Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ/2020/0022

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ БАТАЛЖ,

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Сонинболор би Б ХК-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0063970 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Б ХХК-д манай газрын улсын байцаагч нарын гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай 21-06/028/59 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байна. Иймд улсын байцаагчдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0063970 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. Манайхаас шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б ХХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0063970 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0063970 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 322 тоот албан бичгээр хариу ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-ийн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Д-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0063970 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                  Г.СОНИНБОЛОР