| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03475/И |
| Дугаар | 183/ШШ2021/00636 |
| Огноо | 2021-03-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/00636
| 2021 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2021/00636 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг-Дэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, П-ХХК-д холбогдох
Н-ийн нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох 4.377.188 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс-Төрийн байгууллага-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.ийн зүгээс П ХХК-д холбогдуулан тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус ашгийг болон бусад бүх байгууллага иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн 1343, 359-р зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн албан журмаар даатгуулж Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байх үүрэгтэй гэсний дагуу 2020.09.01-ний байдлаар 2018 оны 7 сараас 2018.12.31-ний өдрийн төлбөр зохих Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 2.918.125 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 1.459.063 төгрөг нийт 4.377.288 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-иас 4,377,188 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаа с... төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ-ДЭ