Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01386

 

 

 

2021 оны 06 сарын 23 өдөр                  Дугаар 183/ШШ2021/01386                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Э,

 

Хариуцагч: Х.А нарт холбогдох,

 

2019.05.10-ны өдрийн .... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 307,004,146.44 төгрөг, гарсан зардал 14,000 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Т, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х ХХК-ийн зүгээс А.Э, Х.А нарт 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Х-ны Галлериа тооцооны төвөөс зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж 250,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай бизнесийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Г.Т-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, .... дүүргийн .... дугаар хороо .... хотхон .... гудамж .... дүгээр байрны .... тоот хаяг байрлах, 99,84 мкв орон сууцыг, мөн Э.О-ийн өмчлөлийн  ..... дугаартай .... дүүргийн .... дүгээр хороо .... гудамж 65 дугаар байрны зоорийн давхрын .... тоот хаягт байрлах 21 м/кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.Э, Х.А нар уг зээлийг н.Б гэдэг хүнд авч өгсөн. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудал яригддаг ба энэ нь өөр хүний өмчлөл юм. Үүнийг өмчлөгч нарт н.Б гэдэг хүн барьцаанд тавиад буцаагаад гаргуулж авна гэсэн. Тийм учраас нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. н.Б-тай А.Э, Х.А нар уулзаад нэгэнт гэрээ байгуулагдсан асуудал байна. Үүнийг тайлбарлаад өгөхөөр А.Э Х.А нар үр дагавраа ойлгоод байгаа,  хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ хийхээр хүний өмчлөлийн хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн болох гээд байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулаад явж байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тайлбараа гаргасан байсан гэв.

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Т, Э.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Д.Т, Э.О нар нь н.Б-г гуйсны дагуу Х тай барьцааны гэрээ байгуулж Д.Т нь өөрийн өмчлөлийн орон сууцыг, Э.Онэ өөрийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаанд тавьсан. Г.н.Б нь хэлэхдээ Х-наас зээл авч байгаа юм, заавал барьцаа хөрөнгө хэрэгтэй зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөд явах учраас санаа зоволтгүй гэж хэлсэн. Гэтэл зээлийн төлбөрөө төлөхгүй шүүхэд маргаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй. Анхнаасаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гэрээ байгуулаагүй н.Б ямар ч асуудалгүй гэсэн учраас түүнд итгээд энэ гэрээг байгуулсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь 2019.05.10-ны өдрийн .... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 307,004,146.44 төгрөг, гарсан зардал 14,000 төгрөг гаргуулах, барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн, хариуцагч тал “...нэхэмжлэлийн эхний шаардлагыг зөвшөөрнө, 2 дахь шаардлагын тухайд барьцаа хөрөнгө нь өөр хүнийх гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй” гэжээ.

 

           Хэргийн баримтаас үзэхэд Х болон А.Э, Х.А нарын хооронд 2019.05.10-ны өдрийн ....  тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлдүүлж, жилийн 21.6 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцсон байна.

 

Дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан Х ХХК нь  2019.05.10-ны өдрийн ..... тоот барьцааны гэрээг байгуулж, Д.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай .... дүүргийн .... дугаар хороо, ..... гудамж .... байрны .... тоот 99,84 м/кв орон сууцыг, мөн Э.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай .... дүүргийн ... дүгээр хороо, ..... гудамж .... дугаар  байрны зоорийн давхар .... тоот 21 м/кв авто зогсоолыг тус тус барьцаалжээ.   

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

 

Зээлдэгч нар үндсэн зээлд 6,687,722.91 төгрөг, зээлийн хүүд 14,727,041.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,323,46 төгрөг нийтдээ 21,424,087.68 төгрөгийг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банкны зүгээс удаа дараа мэдэгдэл өгөх, уулзалт зохион байгуулах арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

  Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 243,3....,277.09 төгрөг, зээлийн үндсэн хүү 62,376,641.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,315,228.26 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 307,018,146.44 төгрөгийг зээлдэгч А.Э, Х.А нараас гаргуулж Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, Х-ны 2020.08.17-ны өдрийн .... тоот зээл төлөх мэдэгдэл, А.Э-ийн зээл төлөх боломжгүй болсон гэх 2020.08.18-ны өдрийн хүсэлт зэргээс үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн байх тул зээлийн гэрээний 6.1, 6.1.1-д зааснаар банк зээлийн гэрээг  хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн өр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу барьцааны үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн  зөвшөөрөхгүй байгаа тайлбар нь хуулийн үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан 2019.05.10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн болон орон сууцны эрхийн улсын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,763,240 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,763,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч А.Э, Х.А нараас зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 307,018,146.44 төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Д.Т-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай .... дүүргийн .... дугаар хороо, .... гудамж .... байрны .... тоот 99,84 м/кв орон сууцыг, мөн Э.О-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай .... дүүргийн .... дүгээр хороо, ..... гудамж ..... дугаар  байрны зоорийн давхар .... тоот 21 м/кв авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э, Х.А нараас 1,763,240 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 1,763,240  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .... дугаар зүйлийн ....0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ