Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 187/2024/0229/Э |
Дугаар | 2024/ШЦТ/361 |
Огноо | 2024-05-17 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | С.Бат-Орших |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/361
2024 0 *******7 2024/ШЦТ/3*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Нансалмаа хөтлөн,
Улсын яллагч С.Бат-Орших /томилолтоор/,
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д*******,
Хохирогч Г.Лхагвагэрэл, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт Б******* Д*******, А******* овогт Ж******* Т******* нарт холбогдох эрүүгийн 22*******003*******29008 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******99 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Голден вива ******* дүгээр хотхоны ******* дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урд нь ял шийтгэлгүй
Т******* овогт Б******* Д******* /РД:/,
Монгол Улсын иргэн ******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “ ” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Голден вива ******* дүгээр хотхоны ******* дугаар байрны тоотод оршин суух хаягтай, урьд
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар *******,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
А******* овогт Ж******* Т******* /РД:ТИ804249*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д******* Ж.Т******* нар нь бүлэглэж “....2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо Гарден вилла хотхоны *******8 дугаар байрны тоотыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Л урьдчилгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийг авч хохирол учруулан залилсан...”гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Д******* Ж.Т******* нар нь бүлэглэж “....2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо Гарден вилла хотхоны *******8 дугаар байрны тоотыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Лхагвагэрэлд урьдчилгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан...”гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т*******гийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******гийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхагвагэрэлийн “...Анх надад хэлэхдээ энэ байр Богд банкин дээр барьцаа үлдэгдэлтэй байгаа урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчих би банкнаас гэрчилгээгээ гаргуулж аваад чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлэхээр нь би миний нэр дээр байрны эрх шилжсэн тохиолдолд төлбөрөө бүрэн өгнө шүү гэж хэлээд бэлнээр 4,000,000 төгрөг өгч Д*******гийн Хаан банкны 0*******287994 тоот дансанд *******,000,000 төгрөг интернет банкаар шилжүүлсэн юм. Би 2022 оны ******* дүгээр сарын *******2-ны өдөр Т******* рүү залгахад утсаа авахгүй байсан болохоор нь аав руу залгахад манайх байраа зарахгүй, чи нүүж орох боломжгүй гэж надад хэлсэн. Тэгээд би залилуулах гэж байна гэж бодоод Д*******тай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд би аав, ээж чинь ийм юм яриад байна гэж хэлэхэд энэ байрыг зарнаа гэж надад хэлсэн. Дараа нь би мөнгөө авъя гэхэд чи энэ машиныг унаж бай гээд надад өөрийнхөө машиныг өгөх гээд байхаар нь би хүний машин унахгүй гэж хэлсэн. Тэгэхэд эсвэл чи энэ машиныг авчих тэгээд нөгөө 20,000,000 төгрөг дээрээ мөнгө нэмээд өгчих гэж хэлсэн. Би дахиад нэмээд залилуулах юм байна гэж бодоод машиныг нь аваагүй. Би Т*******д Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаж авах байрны гадна машинд 2022 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд Д*******гийн Хаан банкны 0*******287994 дугаарын дансанд *******,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад ,000,000 төгрөгийг төлсөн. Одоо надад нийт *******,000,000 төгрөгийн хохирол үлдэгдэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 22*******003*******29008 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Лхагвагэрэлийн хохирогчоор өгсөн “...Б хэлэхдээ энэ байр Богд банкин дээр барьцаа үлдэгдэлтэй байгаа урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчих би банкнаас гэрчилгээгээ гаргуулж аваад чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлэхээр нь би миний нэр дээр байрны эрх шилжсэн тохиолдолд төлбөрөө бүрэн өгнө шүү гэж хэлээд бэлнээр 4,000,000 төгрөг Бд өгч түүний эхнэр Д*******гийн Хаан банкны 0*******287994 тоот дансанд *******,000,000 төгрөг интернет банкаар шилжүүлсэн юм. Тэгээд Б, Д*******, манай ээж Т бид дөрөв Somang Plaza дотор байдаг Богд банк руу явж Б банкнаас байрныхаа гэрчилгээг авч надад харуулаад энэ байр манай төрсөн дүүгийн нэр дээр байдаг юм манай дүү Солонгос улсаас 2022 оны ******* дүгээр сарын *******9-ний өдөр ирээд үлдэгдэл мөнгөө аваад чиний нэр дээр шилжүүлээд өгье бид нар 4, дахь өдөр нүүгээд та хэд хагас бүтэн сайн өдөр байрандаа орчих гэж хэлсэн, гэрчилгээ өөр хүний нэр дээр байна тийм болохоор зээлийн гэрээ байгуулъя гээд Д******* бид хоёр 2022 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр ******* цаг 0 минутад зээлийн гэрээ байгуулсан юм Би 2022 оны ******* дүгээр сарын *******2-ны өдөр Б руу залгахад гар утсаа авахгүй байхаар нь би аавынх нь 992-47 дугаар руу залгахад манайх байраа зарахгүй юу яриад байгаа юм та нар мөнгөө Бгаас аваарай гэж хэлээд утсаа тасалсан тэрнээс хойш Б руу залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******9 дүгээр тал/,
Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ Д*******гийн нөхөр гэх Т*******г Бтай андуурч мэдүүлэг өгсөн байсан. Би Биндэръя гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Харин Д******* нь манай нөхрийн иргэний үнэмлэх гэж Бгийн иргэний үнэмлэхийг надад харуулсан болохоор би Бг Д*******гийн нөхөр гэж бодсон. Харин миний 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн хүн бол Д*******гийн нөхөр Т******* гэх хүн байсан байна. Би Т******* Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаж авах байрны гадна машинд 2022 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр Д*******гийн Хаан банкны 0*******287994 дугаарын дансанд *******,000,000 төгрөгийг шилжүүлээд бэлэн 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад 2022 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр 4,000,000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Одоо надад нийт *******,000,000 төгрөгийн хохирол үлдэгдэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Б гэрчээр өгсөн “...Тэр эмэгтэй *******20,000,000 төгрөгөөр зарах гэж байсан байрыг маань *******07,000,000 төгрөгөөр авна гээд байхаар нь би байраа зарахаа болилоо гэтэл тэр эмэгтэй байраа суллаж өг би 20,000,000 төгрөг өгсөн гээд байхаар нь ах дүү нартайгаа ярьж байгаад энэ байраа барьцаанд тавиад 2022 оны ******* дүгээр сарын 29-ний өдөр наад эмэгтэйгийхнээ 20,000,000 төгрөгийг өгчих гээд Т*******д өгсөн. Би П байрныхаа гэрчилгээг шилжүүлж авмагч банк бус санхүүийн байгууллагад барьцаанд тавьж Т*******гийн худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны ******* дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Бгийн гэрчээр өгсөн “...Би Т*******д 2020 онд Хан-Уул дүүргийн дугаар хороо *******8 дугаар байрны тоотыг зарсан юм. Тухайн үед Т******* хувь лизинг хийж урьдчилгаа 0 хувийг нь аваад үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Богд банкинд барьцаалж зээл гаргуулж авсан юм. Тухайн байрны гэрчилгээг би өөрийн төрсөн дүү Ж.Пгийн нэр дээр гаргуулж банкны барьцаанд тавьсан. Би Лхагвагэрэл гэх хүнийг огт хараагүй, танихгүй хүн тэр өгсөн гээд мөнгө нь Д*******гийн дансанд шилжсэн байсан. Би тэр өдөр Д*******д иргэний үнэмлэхнийхээ зургийг л явуулсан. Тухайн өдөр Д******* над руу байр зарагдах гээд байна хүн авчихлаа, үнэмлэхнийхээ зургийг явуулчих гэхээр нь би явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3******* дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Пгийн гэрчээр өгсөн “...Байрыг ямар нэгэн баримт бичиг үйлэж өгөлгүйгээр явсан. Харин Монголд ирээд Банкны барьцаанаас гаргасан байхаар нь Т*******гийн ээж Од шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,
Хохирогч Г.Лхагвагэрэл, яллагдагч Б.Д******* нарын хооронд 2022 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр хийсэн зээлийн гэрээ /хх-ийн *******4 дүгээр тал/,
Иргэн Ж.Балдангаас гарган өгсөн Газаркапитал партиере ББСБ болон Д.О нарын хооронд хийсэн зээлийн гэрээ, яллагдагч Ж.Т*******д 2022 оны ******* дүгээр сарын 29-ний өдөр ээж Д.Оын данс руу 20,000,000 төгрөг хийсэн мессеж /хх-ийн 34-39 дүгээр тал/,
Яллагдагч Б.Д*******гаас хохирогч Г.Лхагвагэрэлийн 030*******833 тоот дансанд 4,000,000 төгрөг хийсэн дансны хуулга /хх-ийн 4******* дүгээр тал/,
Яллагдагч Б.Д*******, Ж.Т******* нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 80-87, 9-79 дүгээр тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******3 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******43 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн *******4 дугаар тал/,
шүүгдэгч Ж.Т*******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******0 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн *******30 дугаар тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн *******3******* дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд шүүгдэгч Б.Д******* Ж.Т******* нар нь бүлэглэж “....2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо Гарден вилла хотхоны *******8 дугаар байрны тоотыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Лхагвагэрэлд урьдчилгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан...”гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн мэдүүлэг, гэрч Ж.Балдан, Ж.Б, Ж.П нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Г.Лхагвагэрэл, шүүгдэгч Б.Д******* нарын хооронд 2022 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, шүүгдэгч нарын Хаан банкны дансаны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн Хаан банкны дансны хуулга зэрэр нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарт нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Д******* Ж.Т******* нар нь бүлэглэж “....2022 оны ******* дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн дугаар хороо Гарден вилла хотхоны *******8 дугаар байрны тоотыг зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Лхагвагэрэлд урьдчилгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Лхагвагэрэлд 20,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Лхагвагэрэлд ,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх *******,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нараас *******,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Лхагвагэрэлд олгох зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нар нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т*******, Б.Д******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн нөхцөл байдал болон мөн хуулийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь тогтоогдсонгүй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******г ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д*******г ******* /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шүүгдэгч Ж.Т*******д оногдуулсан ******* жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д******* нь шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, шүүгдэгч Б.Д*******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Т*******д шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3., 3.8, 3.*******0, 37.*******, 38.*******, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Т******* овогт Б******* Д*******, шүүгдэгч А******* овогт Ж******* Т******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан бүлэглэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******г ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д*******г ******* /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******д оногдуулсан ******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөх, зорчих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг ******* /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтаны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны ******* хоногийг хорих ялын ******* хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, *******0 дугаар зүйлийн *******0.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******, Ж.Т******* нараас *******,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Ганзоригийн Лхагвагэрэл /РД:АЙ94*******0*******09/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн *******. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******7.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д*******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
9. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
*******0. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.Т*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ