Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2021/01286

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/01286 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ч-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Н.Ч нь манай компанитай 2018.09.16-ны өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ахуйн цэвэрлэгээний ЕҮАрогЗОООi төхөөрөмжийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг 6,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2.1-т Худалдан авагч анхны төлөлт болох 500,000 төгрөгийг төлнө. Үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд 500,000 төгрөгөөр төлж дуусгавар болгоно. Сар бүрийн 05-нд төлбөрөө төлж байна гэж заасны дагуу сар бүр 500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар 5.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Бараа бүтээгдэхүүний үнэ болох 5,000,000 төгрөгийг Н.Ч-оос гаргуулж өгнө үү. Н.Ч нь Хан-уул дүүрэг, ...-р хороо, ..... хороолол, .... байр ..... тоотод оршин суудаг бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг гардаж авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Төлбөрийг төлнө гэсний дагуу нэхэмжлэл буцаалгасан боловч төлөхгүй байгаа болно. Иймд гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Н.Ч-д холбогдох бараа бүтээгдэхүүний үнэ 5,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийтдээ 5,000,000 төгрөгийг Н.Чоос гаргуулахыг хүссэн байна.

 

Хариуцагч Н.Ч 2020.10.29-нд нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд очих болно гэсэн атлаа ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.09.16-ны өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ахуйн цэвэрлэгээний ЕҮАрогЗОООi төхөөрөмжийн иж бүрдэл бүтээгдэхүүнийг 6,500,000 төгрөгөөр худалдаж авсан, гэрээний 3.2.1-т зааснаар худалдан авагч анхны төлөлт болох 500,000 төгрөгийг төлнө, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаанд 500,000 төгрөгөөр төлж дуусгавар болгоно, сар бүрийн 16-нд төлбөрөө төлж байна гэж заасны дагуу сар бүр 500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэ гэрээний дагуу хэрэглэгч нь ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авсан акт хэрэгт авагдсан, төлбөр төлөлтийн хуваариас үзэхэд 2018.09.16-нд 500,000 төгрөг, 2018.10.26-нд 500,000 төгрөг, 2018.11.13-нд 500,000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийн төлөөгүй байна..

 

Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хэргийг шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ч-оос зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Элит техно монгол сервис ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ