Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01160

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2021/01160

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* /РД: ЖЛ86010752/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,,рэнгийн Эрдэнэцэцэг /РД: ПЭ86011404/-т холбогдох,

 

С.Амартүвшин нь охин Э.Цасчихэрийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Амартүвшин, хариуцагч С.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Амартүвшин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амартүвшин миний бие Э.Цасчихэрийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. С.Эрдэнэцэцэг бид хоёр 2007-2008 онд нэг компанид хамт ажилладаг байсан. Хамт ажиллаж байх хугацаандаа найз нөхдийн харилцаа үүсгэж хүүхэдтэй болсон. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлсөөр ирсэн. Шүүхийн журмаар эцэг тогтоолгож байгаа гол учир нь шинжээчийн дүгнэлтээр өөрийн хүүхэд мөн эсэхийг тогтоосноор 99.9 хувьтай гарсан учир хүүхдээ өөрийн нэрээр овоглохыг хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө хоёр хүүтэй, охин Э.Цасчихэртэй уулзаж байгаагүй учир цаашид цус ойртож болзошгүй үүднээс сэргийлж хүүхдийг өөрийн нэрээр овоглохыг хүсэж байна. Э.Цасчихэрийг төрсөн цагаас хойш би уулзаж байгаагүй. Уулзах боломж өгдөггүй мөртлөө С.Эрдэнэцэцэг хүүхдийн тэтгэлэг төл гэдэг гэв.

 

Хариуцагч С.Эрдэнэцэцэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амартүвшин бид хоёр нэг компанид хамт ажиллаж байх хугацаандаа танилцаад 2019 оны 12 дугаар сарын 29 ний өдөр хүүхэдтэй болсон гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Амартүвшин нь хариуцагч С.Эрдэнэцэцэгт холбогдуулан С.Амартүвшин нь охин Э.Цасчихэрийн биологийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Амартүвшин, хариуцагч С.Эрдэнэцэцэг нар 2008 онд танилцаж, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин Э.Цасчихэрийг төрүүлсэн ба Э.Цасчихэрийн эцэг С.Амартүвшин мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1319 тоот дүгнэлт болон зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Сүрэнхорлоогийн Амартүвшин нь Эрдэнэцэцэгийн Цасчихэрийн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан******* /РД: ЖЛ86010752/ нь 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Занги овогт Эрдэнэцэцэгийн Цасчихэр /РД: УО14322986/-ийн эцэг болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР