Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

 

 

 

 

 

    04           03           1                                   04/ШЦТ/195

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

Улсын яллагч: З.Бат-Амгалан

Шүүгдэгч: Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н******* овогт Б******* Г*******т холбогдох 3100385*******083 дугаартай эрүүгийн хэргийг 04 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 9 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Нарийнхөндий гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Н******* овогт Б******* Г******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г******* нь “03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна хохирогч Д.Ц*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж түүний эрүүл мэндэд нь баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр ххирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г******* нь “03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна хохирогч Д.Ц*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж түүний эрүүл мэндэд нь баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр ххирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г*******ийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 3100385*******083 дугаартай хэргээс:

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1 дугаар тал/,

Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 дугаар тал/,

Д.Ц*******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ц*******ийн хохирогчоор өгсөн “...03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Улаанбаатар хот руу явах замын унаа зараар хайж байгаад ******* ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин олоод жолоочтой нь ярьж байгаад явахаар болоод өдөрхөн 13 цагийн үед автомашинд суугаад хөдөлцгөөсөн. Би ажлаар Өмнөдэлгэр суманд хүү Т******* хамт яваад надад ажил гарсан болохоор би Улаанбаатар хот руу явахаар хүүгээрээ хүргүүлж замын унаанд суусан. Би Улаанбаатар хот руу явахын урьд өдөр нь ажлын хоёр эмэгтэй болох тогтооч, нярав хоёртой архи уусан байсан болохоор шарталттай, толгой өвдөөд байсан болохоор дэлгүүрээс 00 грамм “Хараа” гэх нэртэй архи аваад шараа тайлахаар машинд аваад суусан. Тус автомашин дотор жолооч, Г******* болон бас нэг залуу байсан. Г******* гэх залуу нь жолоочийн хажууд буюу ард суугаад, би танихгүй залуутай арын суудалд суугаад явсан. Замдаа явж байхдаа би авч явж байсан архинааса бага зэрэг балгасан байсан учраас уусан архиндаа бага зэрэг ам халаад машин дотор сууж явсан хүмүүст хандаад “танай нутаг их сайхан, хүмүүс нь ч их гоё нутаг байдаг юм байна, аваргын нутгаар явж үзье гэж бодож байсан юм, үзэх газраа үзлээ” гэх утгатай зүйл хэлсэн ба би уухаараа нэг юм аа дахин дахин давтаж яриад байсан болохоор Г******* гэх залуугийн дургүйг тухайн үедээ хүргээд Г******* гэх залуу нь надад хандаад “чи дуугүй яв, чимээгүй бай” гэж хэлэхээр нь би Г*******т хандаад “чи аав шигээ настай хүний өөдөөс юм ярилаа” гээд машинд явж байхдаа ам мурийгаад маргалдаад яваад байсан. Бид нар явж байгаад замдаа нэрийг нь мэдэхгүй, хаана гэдгийг нь мэдэхгүй, цайны газар зогсоод хөдлөх үед Г******* нь надад хандаад “чи урд суугаад яв“ гэж хэлэхээр нь би урд суугаад хөдөлсөн. Замдаа юм яриад явж байтал Г******* нь “чи дуугүй яв” гээд дахиад л хэлэхээр нь миний уур хүрээд “чиний машинд сууж яваагүй шүү, мөнгөө төлөөд явж байна, чамаар өөрийн дууг хориулахгүй шүү” гэж хэлтэл тэр залуу гэнэт хойноос гараа оруулж ирээд тохиойгоороо миний хойлоог тулгаж боохоор нь би эсэргүүцээд гарыг нь гараараа болиулах гэтэл миний баруун гарыг хойшоо хүчтэй татах үед зүүн шанаа, чих хэсэг рүү миний гар хүчтэй цохигдоод өвдөхөөр нь “ах нь дуугүй явъя” гэж хэлээд салцгаасан. Би явж байхдаа эхнэрийн утас руу залгаад “Г******* гэх залуу намайг боогоод зодоод байна” гэж утсаар ярьсан. Замд дахин ямар нэгэн зодоон бололгүй явсаар байгаад Улаанбаатар хотод шөнө орж ирээд Хан-Уул дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд нь автомашин зогсоод би буугаад ачаагаа авах гэж байтал эхнэр гэрч ирэхээр нь би эхнэртээ хандаад “энэ Г******* гэх залуу намайг замд зодсон” гэж хэлтэл Г******* нь тухайн үед надтай хэрэлдээд бид хоёр нэгнийхээ хоолойны энгэр хэсгээс барьж аваад нэгнийхээ хоолойг боотол тэр залуу намайг хөлөөрөө хавирч газар унагаахад би нуруугаараа дээшээ хараад унатал тэр залуу миний дээрээс дарж унахад миний цээжин дээр тэр залуугийн хатуу биеийн хэсэг миний баруун хавирга дээр хүчтэй дарж унаад тэр залуу миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тухайн үед манай эхнэр жолоочийн төлбөр төлөөд үлдсэн болохоор бид хоёрыг салгах боломжгүй байсан ба эхнэр намайг унасны дараа орилж ирээд намайг босгож аваад салгасан. Дахин ямар нэгэн зодоон болоогүй ба эхнэрийн хамт ачаагаа аваад гэр лүүгээ орцгоосон. Гэрт ороод унтах гэтэл баруун хавирга хэсэгт хүчтэй өвдөөд, хөдөлж болохгүй байхаар нь өвчин намдаагч эм уугаад унтсан. Маргааш нь миний даралт унаад, хавирга өвдөөд болохгүй байхаар нь 103 тусгай дугаартай залгаж түргэн дуудаж үзүүлэхэд даралт ойртсон байна, хавирга хугарсан байна, яаралтай очиж үзүүлээ гэж хэлэхээр нь би эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлтэл хавирга хугаралтай байна гэж хэлсэн. Зодоон болсноос хэд хоногийн дараа би толгойгоо угааж байгаад чих рүү ус ороод хорсож өвдөөд байхаар нь Хан-Уул дүүргийн чих, хамар, хоолойд үзүүлтэл чихний хэнгэрэг цооролттой байсан. Би өөрөө жолооч хүн, хэзээ ч жолоо барьж яваа хүний хүрдийг нь булаахгүй, би өөрийн биеийн удирдах чадвартай, бага зэргийн л архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Г******* болон машин дотор сууж явсан хүмүүсийн биед халдаж цохиж, зодсон зүйл огт байхгүй. Г******* гэх залуу нь гэрийн гадаа намайг хавирч унагаахдаа миний дээрээс биеийн хатуу хэсгээрээ миний хавирга дээр дарж унаснаас болоод миний 9,10 дугаар хавирга хугарсан, харин зүүх чихний хэнгэргэн хальсны цооролт нь машин дотор намайг урд сууж байхад Г******* нь хойноос миний гарыг хүчтэй хойшоо татахад миний чихийг цохиж, намайг боох үед миний хэнгэрэг цоорсон. Өөр надад гэмтэл учруулсан хүн байхгүй. Би 03 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийж дуусгаад маргааш нь явахаар байсан болохоор ажлын газрын тогооч А, нярав хоёр эмэгтэйтэй хамт ууж сууцгаасан ба ямар нэгэн зодоон цохион болоогүй. Хэрэв би урд өдөр нь ямар нэгэн зодоон цохион хийсэн бол би машинд сууж явахад ч хүндрэлтэй, алхаж ч чадахгүй байх байсан. Миний хавирга хугарсны маргааш нь би өндийж ч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3, 6-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.М гэрчээр өгсөн “...Манай нөхөр сургуулийн зам талбай, сургуулийн гадна тохижилтын ажил, цутгалтын ажил хийхээр явсан ба манай хүү Т******* хамт болон бусад ажилчдын хамт ажиллаж байсан. Тус ажил нь дуусах дөхөж байсан болохоор манай нөхөр охиноо санаад байна гэхээр нь би хүрээд ир гэж хэлтэл ирэхээр болоод би Хэнтий аймгийн фэйсбүүк зараас харж байгаад унааны машин олж холбогдоод нөхрийгөө машинд нь суугаад хүрээд ир гэж хэлтэл зөвшөөрөөд 03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу ирэхээр болоод машинд суугаад явж байна гэж над руу хэлсэн. Бид хоёр байнгын утсаар ярьж байсан ба ирж байхдаа над руу манай нөхөр утсаар ярихдаа машин дотор байгаа хүн намайг заамдаад зодоод, боогоод байна гээд хэд хэдэн удаа хашгирч залгасан. Тус өдрийн шөнө нь Улаанбаатар хот руу орж ирээд Хан-Уул дүүргийн дугаар хороо, ******* дугаар байрны ертөнцийн зүгээр ард талд автомашин ирж зогсоод манай нөхөр залгахаар нь би гараад яваад очтол манай нөхөр Г******* гэх машинд зорчиж явсан залуутай байрны саадны хажууд маргалдаж байсан ба би тэр залууд хандаад “чи болиочээ, яагаад хөгшин хүн зодоод байгаа юм бэ, манай хүн нэг үгээ давтаж хэлээд байдаг юм аа тэглээ гээд зодож болохгүйшдээ” гэж хэлтэл намайг тоохгүй манай нөхөрт хандаад “зүгээр байгаарай хогчин шүү, насаа мэдээрэй” гэж хэлээд байхаар нь би “хөгшин хүн гэдгийг нь мэдэж байгаа юм бол чи зүгээр орхичих, архи уусан л хүн байгаа биз” гэж хэлтэл манай нөхрийг замын эсрэг тал руу энгэрийн хувцаснаас нь зуурч авч яваад хавирч унагаад, манай нөхөр газар унасны дараа дээр нь дарж байгаад манай нөхрийг цохихоор нь би гүйж очоод хувцаснаас татаад холдуулаад манай нөхөр босож ирээд тухайн хүмүүсийг явж үз гээд явуулсан. Би нөхрөө, ачаагаа аваад гэр лүүгээ ортол манай нөхөр надад хандаад “миний хавирга өвдөөд байна, толгой өвдөөд байна” ёооё гэж ёолоод гэдсээ тэврээд зовиуртай байхаар нь би өвчин намдаагч өгөөд, өвчин намдаах наалт нааж өгөөд унтуулсан. Маргааш өглөө босоод хавирга өвдөөд байна гээд байхаар нь хэвтүүлээд би дотроо арай ч хавирга нь хугараагүй байх, яс хугарах хэмжээний юм болоогүй юм чинь гээд хүлээтэл өвдөөд болохгүй байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлтэл хавирга нь хугарсан байна, нэг нүд нь асуудалтай байна гэж эмч хэлсэн. Хэд хоногийн дараа чих нь хорсоод байхаар нь Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлтэл чихний хэнгэрэг нь цоорсон байна гэж хэлсэн. Манай нөхөр эрүүл үедээ зүв зүгээр, ажил төрлөө хийгээд явдаг, хөдөлмөрч, амьдралаа авч явдаг хүн. Харин архи уухаараа үглээ зантай, нэг зүйлээ байнгын давтаж ярьдаг, үглээ хүн. Бусдаар бол би Ц*******тэй 1997 оноос хойш амьдарч байгаа 4 хүүхдийг нь төрүүлсэн хүний хувьд хүнтэй зодолдож, хүний биед халдаж цохиж, зодож байсныг нь бол би харж байгаагүй. Залуудаа архи уудаг байсан, одоо архи нэг их хэрэглээд байдаггүй. Баяр ёслолоор ч уугаад байдаггүй хүн. Манай нөхрийн хавирга хугарч гэмтсэнээс хойш ажил эрхлэх боломжгүй, одоог хүртэл өвчтэй, даралт нь байнга хэлбэлзээд байгаа. Би нөхрийн биед учирсан хохирлыг барагдуулж цохисон хүнд нь хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-31 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “Д.Ц*******ийн биед баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх баруун 9, 10 дугаар хавирга хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.Г******* нь “03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна хохирогч Д.Ц*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж түүний эрүүл мэндэд нь баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр ххирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгч Б.Г*******ийн мэдүүлэг, хохирогч Д.Ц*******ийн мэдүүлэг, гэрч Х.М мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Г*******ийн “03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна хохирогч Д.Ц*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж түүний эрүүл мэндэд нь баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр ххирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Г*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Г******* нь хохирогч Д.Ц*******д төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г******* нь “03 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны гадна хохирогч Д.Ц*******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан халдаж түүний эрүүл мэндэд нь баруун 9, 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр ххирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 67 дугаар тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Г*******т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Б.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г*******т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н******* овогт Б******* Г*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г*******т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г*******т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Шүүгдэгч Б.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтой болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ