Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 088

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч Д.Даариймаа

Хохирогч Ш.Батмөнх, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Хохирогч Х.Хатанбаатар,

Шүүгдэгч Д.Отгонболд, түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч Г.Батсуурь, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

Шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн, тэдний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболд, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201505000231 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-21-24 тоотод оршин суух, урьд Баянхонхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил нэг сарын хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ВЮ92052255, Жаа овогт Дашлхагвын Отгонболд,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багт оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгэснийг Баянхонгор аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны 37 дугаартай магадлалаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ВР96112812, Харчин овогт Ганхуягийн Батсуурь

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ВЮ97090211, Дуламжав овогт Донжидын Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-54а-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ВГ94101510, Гэлэн овогт Дамбажажингийн Мягмарцэцэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-32-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ВТ94081912, Бөнтөр ноён овогт Бат-Оршихын Өлзийбаяр,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Отгонболд нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэмандал” ахлах сургуулийн орчимд насанд хүрээгүй буюу 16 настай Г.Бямбасүрэнгийн 60.000 төгрөгийн үнэ бүхий нокиа СЗ маркийн гар утсыг, Б.Азжаргалын 100.000 төгрөгийн үнэ бүхий самсунг хоппинг маркийн гар утсыг, Н.Отгонбаатарын 40.000 төгрөгийн үнэ бүхий скай вега маркийн гар утсыг тус тус дээрэмдэж, бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

мөн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг дээрэмдсэн,

мөн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 10 сартай Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Батсуурь нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Отгонболд, Д.Бат-Эрдэнэ, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Мягмарцэцэн нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Отгонболд, Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Өлзийбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд шүүгдэгч Д.Отгонболд, Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 6 дугаар гудамжны баруун үзүүр дээр иргэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1.000.000 төгрөгийг тус тус дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэнд бичигдэснээр /

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Насанд хүрээгүй хохирогч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:   

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед би хичээлээ тараад ганцаараа Отгонбаатартай уулзах гээд явж байсан чинь Отгонбаатар сургуулийн хойд талд Азжаргал, Ихтамир, Шийрэв нартай МС Отгонболд зогсож байхаар нь Отгонбаатартай очоод уулзах гэсэн чинь тэр Мс Отгонболд гэдэг хүн нь намайг утасны сим картаа аваад гар утсаа өг гэхээр нь би гаргаад өгсөн чинь Отгонболд нь Ихтамирт өг гэхээр нь би Ихтамирт өгсөн чинь Ихтамираас Отгонболд нь авснаа би Ихтамирын гараас авлаа шүү гээд миний гар утсыг авсан. Мөн тэнд байсан Азжаргал, Отгонбаатар 2-ын гар утсыг авсан байсан. Мс Отгонболд нь сүүлд нь янз бүрийн асуудал гарвал Ихтамиртай ярина шүү гэж хэлчихээд бид гуравын утсыг аваад явсан. Мс Отгонболд нь Ихтамирт наад 3 хүүхэд чинь цагдаад болон хүнд хэлсэн байвал чамтай хариуцлага тооцно гээд дарамтлаад байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед би Отгонбаатар, Ихтамир, Шийрэв нартай хамт сургуулийн хойд талд явж байсан чинь сургуулийн хойно хүүхдүүд байхаар нь Отгонбаатар, Ихтамир, Шийрэв бид 4 яваад очтол МС Отгонболд гэх хүн зогсож байснаа Шийрэв, Ихтамир хоёрыг ах дээрээ ирдэггүй юмуу гээд цохиод авхаар нь Отгонбаатар бид 2 хойшоо болсон чинь МС Отгонболд нь Отгонбаатар бид хоёрыг өөрсдийн утсаа гаргаад өг гэхээр нь би байхгүй гээд хэлсэн чинь МС Отгонболд нь карман дотор чинь харагдаж байна, гаргаад өг гэхээр нь би айсандаа өөрийнхөө гар утсыг гаргаад өгчихсөн чинь Отгонбаатар бас гар утсаа гаргаад өгчихсөн. Тэгээд байж байтал араас Бямбасүрэн ирсэн чинь МС Отгонболд нь Бямбасүрэнг бас гар утсаа гаргаад өг гэсэн чинь Бямбасүрэн утсаа гаргаж ирээд МС Отгонболдод өгсөн. Тэгээд тэнд байсан Отгонбаатар Азжаргал бид гуравын утсыг аваад та нар гомдолгүй биз дээ гэж хэлээд Ихтамирт бид гуравын утсыг өгөөд МС Отгонболд буцаагаад Ихтамираас авснаа би Ихтамирын гараас авсан шүү та нар гомдолгүй биздээ, та нар цагдаад болон хүнд хэлвэл зодно шүү гэж хэлээд Ихтамирыг наад хүүхэд чинь цагдаад хэлэх юм бол чамтай хариуцлага тооцно гээд дарамтлаад байсан. Тэгээд 3 хоногийн дараа би анги даасан Уранчимэг багшид энэ болсон явдлын талаар хэлэхэд багш цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би Бал ахад хэлсэн чинь Бал ах Отгонболдоос миний гар утсыг авч өгсөн. Мс Отгонболд нь бид нарыг цагдаад хэлэх юм бол зодно шүү гээд айлгаад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:    

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед манай хичээл тараад Азжаргал, Ихтамир, Шийрэв нарын хамт сургуулиас хойшоо гараад явж байсан чинь сургуулийн ард хашааны хажуу талд МС Отгонболд зогсож байхаар нь Азжаргал, Ихтамир, Шийрэв бид нар яваад очсон чинь МС Отгонболд нь Ихтамир, Шийрэв нарыг цохиж авахаар нь бид ухарсан чинь МС Отгонболд нь Азжаргал бид хоёрыг гар утсаа гаргаад ир, та хоёрыг ална шүү гээд байхаар нь би өөрийн гар утсаа гаргаад өгсөн. Харин Азжаргал гар утас байхгүй гэж хэлсэн чинь МС Отгонболд карман дотор чинь байна, гар утсаа гаргаад ир гэсэн чинь Азжаргал гар утсаа өгсөн. Удалгүй араас Бямбасүрэн надтай уулзах гээд ирсэн чинь МС Отгонболд нь Бямбасүрэнг гар утсаа гаргаад өг гээд Бямбасүрэн гар утсаа гаргаад өгсөн. Тэгээд МС Отгонболд нь бид гуравын гар утсыг Ихтамирт өгснөө буцааж аваад Ихтамирын гараас авлаа шүү гээд Азжаргал, Бямбасүрэн бид гуравын утсыг авсан. Тэгээд МС Отгонболд нь бид нарт цагдаад хэлэх юм бол Ихтамиртай тооцоо бодно, цагдаад хэлэх юм бол бид нарыг зодно гээд дарамтлаад айлгаад байсан. Тэгээд МС Отгонболд нь бид гуравын гар утсыг аваад яваад өгсөн. МС Отгонболд нь Шийрэв, Ихтамир хоёрыг цохиж авснаа Азжаргал, Бямбасүрэн бид гуравыг ална шүү гээд сүрдүүлээд гар утсаа гаргаад өг гэхээр нь айсандаа болоод утаснуудаа өгсөн, бид нарыг цагдаад өгөх юм бол зодно гэж айлгаад сүрдүүлээд байсан. Бид нар гар утсаа өгөөгүй байсан бол зодох байсан байх гэж бодоод бид нар гар утсаа гаргаад өгсөн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/

Хохирогч Ш.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын хөх толгойн нилээд ард руу Бааска гэх айлд Хатанбаатар, Халзан, Баатарсүрэн бид 4 портер машины тэвш янзалсан. Тэнд нэг шил архи хувааж уусан. Би бол бараг уугаагүй. Тэгээд Бааскагийнхаас шөнө 02 цагийн орчимд гарсан. Халзан, Баатарсүрэн 2 мотоциклоор явсан, харин Хатанбаатар бид 2 гудамж уруудаад алхсан. Тэгээд хөх толгойн Монос дэлгүүрийн урд 7-6-18 тоот хашааны өнцөгт явж байтал 2 талд шүгэлдэж эхэлсэн. Гэтэл гэнэт зүүн талаас 2 залуу ирснээ нүүрэндээ баг зүүсэн залуу нь цохиод авсан. Гэтэл нөгөө талаас 2 ирээд зодож эхэлсэн. Багтай залуутай ирсэн цайвар хувцастай залуу нь “алаад өг, халаасыг нь нэгжээд байгаа зүйлийг нь ав” гээд орилоод байсан. Нэг залуу нь миний нүүрэн хэсэг рүү өшиглөсөн, цээж рүү мөн цохиж байсан. Тэгснээ миний хувцасны энгэрээс татаад байсан. Хатанбаатар ах зодуулаад байсан ба би арайхийж зугтаагаад утсаараа Баатарсүрэн рүү залгаад “хурдан хүрээд ир, аллаа” гэж хэлээд эргээд очсон. Доороос ч мотоциклийн гэрэл гарсан. Очихын завдалгүй тараад явсан ба нэг залуу нь Хатанбаатар ахын дээр гарчихсан цохиод байсан ба бид нар дөхөөд очиход цааш гүйсэн, араас нь Баатарсүрэн бид 2 хөөсөн. Тэгээд нөгөө хүмүүс зугтаагаад алга болсон. Миний хар өнгийн цээжний зүүн талын энгэрийн гадна талын халаасанд бэлэн 1 сая төгрөг байсан. Уг мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өлзийт сумын ХААН банкнаас ээж Ганчимэгийн хамт очиж 3 сая төгрөгийн зээл авсан, 2 сая төгрөгийг нь Гончигдорж гэх хүний данс руу хийсэн. Үлдсэн 1 сая төгрөгийг ахуйн хэрэглээнд болон наадмаар хэрэглэх санаатай байсан. Тухайн үед өмсөж явсан куртикний цахилгаан эвдэрсэн байна лээ. Тухайн хэрэг болох үед нүүрэндээ баг зүүсэн арай өндөр залуу, наана нь

 түүнээс арай намхан 2 залуу ирснээ баг зүүсэн нь миний нүүр хэсэг рүү цохиод доош унагаагаад босгохгүй байсан. Тэгсэн чинь баггүй залуу нь “наадахаа нэгжээч, алаад өг” гэхэд багтай залуу нь миний энгэрийн 2 халаасыг тэмтэрч үзсэн. Миний зүүн халаасанд 10,000-тын дэвсгэрт 100 ширхэг буюу 1 сая төгрөг боодолтой байсан юм. Багтай залуу миний халаасыг тэмтэрч үзээд байсан. Сүүлд нь үзэхэд миний гадуур хувцасны зүүн энгэрийн халаасны цахилгаан нь онгойсон, доторх уут нь гадна тийш гарчихсан байсан. Таван залуу байсан ба бүгдээрээ л зодож байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73 дугаар хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Өлзийтийн банкнаас 3000.000 төгрөгийн зээл авч аймаг орж ирсэн. Халзан гэдэг найзтайгаа хөдөө явах гэж байгаад болиод, ээжийгээ явуулчихаад маргааш нь аймагт ажилтай байсан юм. Би Хатанбаатар ахыг сайн танихгүй манай найз танидаг юм. Тухайн өдөр Хатанбаатар ахтай тааралдаж айлын хашаанд машины өндөрлөгөө янзлаатхъя гээд янзалж дуусчихаад Хатанбаатар ах бид хоёр явган, таксинд суух гээд явж байсан. Тэгтэл араас хүмүүс шүгэлдээд, багтай баггүй хоёр банди хүрч ирснээ нэг нь намайг цохиод авсан. Дахиад 3 банди ирээд бид хоёр руу дайрч, зодсон. Би 2, 3 цохиулчихаад зугтаасан. Нэг нь Х.Хатанбаатар ахыг тавихгүй байхаар нь найзыгаа дуудаад манай найз мотоцикльтой, машинтай хүнтэй ирсэн чинь 1 банди нь дарчихсан зодоод салахгүй байсан, хоёр банди нь зугтаасан тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг.

Хохирогч Х.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой хөдөөнөөс аймгийн төв орж ирээд Баянхонгор сумын 2 дугаар баг 31 дүгээр гудамжны үзүүрийн хашаанд айлд очиж машиндаа банзан өндөрлөгөө хийгээд дуусч, шөнийн 01 цаг өнгөрч байхад гэрлүүгээ харьж амрахаар Батмөнх гэдэг хүнтэй уруудаад алхаж байтал энд тэнд банди нар шүгэлдээд араас ирж байсан. Нэг их анзаараагүй, алхаад утсаар хүнрүү залгах гээд явж байсан чинь замын голд буюу 7 дугаар багийн 6 дугаар гудамжны үзүүрт араас цамцны захнаас хүн бариад авсан. Тэгэхэд нь би эргээд хартал нүүр лүү буюу хамар луу чулуутай гараар цохиод авсан. Би тонгойход хамраас цус гараад би тэр хүнийг бариад авсан. Тэр хүн цэнхэр цамцтай байсан. Тэр хүн намайг цохиод байсан, би яаж байнаа, чамд ямар гэм хийсэн юм гэхэд цохиж байгаад бид 2 зууралдаж өнхөрч ойчиход шүгэлдэхэд хаанаас гарч ирснийг бүү мэд хүмүүс гарч ирсэн. Тэр надтай барилцаж авсан залуу тэр хүмүүсийг юугаа хараад байгаа юм, алаач гэж хэлээд халаасыг нь уудал гэж хэлэхэд 3 банди ирсэн, намайг тал талаас өшиглөөд байсан. Тэр ирсэн хүмүүс дотор нэг нь нүүрээ цэнхэр өнгийн зүйлээр боосон байсан. Надтай зууралдаж байсан хүн нь нөгөө хүмүүсийг зандрангуй дуугарч тушаал өгч байгаа юм шиг юугаа хараад байгаа юм, алаач наадхаа, халаасыг нь уудлаач гэж байсан. Тэгээд би халаасанд байсан утсаа гаргаад хамгийн сүүлд залгасан байсан Баатарсүрэн рүү залгаад шууд намайг алж байна гэж хэлээд утсаа шидсэн. Тэгээд удаа ч үгүй Баатарсүрэн нь мотоцикльтой ирээд орилоход тэр хүмүүс намайг зодохоо болиод зугтаасан. Тэгэхэд хамт явсан Батмөнх зугтаасан байснаа ирж уулзсан. Тэгэхэд миний цамцны халаасанд байсан 40,000 төгрөг буюу 20,000-тын 2 ширхэг дэвсгэртийг авсан байсан. Батмөнхөөс нэг сая төгрөг байсныг нь авсан гэж ярьж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд хэргийн газарт үзлэг хийхэд тэнд байсан гутлын мөрийг дагаад цагдаагийн ажилтан Доржготовтой хамт явж байхад уг мөр нь 7 дугаар багийн 21 дүгээр гудамжны худгийн хажууд явж байтал өөдөөс 2 хүн ирж байгаа харагдсан. Тэгээд юм асуух гээд очтол нөгөө намайг цохиж авсан залуу байсан учир би цагдаагийн ажилтанд хэлсэн. Тэгээд бариад авахад намайг зодсон хүүхэд зугтаагаад явсан, нөгөөх нь манай нутгийн таньдаг хүүхэд болох Бат-Эрдэнэ явж байсан. Тэгээд тэр хүмүүсийг барьж авсан. Гомдолтой байна, хүн ирээгүй бол намайг алах байсан байх, миний халааснаас 40,000 төгрөг авсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр айлын хашаанд банзаар өндөрлөгөө хийлгэж байгаад хадаас мод нь болохгүй болохоор нь орхичихоод Ш.Батмөнхтэй хамт шөнийн 1-2 цагийн үед байх гудам уруудаад алхаж байсан. Хүмүүс шүгэлдэж л байсан тоохгүй алхаж байсан чинь багтай баггүй хоёр банди ирээд барилцаад авсан. Би баггүйтэй нь барилцаж авсан, Ш.Батмөнх нэгэнтэй нь барилцаж авсан байх. Ш.Батмөнх сүүлдээ зугтаагаад явчихсан. Машины гэрэл гарч ирсэн чинь бүгд зугтаасан. Бид нар дээр мотоцикльтой хүн ирж араас нь хөөгөөд гүйцээгүй тэгээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг.

Насанд хүрээгүй гэрч М.Ихтамирын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 03 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед би сургуулиа тараад Шийрэвтэй явж байгаад сургуулийн хажууд Азжаргал, Отгонбаатар нартай таараад гэрлүүгээ явах гээд сургуулийн хойд талд явж байсан чинь МС Отгонболд бид нарыг дуудаад байхаар нь Азжаргал, Отгонбаатар, Шийрэв нартай яваад очтол МС Отгонболд Шийрэв бид хоёрын гэдэс рүү гараараа нэг нэг удаа цохиж аваад Азжаргалыг гар утсаа гаргаад өг гэсэн чинь Азжарал гар утас байхгүй гэж хэлсэн чинь МС Отгонболд карман дотор чинь байна гэсэн. Азжаргал гар утсаа гаргаад өгсөн. Тэгээд дараа нь Отгонбаатарыг гар утсаа гаргаад өг гэсэн чинь утсаа гаргаад өгсөн. МС Отгонболд авснаа надад Азжаргал, Отгонбаатар нарын 2 ширхэг гар утсыг өгөөд буцааж авснаа миний гараас авлаа шүү, цагдаад хэлэх юм бол Шийрэв бид хоёртой тооцоо бодно гэж хэлээд байж байтал Бямбасүрэн араас хүрээд ирсэн чинь МС Отгонболд Бямбасүрэнг гар утсаа гаргаад өг гээд хэлсэн чинь Бямбасүрэн гар утсаа гаргаад өгсөн. Азжаргал, Отгонбаатар, Бямбасүрэн нарын гар утсыг авснаа цагдаад хэлэх юм бол Шийрэв бид хоёртой тооцоо бодно гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед МС Отгонболд нь Шийрэв бид хоёрыг нэг нэг удаа гэдэс рүү гараараа цохиж авсан, цохиулсанаас болж ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. МС Отгонболд гар утас дээрэмдэх зорилгоор Шийрэв бид хоёрыг нэг нэг удаа цохисон гэж бодож байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дүгээр хуудас/

Гэрч Л.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт гэсэн би яг хаягийг нь мэдэхгүй байна Бааска гэх найзындаа Хатанбаатар, Халзан, Батмөнх бид хэд машины өндөрлөгөө тэвш янзалж байгаад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө болох 02 цагийн орчимд Халзан бид хоёр мотоциклиор би хүргүүлэхээр Бааскагийн хашаанаас хөдөлсөн. Батмөнх, Хатанбаатар хоёр мөн гэртээ харихаар явган явцгаасан. Тэгээд удаагүй 10-20 минутын дараа над руу Хатанбаатар 89854848 гэсэн дугаарын өөрийнхөө утаснаас залгаад “Хөх толгойн дунд байна, энд банди нар зодоод байна” гэж хэлээд утасаа салгасан. Халзан бид хоёр шууд эргээд хөх толгойн голоор хойш өгсөөд явтал “Монос” дэлгүүрийн хажууд хүмүүс орилолдоод байсан. Очонгуутаа би мотоциклоос буугаад “яагаад хүн зодоод байнаа” гэж хэлээд гүйтэл зодолдож байсан гудамжаа өгсөөд гүйчихсэн. Би араас нь хөөгөөд гүйтэл гудамжны дунд хавьцаа 18 тоот хашаа руу гүйгээд орчихсон. Би буцаж Хатанбаатар, Халзан, Батмөнх нар дээр иртэл Хатанбаатарын нүүр хэсэг, хувцас нь цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн газар руу 89123080 гэсэн дугаарын утаснаас болсон явдлын талаар хэлж дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирцгээсэн. Цагдаа нар ирээд би мөрийг нь зааж өгсөөр Баянхонгор сумын 7-6-18 тоот хашаа руу орсон мөр байсан. Би хэргийн газрын үзлэгт хамтарч мөрийг зааж өгч оролцсон. Тэгээд тэндээс илрүүлсэн мөрийг хөөж явсаар 7 дугаар багийн 21 дүгээр гудамжны 24 тоот цэнхэр өнгийн хашаанд мөр орсноор цагдаа нар үзлэг хийж уг газраас хүн барьж ирсэн. Барьж ирсэн нэг хүнийг Хатанбаатар таньж байсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хөх толгойн “Монос” дэлгүүрийн урд 7-6-18 тоот хашааны өнцөгт хэрэг үйлдэгдсэн. Хатанбаатарын өмдний халаасанд байсан 40.000 төгрөгийг зодож байхдаа авсан гэж Хатанбаатар өөрөө надад сүүлд нь хэлсэн. Би яг хажууд нь байгаагүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Мөн Батмөнхийн энгэрийн халаасанд байсан 1.000.000 төгрөгийг авсан гэж Батмөнх хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/

Гэрч Ж.Цэвээнравдангийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой ... Тэр гурав удалгүй орж ирсэн ба орж ирэхэд нь Отгонболд нөгөө гурваас “цагуур чинь баавгай байна уу” гэж асуухаар нь бид нар юу гэсэн үг вэ гэхэд дуугүй инээцгээсэн. Нөгөө пивийг уугаад 01 цаг нилээд өнгөрчихсөн байхад Отгонболд “бүгдээрээ гарцгаая” гээд тэднийхээс гарсан. Гараад Отгонболдын гэрээс гудамж уруудаад гудамжны өнцөг дээр иртэл Отгонболд нь Мягмарцэцэн, Батсуурь, Бат-Эрдэнэ гурвыг нэг хүүхэд байвал дагуулаад ир гэсэн ба тэр хүүхдийг нь Батсуурь таньдаг юм шиг байна лээ. Тэр гурав яваад өгсөн ба Отгонболд, Өлзийбаяр бид гурав хөх толгойн голоор хойш өгссөн. Манай гудамж болох 2-1 дүгээр гудамжны үзүүр дээр иртэл хөх толгойн гол уруудаад хоёр хүн явж байсан ба Отгонболд надад “гялс яваад Батсуурь, Мягмарцэцэн, Бат-Эрдэнэ гуравыг дагуулаад ир” гэсэн. Би яах гээд байгаа юм гэхэд хурдан яваад ир гэхээр нь би уруудаад явсан ба нөгөө гурвыг хайгаад олохгүй байсан. Би хайгаад олохгүй байхаар нь Өлзийбаяр руу залгатал “нөгөө гурав чинь ирчихсэн байна хүрээд ир” гэсэн. Би буцаад Монос дэлгүүрийн урд талын худагтай гудамж уруудаад алхаж байтал урдаас Мягмарцэцэн гүйгээд ирсэн ба “зодоон болж байна зугатаагаарай” гэхээр нь цааш эргээд бид хоёр гүйсэн. Араас Бат-Эрдэнэ гүйгээд ирсэн ба цугтаа бид гурав гүйсэн. Гудамж тойроод зогсоод Бат-Эрдэнэ Өлзийбаяр руу залгасан. Яриад “Монос” дэлгүүрийн тэнд уулзахаар болсон. Отгонболд, Өлзийбаяр хоёр байж байсан ба Батсуурь байхгүй байсан. Отгонболд нь Мягмарцэцэн, Бат-Эрдэнэ бид гурвыг гэр рүү явж бай Өлзийбаяр бид хоёр Батсуурийг хайя, замдаа та нар бас хайгаарай гэсэн. Замд Батсуурьтай тааралдсан. Тэгээд Өлзийбаяр руу залгаад Батсуурийг олчихлоо хүрээд ир гэсэн ба тэр Отгонболдын гудамжийг бид нар өгсөөд явж байтал араас Отгонболд, Өлзийбаяр хоёр ирсэн. Отгонболд Бат-Эрдэнэ, Өлзийбаяр, Батсуурь нартай “яасан халаасыг нь үзсэн үү, юм авсан уу” гэж асууж байсан. Тэгээд тэдний хашаа руу орсон ба ороод унтахаар болж унтсан. Нэг мэдсэн би унтчихсан байсан ба сэртэл гаднаас Отгонболд “цагдаа ирж байна, зугатаацгаа” гэсээр орж ирсэн. Бид нар хам хум босоод Отгонболдын хашааг араар нь даваад гарч гүйсэн. Отгонболд араас гарч ирээд “Та нарын нэг нь надтай үлд хоорондоо зодолдсон болоод” гэхэд Батсуурь би үлдэнэ гээд тэнд үлдсэн. Мягмарцэцэн бид хоёр Өлзийбаяр руу залгаж холбогдоод арын уулан дээр сууж байгаад харьцгаасан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/:

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 08-ны өдрийн №053 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр: 1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн зураг №6, 8 ,12, 13, 15, 16 гутлын улны мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Зураг №6, 12, 15 дугаар мөрүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ нэг хүний гутлын улны мөр мөн байна. Харин зураг №8, 13, 16 дугаар мөрүүд нь өөр өөр хүний гутлын улны мөрүүд байна. 3. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн мөрүүд нь эд мөрийн баримтаар хураан авсан сэжигтэн Д.Отгонболдын баруун зүүн, Г.Батсуурийн баруун, Д.Бат-Эрдэнийн зүүн хөлний гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна. Энэ нь ерөнхий онцлог шинж тэмдэг буюу хэлбэр, хэмжээ хувийн онцлог шинж тэмдгээрээ буюу элэгдэлээрээ тохирч байна гэжээ. /1-р хх-ийн 122-123/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 373 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1.Х.Хатанбаатарын биед тархины доргилт, хамрын таславч ясны хугарал, нүүр хэсгийн цус хуралт, хамрын нуруу хэсгийн зулгарсан шарх гэмтлүүд үүссэн байна. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Уг гэмтлүүд нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-ийн 128/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 сарын 27-ны 6210 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1. Сэжигтэн Д.Отгонболдын өмсөж явсан гэх цэнхэр өнгийн джинсэн өмд, урдаа Polaclug гэсэн бичигтэй цэнхэр өнгийн цамцан дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. 2. Д.Отгонболдын гэх цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Г.Батсуурийн гэх цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Д.Мягмарцэцэн, Х.Хатанбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Б.Өлзийбаярын гэх цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /1-р хх-ийн 130/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 376 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1. Ш.Батмөнхийн биед тархины доргилт, дээд уруулын салстын жижиг язарсан шарх гэмтлүүд үүссэн байна. 2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Уг гэмтлүүд нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /1-р хх-ийн 132/

Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: нокиа си3 маркийн гар утас 60.000 төгрөг, самсунг хоппин маркийн гар утас 100.000 төгрөг, скай вега маркийн гар утас 40.000 төгрөгний үнэлгээтэй гэжээ. /1-р хх-ийн 141-141/

Шүүгдэгч Д.Отгонболдын мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад гудамжны үзүүрт байх сагсны шитэн дээр Батсуурьтай тааралдсан. Батсуурь бид 2 нэг найзтайгаа уулзахаар явж байтал Олон булаг дэлгүүрийн хажуу талын автобусны буудал дээр Өлзийбаяр, Мягмарцэцэн, Цэвээнравдан 3-тай тааралдаж уулзсан. Өлзийбаяр бид 2 Олон булаг дэлгүүр лүү орж Өлзийбаяр 2,5 литрийн пиво нэгийг авсан. Тэгээд автобусны буудал дээр нөгөө пивийг уух гэж байгаад болиод манайх руу очиж уухаар явсан. Бид хэд манайд очиж пивийг ууж байгаад Өлзийбаяр бид 2 Бат-Эрдэнэ рүү залгаж түүнийг дуудсан. Тэгээд Бат-Эрдэнэ ирээд Бат-Эрдэнэ, Цэвээнравдан, Батсуурь гурвыг архи, пиво аваад ир гээд 23 цаг өнгөрч байхад дэлгүүр лүү явуулсан. Удаагүй тэр 3 ирсэн ба 1 шил 0,75 граммын архи, 2,5 литрийн пиво авч ирсэн. Архи, пивийг бид нар бүгд хувааж уучихаад бүгд ярилцаад гадагш гарсан. Тэгээд гудамжны үзүүр дээр гараад Батсуурь, Цэвээнравдан, Бат-Эрдэнэ гурав Монос дэлгүүрийн урд гудамжинд байх манай найз Мөнхбаярыг авч ирэхээр явсан. Тэр 3 ирэхгүй удаад байсан ба араас нь Өлзийбаярын найз өндөр Цэвээнравданг гүйлгэсэн. Өлзийбаяр бид 2 үлдээд Монос дэлгүүрийн харалдаа гудамжны үзүүр дээр зогсож байтал хөх толгойн голоор 2 хүн уруудаад явж байсан. Нэг хүн нь намайг өмнө нь зодож байсан хүнтэй адилхан харагдсан. Би Өлзийбаярт энэ хүн намайг өмнө нь зодож байсан хүн байна, зодох уу гэхэд зөвшөөрсөн ба Бат-Эрдэнэ, Батсуурь, Мягмарцэцэн 3 ирсэн, би шууд очоод арай махлаг хүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод зууралдсан. Нөгөө ах дээр нөгөө 4 очсон байсан ба би Өлзий салгаач гэж орилоход Өлзийбаяр ирээд салгасан. Гэтэл нөгөө ах намайг дахиад бариад авсан ба хажуу талаас машин гараад ирсэн. Мөн дээрээс нэг машин гарч ирсэн. Тэгээд 3 нь зугтаасан би салаад Монос дэлгүүрийн урдын урд талын гудамжаар орж гүйсэн ба Өлзийбаяр миний урд зугтааж байсан, аргашаа хартал хойноос нэг хүн зогс гээд хөөсөн. Өлзийбаяр бид 2 хоёр хашааг давж зугтаад Монос дэлгүүрийн урд очтол Батсуурь байхгүй Мягмарцэцэн, Бат-Эрдэнэ, Цэвээнравдан 3 байж байсан. Би тэр 3-ыг манайд очоод байж бай, Батсуурь очсон байж магадгүй, Өлзийбаяр бид 2 хайж байгаад очъё гэж хэлээд салцгаасан. Өлзийбаяр бид 2 хайж байгаад манайд очиход Батсуурь манайд ирчихсэн нөгөө 4 байж байсан. Бид нар дахин нэг шил архи хувааж уусан ба Батсуурь, Мягмарцэцэн, Цэвээнравдан, Өлзийбаяр нар манайд унтаад би Бат-Эрдэнийг хүргэж өгөхөөр явж байгаад замдаа цагдаад баригдсан. Би айсандаа шууд зугтааж гэртээ ирээд унтаж байсан хэдийгээ цагдаа ирж байна гэж сэрээгээд Өлзийбаяр, Мягмарцэцэн, Цэвээнравдан 3 зугтааж манайд Батсуурь үлдэж удалгүй цагдаа ирж Батсуурь, Бат-Эрдэнэ бид 3-ыг цагдаагийн газарт авч ирсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-178 дугаар хуудас/,

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн 1 дүгээр баг Эрдэнэмандал ахлах сургуулийн ар талд ганцаараа явж байсан чинь Тамираа гээд хүүхэд 5 хүүхэдтэй явж байхаар нь би дуудаж уулзаад би Тамираад цуг явж байгаа 3 хүүхдийн гар утсыг авна гэж хэлээд би тэр 3 хүүхдийг Тамираад утаснуудаа гаргаад өг гэж хэлсэн чинь тэр 3 хүүхэд 3 ширхэг гар утсаа гаргаад, сим картаа аваад Тамираад өгсөн би Тамираагаас уг 3 ширхэг гар утсыг аваад би тэр 3 хүүхдэд гомдол санал байхгүй биз дээ гээд хэлсэн чинь тэр 3 хүүхэд гомдол санал байхгүй гэхээр нь би тэр 3 хүүхдийн гар утсыг аваад ганцаараа яваад өгсөн. Ард тэр 3 хүүхэд үлдсэн. Тэгээд би тэр 3 ширхэг гар утсыг би 1 гар утсыг сэлбэгэнд 20000 төгрөгөөр өгөөд 1 гар утсыг нь би таньдаг хүндээ 20000 төгрөгөөр зарсан. Харин 1 хүүхдийн утсыг нь Азжаргал гэх хүүхдийн ах Бал гэх залуу ирж 1 ширхэг утас надаас буцааж авсан. Тамираа гэх хүүхэд энэ хэрэгт оролцоогүй, би тэр хүүхдүүдийг гар утсаа гаргаад Тамираад өг гэж Тамираагаар авахуулсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 212 дугаар хуудас/

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр Хатанбаатар гэдэг хүнийг хүнтэй андуурч цохиогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Буруугаа хүлээж байна. Хоёр хохирогч болон хамт явсан хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Дээрэм хийе гэж бодоогүй гэв.

Шүүгдэгч Д.Мягмарцэцэнгийн шүүх хуралдаанд өгсөн:

Би 2015 оны 7 дугаар сарын 2-ны орой хөдөөнөөс ирээд Цэвээнравдантай уулзаж гэрт нь оччихоод бид 2 Олонбулаг дэлгүүрийн автобусны буудал дээр Өлзийбаяртай уулзахаар болоод уулзсан юм. Бид гурвыг уулзаад байж байсан чинь доороос хэдэн хүүхэд ирж байсан ард нь Отгонболд, Батсуурь 2 цуг ирж байсан. Ирээд бид нартай гар барьчихаад Өлзийбаяр, Отгонболд 2 Олонбулаг дэлгүүр рүү ороод пиво аваад гараад ирсэн. Тэндээ уух гэж байснаа болиод Отгонболд манайд хүн байхгүй манайх руу явъя гээд бид 5 явсан. Пиво ууж дуусчихаад Өлзийбаяр Бат-Эрдэнэ рүү залгаж дуудаад Бат-Эрдэнийг ирсний дараа Бат-Эрдэнэ, Батсуурь бид гурвыг дэлгүүр явуулж дахиад пиво авхуулсан. Тэрийгээ уучихаад дэлгүүр явъя гээд бүгдээрээ гарцгаасан. Гараад явж байсан чинь Отгонболд, Бат-Эрдэнэ, Батсуурь бид гурвыг манайх руу буцаж очоод гэцэн дээр цэнхэр алчуур байгаа аваад ир гэсэн. Тэрийг нь очоод аваад ирсэн чинь Мөөгий гэдэг бандийг дагуулаад ир гээд хашааг нь зааж өгөөд дахиад бид гурвыг явуулсан. Нөгөө айлд нь очсон чинь хүн байхгүй байсан. Бид 3 буцаад явж байсан чинь Өлзийбаяр, Отгонболд хоёр уруудаад явж байснаа бид 3-ыг дуудаад очсон чинь панда алчуураа Бат-Эрдэнэд зүүлгээд Батсуурь, Өлзийбаяр бид 3-ыг дугуй засварын хажууд очоод байж бай шүгэлдэхээр гараад ирээрэй гэсэн. Очоод байж байсан чинь Цэвээнравдан Өлзийбаярруу яриад хаана байгаа юм гээд байсан Өлзийбаярыг утсаар ярьж байхад би хажууд нь зогсож байсан чинь Батсуурь гэнэтхэн гүйгээд явчихсан араас нь яваад очсон чинь зодоон хийж байсан. Баруун талын гудамнаас хар өнгийн машин гарч ирсэн. Өлзийбаяр Хатанбаатар, Отгонболд хоёрыг очоод салгаж байсан. Отгонболд пиздануудаа орооч юугаа хараад зогсоод байгаа юм гээд орилоод байхаар нь би Ш.Батмөнх гэдэг ахыг цээж хавьруу нь нэг өшгөлсөн. Гудамны үзүүрээс машин гараад ирэхээр нь шууд зугтсан, зугтаад явж байсан чинь замд Цэвээнравдан таараад би зодоон болж байна гээд цааш нь дагуулаад явсан. Араас Бат-Эрдэнэ ирсэн бид гурав гудамны нөгөө талын өнцгөөр тойрч араар нь ороод явж байсан чинь Отгонболд Өлзийбаярын утсаар залгаад Монос дээр хүрээд ир гэсэн. Монос дээр очиход Батсуурийг асуухаар нь, мэдэхгүй гэсэн чинь Отгонболд, Өлзийбаяр бид хоёр Батсуурийг олоод ирье, Цэвээнравдан, Бат-Эрдэнэ та 3 манайд очоод байж бай гэсэн гудмаад өгсөөд явж байсан чинь урдаас Батсуурь гараад ирсэн. Тэгээд буцаагаад Өлзийбаяр руу залгаад Батсуурь ирчлээ гэж хэлсэн. Араас Отгонболд, Өлзийбаяр хоёр ирсэн. Отгонболдынд орчихоод явах гэсэн чинь хоночихоод яв гээд явуулахгүй байсан. Отгонболд Бат-Эрдэнийг хүргэж өгчихөөд ирье гээд дагуулаад гарсан. Бид нар гэрт нь унтах гээд байж байсан чинь удалгүй Отгонболд гүйж орж ирээд цагдаа байна та нар ард талаар гараад зугтаа гэсэн. Өлзийбаяр эхлээд гарсан араас нь Цэвээнравдан бид хоёр гарсан араас Отгонболд давж гарч ирээд та гурвын нэг нь надтай үлд гэсэн чинь Батсуурь би үлдье гээд Батсуурь үлдсэн. Тэгээд бид нар гэр гэррүүгээ явсан гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбаярын шүүх хуралдаанд өгсөн:

Би тухайн өдөр 7 цагийн үед Мягмарцэцэн рүү залгасан чинь хөдөөнөөс ирчихсэн байна гэсэн. Уулзахуу гэсэн чинь уулзъя гээд хаана уулзах уу гэсэн чинь Цэвээнравдангийнд хүрээд ир би очлоо гэсэн. Би Олонбулаг дэлгүүрийн үүдэнд очоод хүлээж байсан чинь Цэвээнравдан Мягмарцэцэн хоёр гарч ирэхгүй байсан. Залгасан чинь хоол идчихээд гаръя гээд удаа ч үгүй гарч ирсэн. Бид 3 уулзаад байж байсан чинь доороос чиглэлтэй 7-8 банди ирж байсан. Ард нь Отгонболд, Батсуурь хоёр явж байсан. Ирээд бид нартай мэндлээд Отгонболд бид 2 Олонбулаг дэлгүүр рүү орж пиво аваад Отгонболдынхруу явсан. Отгонболд миний утсаар Бат-Эрдэнэрүү залгаж дуудсан. Бат-Эрдэнэ ирээд Мягмарцэцэн, Цэвээнравдан Бат-Эрдэнэ 3-ыг дэлгүүр рүү явуулж дахиад пиво авчруулсан. Уучихаад Отгонболд гадагшаа гаръя гэсэн. Бид нар гараад явж байсан чинь дээрээс чиглэлтэй хоёр хүн ирж байсан. Отгонболд надад панда алчуур өгөхөөр нь яах юм гэсэн чинь энэ хоёр хүний нэгийг нь цохиотох гэсэн тэгэхээр нь би үгүй гээд өөрт нь буцаагаад өгсөн. Би Отгонболдоос салаад уруудаад алхаж байсан чинь Бат-Эрдэнэ, Мягмарцэцэн, Цэвээнравдан 3-тай таарч энэ 3 Отгонболдруу явсан. Араас Мягмарцэцэн Батсуурь 2 ирсэн би явлаа гэсэн чинь байж бай гэсэн. Би Цэвээнравдантай утсаар ярьж байсан чинь Батсуурь гүйгээд явчихсан. Мягмарцэцэн бид 2 араас нь очсон чинь зодоон болж байсан. Отгонболд Хатанбаатар гэдэг ахтай зууралдчихсан байхаар нь би юу болоод байгаа юм боль гээд салгах гэсэн чинь салахгүй байсан. Салахгүй байхаар нь гудамнаас нэг машин гараад ирэхээр нь цагдаа ирж байна гэж айлгаад би өөрөө зугтаасан. Отгонболд миний араас гүйж 2 хашаа дамжиж зугтаасан. Мягмарцэцэн надруу залгаж хаана байгаа юм гэхээр нь Монос дээр уулзъя гэж хэлсэн бид нарыг уулзахад Батсуурь байхгүй байсан. Батсуурийг олоод ир гээд Мягмарцэцэн Бат-Эрдэнэ Цэвээнравдан гурвыг явуулаад Отгонболд бид хоёр Олонбулаг дэлгүүрийн араар Батсуурийг хайж яваад Батсуурь нөгөө 3-тай хамт ирчихсэн байсан. Бүгдээрээ Отгонболдынд очоод гэр гэррүүгээ явах гэсэн чинь Отгонболд хоночихоод яв гээд явуулахгүй байсан. Ор засаад өгөхөөр нь би унтах гээд байж байсан чинь 2 цагийн дараа гаднаас цагдаа ирж байна гээд Отгонболд ороод ирсэн би хувцсаа өмсөөд шууд зугтаасан гэв.

Шүүгдэгч Г.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний орой нар жаргаад бүрэнхий болж байхад би гудамжинд байх сагсны шитэн дээр сагсан бөмбөг тоглож байгаад гэрээдээ явах гэтэл миний таньдаг ах Отгонболд “манайд очоод хоночих, Оросоо гэх банди мөн манайд ирж хононо” гэсэн. Тэгээд Оросоог хүлээтэл ирэхгүй болохоор нь гудамжны үзүүр гартал “Олонбулаг” дэлгүүрийн хажуу талын саравчин дээр гурван банди сууж байсан ба тэр гуравтай Отгонболд ах уулзаад байсан би уг гурван хүнийг танихгүй. Тэгээд дэлгүүрээс хоёр том пиво аваад Отгонболдын гэр рүү явсан. Тэднийд очоод бид тав хувааж уусан ба пиво ууж байхдаа Отгонболд ах Бат-Эрдэнэ рүү залгаж түүнийг дуудсан. Нэг пивийг нь уугаад дуусч байхад Бат-Эрдэнэ ирсэн. Үлдсэн пивийг хувааж ууж дуусгачихаад тэднийд юм ярьж сууж байгаад Отгонболд ах дэлгүүрээс пиво аваад ир гэсэн ба Бат-Эрдэнэ, Мягмарцэцэн бид гурав дэлгүүр рүү явсан. Дэлгүүрээс пиво аваад иртэл Отгонболд ах “цаагуур чинь баавгай үзэгдэж байна уу” гээд сонин зүйл асуусан. Юу гэсэн үг юм гэж асуухад “ойлгохгүй байгаа юм уу” гэж хариулсан. Тэнд пивийг хувааж уугаад 01 цаг нилээн өнгөрч байхад Отгонболдын гэрээс гарсан. Бид нар хөх толгойн орой дээр гарна гээд явж байсан юм. Гарч яваад Отгонболд Мягмарцэцэн, Бат-Эрдэнэ хоёрыг хашаанд гэцэн дээр тохсон байгаа пандаа алчуурыг аваад ир гэж хэлж явуулж алчуур авахуулсан. Тэгээд гудамжны үзүүр гараад Бат-Эрдэнэ, Мягмарцэцэн хоёртой хамт Мөөгий гэх айл руу очиж авахаар явсан ба очтол Мөөгий байхгүй байсан. Эргээд гудамжны үзүүр рүү гартал Отгонболд нь Өлзийбаярын хамт хоёр эрэгтэй хүнийг дагаад явж байсан. “Монос” дэлгүүрийн гудамж өгсөөд явж байтал Бат-Эрдэнэ, Мягмарцэцэн бид гурвыг Отгонболд дуудахаар нь яваад очтол Отгонболд надад нөгөө пандаа алчуурыг зүүлгэх гэхээр нь би буцаагаад зүүхгүй гээд өгсөн. Өлзийбаярыг зүүхүү гэхэд мөн зүүхгүй гэсэн тэгээд Бат-Эрдэнэ ачлуурыг зүүсэн. Өлзийбаяр, Мягмарцэцэн бид гурвыг Отгонболд түрүүлж яваад нуугдаж бай гэсэн. Бид гурав дугуй засварын цаана ороод байж байтал нөгөө явж байсан хоёр хүний араас Отгонболд гүйж ирснээ цохиж унагаагаад дээр нь гараад зодож байсан. Нөгөө хүнтэй Бат-Эрдэнэ цохиогүй ухраад явж байтал шүгэлдээд бид нарыг дуудсан.Тэгээд бид хэд яваад очтол Бат-Эрдэнэ “нэг хүн нь хутгатай байх шиг байна” гэж хэлсэн ба тэр хүн нь хар өнгийн савхи шиг хувцастай байсан ба би тэр хүнийг түлхээд унагаасан. Унангуут нь Бат-Эрдэнэ очоод өшиглөж байсан. Гэтэл машины гэрэл гудамжнаас гараад ирэхээр нь зугатаах гэхэд би хөлөнд нь таварцаглаад унахад нөгөө ах миний хоёр гарнаас барьж аваад намайг тавихгүй байсан тэгэхээр нь би гараа тугтарч салаад шууд зугатаасан. Отгонболд нөгөө хүнтэй барьцалдаад зогсож байсан ба Өлзийбаяр салгаж байгаа болтой байсан. Гэрэл гарч ирэхэд Отгонболд “пиздаануудаа намайг салгаач” гэж орилж байсан. Тэгээд тэндээс зугатаагаад Отгонболд ахын гудамжинд байх худгийн тэнд нуугдаад зогсож байтал шүгэлдэхээр нь би очтол Мягмарцэцэн, Бат-Эрдэнэ, Цэвээнравдан гурав байсан. Тэндээс шууд Отгонболдын гэрт очсон ба замдаа Бат-Эрдэнэ намайг олчихлоо гээд Отгонболд руу залгасан. Гэрт очоод бид нар унтацгаасан. Шөнө унтаж байхад Отгонболд бид нарыг сэрээгээд “цагдаа ирж байна зугтаарай” гэсэн. Бид нар хашааг араар нь даваад гартал Өлзийбаяр байхгүй Мягмарцэцэн, Цэвээнравдан бид гурав байж байтал Отгонболд гарч ирээд “та гурвын нэг нь надтай үлдээд хоорондоо зодоо хийсэн болъё” гэсэн ба газар тэнгэрдээд сондгойрсон нь үлдэнэ гэсэн би сондгойрч Отгонболдын хамт үлдсэн ба Мягмарцэцэн, Цэвээнравдан хоёр яваад өгсөн. Отгонболд миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон ба хашааг давж Отгонболдынд ороод байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 5 дугаар гудамжны 19 тоотод байх гэртээ байж байтал над руу 00 цагийн орчимд Өлзийбаярын утаснаас Отгонболд над руу залгаад "хурээд ир" гэхээр нь би Отгонболдын гэрт очсон. Тэнд очиход Өлзийбаяр, Отгонболд, Цэвээнравдан, Батсуурь, Мягмарцэцэн нар нэг пиво уугаад дуусч байсан. Тэгээд дахиад нэг пиво аваад ир гээд Өлзийбаяр мөнгийг нь өгөөд Мягмарцэцэн, Батсуурь бид гурав дэлгуур руу пивонд явсан. Тэгээд дэлгуурээс нэг том пиво авч буцаж ирсэн бид нар пивийг хувааж уусан. Бид гурвыг дэлгүүрээс пиво аваад ирэхэд Отгонболд "Баавгай байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь мэдэхгуй юу байдаг юм гээд өнгөрсөн. Отгонболд "надад мөнгө байгаа, гарч пиво авч ууя" гээд гарсан. Гэрээс нь гараад удаагүй явж байтал Отгонболд Мягмарцэцэн бид хоёрыг "хашаанд ороод хувцас тохдог гэцэн дээр цэнхэр пандаа алчуур байгаа түүнийг аваад ир" гэсэн. Нөгөө алчуурыг авч ирж өгсөн ба гудамж уруудаад явж байгаад Отгонболд Мягмарцэцэн, Батсуурь бид гурвыг Мөөгий гэх хүнийг байвал дуудаад ир гээд явуулсан. Гэрийг нь Батсуурь мэдэж байсан. Уг айлд очоод хашааных нь гаднаас дуудтал хүн гарч ирээгүй. Тухайн үед шөнийн 02 цагийн орчимд л байсан. Буцаад гудамж уруудаад бид гурав гараад иртэл Отгонболд, Өлзийбаяр хоёр хөх толгойн голоор зам уруудаад гүйж байсан. Бид гуравыг дагаад гүй гэсэн ба хэсэг гүйгээд зогссон ба Отонболд Батсуурьд цэнхэр өнгийн нүд гаргаж цоолсон гэмээр пандаа алчуурыг өгсөн. Батсуурь нөгөө алчуурыг Отгонболдод буцаагаад өгтөл надад нөгөө алчуурыг өгөөд би зүүсэн. Отгонболд ах бид хоёр урд явж байсан хоёр хүн дээр очсон. Очингуутаа Отгонболд нэг ахыг шууд цохиод авсан. Гэтэл хамт явж байсан нөгөө туранхай хүн нь намайг барьж авах гээд над руу дайраад байсан ба би хойшоо ухраад явж байтал Батсуурь гуйж ирээд нөгөө хүнийг барьж аваад хамт газар унасан. Унангуут нь би би наанаас нь очоод Батсуурьтай зууралдаж байсан хуний мөр орчимд нь нэг удаа өшиглөсөн гэтэл гудамжнаас машины гэрэл гарсан. Отгонболд "Наашаа ирээчээ" гэхээр нь би нөгөө хүн дээр нь очоод хөл орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тэндээс зугтаагаад нэг гудамж руу ортол тэнд Мягмарцэцэн, Цэвээнравдан хоёр байж байсан. Тэндээс бид гурав нийлээд зугтаасан. Би Өлзийбаярын дугаар руу "хаана байна " гэж асуухад "Монос" дэлгүүрийн энд байна хүрээд ир гэсэн. Тэгээд Монос дээр очтол Батсуурь хаачсан бэ гэж Отгонболд асуухаар нь мэдэхгүй гэсэн. Гэтэл надаас нөгөө цэнхэр алчуурыг Отгонболд аваад "та нар гэртэй очоод байж бай, Батсуурийг олоод ирнэ" гээд Өлзийбаярын хамт гүйгээд явчихсан. Мягмарцэцэн, Цэвээнравдан бид гурав Отгонболдын гудамж руу ороод алхаж байтал урдаас Батсуурь хүрээд ирсэн. Тэгээд Отгонболд руу би яриад Батсуурь ирсэн гэж хэлсэн. Удалгүй Отгонболд, Өлзийбаяр хоёр ирсэн. Тэгээд Отгонболд намайг гудамжны үзүүр гаргаж өгнө гээд хамт явж байгаад замдаа цагдаад баригдсан. Бид нарын зодсон хоёр хүний нэг нь хамт явж байсан. Гэтэл замдаа Отгонболд зугтаагаад явчихсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-206 дугаар хуудас/

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 3/

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 7-25/

-гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 32-34/

-номонд үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл, номын хуулбар /1-р хх-ийн 38-43/

-хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 51-57/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 58-68/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 69/

-Д.Мягмарцэцэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 215-217/

-Б.Өлзийбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 218-220/

-Д.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, Баян-Овоо сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 221-223, 2-р хх-ийн 53/

-Г.Батсуурийн иргэний үнэмлэхний хуулбар, Хүрээмарал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 224-226/

-Д.Отгонболдын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 215-217/

-хохирогч Ш.Батмөнхийн зээл авсан тухай тодорхойлолт, зээлийн гэрээ /2-р хх-ийн 139-141/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Отгонболд нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн насанд хүрээгүй хохирогч Г.Бямбасүрэн, Б.Азжаргал, Н.Отгонбаатар нарын гар утсыг тус тус дээрэмдсэн, мөн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, давтан үйлдлээр, Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хохирогч Х.Хатанбаатарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Д.Бат-Эрдэнэ, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Х.Хатанбаатар, Ш.Батмөнх нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хохирогч Х.Хатанбаатарын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, түүний биед нь байсан 40.000 төгрөгийг, иргэн Ш.Батмөнхийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч Г.Батсуурь, Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр, Д.Бат-Эрдэнэ нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Х.Хатанбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан биед нь байсан 40.000 төгрөгийг, Ш.Батмөнхийн 1 сая төгрөгийг тус тус хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболд, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонболдыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Отгонболд нь 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хөнгөн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Хохирогч нарт учирсан гэм хор бүрэн арилсан, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой,      харин шүүгдэгч Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа учир тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр, Д.Бат-Эрдэнэ нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан тэдэнд хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Г.Батсуурь, Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр, Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Отгонболд нь 261 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Д.Мягмарцэцэн, Б.Өлзийбаяр нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохиролыг нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжтой болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгож шийдвэрлэв.

Хохирогч нар нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учир шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Мягмарцэцэнгийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Г.Батсуурийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Өлзийбаярын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Жаа овогт Дашлхагвын Отгонболдыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Харчин овогт Ганхуягийн Батсуурь, Дуламжав овогт Донжидын Бат-Эрдэнэ, Бөнтөр ноён овогт Бат-Оршихын Өлзийбаяр, Гэлэн овогт Дамбажажингийн Мягмарцэцэн нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Отгонболдыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нарыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарыг эд хөрөнгө хураахгүйгээр таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаас,

шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарт оногдуулсан таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаас тус тус хоёр жилийг хасч, шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нарын биечлэн эдлэх ялыг нэг жил таван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарын биечлэн эдлэх ялыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболдын цагдан хоригдсон хоёр зуун жаран нэг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нүх гаргаж цоолсон цагаан цэнхэр өнгийн алчуурыг устгаж, хар өнгийн СБОС гэсэн бичигтэй хос гутал, урт түрийтэй шар өнгийн хуучин хос гутал, ВОЙТ гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хуучин хос пүүз, хагас түрийтэй арзгар ултай хос гутал, хар өнгийн үдээстэй хос гутал, цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн цамц зэргийг тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Д.Мягмарцэцэнгийн эзэмшлийн 31 инчийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин, серене маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Г.Батсуурийн эзэмшлийн сони маркийн зурагт, цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч Б.Өлзийбаярын эзэмшлийн ТиСиЭл маркийн ЛСД зурагт, цагаан өнгийн хөлдөөгчийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Батсуурь, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн, Д.Бат-Эрдэнэ нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонболдод урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Батсуурь, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн, Д.Бат-Эрдэнэ нарт урьд хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Отгонболд, Г.Батсуурь, Б.Өлзийбаяр, Д.Мягмарцэцэн, Д.Бат-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                                      Н.БААСАНБАТ