Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ/2022/0016

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би “М ” ХХК-ны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж нарт  холбогдуулан гаргасан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерт “Б ” ХХК-ыг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Худалдан авах ажиллагааны албаны “Б ” ХХК-нд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-ы Б  ХХК-тай байгуулсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлд 2022 оны 5 сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М  ХХК-ны захирал М.Ц  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Манай компани нь Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ дагуу манай компани нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М  ХХК-ны захирал М.Ц нь Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж нарт  холбогдуулан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерт “Б ” ХХК-ыг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Худалдан авах ажиллагааны албаны “Б ” ХХК-нд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-ны Б  ХХК-тай байгуулсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ны захирал М.Ц нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “ нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан талаар илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, гэж заасныг баримтлан  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “М ” ХХК нь  уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М ” ХХК-ны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн үнэлгээний хороо, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж  нарт  холбогдуулан гаргасан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерт “Б ” ХХК-ыг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 4 сарын 22-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Худалдан авах ажиллагааны албаны “Б ” ХХК-нд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, захиалагч Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-ны Б  ХХК-тай байгуулсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын /Ховд, Жаргалант сум, 12-р баг, Малчны хороолол/ БШУЯ/202212061 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М ” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “М ” ХХК нь  уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ