Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Г.Ганбагана,

Хохирогч Э.*******,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттөмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2407 0000 0071 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* анд ажилтай, ам бүл 2, охины хамт *******,*******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Хатиган овогт *******гийн ******* /РК:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-с 21-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” // анд ын ажил хийж байх үедээ аар үйлчлүүлж байсан Э.*******ийг бичлэг хийгээд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч нь анд бусдын амгалан тайван алдагдуулж хэрүүл маргаан үүсгэж бичлэг хийснийг би шаардлага тавьж наас гаргахад над руу дайрч 30 минут хэл амаар доромжилсон. Ажлын хүмүүс нь ч хамт байсан. Энэ хүн намайг нэг цохисон би өөрийгөө хамгаалах зорилгоор цохисон” гэв.

Хохирогч Э.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 20-21-ний өдөрт шилжих шөнө , нартай МТ колонкийн орчим пабад сууж байгаад бүжиглэе гээд 5 уулаа куйн анд орсон . манай 2 найз халчхаад марзан хөдөлгөөн хийгээд байхаар өөрсдөд нь үзүүлэх гээд би бичлэг хийсэн. Бид ажил дээр тэгж байх цаг зав байхгүй болохоор цайны цагаар амрах хугацаанд инээе гэж бодоод тэр бичлэгийг үзүүлэх гээд бичлэг хийсэн. Гараад ирсэн намайг цохисон нүүр лүү өшиглөсөн. Нүүрнээс цус гараад би цагдаа дуудсан. Маргааш нь нүүр хавдаад байхаар нь өндөг, мах тавьсан. Сүүлдээ болохоо байхаар нь би Гялс төвд үзүүлээд шинжилгээ хийлгэсэн. Эрүү нүүрний эмч хүнд зодуулсан уу? яс руу идээлэх учраас шанаа хэсгээ авхуулах болно гээд яаралтай хагалгаанд ор гэсэн. 03 дугаар сарын 11-ний өдөр яаралтай хагалгаанд ор гээд оруулсан. Эмчийн зөвлөснөөр хүнд юм өргөж болохгүй, доошоо харж унтаж болохгүй, одоо миний нүүрний баруун тал мэдээгүй байгаа. Энэ хүн маань надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Нийт 13,540,990 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд эмчилгээ, цалин, сэтгэл санааны хохирол багтсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-21-ний өдөрт шилжих шөнө 00 цагийн үед ажлын хүмүүстэй анд ороод архи уугаад бүжиглээд байж байсан. Би ны тек дээр захиалга өгчхөөд тухайн ны ажилтантай маргалдсан. Тухайн анд байсан ажилтантай юунаас болж  маргалдсан талаараа санахгүй байна. Тэгтэл намайг тухайн ны ажилтан гараад ир гэсэн. Тэгээд би наас дагаад гартал шууд миний нүүр нь тус хэсэгт  гараараа цохих шиг болсон. Би яг яасан гэдгийг сайн санахгүй байна .Тухайн үед би согтуу байсан . Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад эмнэлэгт очиж үзүүлсэн. ” гэх мэдүүлэг /хх-06-07,10-11 дэх тал/,

Гэрч Б.гийн “...Тухайн өдөр 20 цагийн орчимд *******,  нартай Сод Монгол ШТС-н хажуу талд кафе дотор уулзаж 1 шил 0.75 литрийн архи  ууж дуусаад би нэлээн согтсон байсан. Тэгээд бид 3 орсон. Тухайн  хэргийн талаар би мэдэхгүй хэрэг болох үед би архи уусан байсан болохоор нь дотор тасраад унасан байсан.  нэг сэрэхэд *******ээ зодуулчихлаа гээд нүүр  хэсэг нь цус болчихсон сууж байсан би унтаад өгсөн нэг сэрэхэд ажлын гадна ын машин дотор унтаад өгсөн байсан “ гэх мэдүүлэг /хх-17-18 дахь тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №111 дугаартай “...Э.*******ийн биед баруун дээд доод зовхинд цус хуралт,  зөөлөн эдийн няцрал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги  нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-21-22 дахь тал/,

Хохирогч Э.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж авсан талаарх хуудас /хх-ийн 23 дахь тал/,

Шүүгдэгч Ц.*******ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 20-21-ний өдөрт шилжих шөнө манай анд ******* гэх эрэгтэй хүмүүсийн бичлэгийг хийгээд үймээн самуун үүсгээд байхаар нь шаардлага тавьж үүрэгт ажлаа хийж тухайн этгээдийг наас гаргасан. Харин ******* нь “би чамайг шоронд оруулна. Аль эсвэл шороонд булна” гэх зүйлс ярьж над руу дайраад байсан бөгөөд огт тайвшрахгүй улам агсам тавиад байсан. Харин сүүлдээ ******* нь “Би чамайг 25 жил суулгахад чи гарч ирэх үед чиний шороонд булагдсан ээж чинь газар доороос гарч ирээд чамайг харах болов уу” гэхэд нь миний уур хүрч *******тэй маргалдаж улмаар ******* нь миний эрүүний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд ******* гэх хүний нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-109 дэх тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл, /хх-01 дэх тал/,

Хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, бичгийн баримтууд,

Хохирогчийн эмчилгээ, шинжилгээтэй холбоотой бичгийн баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний, жолооны, оршин суух газрын лавлагаа нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас:”  . Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох” гэсэн дүгнэлтийг

Хохирогчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогчийн зүгээс шүүгдэгчид хандах зүй бус үг хэлснээр гэмт хэрэг бий болгох суурь нь хохирогчоос хамааралтай. Шүүгдэгч нь баранд байхдаа хүмүүстэй муудалцсан байхад нь салгах үйлдэл хийсэн. Цохисон үйлдлээ түргэдэж хийснээ зөвшөөрч байгаа учраас гэм буруу дээр маргаагүй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” // анд ын ажил хийж байх үедээ аар үйлчлүүлж байсан Э.*******ийг бичлэг хийгээд хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар толгойн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь  Хохирогч Э.*******ийн өгсөн: “...анд байсан ажилтантай юунаас болж  маргалдсан талаараа санахгүй байна. Тэгтэл намайг тухайн ны ажилтан гараад ир гэсэн. Тэгээд би наас дагаад гартал шууд миний нүүр нь тус хэсэгт  гараараа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн “...нэг сэрэхэд *******ээ зодуулчихлаа гээд нүүр  хэсэг нь цус болчихсон сууж байсан...” гэх мэдүүлэг,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хохирогч Э.*******ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж авсан талаарх хуудас,

Шүүгдэгч Ц.*******ын өгсөн: “...сүүлдээ ******* нь “би чамайг 25 жил суулгахад чи гарч ирэх үед чиний шороонд булагдсан ээж чинь газар доороос гарч ирээд чамайг харах болов уу” гэхэд нь миний уур хүрч *******тэй маргалдаж улмаар ******* нь миний эрүүний баруун хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би зөрүүлээд ******* гэх хүний нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

Шүүгдэгч Ц.******* нь хохирогч Э.*******тэй маргалдаж, улмаар хохирогчийн  нүүр рүү нь гараараа цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан нийт 13549090 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт авагдсан эмчилгээ, шинжилгээтэй холбоотой 2308500 төгрөгийн шаардлагыг хангаж, хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин болох 2659090 төгрөгийн шаардлагыг ажилгүй байсан үеийн олговор, тэтгэмжийн баримт дутуу үндэслэлээр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Мөн хохирогч нь энэхүү гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн буюу 8573000 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилснийг шүүх хянаад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бөгөөд хохирогч Э.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нь Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар  “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан ба шүүхээс хохирогчийн тус нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хохирогчийн зүй бус үйлдэлтэй холбогдуулан бууруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 000 төгрөгийг 5 дахин  үржүүлэн 3300000 төгрөгөөр сэтгэл санааны хохирлыг тооцож шүүгдэгчээс  гаргуулж , илүү нэхэмжилсэн 5273000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсантай холбогдуулан иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 20000 төгрөгийг нөхөн төлсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан” тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг ,

Хохирогчийн өмгөөлөгчөөс : “улсын яллагчтай санал нийлж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлүүлэх боломжтой байдлыг харгалзан 1 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх” дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал болон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялаас 3 сарын хугацаатай Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 3 / гурван / сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******аас 5608500 төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5273000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргасан 2659090 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД