| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/206 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0162/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж, ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
иргэдийн төлөөлөгч *******,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч******* өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
шүүгдэгч*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 2418000000175 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хүүхэн******* овогт************** (РД:******* ), 1981 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ХК-д диспетчерийн албанд ээлжийн ахлах ажилтан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, ******* овогт (РД: ), 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд Дархан сумын 12-р баг, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч*******тай маргалдаж цээжний зүүн талд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Харин шүүгдэгч******* нь найз*******тэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас маргалдаж биед нь халдаж хамар ясны хугарал, хамарт зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч*******,******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд, тоотод******* гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тухайн үеийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж,******* нь******* хамар хэсэгт нь цохиж “эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан”, үүний дараа******* нь “хамар руу минь цохиж, газар хавсарч унагаалаа” гэх шалтгаанаар*******ын “цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж, биед хэвлийд нэвтэрсэн шарх, олон эрхтний гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тус тус тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн сувилагч дугаарын утсаар “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хутганы шархтай хүн хүргэгдэн ирсэн байна” гэх гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өглөөний 04:30 цагт хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 11 дэх тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...5 дахь тасалгаанд 5 ширхэг хутга заазуур байх ба ажлын хэсэг нь 19,5 см, бариул хэсэг нь 12,5 см ажлын хэсгийн өргөн 4 см хэмжээтэй ягаан өнгийн 1 ширхэг хутганы бариул болон ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж, биологи болон мөр судлалын шинжилгээнд хүргүүлэхээр тэмдэглэлд тусган хураан авав. (хавтаст хэргийн 12-18 дахь хуудас),
******* хохирогчоор өгсөн: “...тухайн караокед 1 цаг 30 минут дуулсан. Караокед хүний 3 шил, нийт 0,5 граммтай 12 шил пиво уугаад бааранд орж бүжиглэе гээд Queen нэртэй бааранд орсон. Би 1 шил Соёмбо 0,75 граммтай архи, 4 шил 0,5 гр пиво аваад суусан. ... Баарнаас яаж гарснаа санахгүй байгаа. Тэгээд нэг ухаан ороход*******ийн гэрт ирчихсэн******* намайг хутгалчихлаа гээд эмнэлэг дуудчихсан байсныг хальт санаж байна. Ингээд маргааш орой нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт ухаан орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),
******* хохирогчоор өгсөн: “...Бадрал бид хоёр хоорондоо юм яриад нөгөө вискигээ уугаад дууссан. Тэгээд нэг мэдэхэд миний хамар руу нэлээн хүчтэй гараараа цохиод шалан дээр унагаахад миний хамарнаас цус гараад өмсөж байсан цагаан өнгийн фудволкны энгэр хэсэг нэлэнхүйдээ цус болчихсон. Тэгэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гээд босоод ирэхэд намайг хавсарч дахин шалан дээр унагаасан. Тэгэхээр нь би босоод ширээн дээрх шилэн тавагтай махан дотор байсан ягаан өнгийн иштэй хутгыг аваадын зүүн ташаа хэсэг рүү нэг удаа хутгаар хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
Гэрч өгсөн “...шөнийн 3 цагийн үед эгч над дээр ирээд “сэрээрэй, түргэн дуудаарай, цагдаа бас дуудаарай” гэхэд нь би босоод өрөөнөөс гартал манай гэрийн нойлын өрөөний үүдэнд нөхөр*******, найз нар өөд өөдөөсөө хараад газарт суучихсан, манай нөхрийн хамраас цус гарчихсан харин зүүн гараараа зүрхэн тус газраа дарчихсан гарын салаа хэсгээр цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Гэрч өгсөн “...эрэгтэй хүмүүс хоорондоо хоорондоо маргалдаад орилолдоод, хэрэлдэж, муудалцах хүчтэй чимээ гараад байхаар нь би сэрсэн.,******* хоёр том өрөөнд хоёулаа байсан. Тэгээд юу болов гээд асуухад******* нойлын өрөөний хаалгыг налаад, хөлөө жийсэн байдалтай сууж байсан ба хамарнаас нь цус гарчихсан, нүүр нь улаан нялга болчихсон байсан. Харин манай нөхөр коридорын хувцасны шүүгээний хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би “энэ хоёр бөөн цус болчихсон байна” гээд жижиг өрөөнд унтаж байсан*******ийн эхнэр сэрээхэд ... босоод манай манай нөхрийг харсанаа “ ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлээд жижиг өрөө рүүгээ гүйж ороодын зүүн суганы доод талаас гарч байгаа цусыг дараад, даавуугаар боосон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
Гэрч өгсөн “...Намайг ээлжтэй байх хугацаанд 03 цаг 15 минутад дугаарын утаснаас эмэгтэй хүн залгаад нэрээ хэлэлгүй Шинэ Дарханд байх “Гэрэлт" хотхон 302 тоот хаягт хүн цус алдаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу би жолооч хамт очсон юм. Намайг уг “Гэрэлт” хотхон 302 тоот хаягт очиход гэрт насанд хүрсэн 4 хүн байсан бөгөөд 2 эмэгтэй 2 эрэгтэй байсан. Уг хүмүүс эхнэр нөхөр байсан ба хоорондоо маргалдаж хэрэлдэж байсан. Дуудлага мэдээллийн дагуу цус алдсан хүний биеийг үзэхэд биеийн цээж хэсэгт хутгалуулсан бололтой цус алдсан ... даавуугаар чангалаад боочихсон байсан. ...цээжиндээ шархтай эрэгтэйн эхнэр нь надад “энэ хоёр муудалцаад нэг нэгнээ ийм болгочихлоо” гэж хэлсэн. Ингээд уг цээжиндээ шархтай эрэгтэйг түргэн тусламжийн машинд суулгаад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг рүү явахад нь гэрт байсан хүмүүс бүгд хамт явсан. ..Мөн намайг дуудлагад очиход уг гэх хүнтэй зодолдсон юм уу яасан юм нөгөө эрэгтэйн нүүр хамар хэсэгт хавдаж, шалбарч цус гарсан байдалтай байсан. Нэгдсэн эмнэлэг дээр очоод уг гэх хүн эмчилгээ хийлгэхээр байж байхдаа надад хандаж “ахын дүү Цагдаад битгий ийм зүйл болсон гэж хэлж мэдэгдээрэй” гэж хэлж байсан ба минийх хувьд уг гэх хүнийг гэмтлийн хэсгийн сувилагч Н.Энхбаяр эгчид хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагадаа явсан юм. Намайг дуудлагаар уг хаягт очиход гэрт байсан хүмүүс бүгд л архи уучихсан байдалтай байсан ба хоёр эмэгтэйн хувьд арай гайгүй байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч өгсөн: “... ******* эгч жижиг өрөөнд орж ирээд дуудлага өгөөрэй гэж хэлэхэд нь сэрсэн. Тэр үед ахын хаанаас юм цус гараад баруун гар нь цус болчихсон байсан. Мөн манай аавын нүүр ам нэлэнхийдээ цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч өгсөн: “...нэг мэдэхэд шөнө дунд ах, манай аав хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би жижиг өрөөнөөс гараагүй. Жижиг өрөөний хаалганы завсраар харахад эмнэлгийн хувцастай эмэгтэй хүн ирээд ах, ээж, эгч, аав дөрвийг дагуулаад явсан. Тэд нарыг гэрээс гарсны дараа том өрөөнд ороод дүү Марал-Эрдэнэтэй хамт ороод нойлын өрөөний хаалганы харалдаа гадна шалан дээр асгарсан цусыг жаахан цэвэрлэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... ******* биед хэвлийн нэвтэрсэн шарх, олон эрхтний гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 56-57 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...******* биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, хоёр нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 62-63 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...шинжилгээнд “******* ” гэсэн хаягтай хуруу шилтэй цус 1 ширхэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэж байна. шинжилгээнд ирүүлсэн цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрч байна. 0,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 71-72 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...шинжилгээнд “ ” гэсэн хаягтай хуруу шилтэй цус 1 ширхэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас 1,7 промилли спиртийн агууламж илэрч байна. 1,7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 81-82 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...шинжлэгдэж байгаа хөх өнгийн энгэр хэсэгтээ NATURE NEEDS HEROES гэх цагаан өнгийн бичиглэлтэй футболкны зүүн хэвлий хэсэгт баруун доош чиглэлтэй 2,5 см хэмжээтэй зүсэгдтэл нь хурц иртэй нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. шинжлэгдэж байгаа NATURE NEEDS HEROES гэх цагаан өнгийн бичиглэлтэй футболк дээрх зүсэгдтэл нь шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хутгаар үүсгэгдсэн байж болно.” (хавтаст хэргийн 91-93 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуу дээр рубин нунтаг багс ашиглан түрхэж үзэхэд гарын мөр илрээгүй.*******,******* нарын гарын дардас нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөр болон дардастай тохирохгүй байна.” (хавтаст хэргийн 100-101 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдвэрийн хийц бүхий бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь ****** цээж хэсэгт нь хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг, шүүгдэгч Б.Б нь Б.Б*-ийн хамар хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгч ******* хувьд ****** хамар хэсэгт цохиж, хавсарч унагаасан үйлдэл болон хохирогч Б-ийн биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт, хоёр нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл нь, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б-ын хэвлийд 1 удаа хутгалсан үйлдэл болон Б.Б-ын биед хэвлийн нэвтэрсэн шарх, олон эрхтний гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл нь тус бүр өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд найз нөхдийн харилцаатай хүмүүс ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, бие биеэ үл хүндэлснээс үүдэлтэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч*******ийг хүнд хохирол учруулсан, шүүгдэгч*******ыг хөнгөн хохирол учруулсантай санал нийлж байна.” гэх дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт “миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг, шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг тус тус гаргасан тул тэднийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин*******өд 2024 оны 03 дугаар сарын 11-нд нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж S02.2 оношоор 31,500 төгрөгийн зардал,*******д 2024 оны 03 дугаар сарын 11-ээс 15-ны хооронд нэгдсэн эмнэлэг эрчимт эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж S36.0 оношоор 5,902,100 төгрөгийн зардлыг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******аас 31,500 (гучин нэгэн мянга таван зуу) төгрөг, шүүгдэгч*******өөс 5,902,100 (таван сая есөн зуун хоёр мянга нэг зуу) төгрөг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч*******ийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч*******өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 футболк, хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах.”санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч******* өмгөөлөгч Б.Цэдэндамбаа: “******* гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь******* нь 4 бага насны хүүхэдтэй. Эхнэр нь хүүхдүүдтэйгээ үлдэж байгаа. Амьдардаг байр нь ажлын байр. Ажилгүй болбол байрыг нь хурааж авна.” гэх тайлбарыг,
Шүүгдэгч******* “хэлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч*******,******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас бусад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан” зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 133 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 136 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 137-139 дэх тал), шүүгдэгч******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 141 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 144 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, хувьцаат компанийн албан бичиг, дипломын хуулбар, ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 145-159 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар тэдний хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******өд оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөх өнгийн футболк, 1 ширхэг ягаан өнгийн хутга, цагаан өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч*******өд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч*******д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч************** овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч овогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******өд оногдуулсан 3 (гурав) жил 4 (дөрөв) сар 1 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч*******аас 31,500(гучин нэгэн мянга таван зуу) төгрөг, шүүгдэгч*******өөс 5,902,100 (таван сая есөн зуун хоёр мянга нэг зуу) төгрөг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөх өнгийн футболк, 1 ширхэг ягаан өнгийн хутга, цагаан өнгийн богино ханцуйтай футболк 1 ширхийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Баянмөнх,******* нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс тоолж, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ