Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/244

 

 

 

 

 

 

    04           04            0                                          04/ШЦТ/44

                               

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн,

Улсын яллагч: З.Бат-Амгалан

Шүүгдэгч Б.Н*******,

Шүүгдэгч Б.М*******,

Шүүгдэгч С.Б*******,

Шүүгдэгч Д.О******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор З.Бат-Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Б******* Нямрбаяр, Х******* овогт Б******* М*******, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллад дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт С******* Б*******, С******* овогт Д иржаргал нарт холбогдох эрүүгийн 410000000040 дугаартай хэргийг 04 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн дугаар хороо, Цагаан эрэгийн тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй,

Х******* овогт Б******* Н******* /РД:УС880918/.

 

Монгол Улсын иргэн 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Г-- тоотод оршин суудаг, урд ял шийгэлгүй,

Х******* овогт Б******* М******* /РД:УП981431/.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, ХГ-- тоотод оршин суудаг,урд  ял шийтгэлгүй.

Б******* овогт С******* Б******* /РД:АГ8003816/.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ ” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн дугаар хороо, 10-84 тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй,

С******* овогт Д иржаргал /РД:УЧ8909911/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “....03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох “Kenwood” брэндийн гар станц, 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 600,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 50,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Д.иржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн...”,

   Шүүгдэгч С.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, Д.иржаргал нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “....03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох “Kenwood” брэндийн гар станц, 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 600,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 50,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Д.иржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн...”,

   Шүүгдэгч С.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, Д.иржаргал нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******ын “...хийсэн үйлдэлээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******ын “...хийсэн үйлдэлээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.иржаргалын “...хийсэн үйлдэлээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б*******ы “...хийсэн үйлдэлээ харамсаж байна..” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 410000000040 дугаартай хэргээс:

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага өгсөн лавлагааны хуудас /хх-ийн 5 дугаар тал/,

 

Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Акедеми х*******ы гадна үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар тал/,

 

03 оны дугаар сарын 30-ны өдөр Б.Оын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-3 дугаар тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Оын хохирогчоор өгсөн “...Би 03 оны дугаар сарын 9-ноос 30-нд шилжих шөнө би дэд ахлагч С.Нгийн хамт шөнийн эрүүгийн үүрэг гүйцэтгэхээр 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд үүрэг гүйцэтгэхээр Дамбын эцсээс үүргээ шууд Хан-Уул дүүргийн дугаар хороо Нарантуул төвөөс Градус лаунж хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хороо Акедеми х*******ы урд дэд ахлагч Нгийн хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Акедеми х*******ы урд хэсэг бүлэг залуучууд хоорондоо маргалдаж эмх замбараагүй байдал үүсгэж нэг залуу нь цээж нүцгэн орилж чарлаад байсан. Бид хоёр тус эмч замбараагүй байдлыг таслан зогсоохоор тус хэсэг бүлэг залуучууд дээр очиж хууль ёсны шаардлага тавихад намхан хар куртиктэй залуу нь бид хоёр луу “зайл та хоёр амаг юм дууссаны дараа цагдаа нар ирдэг биз дээ” гэхээр нь бид хоёр очоод тэр залуучуудаас биеийн байцаалт бичиг баримтаа гаргаж ирүүлэхийг шаардахад “зайлцгаа шээснүүд минь” гэж хоёр залуу нь дайрч эсэргүүцсэн бөгөөд хар өнгийн ноосон хар малгайтай залуу нь газар хэвтэж байсан учир бид хоёр очиж босгоход тэр залуу бид хоёр луу зайл гэх мэтээр орилоход цээж нүцгэн нэг залуу нь бид хоёр луу “шээснүүд минь” гэх мэтээр хэл амаар доромжилж харааж миний нүүрний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авахад Н бид хоёр хойш зайгаа барьж ухраад Н надад чи машин руугаа очиж тусгай хэрэгслээ зүүгээд ир гэсэн тэгээд би машин руугаа очиж тусгай хэрэгслээ аваад буцаад явж очиход намхан жижиг биетэй хар куртиктэй залуу нь Нг заамдаад зогсож байсан учир би тэр залуугаас Нг салгах гэтэл ажуугаас гэнэт  Н бид хоёрын голоор жижиг биетэй халзан залуу орж ирээд надтай шууд араас татсан тэгээд хажуугаас гудамжаар явж байсан хоёр эрэгтэй хүн хүрч ирээд намайг тэр цээж нүцгэн байсан залуугаас салгасан тэгээд дараа нь намайг болон Нг хоёр залуу хүрч ирээд ноцолдсон бөгөөд над дээр цээж нүцгэн залуу жижиг намхан залуу хоёр намайг нүцгэн биетэй залуу миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод байсан. Н рүү харахад машин руу тулгаад хоёр залуу боогоод зогсож байсан бөгөөд би нөгөө хоёр залуугаасаа мултраад Н рүү очих гэтэл цээж нүцгэн залуу жижиг намхан залуу хоёр намайг араас татаж газар унагаасан бөгөөд тэр үед би биеэ хамгаалж эсэргүүцсэн бөгөөд над руу боох гээд дайраад байсан бөгөөд жижиг биетэй залуу нь намайг араас тохойгоороо хэсэг боосон. Би тэр үед Нгээс “энэ залууг надаас салгаарай” гэж хэлэхэд Н над дээр хүрч ирээд надаас салгасан бөгөөд би тэр залуугаас салаад хойш ухраад албаны нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу резинэн сумтай гар буугаар эхний удаа сандарсандаа хоёр резинэн сумыг хий цэнэглэсэн, тэгээд гурав дахь сумаараа дээш анхааруулах буудлага үйлдэхэд цээж нүцгэн залуу нь над руу “над руу буудаач чи чадахгүй” гэж над руу орилсон. Буудсаны дараа хойш биеэ хамгаалах гээд ухарч би боолгуулснаас болж миний толгой дүүрээд дтоор муухай болоод байсан. Дараа нь нүцгэн биетэй залуу нь над руу хүрч ирээд дахин миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд буугаа алдахгүй гээд цээжиндээ аваад толгой эргээд байсан учир газар хэвтсэн. Тэгэхэд Н хүрч ирээд намайг -3 удаа босгох гэж дээш нь татсан бөгөөд миний толгой маш их эргэж байсан учир босож чадахгүй байсан. Тэр үед цээж нүцгэн биетэй залуу гүйж хүрч ирээд толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Н надаас миний бууг аваад аюулгүй болгоод намайг Н тэр газраас холдуулахад удалгүй манай хэлтсийн албан хаагч нар хүрч ирээд эмх замбараагүй байдлыг таслан зогсоосон. Тэр залуучуудын биед гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй харин нэг удаа буугаа чиглүүлсэн өөр асуудал байхгүй. Эхлээд бичиг баримтаа гаргаж ирж шалгуулах шаардлага тавьсан бөгөөд түүнээс хойш тухайн шууд бид нар луу бүлэглэн дайрч гар хүрч эхэлсэн. Толгой дүүрч нүд хорсож өвдөж байна мөн баруун гарын бугалга хэсэг хөндүүртэй байна, нуруу татаад хөндүүртэй байна. Мөн баруун соёмботой бэлгэдэл буюу таних тэмдэг байхгүй урагдсан шар хантааз урагдсан өөр зүйл байхгүй.

Би анх өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр уг мэдээллийг өгсөн байсан. Миний баруун талын соёмботой бэлэгдэл буюу таних тэмдэг тухайн үед газарт унасан байсныг олсон ба урагдсан байна гэж буруу харсан байсан. Таньж олуулах ажиллагаагаар заасан Н******* гэгч нь миний хэрэглэж байсан шар хантааз, энгэрийн камер, гар станц зэргийг татаж чангааж эд зүйлийг газар унагаах явцдаа эвдэлсэн. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 44, 7 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Нгийн хохирогчоор өгсөн “...Би 03 оны дугаар сарын 9-нөөс 30-нийг шилжих шөнө дэд ахлагч Б.Оын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр 00 цагаас өглөөний 06 цагийн хооронд үүрэг гүйцэтгэхээр Дамбын эцсээс үүргээ аваад шууд Хан-уул дүүргийн дугаар хороо Нарантуул төвөөс Градус лаунж хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хороо Акедеми х*******ы урд дэд ахлагч Оын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Академи х*******ы урд хэсэг бүлэг залуучууд хоорондоо маргалдаж эмх замбараагүй байдал үүсгэж нэг залуу нь цээж нүцгэн орилж чарлаад байсан тэгээд бид хоёр тус эмх замбараагүй байдлыг талсан зогсоохоор тус хэсэг бүлэг залуучууд дээр очиж хууль ёсны шаардлага тавихад намхан хар куртиктэй залуу нь би хоёр луу “зайл та хоёр хамаг юм дуусаны дараа цагдаа нар ирдэг биз дээ” гэхээр нь бид хоёр очоод тэр залуучуудаас биеийн байцаалт бичиг баримтаа гаргаж ирүүлэхийг шаардахад “зайлцгаа шээснүүд минь” гэж хоёр залуу нь дайрч эсэргүүцсэн бөгөөд хар өнгийн ноосон хар малгайтай залуу нь газар хэвтэж байсан учир бид хоёр очиж босгоход тэр залуу бид хоёр луу зайл гэх мэтээр орилоход цээж нүцгэн нэг залуу нь бид хоёр руу шууд “шээснүүд минь” гэх мэтээр хэл амаар доромжилж харааж Оын нүүрний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авсан бөгөөд О бид хоёр хойш зайгаа барьж ухраад би Од “чи машин руугаа очиж тусгай хэрэглээ зүүгээд ир” гэсэн тэгээд О машин руугаа очиж тусгай хэрэгслээ аваад буцаад ирэх хооронд жижиг намхан халзан залуу нь намайг заамдаад авсан тэгээд би гарыг нь цохиж тавиулаад Оын хамт газар хэвтүүлж гавлах гэтэл намхан жижиг халзан залуу нь миний баруун гараас хазаад авсан. Тэгээд болиулаад хажуу талаас хоёр энгийн гудамжинд явж байсан хоёр залуу хүрч ирж салгаж тэгээд бид хоёр босож ирэхэд тэр асуудал үүсгээд байсан залуучуудтай хамт явж байсан нэг эмэгтэй нь больцгоо гэж орилж байан. Цээж нүцгэн залуу нь тэр эмэгтэйг авч яваад холдоход намхан халзан залуу, газар хэвтэж байсан өндөр хар куртиктэй залуу хоёр намайг приус-30 маркийн машины зүг рүү боож авч явахад хажуугаас гэнэт О салаад хойш ухраад албаны нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу резинэн сумтай гар буугаар эхний удаа буудлаа шүү гэж анхааруулсан. О дахин арагш ухарч буугаад дахин цэнэглэсэн Оын зүүн талаас хамхан халзан залуу нь мордож араас унагаах гээд дайраад байсан бөгөөд тэр хооронд би гар утсаар тусгай бүлгийнхнийг дуудах хэрэгтэй байна гэж ярихад надтай зууралдаад байсан жижиг биетэй залуу нь “чи яасан их хүн дууддаг юм бэ” гэж над руу дайрч намайг хүзүүнээс боож авсан бөгөөд жижиг халзан нь том биетэй газар хэвтэж байсан залуу хоёр над руу дайрч намайг боогоод жижиг залуу нь боож байхдаа миний нүүр лүү гараараа нэг удаа цохиж авсан. О над руу хүрч ирээд надаас салгахад Оын тэвэрч аваад газар унагасан бөгөөд нүцгэн биетэй залуу жижиг намхан хар куртиктэй залуу нь Оыг газар боож унагахад О над руу “энийг салгаарай гэж хэлэхэд” нь би дариу очиж салгасан бөгөөд О хойш ухарч буугаа аваад анхааруулах буудлага тэнгэр лүү нэг удаа буудлага үйлдсэн. Дараа нь би Оын бууг аваад Отай хойш ухраад байж байтал гэнэт Оын толгой нь эргэж газар унаж хэвтсэн. Тэр үед нүцгэн цээжтэй залуу нь Оыг газар хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөхөд би Оаас гар бууг нь аваад аюулгүй болгоод Оыг өргөж босгоод тухайн газраас холдуулсан. Тэр үед нэмэлт алба хаагч нар ирээд алаг тэргэнд суулгах гэтэл цээж нүцгэн залуу нь миний нүүр лүү нэг удаа цохиж миний шилийг хугалсан тэгээд дараа нь хэлтэс рүү тухайн дөрвөн залууг авч явсан. Мөн шар хантааз урагдсан пикеж урагдсан энгэрийн камер алга болсон бөгөөд жижиг биетэй Оыг боогоод байсан залуу нь энгэрийн камерыг өшиглөөд байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй, мөн цаашдаа шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би энгэрийн камераа тээврийн хэрэгслийн доод талаас олсон. Уг энгэрийн камер ямар нэг ажиллагаагүй болоод эвдэрчихсэн.

Тухайн үед өмсөж явсан өвлийн пикежний хэсгийг урагдсан гэж харсан байсан боловч сүүлд харахад зүгээр ямар нэг урагдал үүсээгүй байсан. Өөрийн энгэрийн камерыг хэрэг учрал болох үед газраас олсон. Миний шар хантааз, энгэрийн камер, шар хантааз 3 эвдэрч гэмтсэн байсан. Таньж олуулах ажиллагаагаар заасан М******* гэгч нь миний эд зүйлийг эвдэж гэмтээсэн. Уг залуу эхний ээлжид хамтран үүрэг гүйцэтгэж байсан Отай барьцалдаж ноцолдож байгаад дараа нь над дээр ирээд надаас зуурч эхлээд албаны болон хувийн эд хөрөнгүүдийг минь эвдэж гэмтээсэн. О бид хоёр тус тусдаа 1 гар станцтай байсан. Бид хоёр тус тусдаа 1 энгэрийн камертай байсан. Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50, 5-3, 56, 161 дүгээр тал/,

 

03 оны дугаар сарын 9-ний өдрийн Эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарийн хуулбар /хх-ийн 59-61 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Т гэрчээр өгсөн “...03 оны дугаар сарын 9-ний өдөр 08 цаг 30 минутаас эргүүлийн офиферын үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээн авч ажил эхэлсэн. Ажил үүрэг хэвийн явагдаж байх үед буюу шөнийн 01 цагийн үед ажлын байр дээр байхад дотоод утсаар Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Актив х*******ы гадна талд цагдаа нар зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу цагдаа Батболдын хамт очсон. Намайг актив х*******ы гадаа очиход 1 иргэн дээгүүрээ нүцгэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчидтай хэрүүл маргаан үүсгээд зогсож байсан. алба хаагчийн хувцас нь бохирдсон, газар унасан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь боль гэх шаардлага тавих үед 4 залуу эсэргүүцээд бид хоёр зодчихлоо гэж хэлсэн. Тухайн 4 залууг хэлтэс рүү авч явах гэтэл дахин эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч руу дайраад машин руу орохгүй хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа машинд хийж цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б гэрчээр өгсөн “...03 оны дугаар сарын 9-ний өдөр зөрчлийн байцаагчаар 4 цагийн үүрэг гүйцэтгэх байсан тул 08 цаг 30 минутад ээлж хүлээн авч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу шөнийн 01 цагийн үед тус хэлтсийн жижүүрийн 10 дугаар “Цагдаа албан хаагч нар бусдад зодуулаад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч зодуулсан ноцолдож маргалдсан байдалтай хантаазнууд нь шороо цас болчихсон, О гэх цагдаа нь баруун гараа барьчихсан гар нь хөдлөхгүй байна гэх яриа өгүүлэгтэй, хууль ёсны шаардлага эсэргүүцсэн гэх хүмүүс машин дотор суучихсан байна. Ингээд машин дотор сууж байсан хүмүүсийг хэлтэс рүү авч явахаар ярьж байх үед Н******* гэх залуу нь Н гэх цагдаагийн алба хаагчийн нүүрэн тус газарт цохиод авсан. Дахин маргаан үргэлжилсэн ба тухайн этгээдүүд хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан тул цагдаагийн албаны тухай хууль болон код журамд заасны дагуу биеийн хүч, тусгай мэх хэрэглэж нэг бүрийн тусгай хэрэг болох гав ашиглаж тухайн этгээдүүдийг гавлаад хэлтэс дээр ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1004 дугаартай “Б.Оын биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 04 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-94/8831 дугаартай “Kenwood гар станц 1 ширхгийг 350,000 төгрөг, энгэрийн ширхэг камерыг 400,000 төгрөг, шар өнгийн ширхэг хантаазыг 100,000 төгрөг, нүдний шилийг 170,000 төгрөгөөр тус тус үнэлсэн” үнэлгээний тайлан /хх-ийн 81-84 дүгээр тал/,

 

Ахлах  мөрдөгч Б.Сэргэлэнгийн 04 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” таньж олуулах ажиллагаын зураг /хх-ийн 8-9, 16-163 дугаар тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.В иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын нягтлан бодогч ажилтай манай шөнийн эрүүл хяналт шалгалтын хэлтсийн алба хаагчийн ажил үүрэг гүйцэтгэж байх үед нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бүлэг хүмүүс хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх явцдаа гар станц, энгэрийн камер, шар хантааз зэрэг эд зүйлсийг гэмтээсэн байсан. Албан хаагчийн хэрэглэж буй эд зүйлс нь манай байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Манай алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн иргэд гэмтээсэн эд зүйлийн төлбөрийг төлж барагдуулсан учраас манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 166 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н*******, Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “....03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох “Kenwood” брэндийн гар станц, 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 600,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 50,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

Шүүгдэгч Д.иржаргал, М.Б******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн...” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын  мэдүүлэг, хохирогч Б.О, хохирогч С.Н нарын мэдүүлэг, гэрч Г.Тэнгис, Д.Батмөнх нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 04 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-94/8831 дугаартай үнэлгээний тайлан, ахлах мөрдөгч Б.Сэргэлэнгийн 04 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Д.В мэдүүлэг зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардахаар хуульчилсан байна.

 

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл ба хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

          Шүүгдэгч Б.Н*******, Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдгэч Б.М*******, Б.Н*******, Д.иржаргал, С.Б******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн мөн албаны тоног төхөөрөмжид халдсан нь тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “....03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох “Kenwood” брэндийн гар станц, 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 600,000 төгрөгийн хохирол учруулсан...”,

          Шүүгдэгч Б.М******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Д.иржаргал, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэн хууль сахиулах албаны тоног төхөөрөмж болох 1 ширхэг энгэрийн камер, 1 ширхэг шар өнгийн хантааз зэрэгт халдаж 50,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

          Шүүгдэгч Д.иржаргал шүүгдэгч С.Б******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н*******, Б.М*******, С.Б******* нартай үйлдлээрээ санаатай нэгдэж “...03 оны дугаар сарын 9-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Академи х*******ы орчимд үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа Б.О, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл, хяналтын хэлтсийн эргүүлийн цагдаа С.Н нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн...”үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч Б.О, С.Н нарт гэмт хэргийн улмаас шар хантааз, энгэрийн камер, гар станц зэрэг эд хөрөнгөд нь эвдрэл гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Оын өгсөн”.. шар хантааз, энгэрийн камер, гар станц зэргийг Н******* гэгч татаж чангааж байхдаа газар унагаах явцдаа эвдэрсэн боловч бүрэн нөхөн төлсөн гомдолгүй /хх-ийн 8-9 дүгээр тал/ гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан байх бөгөөд харин хохирогчийн зүүж байсан нүдний шил эвдэрч гэмтсэн, үнэлгээгээр тогтоогдсон хохирол 170,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Н*******аас 170,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Од олгож, шүүгдэгч Б.М*******, С.Б*******, Д.иржаргал нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н*******, Б.М******* нар нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг “хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь хэсэгт зааснаар мөн  шүүгдэгч Д.иржаргал, С.Б******* нар нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н*******, Б.М*******, С.Б*******, Д.иржаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарт учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н*******, Б.М******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь хэсэгт заасан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Б*******, Д.иржаргал нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Н*******, шүүгдэгч Б.М******* нарт оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, шүүгдэгч С.Б*******, шүүгдэгч Д.иржаргал нарт оногдуулсан ,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласан болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М*******, С.Баярсахан, Д.иржаргал нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******, Б.М*******, С.Б*******, Д.иржаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Б******* Н*******, шүүгдэгч Х******* овогт Б******* М******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм бурутайд,

Шүүгдэгч Б******* овогт С******* Б*******, шүүгдэгч С******* овогт Д иржаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн . дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******, шүүгдэгч Б.М******* нарыг тус бүр 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б*******, шүүгдэгч Д.иржаргал нарыг тус бүр ,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******, шүүгдэгч Б.М******* нарт оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, шүүгдэгч С.Б*******, шүүгдэгч Д.иржаргал нарт оногдуулсан ,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******, шүүгдэгч Б.М*******, шүүгдэгч С.Б*******, шүүгдэгч Д.иржаргал нар нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Н*******аас 170,000 /нэг зуун далан мянга/-н төгрөг гаргуулж хохирогч Ихмэргэд овогт Батсайханы О /РД:СЛ06010/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М*******, шүүгдэгч С.Б*******, шүүгдэгч Д.иржаргал нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н*******, Б.М*******, С.Б*******, Д.иржаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ