Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 31

 

Бү-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0031/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Бү- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлоор Бү-т  холбогдох эрүүгийн 2039001510088 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батноров суманд 1962 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух, урьд Хэнтий аймгийн шүүхийн 4-р хэсгийн ардын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4/14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 29 хоногийн хорих ялаас Өршөөлийн хуулиар суллагдсан, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 29 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан Т овогт З-н Бү-

Бү- нь өөрийн өргөж авсан бага насны хүүхэд болох 11 настай М-ыг 2018 оноос 2020 оны 01 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тангууд овогт Загдын Бү-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бү-ыг 18 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бү-т оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол зардалтай холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Бү-ын үйлдсэн гэмт хэргийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнд оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь Бү-ын эхнэр Г- нь сэтгэцийн өвчтэй, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн төвд 2018 оноос хойш 10-аад удаа хэвтэн эмчлүүлж байсан ба одоо ч биеийн эрүүл мэндийн байдал нь муу байгаа. Иймд Бү-ын хэргээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 18 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж зааалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Бү- нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлоор Бү-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Бү- нь өөрийн өргөж авсан бага насны хүүхэд болох 11 настай М-ыг 2018 оноос 2020 оны 01 дүгээр сарын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Бага насны хохирогч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх намайг 3 дугаар ангид байхад буюу 2017 онд намайг өргөж авсан аав Бү- миний уруул дээр үнсэж, ...өмдний гаднаас миний бэлэг эрхтэнд хүрч байсан. 2018 оны 12 дугаар сарын эхээр ...ээж Г- Хэнтий аймаг руу группийнхээ хуралд явсан хойгуур ...аав Бү- ...миний хувцсыг тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү оруулж 30 орчим минут бэлгийн харилцаанд орсон. Би дургүй байсан хэдий ч айгаад эсэргүүцэж чаддаггүй байсан. Тэрнээс хойш ....аав Бү- нь ээжийг унтаж байх хойгуур миний бэлэг эрхтэнд гараа хүргээд, үнсэж, илээд байдаг байсан. ...Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын дундуур ээжийг Норовлин сумын эмнэлэгт хэвтэхээр явсны дараа аав Бү- нь надтай нэг удаа бэлгийн харьцаанд орж байгаад больсон. Би Бү-аас өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Миний биений юм ирж эхлээгүй байгаа. ...Ээж Г-ийг байхгүй үед аав Бү- надтай байнга бэлгийн харьцаанд ордог байсан. Хааяа нэг хоног өнжөөд заримдаа байнга шахуу хүчинддэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-14 хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 оны эхээр  цөсний хагалгаанд ороод удаагүй байхдаа анх Бү- гэх хүнтэй танилцаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг “Өгөөж” төвийн урд хашаанд амьдрах болсон. Тэр үед би өргөж авсан охин М-г Бү-ын М- гэж овгийг нь солиулсан. ...миний хувьд Бү-т маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай “М-ын биед охин хальсны хуучин урагдал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 88-89 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай “...М- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...“  гэсэн дүгнэлт /1хх-ийн 93-94 хуудас/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “М- нь сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой, М- нь бусдад хүчирхийлүүлсний улмаас сэтгэцийн байдалд одоогоор гарсан өөрчлөлт үгүй тул сэтгэл санаанд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжгүй... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 96-98 хуудас/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Бү- нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 102-103 хуудас/,

Шүүгдэгч Бү-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын төвд эхнэр Г-, охин М-ын хамт амьдардаг. ...2017 онд өөрийн охин М-ыг эцэг хүний хувьд уруул, хацар дээр нь 1-2 удаа үнсэж байсан. ...2018 оны 12 дугаар сарын дундуур ...эхнэр Г- нь Хэнтий аймаг руу группийнхээ хуралд явсан. Орой нь ...охиныхоо өмд, түрсикийг тайлаад дээр нь гарч бэлгийн харьцаанд орсон. ...2019 оны 12 дугаар сард эхнэр Г-ийг Хэнтий аймаг руу группийнхээ хуралд явсан хойгуур ...охиныхоо дээр нь гарч цавинд нь бэлэг эрхтнээ оруулаад хөдөлж байсан. Миний хувьд охинтойгоо 2-3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Намайг бэлгийн харьцаанд ороход охин маань эсэргүүцдэггүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-117 хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Бү-ыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хугацаагаар хорих оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Бү-ын цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                Б.ДЭНСМАА