Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01457

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/01457

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж,*******,******* /РД: УЗ88101155/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 107 дугаар байр,,улам /РД: ГН81032803/-т холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэн, хариуцагч Д.Чанцалдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Анхбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэнгийн гаргасан тайлбарт: Г.Анхбаатар би Д.Чанцалдуламтай 2010 онд гэр бүл болоод хоорондын таагүй харилцааны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/02656 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хүү А.Төгөлдөр нь эцэг Г.Анхбаатарын асрамжинд өсөж байна. Иймд эх Д.Чанцалдуламаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэн би хариуцагч Д.Чанцалдуламтай харилцан тохиролцсоны дагуу хүү А.Төгөлдөрийг эх Д.Чанцалдуламын асрамжид үлдээх нь зөв гэж тохиролцлоо. Хүүхдийг ээжээс нь илүү хайрлах хүн гэж байхгүй юм. Хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Д.Чанцалдулам нь шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Г.Анхбаатар би Д.Чанцалдуламтай 2010 онд гэр бүл болоод хоорондын таагүй харилцааны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/02656 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хүү А.Төгөлдөр нь эцэг Г.Анхбаатарын асрамжинд өсөж байна. Тухайн үед миний бие нь өвчний улмаас хүүхдээ эцэг Г.Анхбаатарын асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн. Одоо миний бие нь эмчилгээ хийлгэж эрүүл болсон тул хүү А.Төгөлдөрийг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулахыг хүсч байна. Хүүхдийн асрамжийг өөрчлөхийг нэхэмжлэгч талтай ярилцаж тохиролцсон болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Анхбаатар нь хариуцагч Д.Чанцалдуламд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Д.Чанцалдулам нь нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Анхбаатар, хариуцагч Д.Чанцалдулам нар 2010 онд танилцан, хамтран амьдарч, 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 2010 оны 10 дугаар сарын 21-ний хүү А.Төгөлдөр төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02656 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүү А.Төгөлдөрийг эцэг Г.Анхбаатарын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн батлах, шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэн, хариуцагч Д.Чанцалдулам нарын ... хэдийгээр шүүхийн шийдвэрээр хүү А.Төгөлдөрийг эцэг Г.Анхбаатарын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн боловч одоо бид харилцан тохиролцож хүү А.Төгөлдөрийн асрамжийг өөрчилж эх Д.Чанцалдуламын асрамжинд үлдээж, эцэг Г.Анхбаатар тэтгэлэг төлөхөөр тохиролцлоо гэх тайлбараас үзэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийг эх Д.Чанцалдуламд үлдээхээр мөн хүүхдийн тэтгэлэгийг эцэг Г.Анхбаатараас гаргуулахаар харилцан тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Төгөлдөрийг эх Д.Чанцалдуламын асрамжид үлдээж, эцэг Г.Анхбаатараар хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Анхбаатарын хариуцагч Д.Чанцалдуламд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Төгөлдөрийг эх Д.Чанцалдуламын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 21ий өдөр төрсөн хүү А.Төгөлдөрт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Анхбаатараас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР