Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/330

 

 2024          05           08                           2024/ШЦТ/330                               

                                                                                                                  

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцон мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХХ овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнийн 02 цаг 55 минутын орчимд ХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХХ” караокены гадаа хохирогч Н.А-ийн эзэмшлийн  хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгслийг асаалттай байхад нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-өөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай найз Б-тэй утсаар ярьсан. Манай найз намайг гэртээ урьсан, би ямар автобусанд сууж яаж очих талаараа асуугаад очсон. Гэрт нь очоод найз охинтой нь танилцаад хоол идэж, юм ярьж сууж байгаад гарч караокед орж дуулахаар болсон. Тухайн газар дуулж байгаад бид хоёр гадаа гараад тамхи татах гэтэл тамхи дууссан байсан. Тэгээд хар машин дээр очоод тамхи асуух гэсэн чинь хүн байхгүй байсан. Би машиныг бариад явж байгаад зайсангийн CU-ийн зогсоол дээр машин шүргэсэн. Айсандаа буцаж тавьсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тээврийн хэрэгслийн жолооч буюу хохирогч А-ийг танина. “Таньдаг хүний машин байна” гээд очсон чинь онгорхой байсан, тамхи авах гэж авч явсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 2.025.000 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна.

Улаанбаатар хотод 2024 оны 01 дүгээр сарын 05-ны үед ирсэн. Тухайн машин дээр тамхи асуух гэж очсон.  Хохирогчийн ажлыг алдагдуулсан гээд 150.000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Тэгээд би 2.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Маргах зүйл байхгүй. Тухайн үед хамт явж байсан Б. оролцоо байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг авч явах санааг би анх гаргасан. Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн, шийтгэлийг биеэр эдэлсэн.

Мөргөсөн хоёр машины хохирол төлөгдсөн. Нийт 3 машины хохиролд 4.700.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Би хүүхдийнхээ хадгаламжаар төлсөн. Машинд байсан гэх 100.000 төгрөгийг би аваагүй. Цаашдаа ийм алдаа гаргахгүй. Тухайн үедээ нэг шил пиво уусан байсан.гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 00000 0000 0000 дугаартай хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас, тэмдэглэл  (хэргийн 7-8 дахь тал),

 

2. Автомашин алдагдсан гэх газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, тус газар дахь “ХХ” буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 9, 58-61 дахь),

 

3. Алдагдсан хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл олдсон гэх газарт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 10-11, 12-14 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.А-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед ХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХ” караокед найз нарын хамт орж дуу дуулж байгаад 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 цаг 30 минутын үед гарч ирээд, өөрийн эзэмшлийн Toyota Crown 210 загварын машинаа халаахаар асаагаад, түгжэлгүй буцаж ороод, 03 цагийн үед буцаад гараад ирэх үед миний автомашин алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Би өөрийн Toyota Crown 210 рояль загварын автомашинаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Да хүрээ зах дээрээс 43.500.000 төгрөгөөр авч байсан. Одоогоор “ХХ” ХХК-ны нэр дээр байдаг. Би автомашинаа аваад дээр нь гоёлын обуд дугуй, суудлын бүрээс, шалавч авч тавьсан байсан ба уг машин хар өнгийн, эвдэрсэн зүйлгүй, гадна талдаа сэв зураасгүй. Одоогоор өөрийн машинаа 49.500.000 төгрөгөөр үнэлж байна. Машинаа Миг Даатгалын компанид  100% даатгуулсан байгаа.

Тухайн миний орсон караоке дотор, гадна талдаа камертай байсан. Надад сэжиглэж байгаа хүн алга. Тухайн үед манай найзууд байсан. Өөр өрөөнд 2 залуу, 1 эмэгтэй байсан. Тэд нар намайг дотор байж байх үед надтай зөрөөд гарч байсан.

...Би тус тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдан авахдаа урьдчилгаа 17.500.000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдэл 26.000.000 төгрөгийг ББСБ-с зээл авахдаа шинээр худалдан авсан хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийн голын хайрцагт би түрүүвчээ орхиод явсан нь үнэн.

Мөн тухайн үед машинаа буцаан олж авсны дараа алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгаж үзэхэд задгай мөнгөнүүд байсан. Тухайн үед би хувцасны дотор халаасандаа 100.000 төгрөгөө хийснийг түрүүвчинд алдсан байна гэж буруу бодсон байна лээ. Надад учирсан хохирлын 2.025.000 төгрөгийг би буцаан авах хүсэлтэй байна. Хэрвээ миний зөвшөөрөлгүйгээр дээрх авто машиныг маань хууль бусаар авсан Б. гэдэг хүн хохирлыг маань төлж барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17, 20 дахь тал),

 

5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №ххххх дугаартай:

“Toyota Crown S210” маркийн хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 40.392.007 /дөчин сая гурван зуун ерэн хоёр мянга долоон/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  

- Мөн шинжээчийн гаргасан “...автомашины эвдэрсэн эд ангийн үнэлгээ шууд зардлын дүнгээр 1.915.000 /нэг сая есөн зуун арван таван мянга/ төгрөг, нийт зардлын дүнгээр 2.025.900 /хоёр сая хорин таван мянга есөн зуун төгрөг/ төгрөг гэсэн  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 28-36 дахь тал),

 

6. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтэс V 2024 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ,

2. Шинжилгээнд тэнцэх №1, 2, 3 дугаартай гарын мөр нь санд бүртгэлтэй гарын дардаснуудтай, болон гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-44 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ны өдөр найз Б., найз охин С-ийн хамт ХХ дүүргийн ХХ дугаар хорооны Аеро караоке руу 02 цагийн үед ороод 1 ширхэг пиво уугаад, гарч 02 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Гараад ирэх үед үүдэнд нь асаалттай, онгорхой хар өнгийн Toyota Crown 210 загварын машин байсан. Тэгтэл Б. жолооч талын хаалганд суугаад, би араас жолоочийн эсрэг талын хаалганд суугаад, манай найз охин С. караокены гадаа үлдээд, бид 2 цаашаа тус машиныг унаж яваад уулын замаар Зайсан ороод CU орох гэж байх үедээ ухарч байгаад машин мөргөсөн. Тэгээд  буцаад Нисэх руу яваад Янгир дэлгүүрийн баруун талд тухайн машиныг асаалттай нь  орхиод гэр лүүгээ орсон.

Караоке ороод гараад ирэх үед машин асаалттай, онгорхой байхаар нь Б. унаад явсан. Б. бид хоёр нэг нэг сэнгүр нэртэй пиво уугаад гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.С-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Караокед найз залуу Б., найз Б-ийн хамт орж дуулж, тэр хоёр нэг нэг пиво уугаад 02 цаг өнгөрч байх үед гарч ирэхэд асаалттай машин байсан. Тэгтэл Б. тухайн асаалттай машиныг унаад, Б. хажууд нь суугаад, би хойноос нь гайхаж үлдээд хоцорсон. Тэгтэл 1 цагийн дараа Б. Б. хоёр Түц орж тамхи авчаад ирлээ гэж хэлээд орж ирээд унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ын гэрчээр өгсөн:

“...Би Д.Б-ийн нагац ах нь тул түүний хувийн байдлын талаар сайн мэднэ. Д.Б нь ХХ боловсролтой болоод шууд цэргийн албанд татагдсан бөгөөд амжилттай цэргийн албаа хааж хххх оны хх дугаар сард цэргээс халагдсан. Миний дүү Д.Б нь цэргээс халагдаж ирээд удаагүй дээрх хэрэгт холбогдсонд би маш их харамсаж байна.

Дүү Д.Б нь төлөв даруу зантай, гадуур дэмий тэнээд байдаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, дуу цөөтэй, даруухан залуу тус хэрэгт холбогдсонд нь маш их гайхаж байгаа. Дээрх хэргийн талаар Д.Б-ийн төрсөн эх М.С надад 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэлснээр би мэдсэн тул дүүгээ дуудаж “юу болсон” талаар өөрөөс нь сонсоход “2024 оны 02 дугаар сарын 04-ний Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадаа асаалттай орхисон хар өнгийн кроун маркийн автомашиныг эзнийх нь зөвшөөрөлгүй унаж, жолоодоод буцаагаад л ойролцоо газар тавсан” гэж надад хэлсэн. Мөн энэ үйлдлийг яагаад гаргасан гэдгийг ойлгохгүй байгаа. Мөн М.С бид хоёр ойрын хугацаанд Д.Б-ийг жолооны дамжаанд явуулах, автомашин авч өгөх шаардлагатай юм байна гэж харилцан ярилцсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 75 дахь тал),

 

10. Шүүгдэгч Д.Б-өөс хохиролд 2.200.000 төгрөгийг хохирогч Н.А-ийн ХААН банк дахь тоот дансанд 2024 оны 02 сарын 29-ны өдөр шилжүүлсэн төлсөн талаарх интернэт банкны гүйлгээний баримт (хэргийн 77 дахь тал), 

 

11. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 540 дугаартай Д.Б-д шийтгэл хүлээлгэсэн шийтгэвэр (хэргийн 78-79 дэх тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ийн яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Санал нийлж байна. Тухайн өдөр би найз Б-ийн гэрт буюу Хан-Уул дүүргийн Нисэх 2 дугаар байранд 22 цагийн орчимд очоод, гэрт нь орж хоол идчихээд хэсэг юм ярьж байгаад шөнө дунд 02 цагийн орчимд гэрээс нь гараад “ХХ” нэртэй караоке орсон. Караокед хэсэг дуулж байгаад гарахад хэдэн цагт гэдгийг санахгүй байна, үүдэнд нь хар өнгөтэй кроун маркийн машин асаалттай, дотроо хүнгүй байхаар нь би жолоочийн хаалгыг нь онгойлгож жолооны хүрдний ард нь суугаад, найздаа хандаж машинд суу гэж хэлсний дагуу Б. жолоочийн хажуугийн урд суудал дээр нь суухаар нь суухаар би тус машиныг бариад Зайсангийн CU нэртэй дэлгүүр чиглээд явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , согтуу байсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байхдаа авто зогсоол дээр байршуулан тавьсан байсан 2 тээврийн хэрэгслийг мөргөж авто аваар гаргасан.

Дээрх аваар гаргасан асуудал маань Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа. Миний хувьд өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна. Энэ хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Тухайн үедээ уг машинаар Зайсангийн CU орчхоод ирье гэж бодоод асаалттай байхад унаад явсан. Замдаа аваар хийгээд энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хэргээ хялбаршуулах шийдүүлэх хүсэлтэй байна.

... Би тухайн автомашиныг унаж байгаад анх авсан газрын ойролцоо буцаан байрлуулж тавьсан. Гэхдээ дунд хайрцагт 100.000 төгрөг байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодохыг хүссэн. Жолоодож байхдаа эд зүйл мөргөж гэмтээсэндээ маш их айсан тул маш яаралтай анх авсан газартаа байрлуулан тавьсан. Тухайн үед голын хайрцгийг онгойлгож үзэж амжаагүй, дунд хайрцагт 100.000 төгрөг байсан эсэхийг би огт мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 69, 71 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 49 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 51 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 52 дахь тал), мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “ХХ” ХХК-ийн үйлчилгээний салбарт зөөгчөөр ажиллаж байгаа гэх тус компанийн захирлын тодорхойлолт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг үнэлж, дүгнэн шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 02 цаг 55 минутын орчимд Хан-Уул дүүргийн  хх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХХ” караокены гадна зогсоолд асаалттай орхисон байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн хххх ххх улсын дугаартай, 40.392.007 /дөчин сая гурван зуун ерэн хоёр мянга долоо/ төгрөгийн үнэлгээ бүхий,  “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгслийг Зайсангийн CU дэлгүүр орох зорилгоор, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, улмаар Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо, хх хотхоны авто зогсоолд байрлуулсан Мercedes Benz, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн зам тээврийн осол гаргаснаас хохирогч Н.А-ийн хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгсэлд урд буфер баруун доод хэсэгтээ зурагдсан, байруун хойд крыло зурагдсан, хойд буфер баруун буландаа зурагдсан баруун хойд гэрэл хагарсан эвдрэл гэмтэл буюу шууд зардлын дүнгээр 1.915.000 төгрөгийн, нийт зардлын дүнгэр 2.025.900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт үйл баримт хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай дуудлагын лавлагааны хуудас, тэмдэглэл  (хэргийн 7-8 дахь тал),

- Автомашин алдагдсан гэх газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, тус газар дахь “ХХ” буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 9, 58-61 дахь),

- Алдагдсан хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл олдсон гэх газарт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 10-11, 12-14 дэх тал),

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХ” караокед найз нарын хамт орж дуу дуулж байгаад 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 цаг 30 минутын үед гарч ирээд,  өөрийн эзэмшлийн Toyota Crown 210 загварын машинаа халаахаар асаагаад, түгжилгүй буцаж ороод, 03 цагийн үед буцаад гараад ирэх үед миний автомашин алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Би өөрийн Toyota Crown 210 рояль загварын автомашинаа 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Да хүрээ зах дээрээс 43.500.000 төгрөгөөр авч байсан. Одоогоор “ХХ” ХХК-ны нэр дээр байдаг. Би автомашинаа аваад дээр нь гоёлын обуд дугуй, суудлын бүрээс, шалавч авч тавьсан байсан ба уг машин хар өнгийн, эвдэрсэн зүйлгүй, гадна талдаа сэв зураасгүй. Одоогоор өөрийн машинаа 49.500.000 төгрөгөөр үнэлж байна. Машинаа Миг Даатгалын компанид  100% даатгуулсан байгаа.

Тухайн миний орсон караоке дотор, гадна талдаа камертай байсан. Надад сэжиглэж байгаа хүн алга. Тухайн үед манай найзууд байсан. Өөр өрөөнд 2 залуу, 1 эмэгтэй байсан. Тэд нар намайг дотор байж байх үед надтай зөрөөд гарч байсан.

...Би тус тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдан авахдаа урьдчилгаа 17.500.000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдэл 26.000.000 төгрөгийг ББСБ-с зээл авахдаа шинээр худалдан авсан хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавьсан. Тухайн тээврийн хэрэгслийн голын хайрцагт би түрүүвчээ орхиод явсан нь үнэн.

Мөн тухайн үед машинаа буцаан олж авсны дараа алдагдсан эд зүйл байгаа эсэхийг шалгаж үзэхэд задгай мөнгөнүүд байсан. Тухайн үед би хувцасны дотор халаасандаа 100.000 төгрөгөө хийснийг түрүүвчинд алдсан байна гэж буруу бодсон байна лээ. Надад учирсан хохирлын 2.025.000 төгрөгийг би буцаан авах хүсэлтэй байна. Хэрвээ миний зөвшөөрөлгүйгээр дээрх авто машиныг маань хууль бусаар авсан Б. гэдэг хүн хохирлыг маань төлж барагдуулбал надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17, 20 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №ХУ2-24-89 дугаартай:

“Toyota Crown S210” маркийн хххх ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 40.392.007 /дөчин сая гурван зуун ерэн хоёр мянга долоон/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн,  

- Мөн шинжээчийн гаргасан “...автомашины эвдэрсэн эд ангийн үнэлгээ шууд зардлын дүнгээр 1.915.000 /нэг сая есөн зуун арван таван мянга/ төгрөг, нийт зардлын дүнгээр 2.025.900 /хоёр сая хорин таван мянга есөн зуун төгрөг/ төгрөг гэсэн  хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан (хэргийн 28-36 дахь тал),

- Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтэс V 2024 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 00/000 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 3 дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ,

2. Шинжилгээнд тэнцэх №1, 2, 3 дугаартай гарын мөр нь санд бүртгэлтэй гарын дардаснуудтай, болон гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-44 дэх тал),

- гэрч Б.Б-ийн:  “...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ны өдөр найз Б., найз охин С-ийн хамт Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны “ХХ” караоке руу 02 цагийн үед ороод 1 ширхэг пиво уугаад, гарч 02 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Гараад ирэх үед үүдэнд нь асаалттай, онгорхой хар өнгийн Toyota Crown 210 загварын машин байсан. Тэгтэл Б. жолооч талын хаалганд суугаад, би араас жолоочийн эсрэг талын хаалганд суугаад, манай найз охин С. караокены гадаа үлдээд, бид 2 цаашаа тус машиныг унаж яваад уулын замаар Зайсан ороод CU орох гэж байх үедээ ухарч байгаад машин мөргөсөн. Тэгээд  буцаад Нисэх руу яваад Янгир дэлгүүрийн баруун талд тухайн машиныг асаалттай нь  орхиод гэр лүүгээ орсон.

Караоке ороод гараад ирэх үед машин асаалттай, онгорхой байхаар нь Б. унаад явсан. Б. бид хоёр нэг нэг сэнгүр нэртэй пиво уугаад гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх тал),

- гэрч Э.С-ийн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн ХХ дугаар хорооны Караокед найз залуу Б., найз Б-ийн хамт орж дуулж, тэр хоёр нэг нэг пиво уугаад 02 цаг өнгөрч байх үед гарч ирэхэд асаалттай машин байсан. Тэгтэл Б. тухайн асаалттай машиныг унаад, Б. хажууд нь суугаад, би хойноос нь гайхаж үлдээд хоцорсон. Тэгтэл 1 цагийн дараа Б., Б. хоёр Түц орж тамхи авчаад ирлээ гэж хэлээд орж ирээд унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),

- шүүгдэгч Д.Б-өөс хохиролд 2.200.000 төгрөгийг хохирогч Н.А-ийн ХААН банк дахь тоот дансанд 2024 оны 02 сарын 29-ны өдөр шилжүүлсэн төлсөн талаарх интернэт банкны гүйлгээний баримт (хэргийн 77 дахь тал), 

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн хх дугаартай Д.Б-д шийтгэл хүлээлгэсэн шийтгэвэр (хэргийн 78-79 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 69, 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнийн 02 цаг 55 минутын орчимд Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХХ” караокены гадна зогсоолд асаалттай орхисон байсан иргэн Н.А-ийн эзэмшлийн хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгслийг Зайсангийн CU дэлгүүр орох зорилгоор эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, улмаар Хан-Уул дүүргийн хх дүгээр хороо, ХХ хотхоны авто зогсоолд байрлуулсан Мercedes Benz, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн зам тээврийн осол гаргаснаас хохирогч Н.А-ийн хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгсэлд урд буфер баруун доод хэсэгтээ зурагдсан, байруун хойд крыло зурагдсан, хойд буфер баруун буландаа зурагдсан баруун хойд гэрэл хагарсан эвдрэл гэмтэл буюу шууд зардлын дүнгээр 1.915.000 төгрөгийн, нийт зардлын дүнгэр 2.025.900 төгрөгийн хохирол учруулж, автомашиныг Хан-Уул дүүргийн хх дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Янгир дэлгүүрийн урд талаар баруун зүүн чиглэлд явсан шороон замын зорчих хэсэг дээр хөдөлгүүрийг нь асаалттай үлдээж орхиж явсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний уг үйлдэлд хохирогчийн автомашиныг шууд санаатай, шунахай зорилгоор авч захиран зарцуулах, өөртөө ашиг орлого олох, хөрөнгөжих болон бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхгүйгээр довтолж эд хөрөнгийг нь эзэмдэн авах гэсэн санаа зорилго үгүйсгэгдэж байна.  

 

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэлд бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгож захиран зарцуулах, ашиг хонжоо, мөнгө олох гэсэн сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

 

Мөн шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.А-ийн эзэмшлийн хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, 5.3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээсэн талаар хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэвэр баримт авагдсан байна. (хэргийн 78-79 дэх тал)

 

Хан-уул дүүргийн прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон8  хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-ийн хххх ххх улсын дугаартай “Toyota Crown 210” маркийн тээврийн хэрэгсэлд урд буфер баруун доод хэсэгтээ зурагдсан, байруун хойд крыло зурагдсан, хойд буфер баруун буландаа зурагдсан баруун хойд гэрэл хагарсан эвдрэл гэмтэл буюу шууд зардлын дүнгээр 1.915.000 төгрөгийн, нийт зардлын дүнгэр 2.025.900 /хоёр сая хорин таван мянга есөн зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн (хэргийн 32 дахь тал)  үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.  

Хохирогч Н.А нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд   хохирогч Н.А-ийн авто тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлын дүн нь 2.025.000 /хоёр сая хорин таван мянга/ төгрөг бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн хохирол хор уршигт тооцон хохирогчид 2.200.000 төгрөгийг 2024 оны 02 сарын 29-ны өдөр түүний ХААН банк дахь харилцах дансанд шилжүүлэн төлсөн гүйлгээний баримт хэргийн 76-77 дахь талд авагдсан байна.

Хэргийн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх  нөхцөл байдалд тооцож,

гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Н.А нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Д.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.           

Энэ хэрэгт Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. хх овогт Д.Б-ийг “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Б нь хохирогч Н.А-д 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД