гэж хэлэхэд 3 банди ирсэн, намайг тал талаас өшиглөөд байсан. Тэр ирсэн хүмүүс дотор нэг нь нүүрээ цэнхэр өнгийн зүйлээр боосон байсан. Надтай зууралдаж байсан хүн нь нөгөө хүмүүсийг зандрангуй дуугарч тушаал өгч байгаа юм шиг юугаа хараад байгаа юм, алаач наадхаа, халаасыг нь уудлаач гэж байсан. Тэгээд би халаасанд байсан утсаа гаргаад хамгийн сүүлд залгасан байсан рүү залгаад шууд намайг алж байна гэж хэлээд утсаа шидсэн. Тэгээд удаа ч үгүй нь мотоцикльтой ирээд орилоход тэр хүмүүс намайг зодохоо болиод зугтаасан. Тэгэхэд хамт явсан зугтаасан байснаа ирж уулзсан. Тэгэхэд миний цамцны халаасанд байсан 40,000 төгрөг буюу 20,000-тын 2 ширхэг дэвсгэртийг авсан байсан. өөс нэг сая төгрөг байсныг нь авсан гэж ярьж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хэргийн газарт үзлэг хийхэд тэнд байсан гутлын мөрийг дагаад цагдаагийн ажилтан той хамт явж байхад уг мөр нь 7 дугаар багийн 21 дүгээр гудамжны худгийн хажууд явж байтал өөдөөс 2 хүн ирж байгаа харагдсан. Тэгээд юм асуух гээд очтол нөгөө намайг цохиж авсан залуу байсан учир би цагдаагийн ажилтанд хэлсэн. Тэгээд бариад авахад намайг зодсон хүүхэд зугтаагаад явсан, нөгөөх нь манай нутгийн таньдаг хүүхэд болох явж байсан. Тэгээд тэр хүмүүсийг барьж авсан. Гомдолтой байна, хүн ирээгүй бол намайг алах байсан байх, миний халааснаас 40,000 төгрөг авсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр айлын хашаанд банзаар өндөрлөгөө хийлгэж байгаад хадаас мод нь болохгүй болохоор нь орхичихоод *******тэй хамт шөнийн 1-2 цагийн үед байх гудам уруудаад алхаж байсан. Хүмүүс шүгэлдэж л байсан тоохгүй алхаж байсан чинь багтай баггүй хоёр банди ирээд барилцаад авсан. Би баггүйтэй нь барилцаж авсан, ******* нэгэнтэй нь барилцаж авсан байх. ******* сүүлдээ зугтаагаад явчихсан. Машины гэрэл гарч ирсэн чинь бүгд зугтаасан. Бид нар дээр мотоцикльтой хүн ирж араас нь хөөгөөд гүйцээгүй тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй гэрч М.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 03 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед би сургуулиа тараад тэй явж байгаад сургуулийн хажууд , нартай таараад гэрлүүгээ явах гээд сургуулийн хойд талд явж байсан чинь МС бид нарыг дуудаад байхаар нь , , нартай яваад очтол МС бид хоёрын гэдэс рүү гараараа нэг нэг удаа цохиж аваад ыг гар утсаа гаргаад өг гэсэн чинь Азжарал гар утас байхгүй гэж хэлсэн чинь МС карман дотор чинь байна гэсэн. гар утсаа гаргаад өгсөн. Тэгээд дараа нь ыг гар утсаа гаргаад өг гэсэн чинь утсаа гаргаад өгсөн. МС авснаа надад , нарын 2 ширхэг гар утсыг өгөөд буцааж авснаа миний гараас авлаа шүү, цагдаад хэлэх юм бол бид хоёртой тооцоо бодно гэж хэлээд байж байтал араас хүрээд ирсэн чинь МС г гар утсаа гаргаад өг гээд хэлсэн чинь гар утсаа гаргаад өгсөн. , , нарын гар утсыг авснаа цагдаад хэлэх юм бол бид хоёртой тооцоо бодно гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед МС нь бид хоёрыг нэг нэг удаа гэдэс рүү гараараа цохиж авсан, цохиулсанаас болж ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. МС гар утас дээрэмдэх зорилгоор бид хоёрыг нэг нэг удаа цохисон гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт гэсэн би яг хаягийг нь мэдэхгүй байна гэх найзындаа , , бид хэд машины өндөрлөгөө тэвш янзалж байгаад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө болох 02 цагийн орчимд бид хоёр мотоциклиор би хүргүүлэхээр гийн хашаанаас хөдөлсөн. , хоёр мөн гэртээ харихаар явган явцгаасан. Тэгээд удаагүй 10-20 минутын дараа над руу гэсэн дугаарын өөрийнхөө утаснаас залгаад “Хөх толгойн дунд байна, энд банди нар зодоод байна” гэж хэлээд утасаа салгасан. бид хоёр шууд эргээд хөх толгойн голоор хойш өгсөөд явтал “Монос” дэлгүүрийн хажууд хүмүүс орилолдоод байсан. Очонгуутаа би мотоциклоос буугаад “яагаад хүн зодоод байнаа” гэж хэлээд гүйтэл зодолдож байсан гудамжаа өгсөөд гүйчихсэн. Би араас нь хөөгөөд гүйтэл гудамжны дунд хавьцаа 18 тоот хашаа руу гүйгээд орчихсон. Би буцаж , , нар дээр иртэл ын нүүр хэсэг, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн газар руу гэсэн дугаарын утаснаас болсон явдлын талаар хэлж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирцгээсэн. Цагдаа нар ирээд би мөрийг нь зааж өгсөөр Баянхонгор сумын тоот хашаа руу орсон мөр байсан. Би хэргийн газрын үзлэгт хамтарч мөрийг зааж өгч оролцсон. Тэгээд тэндээс илрүүлсэн мөрийг хөөж явсаар 7 дугаар багийн 21 дүгээр гудамжны 24 тоот цэнхэр өнгийн хашаанд мөр орсноор цагдаа нар үзлэг хийж уг газраас хүн барьж ирсэн. Барьж ирсэн нэг хүнийг таньж байсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хөх толгойн “Монос” дэлгүүрийн урд тоот хашааны өнцөгт хэрэг үйлдэгдсэн. ын өмдний халаасанд байсан 40.000 төгрөгийг зодож байхдаа авсан гэж өөрөө надад сүүлд нь хэлсэн. Би яг хажууд нь байгаагүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Мөн ийн энгэрийн халаасанд байсан 1.000.000 төгрөгийг авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой ... Тэр гурав удалгүй орж ирсэн ба орж ирэхэд нь нөгөө гурваас “цагуур чинь баавгай байна уу” гэж асуухаар нь бид нар юу гэсэн үг вэ гэхэд дуугүй инээцгээсэн. Нөгөө пивийг уугаад 01 цаг нилээд өнгөрчихсөн байхад “бүгдээрээ гарцгаая” гээд тэднийхээс гарсан. Гараад ын гэрээс гудамж уруудаад гудамжны өнцөг дээр иртэл нь , , гурвыг нэг хүүхэд байвал дагуулаад ир гэсэн ба тэр хүүхдийг нь таньдаг юм шиг байна лээ. Тэр гурав яваад өгсөн ба , бид гурав хөх толгойн голоор хойш өгссөн. Манай гудамж болох 2-1 дүгээр гудамжны үзүүр дээр иртэл хөх толгойн гол уруудаад хоёр хүн явж байсан ба надад “гялс яваад , , гуравыг дагуулаад ир” гэсэн. Би яах гээд байгаа юм гэхэд хурдан яваад ир гэхээр нь би уруудаад явсан ба нөгөө гурвыг хайгаад олохгүй байсан. Би хайгаад олохгүй байхаар нь руу залгатал “нөгөө гурав чинь ирчихсэн байна хүрээд ир” гэсэн. Би буцаад Монос дэлгүүрийн урд талын худагтай гудамж уруудаад алхаж байтал урдаас гүйгээд ирсэн ба “зодоон болж байна зугатаагаарай” гэхээр нь цааш эргээд бид хоёр гүйсэн. Араас гүйгээд ирсэн ба цугтаа бид гурав гүйсэн. Гудамж тойроод зогсоод руу залгасан. Яриад “Монос” дэлгүүрийн тэнд уулзахаар болсон. , хоёр байж байсан ба байхгүй байсан. нь , бид гурвыг гэр рүү явж бай бид хоёр Батсуурийг хайя, замдаа та нар бас хайгаарай гэсэн. Замд тай тааралдсан. Тэгээд руу залгаад Батсуурийг олчихлоо хүрээд ир гэсэн ба тэр ын гудамжийг бид нар өгсөөд явж байтал араас , хоёр ирсэн. , , нартай “яасан халаасыг нь үзсэн үү, юм авсан уу” гэж асууж байсан. Тэгээд тэдний хашаа руу орсон ба ороод унтахаар болж унтсан. Нэг мэдсэн би унтчихсан байсан ба сэртэл гаднаас “цагдаа ирж байна, зугатаацгаа” гэсээр орж ирсэн. Бид нар хам хум босоод ын хашааг араар нь даваад гарч гүйсэн. араас гарч ирээд “Та нарын нэг нь надтай үлд хоорондоо зодолдсон болоод” гэхэд би үлдэнэ гээд тэнд үлдсэн. бид хоёр руу залгаж холбогдоод арын уулан дээр сууж байгаад харьцгаасан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/:

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 08-ны өдрийн №053 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр: 1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн зураг №6, 8 ,12, 13, 15, 16 гутлын улны мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Зураг №6, 12, 15 дугаар мөрүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ нэг хүний гутлын улны мөр мөн байна. Харин зураг №8, 13, 16 дугаар мөрүүд нь өөр өөр хүний гутлын улны мөрүүд байна. 3. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн мөрүүд нь эд мөрийн баримтаар хураан авсан сэжигтэн *******ын баруун зүүн, Г.Батсуурийн баруун, Д.Бат-Эрдэнийн зүүн хөлний гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Энэ нь ерөнхий онцлог шинж тэмдэг буюу хэлбэр, хэмжээ хувийн онцлог шинж тэмдгээрээ буюу элэгдэлээрээ тохирч байна гэжээ. /1-р хх-ийн 122-123/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 373 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1.*******ын биед тархины доргилт, хамрын таславч ясны хугарал, нүүр хэсгийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгарсан шарх гэмтлүүд үүссэн байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Уг гэмтлүүд нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 128/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 сарын 27-ны 6210 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1. Сэжигтэн *******ын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн джинсэн өмд, урдаа Polaclug гэсэн бичигтэй цэнхэр өнгийн цамцан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 2. *******ын гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Г.Батсуурийн гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. , *******, ******* нарын гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. ын гэх цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /1-р хх-ийн 130/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 376 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1. *******ийн биед тархины доргилт, дээд уруулын салстын жижиг язарсан шарх гэмтлүүд үүссэн байна. 2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Уг гэмтлүүд нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /1-р хх-ийн 132/

Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: нокиа си3 маркийн гар утас 60.000 төгрөг, самсунг хоппин маркийн гар утас 100.000 төгрөг, скай вега маркийн гар утас 40.000 төгрөгний үнэлгээтэй гэжээ. /1-р хх-ийн 141-141/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад гудамжны үзүүрт байх сагсны шитэн дээр тай тааралдсан. бид 2 нэг найзтайгаа уулзахаар явж байтал Олон булаг дэлгүүрийн хажуу талын автобусны буудал дээр , , 3-тай тааралдаж уулзсан. бид 2 Олон булаг дэлгүүр лүү орж 2,5 литрийн пиво нэгийг авсан. Тэгээд автобусны буудал дээр нөгөө пивийг уух гэж байгаад болиод манайх руу очиж уухаар явсан. Бид хэд манайд очиж пивийг ууж байгаад бид 2 рүү залгаж түүнийг дуудсан. Тэгээд ирээд , , гурвыг архи, пиво аваад ир гээд 23 цаг өнгөрч байхад дэлгүүр лүү явуулсан. Удаагүй тэр 3 ирсэн ба 1 шил 0,75 граммын архи, 2,5 литрийн пиво авч ирсэн. Архи, пивийг бид нар бүгд хувааж уучихаад бүгд ярилцаад гадагш гарсан. Тэгээд гудамжны үзүүр дээр гараад , , гурав Монос дэлгүүрийн урд гудамжинд байх манай найз Мөнхбаярыг авч ирэхээр явсан. Тэр 3 ирэхгүй удаад байсан ба араас нь ын найз өндөр г гүйлгэсэн. бид 2 үлдээд Монос дэлгүүрийн харалдаа гудамжны үзүүр дээр зогсож байтал хөх толгойн голоор 2 хүн уруудаад явж байсан. Нэг хүн нь намайг өмнө нь зодож байсан хүнтэй адилхан харагдсан. Би т энэ хүн намайг өмнө нь зодож байсан хүн байна, зодох уу гэхэд зөвшөөрсөн ба , , 3 ирсэн, би шууд очоод арай махлаг хүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод зууралдсан. Нөгөө ах дээр нөгөө 4 очсон байсан ба би салгаач гэж орилоход ирээд салгасан. Гэтэл нөгөө ах намайг дахиад бариад авсан ба хажуу талаас машин гараад ирсэн. Мөн дээрээс нэг машин гарч ирсэн. Тэгээд 3 нь зугтаасан би салаад Монос дэлгүүрийн урдын урд талын гудамжаар орж гүйсэн ба миний урд зугтааж байсан, аргашаа хартал хойноос нэг хүн зогс гээд хөөсөн. бид 2 хоёр хашааг давж зугтаад Монос дэлгүүрийн урд очтол байхгүй , , 3 байж байсан. Би тэр 3-ыг манайд очоод байж бай, очсон байж магадгүй, бид 2 хайж байгаад очъё гэж хэлээд салцгаасан. бид 2 хайж байгаад манайд очиход манайд ирчихсэн нөгөө 4 байж байсан. Бид нар дахин нэг шил архи хувааж уусан ба , , , нар манайд унтаад би Бат-Эрдэнийг хүргэж өгөхөөр явж байгаад замдаа цагдаад баригдсан. Би айсандаа шууд зугтааж гэртээ ирээд унтаж байсан хэдийгээ цагдаа ирж байна гэж сэрээгээд , , 3 зугтааж манайд үлдэж удалгүй цагдаа ирж , бид 3-ыг цагдаагийн газарт авч ирсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-178 дугаар хуудас/,

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн 1 дүгээр баг Эрдэнэмандал ахлах сургуулийн ар талд ганцаараа явж байсан чинь гээд хүүхэд 5 хүүхэдтэй явж байхаар нь би дуудаж уулзаад би д цуг явж байгаа 3 хүүхдийн гар утсыг авна гэж хэлээд би тэр 3 хүүхдийг д утаснуудаа гаргаад өг гэж хэлсэн чинь тэр 3 хүүхэд 3 ширхэг гар утсаа гаргаад, сим картаа аваад д өгсөн би гаас уг 3 ширхэг гар утсыг аваад би тэр 3 хүүхдэд гомдол санал байхгүй биз дээ гээд хэлсэн чинь тэр 3 хүүхэд гомдол санал байхгүй гэхээр нь би тэр 3 хүүхдийн гар утсыг аваад ганцаараа яваад өгсөн. Ард тэр 3 хүүхэд үлдсэн. Тэгээд би тэр 3 ширхэг гар утсыг би 1 гар утсыг сэлбэгэнд 20000 төгрөгөөр өгөөд 1 гар утсыг нь би таньдаг хүндээ 20000 төгрөгөөр зарсан. Харин 1 хүүхдийн утсыг нь гэх хүүхдийн ах гэх залуу ирж 1 ширхэг утас надаас буцааж авсан. гэх хүүхэд энэ хэрэгт оролцоогүй, би тэр хүүхдүүдийг гар утсаа гаргаад д өг гэж гаар авахуулсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас/

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр гэдэг хүнийг хүнтэй андуурч цохиогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Буруугаа хүлээж байна. Хоёр хохирогч болон хамт явсан хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Дээрэм хийе гэж бодоогүй гэв.

Шүүгдэгч гийн шүүх хуралдаанд өгсөн:

Би 2015 оны 7 дугаар сарын 2-ны орой хөдөөнөөс ирээд тай уулзаж гэрт нь оччихоод бид 2 Олонбулаг дэлгүүрийн автобусны буудал дээр тай уулзахаар болоод уулзсан юм. Бид гурвыг уулзаад байж байсан чинь доороос хэдэн хүүхэд ирж байсан ард нь , 2 цуг ирж байсан. Ирээд бид нартай гар барьчихаад , 2 Олонбулаг дэлгүүр рүү ороод пиво аваад гараад ирсэн. Тэндээ уух гэж байснаа болиод манайд хүн байхгүй манайх руу явъя гээд бид 5 явсан. Пиво ууж дуусчихаад рүү залгаж дуудаад Бат-Эрдэнийг ирсний дараа , бид гурвыг дэлгүүр явуулж дахиад пиво авхуулсан. Тэрийгээ уучихаад дэлгүүр явъя гээд бүгдээрээ гарцгаасан. Гараад явж байсан чинь , , бид гурвыг манайх руу буцаж очоод гэцэн дээр цэнхэр алчуур байгаа аваад ир гэсэн. Тэрийг нь очоод аваад ирсэн чинь гэдэг бандийг дагуулаад ир гээд хашааг нь зааж өгөөд дахиад бид гурвыг явуулсан. Нөгөө айлд нь очсон чинь хүн байхгүй байсан. Бид 3 буцаад явж байсан чинь , хоёр уруудаад явж байснаа бид 3-ыг дуудаад очсон чинь панда алчуураа д зүүлгээд , бид 3-ыг дугуй засварын хажууд очоод байж бай шүгэлдэхээр гараад ирээрэй гэсэн. Очоод байж байсан чинь руу яриад хаана байгаа юм гээд байсан ыг утсаар ярьж байхад би хажууд нь зогсож байсан чинь гэнэтхэн гүйгээд явчихсан араас нь яваад очсон чинь зодоон хийж байсан. Баруун талын гудамнаас хар өнгийн машин гарч ирсэн. , хоёрыг очоод салгаж байсан. пиздануудаа орооч юугаа хараад зогсоод байгаа юм гээд орилоод байхаар нь би ******* гэдэг ахыг цээж хавьруу нь нэг өшгөлсөн. Гудамны үзүүрээс машин гараад ирэхээр нь шууд зугтсан, зугтаад явж байсан чинь замд таараад би зодоон болж байна гээд цааш нь дагуулаад явсан. Араас ирсэн бид гурав гудамны нөгөө талын өнцгөөр тойрч араар нь ороод явж байсан чинь ын утсаар залгаад Монос дээр хүрээд ир гэсэн. Монос дээр очиход Батсуурийг асуухаар нь, мэдэхгүй гэсэн чинь , бид хоёр Батсуурийг олоод ирье, , та 3 манайд очоод байж бай гэсэн гудмаад өгсөөд явж байсан чинь урдаас гараад ирсэн. Тэгээд буцаагаад руу залгаад ирчлээ гэж хэлсэн. Араас , хоёр ирсэн. ынд орчихоод явах гэсэн чинь хоночихоод яв гээд явуулахгүй байсан. Бат-Эрдэнийг хүргэж өгчихөөд ирье гээд дагуулаад гарсан. Бид нар гэрт нь унтах гээд байж байсан чинь удалгүй гүйж орж ирээд цагдаа байна та нар ард талаар гараад зугтаа гэсэн. эхлээд гарсан араас нь бид хоёр гарсан араас давж гарч ирээд та гурвын нэг нь надтай үлд гэсэн чинь би үлдье гээд үлдсэн. Тэгээд бид нар гэр гэррүүгээ явсан гэв.

Шүүгдэгч ын шүүх хуралдаанд өгсөн:

Би тухайн өдөр 7 цагийн үед рүү залгасан чинь хөдөөнөөс ирчихсэн байна гэсэн. Уулзахуу гэсэн чинь уулзъя гээд хаана уулзах уу гэсэн чинь гийнд хүрээд ир би очлоо гэсэн. Би Олонбулаг дэлгүүрийн үүдэнд очоод хүлээж байсан чинь хоёр гарч ирэхгүй байсан. Залгасан чинь хоол идчихээд гаръя гээд удаа ч үгүй гарч ирсэн. Бид 3 уулзаад байж байсан чинь доороос чиглэлтэй 7-8 банди ирж байсан. Ард нь , хоёр явж байсан. Ирээд бид нартай мэндлээд бид 2 Олонбулаг дэлгүүр рүү орж пиво аваад ынхруу явсан. миний утсаар рүү залгаж дуудсан. ирээд , 3-ыг дэлгүүр рүү явуулж дахиад пиво авчруулсан. Уучихаад гадагшаа гаръя гэсэн. Бид нар гараад явж байсан чинь дээрээс чиглэлтэй хоёр хүн ирж байсан. надад панда алчуур өгөхөөр нь яах юм гэсэн чинь энэ хоёр хүний нэгийг нь цохиотох гэсэн тэгэхээр нь би үгүй гээд өөрт нь буцаагаад өгсөн. Би оос салаад уруудаад алхаж байсан чинь , , 3-тай таарч энэ 3 руу явсан. Араас 2 ирсэн би явлаа гэсэн чинь байж бай гэсэн. Би тай утсаар ярьж байсан чинь гүйгээд явчихсан. бид 2 араас нь очсон чинь зодоон болж байсан. гэдэг ахтай зууралдчихсан байхаар нь би юу болоод байгаа юм боль гээд салгах гэсэн чинь салахгүй байсан. Салахгүй байхаар нь гудамнаас нэг машин гараад ирэхээр нь цагдаа ирж байна гэж айлгаад би өөрөө зугтаасан. миний араас гүйж 2 хашаа дамжиж зугтаасан. надруу залгаж хаана байгаа юм гэхээр нь Монос дээр уулзъя гэж хэлсэн бид нарыг уулзахад байхгүй байсан. Батсуурийг олоод ир гээд гурвыг явуулаад бид хоёр Олонбулаг дэлгүүрийн араар Батсуурийг хайж яваад нөгөө 3-тай хамт ирчихсэн байсан. Бүгдээрээ ынд очоод гэр гэррүүгээ явах гэсэн чинь хоночихоод яв гээд явуулахгүй байсан. Ор засаад өгөхөөр нь би унтах гээд байж байсан чинь 2 цагийн дараа гаднаас цагдаа ирж байна гээд ороод ирсэн би хувцсаа өмсөөд шууд зугтаасан гэв.

Шүүгдэгч Г.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой нар жаргаад бүрэнхий болж байхад би гудамжинд байх сагсны шитэн дээр сагсан бөмбөг тоглож байгаад гэрээдээ явах гэтэл миний таньдаг ах “манайд очоод хоночих, Оросоо гэх банди мөн манайд ирж хононо” гэсэн. Тэгээд Оросоог хүлээтэл ирэхгүй болохоор нь гудамжны үзүүр гартал “Олонбулаг” дэлгүүрийн хажуу талын саравчин дээр гурван банди сууж байсан ба тэр гуравтай ах уулзаад байсан би уг гурван хүнийг танихгүй. Тэгээд дэлгүүрээс хоёр том пиво аваад ын гэр рүү явсан. Тэднийд очоод бид тав хувааж уусан ба пиво ууж байхдаа ах рүү залгаж түүнийг дуудсан. Нэг пивийг нь уугаад дуусч байхад ирсэн. Үлдсэн пивийг хувааж ууж дуусгачихаад тэднийд юм ярьж сууж байгаад ах дэлгүүрээс пиво аваад ир гэсэн ба , бид гурав дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс пиво аваад иртэл ах “цаагуур чинь баавгай үзэгдэж байна уу” гээд сонин зүйл асуусан. Юу гэсэн үг юм гэж асуухад “ойлгохгүй байгаа юм уу” гэж хариулсан. Тэнд пивийг хувааж уугаад 01 цаг нилээн өнгөрч байхад ын гэрээс гарсан. Бид нар хөх толгойн орой дээр гарна гээд явж байсан юм. Гарч яваад , хоёрыг хашаанд гэцэн дээр тохсон байгаа пандаа алчуурыг аваад ир гэж хэлж явуулж алчуур авахуулсан. Тэгээд гудамжны үзүүр гараад , хоёртой хамт гэх айл руу очиж авахаар явсан ба очтол байхгүй байсан. Эргээд гудамжны үзүүр рүү гартал нь ын хамт хоёр эрэгтэй хүнийг дагаад явж байсан. “Монос” дэлгүүрийн гудамж өгсөөд явж байтал , бид гурвыг дуудахаар нь яваад очтол надад нөгөө пандаа алчуурыг зүүлгэх гэхээр нь би буцаагаад зүүхгүй гээд өгсөн. ыг зүүхүү гэхэд мөн зүүхгүй гэсэн тэгээд ачлуурыг зүүсэн. , бид гурвыг түрүүлж яваад нуугдаж бай гэсэн. Бид гурав дугуй засварын цаана ороод байж байтал нөгөө явж байсан хоёр хүний араас гүйж ирснээ цохиж унагаагаад дээр нь гараад зодож байсан. Нөгөө хүнтэй цохиогүй ухраад явж байтал шүгэлдээд бид нарыг дуудсан.Тэгээд бид хэд яваад очтол “нэг хүн нь хутгатай байх шиг байна” гэж хэлсэн ба тэр хүн нь хар өнгийн савхи шиг хувцастай байсан ба би тэр хүнийг түлхээд унагаасан. Унангуут нь очоод өшиглөж байсан. Гэтэл машины гэрэл гудамжнаас гараад ирэхээр нь зугатаах гэхэд би хөлөнд нь таварцаглаад унахад нөгөө ах миний хоёр гарнаас барьж аваад намайг тавихгүй байсан тэгэхээр нь би гараа тугтарч салаад шууд зугатаасан. нөгөө хүнтэй барьцалдаад зогсож байсан ба салгаж байгаа болтой байсан. Гэрэл гарч ирэхэд “пиздаануудаа намайг салгаач” гэж орилж байсан. Тэгээд тэндээс зугатаагаад ахын гудамжинд байх худгийн тэнд нуугдаад зогсож байтал шүгэлдэхээр нь би очтол , , гурав байсан. Тэндээс шууд ын гэрт очсон ба замдаа намайг олчихлоо гээд руу залгасан. Гэрт очоод бид нар унтацгаасан. Шөнө унтаж байхад бид нарыг сэрээгээд “цагдаа ирж байна зугтаарай” гэсэн. Бид нар хашааг араар нь даваад гартал байхгүй , бид гурав байж байтал гарч ирээд “та гурвын нэг нь надтай үлдээд хоорондоо зодоо хийсэн болъё” гэсэн ба газар тэнгэрдээд сондгойрсон нь үлдэнэ гэсэн би сондгойрч ын хамт үлдсэн ба , хоёр яваад өгсөн. миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон ба хашааг давж ынд ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 5 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ байж байтал над руу 00 цагийн орчимд ын утаснаас над руу залгаад "хурээд ир" гэхээр нь би ын гэрт очсон. Тэнд очиход , , , , нар нэг пиво уугаад дуусч байсан. Тэгээд дахиад нэг пиво аваад ир гээд мөнгийг нь өгөөд , бид гурав дэлгуур руу пивонд явсан. Тэгээд дэлгуурээс нэг том пиво авч буцаж ирсэн бид нар пивийг хувааж уусан. Бид гурвыг дэлгүүрээс пиво аваад ирэхэд "Баавгай байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь мэдэхгуй юу байдаг юм гээд өнгөрсөн. "надад мөнгө байгаа, гарч пиво авч ууя" гээд гарсан. Гэрээс нь гараад удаагүй явж байтал бид хоёрыг "хашаанд ороод хувцас тохдог гэцэн дээр цэнхэр пандаа алчуур байгаа түүнийг аваад ир" гэсэн. Нөгөө алчуурыг авч ирж өгсөн ба гудамж уруудаад явж байгаад , бид гурвыг гэх хүнийг байвал дуудаад ир гээд явуулсан. Гэрийг нь мэдэж байсан. Уг айлд очоод хашааных нь гаднаас дуудтал хүн гарч ирээгүй. Тухайн үед шөнийн 02 цагийн орчимд л байсан. Буцаад гудамж уруудаад бид гурав гараад иртэл , хоёр хөх толгойн голоор зам уруудаад гүйж байсан. Бид гуравыг дагаад гүй гэсэн ба хэсэг гүйгээд зогссон ба Отонболд д цэнхэр өнгийн нүд гаргаж цоолсон гэмээр пандаа алчуурыг өгсөн. нөгөө алчуурыг од буцаагаад өгтөл надад нөгөө алчуурыг өгөөд би зүүсэн. ах бид хоёр урд явж байсан хоёр хүн дээр очсон. Очингуутаа нэг ахыг шууд цохиод авсан. Гэтэл хамт явж байсан нөгөө туранхай хүн нь намайг барьж авах гээд над руу дайраад байсан ба би хойшоо ухраад явж байтал гуйж ирээд нөгөө хүнийг барьж аваад хамт газар унасан. Унангуут нь би би наанаас нь очоод тай зууралдаж байсан хуний мөр орчимд нь нэг удаа өшиглөсөн гэтэл гудамжнаас машины гэрэл гарсан. "Наашаа ирээчээ" гэхээр нь би нөгөө хүн дээр нь очоод хөл орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээс зугтаагаад нэг гудамж руу ортол тэнд , хоёр байж байсан. Тэндээс бид гурав нийлээд зугтаасан. Би ын дугаар руу "хаана байна " гэж асуухад "Монос" дэлгүүрийн энд байна хүрээд ир гэсэн. Тэгээд Монос дээр очтол хаачсан бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэсэн. Гэтэл надаас нөгөө цэнхэр алчуурыг аваад "та нар гэртэй очоод байж бай, Батсуурийг олоод ирнэ" гээд ын хамт гүйгээд явчихсан. , бид гурав ын гудамж руу ороод алхаж байтал урдаас хүрээд ирсэн. Тэгээд руу би яриад ирсэн гэж хэлсэн. Удалгүй , хоёр ирсэн. Тэгээд намайг гудамжны үзүүр гаргаж өгнө гээд хамт явж байгаад замдаа цагдаад баригдсан. Бид нарын зодсон хоёр хүний нэг нь хамт явж байсан. Гэтэл замдаа зугтаагаад явчихсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-206 дугаар хуудас/

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 3/

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-25/

-гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 32-34/

-номонд үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл, номын хуулбар /1-р хх-ийн 38-43/

-хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 51-57/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 58-68/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 69/

-гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 215-217/

-ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 218-220/

-Д.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, Баян-Овоо сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 221-223, 2-р хх-ийн 53/

-Г.Батсуурийн иргэний үнэмлэхний хуулбар, Хүрээмарал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 224-226/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 215-217/

-хохирогч *******ийн зээл авсан тухай тодорхойлолт, зээлийн гэрээ /2-р хх-ийн 139-141/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн насанд хүрээгүй хохирогч , , нарын гар утсыг тус тус дээрэмдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, давтан үйлдлээр, *******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн *******, ******* нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хохирогч *******ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

*******, *******, , нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн *******, ******* нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хохирогч *******ын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн *******ийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч *******, , , ******* нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн *******ын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан биед нь байсан 40.000 төгрөгийг, *******ийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, , нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, *******, , нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хөнгөн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Хохирогч нарт учирсан гэм хор бүрэн арилсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой, Харин шүүгдэгч , нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа учир тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******, *******, , , ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан тэдэнд хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, , , ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь 261 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч *******, *******, *******, , нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохиролыг нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжтой болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгож шийдвэрлэв.

Хохирогч нар нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учир шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч гийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Г.Батсуурийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт ын ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт ийн , овогт ын , овогт ын , овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , нарыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаас,

шүүгдэгч , нарт оногдуулсан таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаас тус тус хоёр жилийг хасч, шүүгдэгч *******, *******, ******* нарын биечлэн эдлэх ялыг нэг жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч , нарын биечлэн эдлэх ялыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч , нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоёр зуун жаран нэг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч гийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Г.Батсуурийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч *******, , , ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, , , ******* нарт урьд хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, , , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                                      Н.БААСАНБАТ