| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт *******ын *******т оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* *******гийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын эхээр 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр *******ын *******, *******ны гүүр гэх газраар урсдаг Хэрлэн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тусгай зөвшөөрөлтэйгөөр барьж, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хадгалсан, улмаар 13 хэсэг болгон хувааж ******* улсын дугаартай ийн тээврийн хэрэгслээр *******аас , хүртэл тээвэрлүүлж, байгаль орчинд 2,448,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 12 дугаар сарын эхээр 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр *******ын *******, *******ны гүүр гэх газраар урсдаг Хэрлэн голоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тусгай зөвшөөрөлтэйгөөр барьж, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хадгалсан, улмаар 13 хэсэг болгон хувааж ******* улсын дугаартай ийн тээврийн хэрэгслээр *******аас , хүртэл тээвэрлүүлж, байгаль орчинд 2,448,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Хэрлэн голоос цооног үүсгэж ус авахад доогуур нь загас явж харагдахаар нь гар аргаар загасны уураг хийж 2 хоногийн зайтай 3 ширхэг загас барьсан. Улмаар барьсан 3 загасаа 13 ширхэг болгон хувааж 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот руу явуулсан...” гэсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-55-56 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1305 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх-87-93 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 124 дугаар тайлан /1хх-106-126 дугаар тал/ шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-139-142 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас байгалийн нөөц баялагт 2,448,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж зааснаар шүүгдэгч Б.*******ийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Дээдийн дээд хүндлэл цогцолборын бүтээн байгуулалтын нийтлэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүтээлийн жагсаалт, “Монгол Улсын онц сайн чанарын бүтээл”-ийн 2 дугаар зэргийн одон, “Монголын нууц товчооны 750 жилийн ойн уран бүтээл”-ийн уралдааны 2 дугаар байр, Монголын уран бүтээлчдийн 2015 оны “Эко уран бүтээл”-ийн цом, өргөмжлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Уран дархан үзэсгэлэн”-ээс Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, /хх-169-248/ зэргийг онцгой нөхцөл байдал гэж тооцон прокурортой тохиролцсон торгох ялын хэмжээг багасган хөнгөрүүлж шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,500 нэгж буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн Цагдаагийн албанд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан цаасан хайрцагт хийсэн 4 хэсэг болгож хуваасан, 2 гэж дугаарласан цаасан хайрцагт хийсэн 4 хэсэг болгож хуваасан, 3 гэж дугаарласан цаасан хайрцагт хийсэн 5 хэсэг болгож хуваасан амьтны гаралтай түүхий эдүүд, Kroner 0.04m8 15.5 кг гэсэн бичиглэлтэй хүрдэнд ороосон тунгалаг өнгийн хуванцар утас /сатурк/ 1 ширхэг, хар өнгийн 5-7 см орчим урттай төмөр 1 ширхэг дэгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ