Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01217

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/01217

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,, /РД:/-д холбогдох,

 

Цементийн үнэ 38,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ичинноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Ц.Үнэнбатбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ичинноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Монгипс ХХК нь хариуцагч-ийн хувьцаа эзэмшигч Ц.Болортой 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал болон цементийг харилцан солилцохоор тохиролцсон. Хариуцагч нь*******-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, нэхэмжлэгчийн зүгээс хариуд нь-ийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу гадна талын плита, хар замаск, дотор хар замаск нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохиролцсон ёсоороо 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг-ийн нэрийн өмнөөс Эко консртракшн ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн. Харин нь нийт 72,000,000 төгрөгийн цемент нийлүүлэх ёстойгоос 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 33,125,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, үлдэгдэл 38,875,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлээгүй өнөөдрийг хүргэсэн. Нэхэмжлэгч******* нь хариуцагч-ийн хувьцаа эзэмшигч Ц.Болортой 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 38,875,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлэх талаар баримт үйлдсэн бөгөөд тухайн тохиролцоонд эхний ээлжинд 2018 оны 06 дугаар сардаа багтаан 18,875,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивнэ гэж тохиролцсон боловч цементээ огт нийлүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа утсаар болон биечлэн уулзаж шаардаж байсан боловч цементийг нийлүүлээгүй явсаар 2-3 жил болж байгаа тул 222.14 тонн цементийн үнэ 38,875,000 төгрөгийг хариуцагч-наас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөр Ц.Үнэнбатбадралыг оролцуулж байгаа хуулийн зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж хуульчилсан. Ц.Үнэнбатбадрал нь хавтас хэргийн 6, 21, 56, 59, 61 хуудсанд байгаа баримтаар гүйцэтгэх захирал болох нь тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/420 дугаартай тушаалд зааснаар бол гүйцэтгэх удирдлагыг сольж өөрчлөхөд А/5 маягт бөглөж хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, тэмдэгтийн хураамж, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар авчирсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагыг солино. Хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй, учир нь компанийн дүрэм, гэрчилгээнд ерөнхий захирал гэсэн нэр томьёо байхгүй. Хариуцагч тал ерөнхий захирал Ц.Болор гэдэг хүн намайг ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Нотлох баримт шинжлэн судлуулахад ямар нэгэн ерөнхий захирал гэсэн ойлголт байхгүй байсан. Хэрвээ гүйцэтгэх удирдлагаас чөлөөлж байгаа бол хувьцаа эзэмшигчийн дотоод шийдвэр гарч улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр гүйцэтгэх захирлыг солих ёстой. Тийм учраас-ийн гүйцэтгэх захирал Ц.Үнэнбатбадрал тухайн хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь өнөөдрийн байдлаар Ц.Үнэнбатбадрал мөн байна, талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар компаниудын хооронд арилжааны гэрээ хийгдсэн. Бичгээр байгуулаагүй боловч амаар байгуулах боломжтой. Иргэний хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.1-д зааснаар-ийн нэрийн өмнөөс******* нь Эко констракшн ХХК-нд хар замакс, дотор замаск нийлүүлсэн.-наас 33,125,000 төгрөгийн үнэ бүхий цементийг*******-нд нийлүүлсэн дээр маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс алданги, хүү нэхэмжлээгүй, үндсэн төлбөр 38,875,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хавтас хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан тооцооны үлдэгдлийн баримтаас харахад-ийн өмнөөс бараа нийлүүлсэн гэж харагддаг.,*******-д мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг хавтаст хэргийн 12-13 хуудсанд байгаа баримтаар тогтоогдоно. Мөн 18,875,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг 2018 оны 06 дугаар сардаа багтаан шивнэ гэсний дагуу шивсэн нь нь*******-д 38,875,000 төгрөгийн цемент нийлүүлэх ёстой гэсэн үүргийг баталгаажуулж байгаа хэлбэр юм. Хариуцагчаас гаргаж байгаа хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн компанийн тамга тэмдгээр батлагдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч-ийн төлөөлөгч Ц.Үнэнбатбадралын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Цэгмидийн Үнэнбатбадрал би 2017 оноос 2019 оны хооронд-ийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Анх ажилд орохдоо уг компанийн ерөнхий захирал буюу хувьцаа эзэмшигч Ц.Болортой цалингаа тохирч, хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Тухайн үед компанийн санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг Ц.Болор захирал өөрөө захиран зарцуулдаг байсан, би зөвхөн үйл ажиллагаа, зохион байгуулалтын ажлыг хийж байсан. Улмаар 2019 оноос хойших саруудад цалингүй ажиллаж, тохирсон ёсоор цалингаа өгөөгүй. Би Голомт банкнаас жилийн 18.86 хувийн өндөр хүүтэй орон сууцны зээл төлдөг байсан тул өөр ажилд орох шаардлага үүсэж 2019 оны 08 дугаар сарын 22-нд Таван толгой төмөр зам ХХК-д Тээвэр зохион байгуулалтын инженерээр ажилд орж, одоог хүртэл ажиллаж байгаа.-ийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар миний нэр одоог хүртэл байдаг ба улсын бүртгэлийн газар очиж өөрийн нэрийг хасуулах гэсэн боловч хувьцаа эзэмшигч Ц.Болорын хүсэлт байх ёстой гэсэн шалтгаанаар одоог хүртэл нэрээ хасуулж чадаагүй байгаа. Одоо Ц.Болорын найз н.Заяабаяр гэдэг хүн үйл ажиллагааг нь явуулж байгаа. Тэр хүнтэй уулзаж холбогдож хэдэн нотлох баримт авсан. Миний бие Ц.Болортой холбоогүй болсон. Иймд*******-тай холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хариуцагч-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.Болор хариуцагч тул надад хамааралгүй болно.-ийн зүгээс харахад энэ мөнгийг хариуцах ёсгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч-д холбогдуулан үлдэгдэл цементийн үнэ 38,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч нь ... Ц.Үнэнбатбадрал миний бие тухайн компанийн гэрчилгээн дээр гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй боловч би өөрийн хүсэлтээр энэ ажлаа өгсөн, бичиг баримтын дутуугаас болоод улсын бүртгэлийн байгууллага дээр нэрээ хасуулж чадаагүй байгаа. Энэ компанийн хувьцаа эзэмшигч Ц.Болор нь гадагшаа гараад явсан байна.-ийн зүгээс харахад энэ төлбөр мөнгийг хариуцах ёсгүй гэж үзэж байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч-д холбогдуулан Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар арилжааны гэрээний үүрэгт дутуу нийлүүлсэн цементийн үнэ 38,875,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ ... хариуцагч-ийн хувьцаа эзэмшигч Ц.Болортой 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал болон цементийг харилцан солилцохоор тохиролцсон. Хариуцагч нь*******-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, бид нарын зүгээс хариуд нь-ийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу гадна талын плита, хар замаск, дотор хар замаск нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохиролцсон ёсоороо 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг-ийн нэрийн өмнөөс Эко консртракшн ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн. Харин нь нийт 72,000,000 төгрөгийн цемент нийлүүлэх ёстойгоос 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 33,125,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, үлдэгдэл 38,875,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлээгүй өнөөдрийг хүргэсэн гэж тайлбарлаж байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2021/04386 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариуцагч-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрмийг гаргуулахад тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд Цэгмидийн Үнэнбатбадрал бүртгэлтэй, мөн тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Цогтбаярын Болор бүртгэлтэй байна. Хариуцагч-ийн үүсгэн байгуулагчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан тус компанийн дүрмийн 3.6-д Компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Цогтбаярын Болорыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, мөн 7.1-д Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэжээ.

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч-ийн хувьцаа эзэмшигч Ц.Болортой арилжааны гэрээг амаар байгуулсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан-ийн өмнөөс 72,000,000 төгрөгийн үнэ бүхий плитаны цавуу, гадна хар замаск, дотор хар замаскийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд******* нь Эко констракшн ХХК-д нийлүүлсэн гэх тооцооны үлдэгдлийн баталгаа /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/ гэх баримт, мөн төлбөрийн баримт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ борлуулагч, худалдан авагч*******, бараа, ажил, үйлчилгээний нэр-цемент, шохой, боловсруулсан гипс, авто замаар ачаа тээвэрлэх үйлчилгээ гэх 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн баримтаар зохигчдын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, учир нь дээрх нотлох баримтууд нь нэг талын баримт байна. Мөн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан НӨАТ Бетаком гэх баримтыг хэн, хэзээ, хаана үйлдсэн нь тодорхойгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч*******, хариуцагч-иудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн болон хариуцагч нь 38,875,000 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч*******-ийн хариуцагч-д холбогдуулан гаргасан 38,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ийн хариуцагч-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 38,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР