Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          04          12                                       2024/ШЦТ/261

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн, 

улсын яллагч Ц.Ганцэцэг, 

шүүгдэгч М.А*******, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Хохирогч Э.Б******* нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б******* овогт М******* А*******од холбогдох 2410001850083 дугаартай эрүүгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* баяжуулалтын үйлдвэрт оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй,

Б******* овогт М******* А******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч М.А******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Уулын замд Тоёота приус маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох Э.Б*******ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.А******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Уулын замд Тоёота приус маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох Э.Б*******ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А*******ын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Б*******ий “...Сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилнэ. М.А******* нь надад 5,000,000 төгрөг шилжүүлсэн тэрийг сэтгэл санааны хохирлоос хасаж тооцох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2410001850083 дугаартай хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/570 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 44-45 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Э.Б******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 7,279,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь тоот дансанд төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 46 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Б*******ий хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагын хамт олноы шинэ жил болоодо Минт бааранд тэмдэглээд тэндээсээ 2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд тараад манай ажлын найзууд болох А*******, А, Д, Ч бид нар Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд А******* машинтайгаа Эрдэнэт орно гэхээр нь түүний машинаар Эрдэнэт хот руу гэрлүүгээ явах гээд бид хэд сууцгаасан. Би А*******ын машины жолоочийн хажуугийн арын суудалд суугаад эхлээд Яармаг орж манай гэрээс юм авахаар уулын замаар явна гэж тохиролцоод хөдөлсөн. Би хөдлөөд унтаад явж байтал гэнэт тас хийх чимээ гараад сэрсэн чинь миний бие урд суудлынхаа арын хэсэг чихэгдээд орсон доошоо харсан байдалтай хамт зорчиж явсан хүмүүс бүгдээрээ машинаас гарсан, би ганцаараа үлдсэн. Гаднаас Б гараад ир, гараад ир гээд орилоод байсан. Яг тэр үед миний хүзүү маш хүчтэй өвдөөд амьсгалж чадахгүй, хөдөлж чадахгүй байсан. Ослын улмаас миний хүзүүний яс хугарч, үе нь мултарч гэмтсэн. Гэмтлийн улмаас хагалгаанд орж хүзүүндээ 7 хадаас хадуулж, 14 оёдол тавиулсан. Осолд орж эрүүл мэндээрээ хохирсон болоон ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алсан, сэтгэл санааны болон санхүүгийн хохирол үүссэн байгаа тул гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч С.С өгсөн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б******* нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 7,277,000 төгрөг гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Аийн өгсөн “...манай нөхөр А******* бид хоёр тэндээсээ шууд Эрдэнэт рүү гэртээ харихаар ярьж байсан чинь манай ажлын хүмүүс болох Б*******, Д, Ч нар бас Эрдэнэт хотод амьдардаг болохоор манай машинд суугаад Эрдэнэт орно гэхээр нь зөвшөөрсөн. Би урд жолоочийн хажуугийн суудалд, Б******* миний арын суудалд, Д голд нь Ч жолоочийн ард суугаад манай нөхөр А******* миний эзэмшлийн 4241 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод уулын замаар явчихъя гээд байхаар нь уулын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Яармаг руу эсрэг урсгалтай 2 эгнээ замаар явж байсан чинь замд нилээн хальтиргаатай гулгаатай байсан бөгөөд би утасруугаа хараад явж байсан чинь гэнэт манай машин замын хальтиргаа гулгаатай хэсэг дээр гулгаад эсрэг урсгал руу ороод замын хашлага мөргөөд зогссон. Тэгээд бид хэд машинаасаа буугаад хартал Б******* машин дотор “миний хүзүү өвдөөд хөдөлж чадахгүй байна” гэхээр нь түргэн тусламж дуудсан. Үнэлгээ хийхгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Дгийн гэрчээр өгсөн “...Орхон аймаг руу явах зорилготой Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Уулын замаар Тоёота приус маркийн 4241 УЕЕ улсын дугаартай машинаар явсан. Тухайн тээврийн хэрэгслийг А******* жолоодож, жолоочийн хажуу талын суудалд А, арын голын суудалд би, миний баруун талд Ч, зүүн талд Б******* сууж явсан. Бид нар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй, замынхаа хойд урсгалаар уулын замаар явж байх үед би гар утсаа оролдож байхад гэнэт машин эсрэг урсгал руу ороход урдаас гэрэл анивчаад хүмүүс орилоод чигээрээ яваад хашлага мөргөчихсөн, тэгээд Б******* би хөдөлж чадахгүй байна, хүзүү өвдөд болохгүй байна гээд бид нар цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч А******* эрүүл, бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Чийн гэрчээр өгсөн “...машины жолоог А******* гэх манай ажлын залуу өөрөө барьж явсан. Тэгээд зам их хальтиргаа гулгаатай байсан ба машин гүйцэт түрүүлэх гэж байгаад урдаас эсрэг урсгалаас машин гэнэт урдаас орж ирээд нөгөө машин замын хажуу талын төрмөр хашлагыг хамар хэсгээрээ мөргөсөн. Одоо надад гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй, биедээ авсан гэмтэлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.А гэрчээр өгсөн “...тухайн ослын талаар маргааш нь 11 цагийн үед А*******оос өөрөөс нь утсаар сонссон. А******* уулын арын зам дээр гулгаад хашлага мөргөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 887 дугаартай “Э.Б*******ий биед хүзүүний 4 дүгээр нугалмын зүүн талын үений доод сэртэнгийн хугарал, хүзүүний 3, 4 дүгээр нугалмын хагас мултрал, эмгэг бөхийлт, 5 дугаар нугалмын зүүн талын латерал масс хөндлөн нүх дайрсан хугарал, хүзүүний арын булчингийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь хасанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 80-83 дугаар тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “...Тоёота приус маркийн 4241 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул ШШХ-н 16.2-т зааснаар дүгнэлт гаргах боломжгүй болно...” гэх албан бичиг /хх-ийн 86 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай Мөрдөгчийн Магадлагаа /хх-ийн 90-91 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.А*******ын яллагдагчаар өгсөн “...уулын зам руу ороод ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Хийморь хотхоны урд талын замаар явж байтал бага зэрэг уруу эргэлтэн дээр замын мөсөн дээр машин гулгаад хальтраад зогсоох гэтэл машин зогсохгүй гулгасаар байгаад эсрэг талын хашлага хайс мөргөөд зогссон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би осол болох үед 30-40 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр тал/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч М.А*******оос хохирогчийн эмчилгэнэий зардалд 1,920,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 112-114 дүгээр тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 117 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 119 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.А******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Уулын замд Тоёота приус маркийн ******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох Э.Б*******ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/570 дугаартай албан бичиг, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Д.Д, М.Ч, Ч.Алтангэрэл нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Сувд-Эрдэнэ, Б.А нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 887 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мандахын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай Мөрдөгчийн магадлагаа, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.

 

Иймд, шүүгдэгч М.А*******ын Тоёота Приус маркийн 4241 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хохирогч Э.Б*******ий эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.

 

Хохирогч Э.Б******* ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.А*******оос уг төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

 

 Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б******* нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хямрал, санхүүгийн хямрал зэргийг дурдаж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагыг гаргав.

Шүүх, гэмт хэрэг гарсан байдал хохирогч Э.Б*******ий эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод  учирсан өвдөлт шаналал,  гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б*******ий амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын Дөрөвт заасны дагуу хүнд хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлэн тооцож 12,650,000 /арван хоёр сая зургаан зуун тавин мянга/-н төгрөг үүнээс шүүгдэгчийн төлсөн 5,000,000 /таван  сая/ төгрөгийг хасаж үлдэх 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  хохирогч Э.Б*******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Мөн, хохирогч Э.Б******* нь ******* ******* ХХК-д Баяжуулалтын багийн ахлагч албан тушаалд сарын 1670 долларын цалинтай ажилладаг талаарх цалингийн тодорхойлолтыг/ хх-ийн 20хуу/ үндэслэн түүнд 1долларын зах зээлийн ханш 3,385 төгрөгөөр бодож  нэг сарын цалин нь 5.652.950 төгрөг байхаар тооцож түүний 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өвчний учир чөлөөтэй байсан тул авах ёстой байсан 3 сарын цалин 16.958.850 төгрөгнөөс   лист 2.888.728 төгрөгийг хасаж гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болох 14,070,122 /арван дөрвөн сая далан мянга нэг зуун хорин хоёр/ төгрөгийг нийтдээ 21.720.122 шүүгдэгч М.А*******оос гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогчид хохирлыг бүрэн нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний төлбөрт шүүгдэгчээс нмийтдээ 2.190.000 төгрөгийг, эрүү мэндийн даатгалын санд /иргэний нэхэмжлэгчид/ 7223.000 төгрөгийг /хх-ийн 132хуу/ тус тус нөхөн төлсөнг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А******* нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогч Э.Б******* нь  гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.А******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч М.А*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч М.А******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх хуульд заасан үндэслэл болох юм.

 

Шүүх, шүүгдэгч М.А*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж буй шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны 3 хүүхэдтэй, улсын яллагчаас гаргасан дүгнэлт санал зэргийг тус тус харгалзан,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1дэх хэсэгт зааснаар “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх….”гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу М.А*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн В ангилалын 485760 дугаартай шүүгдэгч М.А*******ын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б******* овогт М******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус  журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.А*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.А*******ыг “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.А*******ын үүрэг хүлээлгэсэн болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж  хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч М.А*******ын В ангиллын 485760 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

 

8.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч , улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ