Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч А.Лхагваа,

хохирогч Н.*******ь /цахимаар/,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00000 0075 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

******* ******* овгийн *******ийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт амарч байх үедээ “манай нөхөртэй зүй бус харьцлаа, уучлалт гуй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.*******ьтай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь аягаар цохиж дээд уруулын салстад цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын газарт амарч байх үедээ “манай нөхөртэй зүй бус харьцлаа, уучлалт гуй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.*******ьтай хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэгт нь аягаар цохиж дээд уруулын салстад цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр манай нөхрийг түрүүлж алгадсан болохоор уучлалт гуйчихаа гээд би цохисон.” гэв.

Хохирогч Н.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр шөнө ******* нь байгаагүй *******гийн нөхөр нь байшинд 3 удаа орж ирээд архи нэхээд байхаар нь манай нөхөр тодорхой хэмжээний шаардлага тавьсан. Тэгээд 3 дахь удаагаа орж ирэхээр нь байшингаасаа гаргасан чинь буцаж орж ирэх замдаа манай нөхөр лүү чи яасан том дуутай бацаан бэ нааш ир гээд байсан” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07, 54-56, 08-27, 57-67 /, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ч.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн 436000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 30000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Ч.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгчид ойлгон хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд  шүүгдэгч  Ч.*******г Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан” анх удаа хохирогчийн зүй бус харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг   эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан  450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* тариачин овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                    

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД